Аймаг, нийслэлийн засаг дарга нар БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ
БНСУ-ын Орон нутгийн засаг захиргаа, албан хаагчдын хөгжлийн
институтийн ерөнхийлөгч Им Ү Жинийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд
хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын төр, захиргааны бүх байгууллагад ажиллах боловсон хүчнийг
бэлтгэдэг, давтан сургадаг Удирдлагын академийн 85 жилийн ойн арга
хэмжээнд оролцохоор ирсэнд Шадар сайд талархлаа илэрхийллээ.
Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаанд БНСУ-ын Орон нутгийн засаг
захиргаа, албан хаагчдын хөгжлийн институт тодорхой үүрэг гүйцэтгэдэг
бөгөөд цаашид ч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгааг Шадар сайд
М.Энхболд онцолсон байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын
академи БНСУ-ын энэ сургуультай 2001 оноос шууд харилцаа тогтоон
хамтран ажиллаж эхэлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд академийн багш, эрдэмтдийн 70 гаруй хувийг давтан
сургасан бөгөөд үлдэх багш нарыг ойрын үед сургалтад хамруулна. Мөн
аймаг, нийслэлийн засаг дарга нарыг сургахаар бэлтгэж байгаа гэж Орон
нутгийн засаг захиргаа, албан хаагчдын хөгжлийн институтийн ерөнхийлөгч
Им Ү Жин хэллээ.
Ноён Им Ү Жин өмнө нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын дарга Б.Долгортой уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар
санал солилцжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас
мэдээллээ.
МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ :
БҮХ ТӨРЛИЙН АМАН БОЛОН БИЧГИЙН ОРЧУУЛГА (ХЯТАД, ЯПОН, АНГЛИ, ОРОС, СОЛОНГОС ХЭЛ ДЭЭР) ХИЙНЭ.
УРИЛГА, БАТЛАН ДААЛТ, АЛБАН БИЧГИЙН ЭХ БЭЛТГЭХ, НЭРИЙН ХУУДАС , МЕНЮ, КАТЛОГИ, ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ САМБАР ХИЙНЭ.
ХЭВЛЭЛИЙН ЭХ БЭЛТГЭЖ, НОМ, ПЛАКАТ, СЭТГҮҮЛ,ИЛ ЗАХИДАЛ
ӨНГӨТ БОЛОН ХАРААР ХЭВЛЭНЭ.
ОЮУТНУУДАД СОНИРХСОН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ОРОХОД ЗУУЧИЛЖ ӨГНӨ.
ШҮҮХ, ЦАГДАА, ЭМНЭЛЭГ БОЛОН ГЭРЭЭНИЙ АЖИЛЧДАД ДУУДЛАГААР АМАН ОРЧУУЛГА ХИЙНЭ.
ФАКС, ПРИНТЕР, ӨНГӨТ КАНОН БОЛОН ШИВЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙНЭ.
АЖЛЫН ЦАГ: 10:00-20:00
ХАЯГ: СӨҮЛ ТҮНДЭМҮН МОНГОЛ ТАУН ПОДВАЛД 9 ТООТ
......EXIT.....
УТАС: 070-8806-5884
010-5702-2001
010-8935-5884
ФАКС: 070-8825-5884
E-mail: exit5884@yahoo.com