Нийслэлийн гэрхорооллыг барилгажуулах ажил үе шаттай явж байгаагийн нэг нь Чингэлтэй дүүргийн VII, VIII хорооны айлуудад тохиогоод байна.
Уг дүүргийн иргэдийн амьдрах орчин сайжруулах төсөл бодит хэрэг болж буй бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Хонгконгийн “Пэнтай” корпорацитай гэрээ байгуулж телевизийн зүүн урд дэнжийн айлуудыг нүүлгэн шилжүүлж эзэмшлийн газрынх нь оронд шинээр барьсан байраас хоёр өрөө байр өгөхөөр болжээ. Нийтдээ 27 га газарт уг хотхоныг босгох бөгөөд эхний ээлжинд 5.5 га газарт зургаан мянган айлын орон сууц барихаар төлөвлөжээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Хонгконгийн “Пэнтай” нь Бээжин, Гуоньжу, Ханьчоу хотод барилгын чиглэлээр 10 гаруй жил ажилласан хуучин барилга нурааж шинээр сэргээн барихдаа гаршсан туршлагатай ажилчидтай төдийгүй уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийдэг корпораци юм байна. Сүүлийн жилүүдэд нийслэл хот маань утаа, хог шороонд дарагдаж өнгө зүсээ алдаж байгааг бид бүгдээрээ мэднэ. Харин энэ бүхнийг бага хэмжээгээр ч болов багасгахад гэр хорооллыг барилгажуулах төсөл байсан. Өнөөдөр нийслэлд 05-07 га газартай иргэд хоёр өрөө бүү хэл ганц өрөө байртай ч болж чадахгүй байгаа. Гэтэл тус дүүргийн VIII хорооны хэсэг иргэд ийнхүү газраа байраар солих боломжтой болов. Энэ компанийн хувьд ганц барилга бариад зогсохгүй газраа сольсон иргэдийн нөхөн олговрыг мөн гаргах юм байна.
Тус корпорацийн хувьд уг барилгыг барихад эхний ээлжинд 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Мөн уг барилгын шавыг ирэх зургадугаар сард тавих юм байна.
мрадио-р цагаан сард зориулсан шууд нэвтрүүлэг явагдаж байна. утсаар залгагдан өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ явуулах боломж таньд байна.www.mglradio.com