Бичлэгийн тоо 2,391
Үсчин гэж зөвхөн үс засдаг, хусдаг хүнийг хэлэхээ болиод удсан болов уу.
Үс засах хусахын тулд угаадаг, массаж хийдэг болсон байна ( зөвхөн толгойд шүү!!! хадуураад өөр массаж гээд бодчих воо )
Монгол улсын ТВ-р нэг солонгос кино бас дээр нь солонгосд байгаа та бидний хэдэн монголчууд монгол үсчинг солонгос үсчин шиг болгоод хаячихсан байна аа.
Улаанбаатарын гудамжаар солонгос шиг хувцаслалт толгой, үстэй залуус шүлсээ хаялан явах нь монгол хувилбар.
Монгол таун орчимд хэдэн монгол үсчин гоо сайхан байх. Анх ирсэн дариудаа хэл муу мэдэх учир энд л үсээ засуулдаг байлаа. Сард нэгээс олон удаа монгол таун орж ирдэг боловч сүүлдээ солонгос үсчингээр үсээ засуулдаг болсон юм.
Эх оронч моронч болох гээд толгойтой үс "сонин" явсанаас гэж л бодох болчихдог юм байна лээ.
Солонгос дахь монгол үсчингүүд маань арга барил, үйлчилгээгээ арай өөр болгохгүй бол гэрээгээр очих монголын тоо цөөрөх тусам үйлчлүүлэгчийн тоо цөөрсөөр байх нь дээ.
Солoнгост байгаа монгол үсчинд хэдэн солонгос хүн орж үйлчилүүлдэг бол? Харин монголд байгаа Солонгос үсчинд монголчууд л оочерлоод байх болохоос...