Бичлэгийн тоо 2,391

Найрамдлын үнэ цэнэ

Уншсан 1752 vote 0 2009.08.26 12:50:17

Манай найрамдалт их хөрш орны тэргүүн товариш Дмитрий Медведев манай оронд айлчилж байгаа энэ өдрүүдэд найрамдал нөхөрлөлийн тухай бодож явдагаа дуугарахгүй байж чадсангүй. Найрамдал, нөхөрлөл гэдэг хувь хүний хувьд ч, улс орны хэмжээнд ч нийгмийн сэтгэл зүйд болон, улс орны аюулгүй байдалд чухал нөлөөтэй хүн төрөлхтөний зайлшгүй чухал харилцаа аж.  Тийм боловч манайтай найрамдалтай гэдэг улсууд үнэхээр бидэнд найз, нөхөд шиг минь ханддаг уу? тэр албан ёсны уулзалт дээрээ тунхагладаг шиг чин сэтгэлийн нөхөрлөл байдаг уу? гэсэн асуултанд харамсалтай нь би үгүй гэж хэлмээр байна.

Хамгийн түрүүнд хил гаалиас эхлэе. Зарим найрамдалт гэх улс орнууд манай иргэдийн эрх ашгийг хохироон хил гааль дээр асар бүдүүлгээр харьцаж дарамталдагийг жишээ нь Орос, Солонгос. Эдгээр улсуудын хил гаалийг дамжиж өнгөрч байсан миний бие болон олон Монголчууд гэрчлэх байх. Та таньдаг мэддэг хэнээсээ ч болов эдгээр улсуудын хил гааль дээр хэрхэн Монгол улсын иргэдтэй харьцан доромжилдог тухай асуугаарай! Нэн ялангуяа Оросын хил гааль дээрхи зэрлэг, бүдүүлэг, түрэмгий байдал хэрээс хэтэрсэн байдаг.

 

Ер нь Монгол иргэдийн эрх ашгийг удаа дараа хохироож байсан, байгаа улс, гүрнүүдтэй найрамдал энэ тэрээ гэж нялагнаж байхын оронд Монгол иргэдийн эрх ашгаа дээдлэн харьцаж байвал зохилтой. Монгол иргэдийн эрх ашгаас дээгүүр найрамдал гэж ер нь юу байдаг юм бэ? Аливаа улс гүрнүүдтэй тогтоосон манай найрамдлын гол хэмжүүрүүдийн нэг нь Монгол хүний эрх ашгийг хэр хөндөж байгаагаар хэмжвэл зохистой! Иргэдийнхээ ширхэг үсний төлөө ч гэсэн шаардлага гарвал шазууртай үзэж байхыг дипломат төлөөлөгчдийн газруудаас болон засаг, төрөөсөө иргэний хувьд шаардмаар байна. Өөрсдийгөө бид хүндэлж, үнэлж байж л бусдаар хүндлүүлж үнэлүүлэх байх шүү!

Дараагийн нэг асуудал нь  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр улс, үндэстний минь талаар гутаан доромжилсон аястай үг хэллэг гарч байгааг анхааралтай авч үзэн тус улстай харьцах талын бодлогодоо тусгаж байвал таарна. Нэн ялангуяа Оросын хэвлэл, мэдээллээр энэ талын зүйлс тухайлбал 1988 Сөүлийн Олимпын наадмын жагсаалын үер Монголын тамирчид энэ арга хэмжээнд оролцсон, оролцоогүй ч ялгаа алга гэж хэлж байснаас эхлэн одоо хүртэл манай орны тухай янз бүрээр элдэвлэх жирийн үзэгдэл болоод байгааг анхаарууштай юм. Ингэж элдэвээр хэлүүлчихээд манай төрийн тэргүүнүүд найрамдал энэ тэр гээд малилзаад очоод байдгаа боливол яасан юм бэ? Солонгосууд ч гэсэн манай орны тухай сайнаар гаргаад байдаггүй нь сонсогдоод л байх юм.

Эдийн засгийн хувьд хойд хөрштэй тогтоосон эдийн засгийн гадаад худалдааны алдагдал зөрүү маш их байна. Энэ бүхнийг багасгах талаар асуудал хөндөж уламжлалт түүхэн экспортууд болох мах, нэхий, арьс ширний зах зээлээ үнэхээр Монголтой дотно, найрамдалтай улсын хувьд нээж өгөөд одоогийн энэ эдийн засгийн дайн гэдэг юм уу? хориг арга хэмжээ гэдэг юм уу? зүйлээ зогсоохыг шаардах хэрэгтэй. Монголын мах элдэв амьтны ясаас авахуулаад, учир үл ойлгогдох элдэв бодисуудыг тээрэмдэн тэжээл болгосон Европын галзуу үхрийн махнаас долоон дор байв гэж.  Тэгээд ч орчин үед амьтны  эрх ашгийг хамгаалагч нарын шаардлагын дагуу амьтныг хашиж тэжээж байгаа фармерүүдийн (factory farms) үйл ажиллагааг эсэргүүцэн чөлөөт байдлаар тэжээдэг фармерүүдийн (free range) бүтээгдхүүнийг дэмждэг болж илүү үнэлгээтэйгээр худалдагдах болсныг мэдүүштэй билээ. Солонгосуудын хувьд ч гэсэн баахан хулхи төсөл хэрэгжүүлж ирснийг анхааралдаа авбал зүгээр. Миний мэдэх Солонгосын Монгол дахь бүх төсөл хулхи үйл ажиллагаа болсон юмдаг.

Мөн түүнчлэн олон жил ашигласан "Эрдэнэт", "Монголросцветмет"-ийн Монгол талын хувьцаагаа ихэсгэх болж өгвөл Саудын Арабын жишгээр Aramco (Arabian American Oil Companу) компаниа хэрхэн Америкуудаас салган үндэсний компани болгосон шиг эдгээр хамтын үйлдвэрүүдээ 100% Монголын үндэсний үйлдвэр болгох. Төмөр замаа Ази, Африкийн колони байсан бусад улсуудын адилаар үндэснийх болгох гэх мэт асуудлуудаа тавих шаардлагатай байна.

Түүхэн асуудлууд болох Монгол оронд өргөн хэмжээний хядлага зохион байгуулж алтан ургынхныг устгасан, үндэсний сэхээтнүүдийг хядсан, төр засгийн маань тэргүүнүүдийг үндэсний маань баяраар тохуурхан эх орноосоо урвасан гэж яллаж цаазалсан үйл явдалдаа уучлал гуйх нь манай хоёр орны найрамдлыг үнэн сэтгэлээсээ хөгжүүлэхэд хувь нэмэр болох биз. Польшийн 10,000 офицер, цэргүүдийг алчихаад уучлал гуйж болсон юм чинь Монголын сэхээтний давхаргыг бүрэн устгаж тэрнээс хамаагүй их хохирол учруулсандаа уучлал гуйх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Солонгосууд ч гэсэн манай зүүн хэсгийн нутгийг өөрийн нутагт хамаарч байсан мэтийн үлгэр зохиогоод байгааг эсэргүүцвэл таарна.

Төгсгөлийн үгээ товчлоод хэлэхэд өнөөдрөөс эхлэн аливаа Монгол хүний үйл хэрэг, хохирол гомдол бид бүхэнд хамаатай гэдгийг ойлгох ухаарах цаг болжээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг өвгөдийн сургаалиа санаж, нэг Монгол хүний эрх ашиг хохирвол, түүнийг нь нийтээрээ хамгаалж тэмцэхгүй бол эргээд тиймэрхүү нөхцөлд таны ч эрх ашиг хэзээ нэг цагт бас хохирох боломжтой болно шүү! гэдгийг сайтар ойлгон бие биенийхээ эрх ашгийг гадаадад ч дотоодод ч гэсэн сайтар хамгаалахын төлөө тэмцэж байхыг уриалж байна.

Түүнчлэн найрамдал, нөхөрлөлийн үнэ цэнэ юу юм бэ? гэсэн асуултыг төр, засгийн эрх баригчдаасаа асуумаар  санагднам. Тэд очсон газар болгондоо Монголын баялагаа найр тавин, хэдэн ашигт малтмалын ордоо барьж өгдөгөө боливол яасан юм бэ? Та нарын үе барахгүй, чадахгүй ч гэсэн наадуултай чинь энэ тэнцүү яриад, сэтгээд сурчихсан шинэ үе бий болж байгаа, тэдэнд гадныханы өмнө та нарын найр тавиад байгаа зүйлүүд чинь таалагдахгүй байна гэдгийг ойлгож үз. Эс тэгвээс та нартай хэзээ нэгэн цагт өсч өндийсөн дараа үе чинь түүхэн хариуцлага тооцох нягууртай гэдэгт анхаарвал зүгээр байх аа.

Гадаад улсуудтай үнэн сэтгэлээсээ найрамдахыг хүсэгч

Ё. Гантулга

2009 оны 8 дугаар сар 25

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2141576/7f2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2391 zaluusaa temtselee ehelie,,, suvaraa,,,,,, secret suvarAA 2008-08-01 174
2390 Дотоод заслын баг ажилд авна (Өнөөдөр) mglorgil 2019-11-29 230
2389 Бүх төрлийн орчуулга хийнэ shibree boroo 2020-07-07 231
2388 ОЮУТНУУДЫН ДАГАЛДАН ВИЗ МЭДҮҮЛЭХ МАТЕРИАЛ БЭЛДЭЖ, ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ!MKVISA 010-7651-1616 MKVISA 2020-06-11 237
2387 팬션청소 부부1팀구함 일자리정보 2020-06-09 240
2386 БНСУ-д их дээд сургууль төгсөөд D10 байгаа оюутануудад хамааралтай 300,000,000 xөрөнгө оруулалтгүйгээр зөвхөн оноо цуглуулаад D-9виз авах боломжтой . MKVISA визний ангилал солиж өгсөөр бна! 010-7651-1616 MKVISA 2020-06-07 241
2385 Гэрээний визний ангилал солиж ажлаас гаргана.010-7651-1616 MK비자VISAOffice 2018-07-10 242
2384 5900хамгийн хямд SteelIron 2020-07-08 253
2383 Эрүүл мэндийн бүтэн биеийн шинжилгээ 10-р сарын хямдрал tsoojooguai 2018-10-19 259
2382 tegv orchmoor 1 er ajil haij bna. qwerty123p 2018-02-02 259
2381 Цагаачлалын албаны зөвшөөрөлтэй мэргэжилийн өмгөөлөгч танд туслахад бэлэн байна. ☎010-7651-1616 MK비자VISAoffice 2018-09-16 260
2380 Өршөөлийн хууль хүлээж байсан хүмүүсээ~ MK비자VISAoffice 2019-12-11 262
2379 ayalal juulchlaliin avtobusaar zovkhon mongolchuudiin ayalal zohion baiguulbal ayalah hun bna uu? otgoo24_26 2018-04-13 263
2378 ИМПЛАНТ ХИЙМЭЛ ШҮД, ШҮД ЛОМБОДОХ, ЧУЛУУ ТҮҮХ, БҮХ ЭМЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА qkrgkdms 2018-09-17 289
2377 ger bvliin buudaliin ajil bna 3 sariih hel medehgvi bj bolno.tsalin 1,600 udriin 3 hooltoi. haalttai [1] bayarzolo 2017-05-14 302
2376 Дагалдах виз авч өгнө. 010-4894-1333(mongol) 010-7168-0090korea Анд Хууль Зүйн Фирм 2017-07-12 304
2375 F-6 гэрлэлтийн визний зөвлөгөө, урилга, үйлчилгээ 01048941333 Анд Хууль Зүйн Фирм 2017-11-02 317
2374 zarna js2424 2017-11-11 320
2373 ger bvliin buudaliin ajil bna 3 sariih hel medehgvi bj bolno.tsalin 1,600 udriin 3 hooltoi. haalttai bayarzolo 2017-05-14 333
2372 D10визийг4 удаа асуудалгүй сунгана. Ангилал солино. 010-7651-1616 MKVISA 2020-07-27 385
2371 ansand internet kabeltai baritcaagyu bair baina zoloo2450 2017-03-21 422
2370 kimchinii uildvert 3er 3em yaraltai avna. sunnyka 2015-11-29 427
2369 Ансанд барьцаагүй байна zoloo2450 2017-03-19 432
2368 er 2 em 3 hunii ajil bna snile9999 2015-11-14 439
2367 kimchinii uildvert er em humuus avna. mglnarsar 2015-12-01 440
2366 3 er ilgeemj achih byylgah ajil bna . snile9999 2015-11-15 441
2365 4_ er hunii bolomjiin ajil bna . snile9999 2015-11-10 442
2364 kimchinii uildvert 1er avna. mglnarsar 2015-11-29 442
2363 7er em 3 yaraltai avna mglnarsar 2015-11-19 443
2362 3 er ilgeemj achih byylgah ajil bna . snile9999 2015-11-16 444
2361 7er 1em ajil bna. flower143 2015-12-08 445
2360 hodoo nogoonii ajil bna . snile9999 2015-11-12 446
2359 Ajil bna 4 er avna yaraltai Monster999 2015-12-01 446
2358 3 er hunii ajil bna mglnarsar 2015-11-23 447
2357 er em songino hyraah ajil bna . mglnarsar 2015-11-23 447
2356 3 er 2 em baitsaa savlah ajil bna snile9999 2015-11-19 450
2355 1em byydliin ajil bna yaraltai avna . mglnarsar 2015-11-18 452
2354 Asuuya baitsa manjingin ajild ix xiiwel sain awnal gexiin 행복해요1 2015-11-06 452
2353 3er bolomjiin ajil bna . mglnarsar 2015-11-26 452
2352 ansand buren tabilgatai baritcaagyu bair bna internettei zoloo2450 2017-03-22 453
2351 manjin hyraah er em ajil bna . mglnarsar 2015-11-11 453
2350 hodoo nogoonii ajil bna . mglnarsar 2015-11-15 453
2349 kimchinii uildvert er 3 em 3 hun avna. snile9999 2015-12-01 454
2348 er em ajil bna kimchinii uildvert snile9999 2015-11-07 455
2347 er ,em ajil bna . snile9999 2015-11-17 455
배너신청
자생병원

배너신청