Бичлэгийн тоо 2,391

Сайн байна уу, 2012 он...

Уншсан 1771 vote 0 2009.10.28 13:21:50

 

Судлаач Д.Ганхуяг


С.Баяр “эрүүл мэнд”-ийн шалтгаанаар Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөхөөр шийджээ.  Олны цуурхлаар “хүүхэн эргүүлж” болоод байсан хүн “эрүүл мэндээр” ингэтлээ дорд орно гэж огт байдаггүй юм. Олон хүнд “хорвоо ертөнц эргэчихсэн” юм шиг бодогдож байгаа байх. Зарим нь жигтэйхэн “баярлаж” байгааг би дэндүү сайн мэдэж байна. Хэн хэн нь гэдгийг тодорхой ярих цаг тун ч удахгүй. Олон хүн намайг Н.Энхбаяр судлаач гэж хочлох. Орь ганц судлаач гав ганцаараа төр, нам нэртэй олон хүнтэй зэрэг зэрэг “байлдах” боломжгүй байсан юм. Тэрнээс биш бусдыг нь, нэн ялангуяа “сүүдэр”-т байсан хүмүүсийг огт “мэдэхгүй” буюу “мартчихсан” гэсэн хэрэг огт биш. Одоо тэд нар “гэрэлд гарах цаг” болсон гэж бодоод байх шиг. Тэгвэл надад ч гэсэн тэднийг ”гэрэлд цохиулах” боломж дэндүү хангалттай байгаа. Энэ явдал бол “Сайн байна уу, 2012 он” гэснээс өөр юм огт биш. Энэ тухай өгүүлсү.

Нам дотор... 
С.Баяр МАХН-ыг ямар үед хүлээж авсныг олон хүн “мартчихсан” байж магадгүй учраас дахин сануулах нь зүйтэй байх. 2004 оноос эхлэн хоёр “том” нам засгийг хоёр хоёр жилээр ээлжилж барина гэж “Зөвшилцөл” № 1, № 2, № 3 –ыг дэс дараалан байгуулж байсан. Тэгээд “цагаан дээр хар”-аар бичсэнээ хог дээр хаян Ц.Элбэгдоржийг тэсгэл нь хүрэхгүй огцруулсан. Ингээд Н.Энхбаяр маш их хүчлэн байж М.Энхболдыг “залгамжлагч”-аараа томилсон. Энд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэлж баршгүй тусалсан...

Асар удалгүй “тангараг нь там” болж, МАХН-ыг үймүүлсэн. Ингээд М.Энхболд, Н.Энхбаяр хоёр “амь тэмцсэн” тулалдаанд орсон. Маш их гарз хохирол үзэж, олон ч хүний аминд хүрсэн дээ...

Яг энэ үед МАХН –д Ө.Энхтүвшингийн “Ардчилал, шударга ёс...” жигүүр, Б.Жаргалсайхны “Шинэ эргэлт” хөдөлгөөн, Т.Гантулгын “Онц Их Хурлын төлөө” хөдөлгөөн зэрэг үй олон “бослого” гарсан юм. Дашрамд дурдахад энэ олон жигүүр хөдөлгөөний нөхдүүд улс төрийн тулгуур бүх баримт бичгүүдээ бүгдээрээ надаар хийлгүүлснээ нэг их мартчихаагүй байх гэж санана. Зарим нь нэрээ ч хүртэл надаас авсан бус уу ?!

Та нарын “улс төрч” гэдэг ёстой лөөлөө л байна. Ер нь ингэхэд би Та нарын өмнөөс “ичих” ямар албатай гэж ?!  Миний санааг “өөрийн” болгож, ТВ-ээр ярихыг чинь хараад Та нарт бүгдэд нь “гавъяат” өгчихмөөр л байсан шүү... 
Тэр үед би Тэд нарыг МАХН-ыг “шинэчлэнэ” гэж бодоод арчаагүй тархинд чинь “цэнэг” нэмж байсан болохоос биш, албан тушаал аваад таг чиг алга болно гэж зүүдлээ ч үгүй. Одоо бодоод байхад Та нараас мөнгө нэхдэг байж л дээ...

Та нар миний “толгойны ачаар” хангалттай их мөнгө идсэн дээ...Одоо намайг ядуу мядуугаар нь дуудмаар байгаа биз...Харин энийг ёс суртахуун, бас мэдлэг боловсрол, бас мэдээллийн систем гэдэг юм. Тэр нь одоо ч гэсэн Та нарт үзээд өгье гэсэн ч байхгүй...   

Энэ том тулалдаан холион бантан болж, энэ дундаас аваад гарчих “олигтой” хүнгүй байсан учраас арга буюу С.Баярыг зүтгүүлсэн. Тэр гарч ирээд нам доторхи “бослого”-ыг дарах хамгийн энгийн мөртлөө найдвартай арга олсон юм. МАХН-ын Удирдах Зөвлөлийг өргөтгөж, бас төрийн албанд хэдэн нөхөрт албан тушаал өгөөд л болоо. Аль хэдийнээ тараад алга болох байсан МАХН-ыг чинь тэр л “аварсан”. С.Баяр МАХН доторх цорын ганц боловсролтой хүн гэдгийг би хэтэрхий сайн мэддэг юм. Цорын ганц шүү дээ...

Төр дотор...
2008 оны сонгууль дэндүү аймаар луйвар байлаа. Худлаа гэж хэлэх гээд үзээрэй л дээ. Үүнийг болон дараах олон ноцтой үйл явдлуудыг (!!!) Н.Энхбаяр эртнээс голлон зохион байгуулсныг би олон удаа хэлж байсан. Энэ хүнд нөхцөлд С.Баяр ахиад л “эвийг бодох” арга хэрэглэж хамтарсан Засгийн Газар байгуулсан юм. Дашрамд дурдахад “стандарт бус байдал” нэр томъёог би анх гаргасан бөгөөд энэ нь ноён С.Баярын “тайлбарлалд” ямар нэг байдлаар тус болсон л байх. Гэхдээ би өөрөө “давхиж очоод” л энэ адгийн новш нар шиг С.Баярт “шивнээгүй” юм шүү...

“Юм мэддэг” олон хүн үүний зөв бурууг одоо ч гэсэн ярьдаг юм. Би ч гэсэн сайн дүгнэж чадахгүй л байна. Ингээд С.Баяр бараг “дайтах” шахсан төрийг ахиад л түр ч гэсэн “эвлүүлэв”.
Энэ нь ноён Н.Энхбаярт огт таалагдаагүй юм. Тэгээд нам дотроос нь үймүүлж эхлэв. Энэ үед чинь манай улс чинь хоёр Ерөнхий сайдтай болчихсон байлаа шүү дээ. Уншигч нар минь, надаас хаана байна тэр Үндсэн Хууль мууль чинь гэж л битгий асууж үзээрэй дээ. Тэр мэр чинь манай “аваргуудад” ямар хамаа байна ?!   

Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болов. Н.Энхбаяр С.Баярыг өөр шигээ ч юмуу, М.Энхболд шиг санаж  байсан байх. Мэдээж С.Баяр “үндэсний удирдагч”-аас хавьгүй илүү ухаантай, бас төрөлхийн зоригтой байлаа...
Хуучин Н.Энхбаярын эдэлж байсан “Алтангадас” хүүхнийг бөөлжис нь хутгаж байсан ч С.Баяр хөнжилдөө аваад орчихсон л юм даа...Ингэж байж л энэ муу “төр шиг юм” нь одоо болтол тогтож байгаа ухаантай.
Энэ хооронд Н.Энхбаяр С.Баярын орны хөлийг “хөрөөдөж” эхлэв. Энэ нь Ерөнхийлөгчийн болон саяхны нөхөн сонгуулиар бүр ч ил тод болов. Харин С.Баяр гүрдийсээр байгаад “Оюу Толгой” гэсэн нэг хүүхэдтэй болсон нь их юм ш дээ...

Энэ бол “Оюу Толгой” – гэрээ жигтэйхэн сайхан болчихсон хэрэг огт биш, харин валютын нөөцөөсөө эхлээд хамаг “буяныхаа уут”- ыг гүвчихсөн хувхай хоосон саванд “юм” хийх гэж эхэлснийг нь хэлж байна...

Бүлэглэл дотор...
С.Баяр МАХН болон төрийнхөө “эвийг сахих” гэж байх хооронд Н.Энхбаяр нам дамжсан маш олон бүлэглэл байгуулаад амжчихаж. Энэ тухай өмнө нь би тодорхой өгүүлсэн. Одоо энэ бүлэглэлүүд 2012 онд шууд бэлтгэж байна.

Ер нь бол МАХН, АН хоёр одоо “хөнжлөөсөө гарах” цаг аль хэдийнээ болсон юм. Хэдийгээр энэ нь ердийн нэг зүй тогтол боловч тэд өөрсдөө ямар ч гэмгүй амьтад шиг С.Баярын хөнжлийг шууд “хуу” татаж байна...
Ингэлээ гээд ичгүүр нь өөр хүнд л ирнэ үү гэхээс биш, С.Баяр түүнийг огт тоохгүй...

Манайд нэг зүй тогтол байдаг бөгөөд үүнийг: ”Сонгуулийн дараа бол нам баяртай, төр мандтугай, сонгууль дөхөөд ирэхээр төр баяртай, нам мандтугай” гэж томъёолж болно.

Арай, ноён Н.Энхбаяр ил гарахаа больж “сүүдэр”-үүд нь ил гараад л дундуур нь “гүйчихнэ” гэж бодоод байгаа юм биш биз дээ. Энэ “сүг сүүдрүүд” МАХН, АН-ын аль алинд нь байгааг шууд хэлэх нь шударга ёсонд нийцнэ гэж би бодож байна. Наад “нууц амраг” чинь аль хэдийн ил болчихоод байхад эсвэл “салах” ёстой, эсвэл “суух” ёстой” л доо...
Эсвэл би наад муу ёрын “нууц явдал”-ыг чинь дэлгэх ёстой юу ?! Тэгвэл ч харин болж байна шүү... 

МАХН дотор бол “нусаа ч арчиж чадахгүй пацаанууд” болон “юугаа ч мэдэхээ больсон зөнөгүүд”-ийн хооронд л байлдаан болж байна даг. Энэ юу нь сонин байгаа юм...
Энийг чинь системийн цогц өөрчлөлт хийж байж шийддэг болохоос биш, Ерөнхий сайд сольсноор шийддэг юм огт биш, тэгээд нам хэний мэдэлд байгаа юм ?!

Ингээд л бодоод байж дээ. Одоохондоо үүнээс цааш хэлэх боломж надад байхгүйг Та бүхэн ойлгоно буй за...  
Сайн байна уу ? 2012 он...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2353756/525/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:43:38
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2388 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46146
2387 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44220
2386 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
2385 ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [18] pitty1 2008-08-19 32179
2384 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31125
2383 КАРГО [2] monh-monk 2009-08-25 29852
2382 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
2381 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27564
2380 Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл monh-monk 2009-09-18 26184
2379 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
2378 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24131
2377 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23428
2376 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22055
2375 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 21932
2374 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21425
2373 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [3] Itgelxvv 2009-04-24 20823
2372 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
2371 ''Сайхан сэтгэлийн аян'' уулзалт file [1] daruuhan01 2009-06-01 19759
2370 БНСУ-д байхдаа МОНГОЛД ажилламаар байна уу? [18] monh-monk 2011-06-11 19209
2369 Тарни [3] 1221 2008-06-29 18574
2368 Садар самууныг сурталчилсан вэб сайтуудад хяналт тавьж байна [7] daruuhan01 2009-08-19 18413
2367 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17803
2366 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17134
2365 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17128
2364 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16695
2363 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15747
2362 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15685
2361 Суут хүн алдсан алдаагаараа хойч үедээ суут хүнийг төрүүлж өгдөг”, [1] 96843226 2008-08-16 15653
2360 2009 оны байдлаар Монгол дахь шинээр ашиглалтанд орж байгаа байрнуудын ерөнхий үнийн дундаж Monh-monh 2009-08-18 14007
2359 Зүрхэнд хамгийн сайн 6 хүнс [2] Manaach01 2009-03-06 13852
2358 ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4] monh-monk 2010-02-27 13770
2357 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
2356 Та чихэвчээ хэн нэгэнтэй хамт хэрэглэдэг юм биш биз [1] Manaach01 2009-03-06 13511
2355 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13360
2354 Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн Munkh-munkh 2008-09-04 13197
2353 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13148
2352 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13090
2351 Европ задрах дээрээ тулжээ [1] Manaach01 2009-03-04 12433
2350 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12375
2349 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12322
2348 МОНГОЛД АЖИЛ БАЙНА УУ? [8] [1] monh-monk 2011-04-01 12168
2347 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
배너신청
자생병원

배너신청