Бичлэгийн тоо 2,391

Монгол хүний менталитет

Уншсан 2385 vote 0 2009.10.23 01:35:50

 

Судлаач доктор Д.Ганхуяг 

Уг нь энэ өгүүллийг нэлээд эрт бичсэн юм. Гэтэл сүүлийн үед зарим залуус, шавь нар маань хүсээд байгаа болохоор хэвлэж байна. Хүнээсээ хамаг юм эхэлдэг болохоор энэ өгүүллийн агуулга нэг их хуучраагүй гэж бодож байна. Харин ч ухаарахад улам ч хэрэг болж мэдэх юм.

Аливаа улс үндэстний түүх хөгжиж ирсэн нөхцөл байдал, газар зүйн орчин зэрэг нь өөр өөр байдаг нь түүнийг бусдаас ялгаатай үзэл бодол зан үйлийн хэвшмэл шинжтэй болгодог байна. Yүнийг нийтлэг байдлаар үндэстний менталитет хэмээх ойлголтод багтаан үздэг.

Нийгмийн аливаа өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь энэхүү менталитетыг хэр зэрэг харгалзсанаас шалтгаална.

Харамсалтай нь бид үүнийг монголын нийгмийн түүхийн бараг зуун жилийн түүхэнд харгалзаж байгаагүй юм.

Менталитет гэдэг нь бодит байдлын субъектив дүр бөгөөд хүмүүсийн ертөнцийг ойлгох, ертөнцийг мэдрэх явдлыг тодорхойлж байдаг харьцангүй өнгөц, хувьсамтгай төсөөллийн цаад, тогтвортой өвөрмөц систем болно.

Yүний зэрэгцээ менталитетыг ухамсар, өөрийн ухамсрын агуулга ( мэдрэмж, үзэл бодол, төсөөлөл ), түүнчлэн сэтгэлгээний арга барил ( бодит байдлыг ойлгох, дүгнэх арга ) гэж ч үздэг.

Ямар нэг хэмжээгээр нийт үндэстэнд байдаг ерөнхий менталитетаас гадна эрх баригчдын ментал шинж, ард түмний менталь шинж гэсэн менталитетын тусгай төрөл байдаг.

Аль ч ард түмний үнэт зүйлс бүрэлдэх, өөрийн гэсэн сэтгэлгээ, төсөөлөл бий болоход түүх – эдийн засгийн болон социал хөгжил, байгал – экологийн онцлог, түүнчлэн “хамтын ухамсаргүй байдал” зэрэг нөлөөлдөг.

Монгол нь энэ утгаараа дэлхийн аль ч үндэстнээс ихээхэн ялгаатай. Нүүдлийн мал аж ахуй, түүнд зохицсон нийгэм – төрийн байгуулал нь монголчуудын менталитетыг тодорхойлсоор ирсэн нь гарцаагүй юм.

Монгол хүний менталитетыг нэлээд эртний үеэс улируулан философийн үүднээс судалсан нь доктор Н. Хавх болно. Тэр менталитет гэдэг үгийг “унаган төрх” гэсэн монгол нэр томъёогоор дүйлгэн нэлээд ултай тодорхойлсон байна.

Доктор Н. Хавх монгол хүний сайн талуудыг нь : “ нэг чигт шударга шулуун гүндүүгүй байдал, бусдыг хуурч мэхлэх, залилах явдалгүй бат үйл, бусдыг тэтгэх болон бусдаас харж хүлээж хүсэх хиргүй тунгалаг сэтгэл, ах зах дээд хүмүүст үзүүлэх сэтгэлээ дагасан хүндэтгэл, бусдыг сэтгэлээрээ шууд мэдрэн таних онцгой чадвар, өрөвч зөөлөн харимтгай сэтгэл, бусадтай хиргүй цагаан сэтгэлээр харьцах харьцаа, сэтгэл санааны их эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл“хэмээх тодорхойлжээ.

Харин муу талуудыг нь : “ өрх гэрийн хүрээнд ураг төрлийн хүмүүсийн харьцаагаар бий болсон хязгаарлагдмал үзэл бодол нь өөр хүрээлэлд таарч тохирохгүй болоод ирэхлээр хямралын байдалд илүү хэмжээтэй орно, түүнээс гарахын тулд тэр үедээ тархи толгойгоо эрч далайцтай ажиллуулна, ухаан бодлоо сийлнэ, тэр хэрээр хурдан түргэн хямралаас гарах арга замыг олно ; харин энэ хооронд үе үе туйлширна, өрх гэрийн хүрээнд төлөвшин бий болсон тэр сайн талыг үзэл бодол, шинж, унаган төрхөөсөө огцом эрс ухарч, бусдыг дуурайн, тэднийг аялдан дагаж хошуурна, эс дагагсадыгаа хавчиж шахна, овжин зальтай, хуурч мэхлэх, итгэл алдуулах, хувиа хичээх явдлыг чухалчлан сонирхоно, залуус нь эцэг эх, ахмад үетэйгээ, эхнэр нь эр нөхөртэйгөө эвдрэлцэж, тэд нь ч үр хүүхэд, залуу үе, эхнэртээ итгэх итгэлээр тааруу болно” хэмээн дүрсэлжээ.

Монгол хүний менталитетын талаар хятадын эртний сурвалжууд, гадаадын жуулчид, тухайлбал Марко Поло, Плано Карпини, Гильом де Рубрук нарын аян замын тэмдэглэл, гадаадын эрдэмтэд тухайлбал, академич М. И. Майский нарын олон эрдэмтдийн зохиол бүтээлд тодорхой дурдсан байдаг.

Эдгээр нь бүхэлдээ дээрх дүгнэлттэй үндсэндээ давхцдаг болно.
Менталитет нь бүхэлдээ биш, харин түүний гол зарим шинж нь имиж байдлаар тарж, тухайн үндэстний хаяг, дүр хэлбэрийг олдог байна.

Жишээлбэл, немцүүд цаг нарийн барьдаг, хууль сахидаг, францчууд зоригтой, цэмцгэр, нэр төрд дуртай, оросууд далайц зангараг сайтай, хамтач, хятадууд ажилсаг, нарийн ухаантай гэх мэтээр ярих нь хүмүүст хар аяндаа ойлгомжтой мэт санагдана. Yнэхээр ч тийм байдаг.

Олон эрдэмтдийн үзэж байгаагаар социаль ач холбогдол бүхий дээд эрэмбийн үнэт зүйлсэд : Ажил хөдөлмөр, Нандигнах зүйлс, Эрдэм мэдлэг ( мэдээлэл ), Ур чадвар, Ажил Хэрэг, Эд баялаг, Эрүүл мэнд, Эрх зүй ( аюулгүй байдал ) зэрэг ордог байна.

Менталитетын суурь өөрчлөлт Монголд хоёр удаа болсон байна. Yүний нэг дэх нь XIX зууны сүүлч, XX зууны эхээр Монгол Улс уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэмд шилжих үед нийгмийн асар их донсолгооны үед болжээ. Энэ үед “уламжлалт” монгол хүний хэв маяг “социалист” монгол хүн хүн болон өөрчлөгджээ.

Энэ дашрамд дурдахад манайд тогтсон зөвлөлт маягийн нийгмийн байгуулал нь орчин үеийн нийтээр хүлээн зөвшөөрсөн ангиллаар орчин үеийн буюу модерн нийгмийн байгуулалд хамаарагддаг.

Удаах суурь өөрчлөлт нь 1990 – ээд оны өөрчлөлт шинэчлэлээр эхэлж одоо үргэлжилж байна. Энд “социалист” монгол хүн “капиталист” монгол хүн болон өөрчлөгдөх үйл явц болж байна.

Уламжлалт, социалист, капиталист гурван хэв маяг хүний амьдралын гурваас дөрөвхөн үеийн дотор солигдсон нь монгол хүний менталитет, тухайлбал үнэт зүйлс, эрхэмлэл, зан араншинг ихээхэн зөрчилтэй, тодорхойгүй, чиг баримжаагүй болгож, нийгмийн харилцааг үлэмж зөрчилтэй бөгөөд ихээхэн онцлогтой болгож байгаа юм.

Сэргэн мандалтын үеэс авахуулан Европын нийгэмд зах зээлтэй холбоо бүхий Ур чадвар, Өмч хөрөнгө, Ажил хэрэг, Эд баялаг, Эрх зүй гэсэн дөрвөн үнэт зүйл тодорхойлогч шинж чанартай болсон байна.

Мөн эдгээр чанарууд Дорнын диспотизмын хүрээнд арай өөр байдлаар Хятадад болон дорнын бусад орнуудад хөгжиж ирсэн байна.

Монгол хүний үнэт зүйлсийн тогтолцоонд дээр дурдсанаас огт өөр чиглэмж бүхий Мөрөөрөө амьдрах, Дураараа байх, Нигүүлсэнгүй байх, Төрсөн нутаг, Байгаль дэлхий гэсэн үнэт зүйлс ихээхэн ач холбогдолтой байжээ.

Эдгээрийг өнөөгийн шинжлэх ухааны нэр томъёогоор илэрхийлбэл Шударга ёс, Эрх чөлөө, Эв нэгдэл, Нинжин сэтгэл, Газар нутаг, Байгал эх зэрэг болно.

Хөдөлмөр бол аль ч нийгэмд байдаг үнэт зүйл мөн. Гэхдээ хөдөлмөр зах зээлийн харилцаанд орсноос хойш түүний агуулга ихээхэн өөрчлөгдөж барууны орнуудын голлох үнэт зүйл болж, хөдөлмөрийн ёс зүй, түүнтэй холбоотой сахилга, хариуцлага зэргийг багтаасан том ойлголт болжээ.

Хэрэв энэ утгаар нь авч үзэх юм бол Монголд хөдөлмөр нь хэзээ ч голлох үнэт зүйл болж байгаагүй гэсэн дүгнэлт хийж болно.

Yнэхээр ч монголчууд эд баялаг, өмч хөрөнгийн төлөө хөдөлмөрлөж байгаагүй түүнийг амин зуулгийн ердийн нэг хэрэгсэл мэт ойлгож, дараа нь амрах, баярлаж наадахын өмнөтгөл мэт үздэг. Yүнээс шалтгаалан хөдөлмөрийн соёл, сэтгэл зүйн тун өвөрмөц төлөв байдал бий болжээ.

Социализмын үед тулгарсан хамгийн гол бэрхшээл бол саяхны малчдыг орчин үеийн ажилчин, тариаланч, сэхээтэн болгох явдал байсан юм.

Тэр ч байтугай малчдын хөдөлмөрийг хамтын байдлаар зохион байгуулахад ч ихээхэн бэрхшээл тулгарч байлаа.

Энд монгол малчид социализмыг эсэргүүцсэндээ биш, харин хөдөлмөрийн орчин үеийн зохион байгуулалтад дасахгүй байсан нь илүүтэй гэж бид үзэж байна.

Нэгэнт хөдөлмөр нь нөхөн сэргээх шинж чанартай, хөдөлмөрийн ёс зүй сайтар хөгжөөгүй болохоор зах зээлтэй холбоо бүхий өмч, эд баялаг, эрх, мэдлэг гэсэн бусад үнэт зүйлс монгол хүний менталитетэд голлох байр эзэлдэггүй буюу тун бүрхэг байдаг.

Монгол ойлголтоор өмч болон өмчтөн гэсэн ойлголт нь бараг муу зүйл мэт үзэгдэнэ. Учир нь олон мянган жилийн турш монголын малчид өмч хөрөнгийг орлого буюу ашиг олдог капитал гэж хэзээ ч үзэж байгаагүй, харин амин зуулгын хэрэгсэл, төр буюу хаад ноёдын өмнө хүлээх дарамт (татвар) гэж үзэж ирсэн бололтой.

Ийм сэтгэл зүй нь Хариуцлагын мэдрэмжийг үлэмж сул болгодог байна. Одоо ч гэсэн монгол хүн хариуцлага хүлээх тун дургүй, түүнээс үүдсэн ёс суртахууны сэдэл болох буруугаа хүлээх чадвар бараг байхгүй юм.

Хүй элгэний харилцаанд тулгуурласан нийтийн шинж чанартай хөдөлмөр нь мэргэжлийн Ур чадварыг үлэмж бууруулдаг байна. Монголд ажилч малч олон хүн байсан нь эргэлзээгүй боловч энэ нь нийт нийгмийг өөд нь татах бүтээлч хүчин болж байгаагүй юм.

Өрх гэрийн аж ахуй нь “олон салбарын” шинж чанартай байсан нь түүнийг харьцангүй бие даасан шинжтэй болгож, хэрэглээний бараг тогтмол хэмжээг бий болгодог байна. Мөн эдийн засгийн өрсөлдөөн гэсэн нэг чухал үнэт зүйл бас байсангүй.

Таваар – мөнгөний харилцаа ямар нэг хэлбэрээр байсан боловч энэ нь өөр хоорондоо гэхээсээ хятадын худалдаачидтай хийх худалдаагаар үндсэндээ тодорхойлогдож байсан.

Эндээс мөнгө нь үнэт зүйл болж чадахгүй байв. Иймээс монгол хүний сэтгэл зүйд материаллаг эд зүйлд хэт дурлах сэдэл огт байгаагүй юм.

Монголын нийгмийг бүхэлд нь хамарч байсан хот айл, саахалт айлын систем нь ямар нэг албадлагагүйгээр жам ёсоор бий болсон хүмүүсийн нийтлэгийн анхдагч хэлбэр байжээ.

Энэхүү Хүй элгэний түвшинд бол монгол хүн Хамаатансаг, Ах дүүсэг, Шударга ёс, Тэгш эрх, Эв нэгдэл, Уламжлалыг хүндэтгэх үнэт зүйлстэй байна.

Хүй элгэний хүрээнээс гадагш бол Нутгархах үзэл буюу жалга довны үзэл бараг хэтэртлээ хөгжсөн.

Сэтгэлгээний салбарт шинжлэх ухааны мэдлэгийг үл мэдэх ба ертөнцийг үзэх үзэл нь шашны мухар сүсэгт хэт автсан байсан.

Өөрөөр хэлбэл, рациональ сэтгэлгээ байгаагүй. Ийм байдал мэдлэгийн асар өндөр түвшинд хүрсэн цөөн тооны зарим хүнийг эс тооцвол нийгмийг бүхэлд нь хамарч байлаа.

Эрдэмтдийг амьдралаас тасархай, зөвхөн ном уншдаг буюу уншсан хүн гэж ойлгодог. Иймээс сэтгэлгээ нь нэг хэвийн, хамгийн хялбар, цорын ганц, зөв, үнэн, ганц амьсгаагаар хийх шийдлийг эрэлхийлдэг.

Мэдлэгийн салбарын аливаа зүйлийг хэт бүдүүвчилж, загварчлан ойлгодог. Yүнээс үүдэн туйлшралд байнга орж байдаг. Иймээс түүхийг болон нийгмийг цоо шинээр гадаадыг дууриан хийх хүсэлтэй.

Үүнээс улбаалан монгол хүний сэтгэхүй “буян – нүгэл”, “ сайн – муу”, “хар – цагаан”, “үнэн - худал”, “ буруу – зөв”, “нөхөр – дайсан”, “өөрийн – хүний”, “бурхан - чөтгөр” гэсэн хоёр туйлтай байх нь элбэг .

Төр нь монгол хүний хувьд төр нь цорын ганц, тэнгэрлэг, туйлын үнэн болох бөгөөд түүнд үг дуугүй захирагдах нь түүний ертөнцийг үзэх үзлийн гол үнэт зүйл болно.

Манай олонхи эрдэмтдийн хэлдэг Монгол нь төрт ёсны арвин баялаг уламжлалтай гэдэг үндэслэл нь харьцангóй юм.

“Манжийн дарангуйллын үед Монгол өөрийн хаангүй, өөрийн засгийн газаргүй, өөрийн төр улсын нийслэлгүй болж, төрийн дээд бүх эрх мэдэл Манж хаан, түүний төв засгийн хатуу хяналт, хууль зүйлийн үндсэн дээр ажиллах орон нутгийн засаглал л оршин байх болжээ” гэж М. Санждорж абугайн дүгнэлт туйлын зөв гэж үзнэ.

Эл байдал нь монгол хүний менталитетад нөлөөлөхгүй байхын аргагүй юм. Чухам энэ үед судëах төрийн дээд ангид Манжийн хаанд өргөл барьц өргөх, цол хэргэм худалдан авах, бие биенээ ховлох зэрэг менталитет тогтсон байна.

Өөрөөр хэлбэл гаднын хүчийг илүүд үзэх, түүгээр өөрийн асуудлыг шийдвэрлүүлэх менталитет тогтсон байна. Монгол хүний сөрөг менталитетаас хамгийн хортой нь энэхүү боолын менталитет болно.

Монгол хүн харизматик удирдагчийг хайх, төрийг төлөөлсөн хувь хүнийг төртэй адилтгах менталитеттай байдаг байна. Энэ нь тухайн хувь хүнийг бусдаас үлэмж илүү, жирийн бус гэж үздэг явдал болно.

Иймээс жир бус хүн буюу дарга болох туйлын дуртай. Тэгсэн атлаа өөрийнх нь хувь заяаг өөрөө биш, төр шийднэ гэдэгт итгэлтэй байдаг учраас төрийн бодлогод нөлөөлөх оролдлогыг бараг илүүц зүйл мэт ойлгоно.

Харин өөрөөсөө дээш хүнийг дагалдаж амьдрахыг илүүд үзнэ.
Дээд албан тушаалтанд гомдлоо мэдүүлэх, өргөдөл бичих, зарга хийх хэлбэрээр аливаа асуудлыг шийдвэрлүүлэх дуртай.

Энэ нь албан тушаалтныг аялдах, ойртох, хүлцэнгүй байх, долигнох, бялдуучлах сэтгэл зүйг бий болгодог. Тэдгээр нь ч дураараа дургих дуртай бөгөөд нэр алдар, цол хэргэмийн төлөө нүдээ өгөхөөс буцахгүй. Дарга л бол бүхнийг мэдэгч болон хувирна. Манайд нэг хүнийг тахин шүтэх үзэгдэл удаа дараа гарсан нь санамсаргүй явдал биш.

Иймээс “дээрээс”, “төрийн бодлогоор”, “нэг шугамаар”, “нэг төлөвлөгөөгөөр” хийж буй зүйлд тун хүлцэнгүй ханддаг, ийм зүйлийг хүлээдэг, бараг дуртай гэж хэлж болно.

Эндээс төрийн нэрээр далайлгах,сүржигнэх, албархах, мэдэмхийрэх, бусдаас дээр, илүү гэдгээ харуулах, эрх ямба хүндлэл шаардах, зэрэг зиндаагаараа дээрэлхэх, тансаглах, дээдсийг дуурайх зэрэг менталитет үүсдэг.

Ард олон ч гэсэн төрийн хүнийг хүндлэн дээдлэх, бишрэх, долигнох, бялдуучдах, аяыг нь тааруулах, анхааран сонсох, шийдвэрийг нь үг дуугүй биелүүлэх зан үйл гаргадаг.

Ардын хувьсгалын дараа орчин үеийн төрийн институтууд байгуулагдсанаар эл байдалд зарим нэг өөрчлөлт оруулсан боловч монгол менталитетын суурь үндсийг бүрэн өөрчилж чадаагүй, ийм оролдлого ч хийгээгүй болно.

Учир нь уламжлалт болон социалист төр адил шинж тун олонтой байсан юм.

Үүнд :
1. Төвлөрсөн, авторитар шинж
2. Нэг шашин буюу нэг үзэл суртал
3. Нэг хүнийг шүтэх буюу харизматик шинж
4. Төрийн хүчирхийлэл
5. Нийгмийг бүхэлд нь хянах хатуу хяналт
6. Хувь хүний идэвхи санаачлага, бие даасан байдлыг үл ойшоох зэрэг болно.

Төр хуучин нийгмийг эвдэж, шинэ нийгэм төрийг байгуулан бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах болов. Монголын нийгмийн хоцрогдол үлэмж их байсны улмаас шинэ нийгмийг байгуулах ажил үлэмж бэрхшээлтэй тулгарсан юм. Энэ бэрхшээлийн үндсэн шалтгаан нь олон мянган жил хэвшиж тогтсон дадал зуршил, менталитет байсан юм.

Шинэ төрийг шинэ хүмүүс байгуулах ёстой байсан бөгөөд энэ шинэ хүмүүс нь ЗХУ болон социалист орнуудад боловсрол эзэмшсэн хувьсгалчид болсон юм.

Эдгээрийн онцлог шинж нь коммунист ирээдүйд шашинлаг байдлаар гүнзгий итгэсэн, нийгмийн гол дайсан нь хар, шар феодалууд болон хөрөнгөтнүүд гэдэг ангийн тэмцлийн онолыг хэт баримталсан, хуучин нийгмийг хүч хэрэглэн устгах буюу зайлуулж байж шинийг байгуулж болно гэдэгт үнэмшсэн, гадаад дэмжлэг тусламжид дулдуйдаж, түүндээ эрдсэн, ЗХУ – ын хийж байгаа бүхнийг дуурайдаг, түүнийг догм байдлаар хэрэгжүүлдэг хүмүүс байлаа.

Социализмын жилүүдэд Монголын нийгэмд шинэ номенклатур анги бий болж, түүний удирдлагаар нийгмийн шинэ менталитет тогтсон юм.

Тэр нь уламжлалт нийгмийн олон шинжийг хадгалан үлдсэн билээ. Одоо ч манай ихэнх улс төрчдийн янз бүрийн хугацаанд янз бүрийн сэдвээр хэлсэн, ярьсан зүйлийг зүйгээд үзэхэд бүхэл, цэгцтэй зүйл гардаггүй юм. Энэ нь тэдний олонхи нь хувь хүний хувьд гүйцэт төлөвшөөгүйг илт харуулдаг.

Өөрөөр хэлбэл дундаж монгол хүн тогтсон үзэл бодол, итгэл үнэмшил бараг байхгүй, үнэт зүйлсийн хэт холимог системтэй, үлэмж зөрчилтэй, өөрийнхөө үзэл бодол, эрх ашгийг хамгаалах ойлголт төлөвшөөгүй хүн юм.

1990 оны өөрчлөлт шинэчлэлтээр уламжлалт болон социалист менталитетыг орвонгоор нь өөрчилсөн бөгөөд хоромхон зуур бараг нийтээрээ шахам мөнгөний бөөн шунал, улаан луйварчид, дүүрчихсэн худалч нар болцгоов.

Энэ нь аливаа зүйлийг бүдүүвчлэн сэтгэж туйлшруулдаг, дур зоргоороо байх менталитеттэй холбоотой юм.

Бид социализмыг гажуудуулсантайгаа адил ардчиллыг ч хүн танихын аргагүй эрэмдэглэжээ. Ний нуугүй хэлэхэд манайд хэрэгжсэн ардчилал, гийгүүлчихсэн зах зээл гэж байхгүй.

Манай нийгэм бол бусдыг дууриасаар байгаад саармаг болчихсон, зорилго чиглэлгүй, үнэлэмжийн өөрийн гэсэн систем, ёс суртахуун, эрхэмлэлгүй, бие биенээ үл хайрлах, хүнийг адагт үзсэн, харгис, гэмт хэргийн шинж чанартай нийгэм болой.

Өнөөгийн дундаж монгол хүн, нэн ялангуяа бюрократ анги уламжлалт соёлоосоо үлэмж тасарсан, эх хэл, түүх соёл, зан заншлаа бараг мэдэхгүй, үл тоодог; далаад жил тогтсон оросын соёлын мөн чанарт хүрч чадалгүй голж хаясан, өөртөө сайнаар нялзааж чадаагүй; шинэ ардчилал, зах зээлийн соёлыг эзэмшиж чадаагүй, сураагүй мөртлөө түүнийг өнгөн талыг дуурайх хүчтэй эрмэлзэлтэй саармаг амьтад болчихжээ.

Yүнээс болоод нийгмийн сэтгэн бодох чадвар үлэмж доройтож, зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг, оюун ухаандаа биш, мэдрэхүйдээ л захирагддаг хөөрхийлөлтэй хүмүүсийг нийгмийн орчин нь төрүүлэх болжээ.

Дээр дурдсан бүхэн нь төрийн бодлогод зайлшгүй харгалзвал зохих үндсэн хүчин зүйл мөн. Гэтэл харгалзах нь байтугай хүнээ мэдэхийг ч одоо болтол хэн ч хүсээгүй. Хүнийг гол болгоно, хүнийг төв болгоно, хүнд чиглэсэн бодлого явуулна гэж өдөр тутам хоосон чалчиж, жил бүр “Хүний хөгжлийн илтгэл”, түүнтэй төстэй төслүүд бичиж гадаадын мөнгийг сая саяар нь идэх бөлгөө.

Энэ өгүүлэлд санаж сэрээсэй гэдэг үүднээс монгол менталитетын сөрөг шинжийг түлхүү оруулснаа уншигчдад учирлаж байна. Бидэнд олон сайн шинж байдаг бөгөөд түүнийгээ ашиглах аваас улс, нийгэм, хүнээ хөгжүүлэх бүрэн боломжтой.

Ардчилсан хэлбэртэй, феодалын агуулга бүхий манай сульдаатай төр үүнийг хийж чадахгүй, тийм оюуны чадавхи байхгүй. Ийм арчаагүй төрийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь улс төрийн намууд, мөн тэдгээрийн нэрээр ямар ч шүүлтүүргүй гарч ирдэг улс төрчид мөн. Энэ тухай хожим өгүүлсү.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2336772/4c3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1356 86400 NEW Munkh-munkh 2009-06-20 1371
1355 МОНГОЛ бүсгүйчүүдээ МОНГОЛ Эрчүүд БИД л өмөөрнө ШҮҮ ДЭЭ [4] mgldevochka 2009-06-20 1874
1354 Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая mgldevochka 2009-06-20 1241
1353 Дөргүй бух шиг зүтгэдэг Дөнгө шиг хүн хэзээ [1] mgldevochka 2009-06-20 1535
1352 СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ БАЙДАГ УУ? [4] mgldevochka 2009-06-20 1916
1351 Эрчүүдийн төөрөгдөл, дутагдал, сонирхол, таашаал, болгоомжло mgldevochka 2009-06-20 1386
1350 хэддүгээр сард төрснөөр нь хүнийг шинжихүй [1] MUZZ 2009-06-21 2003
1349 Ноён хутагтын сургаалаас [3] mgldevochka 2009-06-21 1526
1348 Данзанравжаа. Ичиг,ичиг [4] mgldevochka 2009-06-21 9095
1347 МАШ НУУЦ зөвхөн монголчуудад [3] Munkh-munkh 2009-06-22 2237
1346 ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ [3] mgldevochka 2009-06-22 2120
1345 Өнөөдрийг хайрла. mgldevochka 2009-06-22 1231
1344 1941 оны энэ өдөр [2] Munkh-munkh 2009-06-22 1506
1343 Louis Vuitton түүх Маралгоо 2009-06-23 2271
1342 Хэл сурахад авьяас хэрэггүй Маралгоо 2009-06-23 1550
1341 АЯЛАЛ САЙХАН БОЛЛОО. [1] daruuhan01 2009-06-23 4152
1340 Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8] mgldevochka 2009-06-23 3681
1339 Солонгос залуус Монгол бүсгүйг хүчирхийлжээ [2] 1932 2009-06-24 1755
1338 4.000.000 төгрөгийг 10 сарын дотор олж болно [1] Маралгоо 2009-06-24 1583
1337 Хүн ухаан хүрч итгэж чадаж байгаа бүхэндээ хүрдэг Маралгоо 2009-06-24 1112
1336 Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна Munkh-munkh 2009-06-24 2093
1335 МОНГОЛ ЁСОНД ДУУГҮЙ БАЙХЫГ & Диломат ёсонд дуугүй байхыг.. [3] Munkh-munkh 2009-06-25 2067
1334 Солонгос ба Монгол сэтгэгдэл [1] Munkh-munkh 2009-06-25 1839
1333 Эзэнгүй айл" шиг ЭХ ОРОН минь(Нийтлэгч: Г. Галбадрах) Маралгоо 2009-06-26 1848
1332 Солонгос дахь Монгол "Bar"-ууд [2] Маралгоо 2009-06-26 2222
1331 УРЛАГИЙН ИХ НААДАМ daruuhan01 2009-06-26 10395
1330 Дэлгэцийн урлагийн шүтээн “дээр хөхрөгчид заларлаа” mgldevochka 2009-06-26 1301
1329 DAYAR MONGOL [4] zurgaa 2009-06-27 1433
1328 R.ENKHBAT'' BAABAR MONGOLD HEREGTEI YU MONGOL BAABART HEREGTEI YU? zurgaa 2009-06-27 1812
1327 BIRD zurgaa 2009-06-27 1318
1326 B.BAABAR ''CHIHER IDEHEE BOLISON ENKHBAYAR" zurgaa 2009-06-27 1927
1325 BAABARIIN ''ZAHIDAL'' zurgaa 2009-06-27 1927
1324 BAABAR ''HULGAILAGDSAN'' BNA [2] zurgaa 2009-06-27 1966
1323 TS.HYAMDORJ zurgaa 2009-06-29 1348
1322 солонгос хэлний хичээл [1] soracsan 2009-06-29 1286
1321 Єрнийн зурхай /2009.06.29-2009.7.05/ mgldevochka 2009-06-29 1548
1320 Компьютерээс шалтгаалах өвчин mgldevochka 2009-06-29 1345
1319 Хацартаа хадаас зоолгосон иргэний сэтгэл тогтворгүй байна lollipop976 2009-06-30 1253
1318 "Эмоушн" хамтлагийнхан эх оронруугаа цомгоо илгээнэ lollipop976 2009-06-30 1348
1317 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1478
1316 анхны сэтгэгдэл mgldevochka 2009-06-30 2485
1315 Аль нь вэ mgldevochka 2009-06-30 1627
1314 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44220
1313 СОЛОНГОС БА АНГЛИ ХЭЛ ЗААНА [1] nikes 2009-06-30 1925
1312 Xүмүүсээ xямдxан байгаа дээр нь Xурдлаарай [3] luxoil 2009-07-01 1713
배너신청
자생병원

배너신청