Бичлэгийн тоо 2,391

 Долоон жилийн өмнө хүнд өвчин туссан ээжийгээ эмнэлгийн хашаанд орхиод эргэж ирээгүй хүн байна.

Монголчууд аав, ээжийгээ гэрийнхээ хойморт залж, хүндлэн дээдэлж ирсэн ард түмэн билээ. Эзэн Богд Чингис хаан өтөл хөгшдийг шагнаж урамшуулан хүндэлж, аян дайнд явахдаа тэдний сургааль үгийг сонсдог байсан тухай "Монголын нууц товчоо"-нд өгүүлсэн нь бий.

Гэтэл өнөө цагт ээж, аавыгаа гудамжинд орхиод явдаг үр хүүхэд цөөнгүй тохиолдох болжээ. Долоон жилийн өмнө хүнд өвчин туссан ээжийгээ эмнэлгийн хашаанд орхиод эргэж ирээгүй хүн байна.

Ийм хэцүү хувь заяатай хөгшдийг асарч тойлдог "Энэрэл" эмнэлгийг зорилоо. Бичиг баримтгүй, нийгмийн эмзэг давхаргын  хүмүүст үйлчилдэг эмнэлэг ганцхан байдаг. Энэнь1998 онд байгуулагдсан "Энэрэл" эмнэлэг юм. Орон гэргүй, нэн ядуу хүмүүсийг түр хугацаагаар асарч, сувилах үүрэгтэй уг эмнэлэгг үр хүүхдүүд нь эцэг эхээ авчирч хэвтүүлээд буцааж авдаггүй зуршил тогтжээ. Тэднийг эмнэлгээс гаргахад очих газаргүй учир эмнэлэг өнөөг хүртэл хооллож ундлан шаардагдах сувилгааг хийж байдаг аж.

Уг эмнэлэгт хүүхдүүд нь орхиж яваад долоон жил болж байгаа 75 настай Г.Агаржав, 70 гаруй насны Ё.Хишигханд гэх хоёр буурай байна. Хөгшид нүдээ хөхөртөл хүүхдүүдээ харуулдан суудаг тухай эмнэлгийн ажилтнууд хэлж байлаа. Тэдэнтэй цөөн хором ярилцлаа.

-Г.Агаржав: Намайг удахгүй авах байх-

-Та энд ирээд хэдэн жил болж байна?

-Их удаж байгаа. Хүүхдүүд маань удахгүй ирж авах байх. Эмээ нь залуудаа нөхөртэйгөө машинтай их олон газраар явж үзсэн. Манай хүүхдүүд Завханд байдаг гэсэн.

-Таны биеийн байдал ямар байгаа вэ?

-Хөл өвддөг юм. Хэвтэрт ороод дөрвөн жил болж байна. Удахгүй эндээс явуулна гэсэн.

-Ё.Хишигханд: Хүүхдүүд маань ганц ч удаа ирээгүй-

-Та залуудаа ямар ажил хийж байсан бэ ?

-Эмээ нь залуудаа оёдолчин хийдэг байсан. Хүүхдүүд маань ганц ч удаа ирээгүй, ажил нь болохгүй байгаа юм байлгүй.
 

-Энд өлсч байна уу ?

-Өдөрт гурван удаа хоол өгдөг болохоор өлсдөггүй. Гэхдээ уйдаад байдаг юм. Хааяа энд ирсэн хүмүүстэй хууч хөөрдөг.

Энэ хоёр буурай ухаан санаа нь тааруухан, юм ярихдаа муу гэдгийг "Энэрэл" эмнэлгийн эмч нар хэлж байлаа. Мөн олон зүйл асуухаар сэтгэл санаа нь тогтворгүй болж, бие нь мууддаг гэсэн учир өөр зүйл асуух зүрх хүрсэнгүй.

Тэд залуу цагтаа эх орондоо ихийг бүтээсэн хүмүүс явсан гэдгийг төр засаг тэр тусмаа үр хүүхэд нь мартаж болохгүй санагдана. Хэдий ядуу, хүнд амьдралтай байлаа ч төрүүлсэн ээжийгээ өвлийн хүйтэнд эмнэлгийн хашаанд орхиод явж байгаа хүн та бидэн дунд алхаж явна гэхээр өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрж байлаа.

-Он гарсаар гурван ч өндөр настанг үр хүүхэд нь орхиод явсан-

"Энэрэл" эмнэлгийн захирал Б.Хүрэлчулуунтай ярилцлаа.

-Ар гэрийнхэн нь орхиод явсан хүмүүст ямар ч бичиг баримт байхгүй болохоор Асрамжийн төвд өгч чадахгүй байгаа гэж сонслоо?

-Манай эмнэлэг гудамжинд амьдардаг, ядуу, амьдралын бололцоогүй хүмүүст үйлчилдэг газар. Ер нь бидний нэрлэж заншсанаар траншейны хүмүүс хэвтэж эмчлүүлдэг. Би энэ эмнэлэгт ирээд зургаан жил болж байгаа. Энэ хугацаанд өндөр настай аав, ээжийгээ хэвтүүлж орхиод эргэж авахгүй тохиолдол олон гарсан. Тэр болгоны араас хөөцөлдөж, ар гэрийнхнийг нь олж өгдөг. Өнгөрсөн жил манай эмнэлэгт найман хүн хэвтүүлээд аваагүй. Үүнээс гурав нь бурхан болсон. Одоо хүүхдүүд нь байдаг мөртлөө ирж авдаггүй, гурван өндөр настай бий. Тэднийг Асрамжийн төвд өгөх гэхээр бичиг баримт байхгүй гээд хүлээж авдаггүй. Монгол Улсын иргэн гэж батлах ямар ч бичиг баримт байхгүй болохоор цалин тэтгэвэр болон группын мөнгө олгох боломжгүй. Тиймээс саяхан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хандан иргэний үнэмлэхтэй болгож, Асрамжийн газар шилжүүлэхээр яриад байгаа. Дараагийн долоо хоногоос шийдэгдэх байх.

-Долоон жил болж байгаа хоёр эмээгийн үр хүүхдүүд нь ганц удаа ч ирээгүй гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу ?

-Манай эмнэлэгт хэвтэж байгаа Ё.Хишигханд гуай хамгийн олон жил болж байгаа. Хүүхдүүд нь ажил төрөлтэй, амьдрал нь сайн явдаг мөртлөө ээжийгээ эргэж ирдэггүй. Биднийг шаардлага тавьж гэрт нь аваачаад өгөхөөр эргүүлээд аваад ирдэг. Бүр өвөл хүртэл хашаанд орхиод явчихдаг. Энэ хүмүүсийг аав, ээжийгээ хаяж чадаж байгааг ойлгодоггүй.

-Танай эмнэлэгт эцэг, эхийгээ орхиод явах тохиолдол жилд хэдэн удаа гарч байгаа вэ?

-Ийм тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Манай эмнэлэг асрамжийн газар биш болохоор ажилчдад хүндрэл учирдаг. Өнгөрсөн жил 18 удаа өндөр настай, хүнд өвчтэй хүнийг хашаанд орхиод явсан тохиолдол гарч байсан. Харин энэ жил ийм тохиолдол он гарсаар гурав гараад байгаа. Бид цагдаагийн байгууллагатай хамтран ар гэрийн хүмүүст нь хүргэж өгдөг. Монгол хүн чинь эцэг, эхээ өргөж асардаг байтал харин тэд эсрэгээр нь энд тэндгүй орхиод явчихдаг. Санаанд багтамгүй зүйл гарсаар байна.

Э.Хүрэлбаатар

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2141496/2c6/trackback

tengerlig

2009.08.26 17:42:18
*.132.170.196

arai ch dee...oorsdiig ni huuhduud ni bas ingeh vii dee...emoticon

tengerlig

2009.08.26 17:42:52
*.132.170.196

arai ch dee...oorsdiig ni huuhduud ni bas ingeh vii dee...emoticon 
profile

sarmisxan

2009.08.27 00:16:39
*.158.98.85

yun  aimar  yum.............
profile

양&나

2009.09.03 18:56:04
*.142.89.124

hun chanaraa geesen malnaas dor uhaantai huurnuud ve
profile

양&나

2009.09.03 18:56:28
*.142.89.124

hun chanaraa geesen malnaas dor uhaantai huurnuud ve
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1356 ЮНЕСКО-н тэтгэлэгт сургалтын болзол Munkh-munkh 2009-07-22 1619
1355 ТРАНШЕЙНЫ ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ ХӨНӨӨГӨӨД УЛ МӨРӨӨ БАЛЛАХЫН ТУЛД ШАТААЖЭЭ [1] lollipop976 2009-07-04 1620
1354 Хонгорыг хордуулсан Хятадын иргэн хориотой өвс түүж байгаад баригджээ daruuhan01 2009-10-07 1620
1353 Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна. [1] Munkh-munkh 2009-05-08 1623
1352 Үүнд үндэслээд том өөрчлөлт болох нь гарцаагүй. Munkh-munkh 2009-05-22 1623
1351 더위에 힘 내시고 항상 용기 잃지 맙시다. [1] 바이런 2009-07-24 1623
1350 unuudur amlalt neheh ard tvmnii holboo ,,,,4 sariin 5 [1] 33331111 2010-03-27 1623
1349 Jantsannorov-mongolchuud-bid-oyuun-sanaany-gun-hordlogond-orchihson-yavna 성은 2010-09-12 1623
1348 БНСУ-д монгол компани байгуулах monh-monk 2012-10-13 1623
1347 Газраа хоёр өрөө орон сууцаар солих боломжтой. [2] ӨДРИЙН МЭНД 2010-02-11 1624
1346 Умард солонгос зөөгч пуужин хөөргөв [1] Smaro 2009-04-07 1625
1345 Хоёр настай хүүг дайрчээ [1] lollipop976 2009-07-20 1625
1344 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1343 БОЛДОГГҮЙ БОР МАГНАЙ [2] maksimus 2010-04-17 1626
1342 Аль нь вэ mgldevochka 2009-06-30 1627
1341 Бидний бие 70 триллион эсээс бүтдэг. ind 2010-09-09 1628
1340 УУЛ УУРХАЙ УХАХ УУ? [1] Munkh-munkh 2009-07-09 1629
1339 АНУ-н ТӨРИЙН САЙТУУД РУУ БНАСАУ-н ХАКЕРУУД ДОВТОЛЛОО Munkh-munkh 2009-07-09 1641
1338 120.000төгрөгийг цагаан сараас хойш тавьж эхлэнэ. ӨДРИЙН МЭНД 2009-12-26 1641
1337 Шинээр гэр бүл бологсдын мөнгийг төсвийн тодотголд оруулна [1] ӨДРИЙН МЭНД 2010-02-25 1641
1336 СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!! ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-11 1642
1335 Н.Энхбаяр ялагдлаа хүлээн зөвшөөрлөө [2] Munkh-munkh 2009-05-25 1644
1334 Д.Банди: Одоо П.Сэрдамба бараг Хөдөлмөрийн баатар авах байх аа [2] lollipop976 2009-09-16 1644
1333 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,орчлон гэдэг,,,,,,,,,,,,,,,, ....Badr Hari..... 2008-10-12 1645
1332 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1646
1331 Чойномын захидал – 03 [4] uvgun 2010-01-01 1646
1330 Өмнөд Солонгост дэлхийн анхны 4D парк байгуулагджээ monh-monk 2012-11-28 1646
1329 Баривчилгаа Sarah3 2009-08-10 1647
1328 9. Үндсэн хуулийн хуйвалдаан буюу ордны эргэлт [1] Munkh-munkh 2009-05-03 1648
1327 АН ялчихвал нээрээ маргаашнаас нь юу болох бол? [5] Munkh-munkh 2009-05-21 1648
1326 KOxrtFMykQc [1] monh-monk 2012-02-19 1649
1325 3 SAR UNEGUI INTERNET ...skylife tv suuriluulna.... BATALGAATAI COMPYUTER....CAMERA [1] MGL гишүүн**** 2008-10-26 1650
1324 Mongolchuudaa temzeh zag bolson! [6] telekom 2010-01-04 1650
1323 САРХАД САВНААСАА БУСДЫГ [1] Мичидмаа 2009-05-13 1651
1322 Донтолт-тархаж буй тахал mgldevochka 2009-07-03 1651
1321 Ким Чен Уныг улсын ирээдүйн удирдагч .... monh-monk 2010-10-11 1651
1320 2009 оны өрнийн зурхай [1] finepix 2009-01-02 1653
1319 СОЛОНГОС ДАХь АНХНЫ ЗУН... [9] Munkh-munkh 2009-06-11 1654
1318 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1317 udurin mendees ??? [1] zahirma 2011-03-18 1655
1316 Эх орон чинь дуудаж байна !!! [4] jooyo 2008-11-04 1656
1315 Есөн орны 32 иргэнийг албадан гаргажээ [1] oron_zai 2009-04-28 1656
1314 Жүдочид Тайландын татамид дөрвөн медаль хүртлээ lollipop976 2009-07-27 1656
1313 hej uguuch bataa 2012-02-24 1656
1312 АНУ-Д ОН ГАРСААР 64 БАНК ДАМПУУРЧЭЭ... Monh-monh 2009-08-16 1657
배너신청
자생병원

배너신청