Бичлэгийн тоо 2,391
2009-08-17 15:06:36 | |
БНАСАУ-ын эрх баригчид цөмийн зэвсэг хэрэглэн АНУ, Өмнөд Солонгосыг дэлхийн газрын зургаас арчина хэмээн сүрдүүлжээ. Ройтерс агентлагийн уламжилснаар, наймдугаар сарын 17-ны даваа гарагт Өмнөд Солонгост эхэлж буй АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтад Пхеньяны эрх баригчид ийм хариулт өгч байна. Умард Солонгос энэ сургуулилтыг өөрийнх нь аюулгүй байдалд учирч буй аюул, тус орны нутагт өргөн цараатай халдан довтлох бэлтгэх ажил хэмээн үзээд, хэрвээ цөмийн бөмбөгөөр коммунист дэглэмд заналхийлвэл, өөрсдөө цөмийн зэвсэгт устана гэдгийг анхааруулжээ. Ройтерс агентлагийн тэмдэглэснээр, одоо Америкийн 28 мянга 500 цэргийн албан хаагч Өмнөд Солонгост байрлаж байгаа бөгөөд БНСУ өөрөө 670 мянган цэрэгтэй ажээ. БНАСАУ-ын зэвсэгт хүчинд 1,2 сая хүн алба хаадаг боловч шинжээчдийн үзэж байгаагаар, тэд зэвсэг хэрэгслээр нэлээд тааруу юм. Я.Сүхбаатар |