Бичлэгийн тоо 2,391

ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА
       Гурван хүүхдийн ээж, Монгол Улсын иргэн, Улсын Их Хурлын гишүүн, Иргэний Зориг Намын дарга, эрхэмсэг хадагтай Санжаасүрэнгийн Оюун таний энэ өдрийн амар амгаланг ирж Монгол Улсын иргэн миний бие энэхүү ил захидлыг илгээж байна.
       Монгол Улсд бий болсон эрүүл мэндийн байгууллагын замбараагүйдэл, эрүүл мэндийн салбар  сайдаасaa авхуулаад цэвэрлэгч хүртэл бүрэн идэгдэж дассан байна.
     Эрүүл мэндийн салбарыг та өөрийн баг бүрдүүлэн авч явах хүсэлтээ иргэний зориг гарган эвслийн гэгдэх засгийн газрын шинэ халаа ерөнхий сайд С.Батболд, МАХН болон АН-н удирдлагад ил тодоор ард, иргэд олны өмнө илэрхийлж болох уу?
     60 000 шинэ хүүхэд жил бүр хүн болох үгүйгээ аз үзэж байгаа энэ байдлыг та өөрийн биеээр мэдэрч, хүүхдээ хэрхэн эмчилэх, эмчийг хэрхэн хайж олох, хэрхэн тэдний царай харж байгаа ээж, аав, эмээ, өвөө нарыг та Ламбаа, Цолмон сайд хоёроос илүүтэй мэдэрч буй биз ээ.
     Одооны энэ хоёр сайд өвчний зовлон, түүнийгээ эмчлүүлэх гэсэн өвчтөний, ялангуя эцэг эхчүүдийн шаналлыг мэдэрч байгаа ч гэсэн юу хийхээ мэдрэхгүй байна. Тэр хоёр туйлширч улс төржөөд эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагуудын удирдлагыг халж, сольж, мэргэжсэн баг бүрдүүлэхгүй нь ойлгомжтой болжээ.
            Тогтолцоог солихгүй бол болохгүй гэдгийг бид мэдэх ч 2010,2011, 2012 онд төрөх 200 000 шинэ иргэд маань ойлгохгүй шүү дээ.
           Та иргэний зориг гарган Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам,Хотын Эрүүл Мэндийн Газрыг өөрийн багаар бүрдүүлэн ажиллах боломж гаргаж өгөхийг бүх ард түмний өмнө засгийн газар, их хурлаас гуйхыг хүсье!
      

 

        Монголын үрс маш олон болоход эрүүл бие, саруул ухаан туслах болтугай!

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2849327/9a4/trackback

profile

monh-monk

2010.03.06 12:59:15
*.179.20.155

Нэг vе томоохон салбаруудад ямар бодлого явуулахаа тодорхойлж байсан Ерєнхий сайд зорилтоо хэрэгжvvлэх ажлын хэсэгvvдийг байгуулж эхэллээ. Vvнийхээ зэрэгцээ хариуцлагынасуудлуудыг зоригтойгоор хєндєх болов. Тvvнийг хариуцлага тооцохгvй зєєлєн хvн гэсэн яриа байсан бол энэ нь худлаа болон хувирлаа. Тэрээр нилээд чанга хатуу нэгэн гэдэг нь сvvлийн vеийн vйл явдлуудаар нотлогдож байна. Хил хамгаалах газрын даргыг цэргvvдийн хэргээс болон чєлєєлсєн бол саяхан Стандартчилал хэмжил зvйн газрын дарга Г.Гантємєрийг мєн л зєєлєн суудлаас нь мулталлаа.

Тvvнийг стандартыг буруу хэрэгжvvлсэн, стандартуудыг бизнесийн зорилгоор худалдаалдаг гэх мэт хэл ам гарсаар байсан нь ажлаас чєлєєлєлх vндэслэл болсон гэнэ. Оронд барууны стандартуудыг ойлгодог залуучуудаас сонгож тавихыг Ерєнхий сайд vvрэгдсэн. Учир нь Ерєнхий сайд Европын холбооны стандартуудыг бvхий л салбарт хэрэгжvvлнэ гэж зорилт тавиад байгаа билээ. Удахгvй С.Батболдын ээлжит хариуцлага тооцох эрхэмvvдийн жагсаалтанд Нийслэлийн эрvvл мэндийн газрын дарга Ц.Ганхvv, нийслэлийн томоохон клиникийн удирдлагууд, Цємийн энергийн газрын дарга С.Энхбат зэрэг олон хvн багтаж байгаа гэж эх сурвалжууд мэдээллээ.

Нярайн євчлєл, хvйн халдвар, тєрєх эхчvvдийн байр олдохгvй байгаа зэрэг олон хуримтлагдсан асуудлуудыг Ерєнхий сайд эрvvл мэндийн салбарын ургашгvй удирдлагуудын vйл ажиллагаатай холбон ойлгож байгаа учир тэднийг ажлаас чєлєєлєхийг Эрvvл мэндийн сайд, Нийслэлийн засаг дарга нарт vvрэг болгожээ. Ингэж хариуцлага тооцсоны дараа Засгийн газраас эрvvл мэндийн салбарт суурь єєрчлєлт, цогц шинэчлэлийн бодлогыг эхлvvлэхээр бэлтгэж буй сураг ч байна.

Харин Цємийн энергийн газрын дарга С.Энхбат хэмээх эрхэм тєрийн мэдлийн ураны ордуудыг хууль бусаар гадынханд олгосон асуудлаар Ерєнхий сайдын бухимдалыг тєрvvлээд байгаа. Тvvнийг Ерєнхий сайд хууль бусаар олгосон лицензvvдээ тєрийн мэдэлд буцааж аваад ажлаа єгєєрэй гэж сануулсан тухай яриа саарал ордноор газар авлаа. Энэ мэтээр ажлаа хийхгvй байгаа, тєрийн хєрєнгийг завшигч, ард тvмнйи эрх ашгийг зєрчигч хурган дарга нарт С.Батболд хариуцлага гэдгийг мэдрvvлэх боллоо.

Olloo.mn
profile

monh-monk

2010.03.06 15:20:14
*.179.20.155

Амаржих газруудад үүссэн нөхцөл байдлын улмаас манай улсын эрүүл мэндийн салбар жинхэнэ утгаа алдсан гэхэд болно.

Төрөх эмнэлгүүдэд хүйн халдвар гарч, чимээ намжиж амжаагүй байтал сургуулийн хүүхдүүд хоолны хордлогод орсон. Ийм хэрэг явдал болсон байтал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар дорвитой яригдаагүй юм. Харин өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар эмнэлгүүдэд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох талаар яригджээ.

Мэдээж холбогдох хүмүүст Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү нар байгаа юм. Одоохондоо сайдын асуудал нам жим байгаа ч Ц.Ганхүүгийн асуудал яригдаж эхлэв бололтой. Эх сурвалжийн өгүүлснээр Ц.Ганхүүг ажлаас нь чөлөөлж орны хүнийг бэлдэж байгаа бололтой. Шинэхэн даргаар Улсын Дээд шүүхийн дарга С.Батдэлгэрийн дүү томилогдон очих сурагтай. Ц.Ганхүүгийн талаар Эрүүл мэндийн газрын ажилтнаас тодруулахад "Дарга зүгээр ажлаа хийгээд явж байсан. Ажлаас чөлөөлөгдөх тухай яриа гараад байгаа. Гэхдээ тушаал шийдвэр нь гараагүй байна" гэв.

О.Урантогос 
niigmiintoli.mn/
profile

monh-monk

2010.03.07 19:46:32
*.179.20.240

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад хариуцлага тооцно

Өнөөдөр 16 цаг 27 минут

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нийслэлийн амаржих газруудад үүсээд байгаа асуудалтай холбогдуулж, мэдээлэл хийсэн. Нийслэлийн нэгдүгээр төрөхийн бохирын хоолой өнгөрсөн оны долдугаар сард анх хальж, энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандан удаа дараа шаардлага тавьж, аюултай байдал үүсээд буйг мэдэгдсэн ч ямар ч арга хэмжээ аваагүй. Улмаар энэ нь даамжирсаар хүйн халдвар гарахад нөлөөлсөн гэж үзжээ. Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт хүйн халдвар гарсны дараа даргыг нь албан тушаалаас нь чөлөөлсөн бол гэм бурууг үүрэлцэх ёстой нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү өнөөдрийг хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь зүйд нийцэхгүй гэж албаны зарим хүн үзсэн аж.

Ерөнхий сайд С.Батболд амаржих газруудад үүсээд байгаа асуудалтай холбогдуулж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгоод буйн дагуу Ц.Ганхүү дарга тооцох бололтой.

Г.Дарь

OBM

2010.04.02 20:25:01
*.5.26.61

yaana  aa

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2388 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46146
2387 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44220
2386 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
2385 ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [18] pitty1 2008-08-19 32179
2384 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31125
2383 КАРГО [2] monh-monk 2009-08-25 29852
2382 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
2381 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27564
2380 Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл monh-monk 2009-09-18 26184
2379 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
2378 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24131
2377 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23428
2376 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22055
2375 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 21932
2374 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21425
2373 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [3] Itgelxvv 2009-04-24 20823
2372 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
2371 ''Сайхан сэтгэлийн аян'' уулзалт file [1] daruuhan01 2009-06-01 19759
2370 БНСУ-д байхдаа МОНГОЛД ажилламаар байна уу? [18] monh-monk 2011-06-11 19209
2369 Тарни [3] 1221 2008-06-29 18574
2368 Садар самууныг сурталчилсан вэб сайтуудад хяналт тавьж байна [7] daruuhan01 2009-08-19 18413
2367 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17803
2366 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17134
2365 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17128
2364 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16695
2363 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15747
2362 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15685
2361 Суут хүн алдсан алдаагаараа хойч үедээ суут хүнийг төрүүлж өгдөг”, [1] 96843226 2008-08-16 15653
2360 2009 оны байдлаар Монгол дахь шинээр ашиглалтанд орж байгаа байрнуудын ерөнхий үнийн дундаж Monh-monh 2009-08-18 14007
2359 Зүрхэнд хамгийн сайн 6 хүнс [2] Manaach01 2009-03-06 13852
» ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4] monh-monk 2010-02-27 13770
2357 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
2356 Та чихэвчээ хэн нэгэнтэй хамт хэрэглэдэг юм биш биз [1] Manaach01 2009-03-06 13511
2355 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13360
2354 Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн Munkh-munkh 2008-09-04 13197
2353 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13148
2352 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13090
2351 Европ задрах дээрээ тулжээ [1] Manaach01 2009-03-04 12433
2350 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12375
2349 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12322
2348 МОНГОЛД АЖИЛ БАЙНА УУ? [8] [1] monh-monk 2011-04-01 12168
2347 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
배너신청
자생병원

배너신청