Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг-тай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Монгол Улсын төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Бидний харилцаа сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны түншлэлийн зарчмын дагуу бүх салбарт өргөжиж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд БНСУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн, манай улс цаашид эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, байгалийн баялгаа зүй зохистой ашиглах зорилт тавин ажиллаж, энэ хүрээнд гадаадын түнш орнуудтайгаа түүний дотор БНСУ-тай хамтран ажиллаж, туршлагаас нь суралцах, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байна” гэв.
Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн босгон дээр хоёр талын хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм.
Мөн хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа Зүүн Хойд Азийн бүс нутгийн орнууд дундаас зөвхөн төр, засгийн төвшинд төдийгүй ард иргэдийн харилцаа ах дүүсэг, ойр дотно байдлаар илэрч байгааг Ерөнхийлөгч нар олзуурхан тэмдэглэж байв.
Ерөнхийлөгч Ли Мен Баг дараа жил Монгол Улсад айлчлах бодолтой байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урилаа.
Харин харлаж болохгүй шүү ,3 сараар ирж очиж болно гэжээ