Бичлэгийн тоо 2,391

-Халх голын 70 жилийн ойд-

Уншсан 6368 vote 0 2009.08.12 18:25:59

 

Ц.Содномдаржаа: Жуков тун энгийн, илэн далангүй хүн байсан

-Халх голын 70 жилийн ойд-

1939, 1945 оны дайнд оролцсон ахмад дайчин, тэр үеийн БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн анхны атташе, ахмад дипломатч, чөлөөнд байгаа хошууч генерал Ц.Содномдаржаа гуайн 90 насны ойд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ сарын 5-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн аппаратаас зохион байгуулсан юм. Тэрбээр 50-иад жилийн туршид Монгол улсынхаа төлөө зүтгэж гавъяаныхаа амралтад 1934 онд гарсан бөгөөд одоо ОХУ-ын Москва хотноо энх тунх амьдарч байгаа билээ. Ингээд ахмад дайчин, дипломатч, чөлөөнд байгаа хошууч генерал Ц.Содномдаржаа гуайтай ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковтой олон удаа биечлэн уулзаж байсан түүхээс цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Г.К.Жуковтой олон удаа уулзаж явсан гэсэн. Эдгээрээс манай уншигчдад сонирхуулаач?
-БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташегээр 1968-1960 онд 12 жил ажиллах хугацаандаа ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Георгий Констанинович Жуковтой арав гаруй удаа биечлэн уулзах завшаан надад тохиосон юм. Үүнээс гурван удаад нь төр улсын өндөр албаны хүмүүстэй хамт, бусад үед өөрийнх нь хүсэлтээр очиж уулзаж байсан. 1969 онд Халх голын байлдааны ялалтын 30 жилийн ойгоор Ю.Цэдэнбал дарга Г.К.Жуковт БНМАУ-ын Баатар цол гардуулах үед би гэрт нь хамт очлоо. Тэр үеийн фото зургаа Г.К.Жушв дараа нь надад гарынхаа үсгийг зурж дурсгасныг би зургийн цомогт нь одоо ч нандигнан хадгалдаг.

-Г.К.Жуков жанжин хувь хүнийхээ хувьд, ямар ааш зантай хүн байсан бэ?
-Тун ч энгийн, дөлгөөн, илэн далангүй зантай хүн байсан гэж би дүгнэдэг. Нэг удаагийн уулзалтаар, эх орны дайны тухай хийж байгаа уран сайхны кинонд миний дүрд Михайл Ульянов тоглохоор болж надтай олон удаа ирж уулзлаа. Харахад надтай төстэй ч гэмээр болжээ. Кинонд миний бүх одон, медалиудыг зүүж санжигнуулаад л зураг авахуулсан байна. Үнэндээ би баатрын тэмдэг, Халх голын тэмдэг хоёроо л зүүдэг байсан даа. За яахав, кино юм даа... гэхчлэн ярьж билээ.

-Монгол орны талаар Халх голын тулааны талаар юу ярьж байсан бэ?
-Тийм ээ. Үе үе Монгол орны талаар ярьдаг байж билээ. Нэг удаа "Монголд очмоор санагдах юм. Харамсалтай нь, биеийн байдал минь тийм боломж олгохгүй нь. Ном, сонин, радио, телевиз үзэж сонсч байхад Монгол Улс сайхан хөгжиж байх шиг байна.

Халх голын байлдааны явц, үйл ажиллагаа, цэрэг улстөрийн хувьд стратеги, тактикийн талаас нь ч цэргийн түүхийн хүрээлэнтэй танай цэргийн түүхчид хамтран судалж, ном бичих нь зүйтэй. Халхын голд болсон дайны туршлага, сургамжид тулгуурлан манайд мөрдөж байсан хээрийн албаны дүрэмэнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм. Өндөр хэмжээнд тусгай комисс ч томилж ажиллуулсан. Халхын голын байлдаанд хоёр улсын цэргийг нэгдсэн удирдлагад оруулан байлдааны харилцан ажиллагааг явуулах асуудал миний өмнө тулгарсан цоо шинэ зүйл байлаа. Тэр тусмаа, олон төрөл мэргэжлийн анги нэгтгэл, зэвсэг Техник оролцсон тэр байлдаан надад их зүйл өгсөн юм" гэж билээ. Тэгээд надаас "Чи Халхын голын байлдаанд оролцсон уу" гэж асуусан. Би ч тэр үед 34 дүгээр морьт хорооны II суманд бага дарга байснаа хэлэхэд өөрийн бичсэн номоо надад дурсгал болгон өгч байсан юм.

-Мөр зэрэгцэн тулалдаж явсан Монгол цэргүүдийн талаар танд ярьж байв уу?
-Нэгэн удаагийн уулзалтаар бид Халх голын тулааны талаар ярилцсан юм. Тэгэхэд "Эх орны дайны үед Япон яагаад манайх руу довтолж зүрхлээгүй вэ гэвэл, тэр үеийн Японы удирдлага Халхын голд хатуу сургамж авсантай холбоотой гэж би боддог. Бас Халхын голд Л.Дандарын командалсан зургадугаар морин дивиз сайн байлдсан. Бас Халхын голд нөхөр Ж.Лхагвасүрэн байлдааны ангиудыг сайн удирдсан. Ялангуяа цэргүүдийн дотор нам, улс төр, ухуулга таниулгын ажлыг их сайн зохион байгуулж байсан. Хүн нэг бүрт үнэнийг мэдрүүлэх, эх орноо хайрлах, дайсныг үзэн ядах, дарга цэргээ харилцан хүндэтгэх явдал маш чухал. Ер нь цэрэг хүний хөдөлмөрийг хэзээ ч, ямар ч үед хайрлаж байх учиртай юм шүү. Монгол Улс намайг улсынхаа баатар болголоо. Ер нь Монголчууд минь намайг хэзээ ч, ямар ч үед мартаагүйд үргэлж баярладаг. Ерөөсөө би ард түмэнд ач тустай юм хийе, энэ л миний амьдралын хамгийн гол зүйл гэж бодож явсан юм" гэх зэргээр ярьж байсныг тод санаж байна. Тэр бүхнийг эргэн дурсахад, Г.К.Жуков үнэхээр ингэж хэлэх бүрэн эрхтэй хүн байж дээ гэж бодогддог.

-Г.К.Жуковт манай улсын зүгээс байгуулсан гавъяаны төлөө ямар одон, медалиар шагнаж байсан бэ?
-Жанжин Г.К.Жуковыг манай улс Баатар цол олгож, Сүхбаатарын одон, байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байлаа. Мөн 1946 онд түүнийг Улаанбаатар хотын хүндэт иргэн болгож байсан юм. Халх голын байлдааны ялалтын түүхт 70 жилийн ойг Монгол, Оросын ард түмэн өргөн хэмжээнд хамтран тэмдэглэж байгаа энэ үед маршал Г.К.Жуковыг эргэн дурсахгүй байхын аргагүй ээ.
Ц.Содномдаржаа: Жуков тун энгийн, илэн далангүй хүн байсан

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2075246/da8/trackback

profile

Monh-monh.http://www.nominsan.webs.com

2009.08.12 18:42:47
*.56.2.80

                  Монгольский маршал Х. Чойбалсан и комкор Г. Жуков на Халхин-ГолеКомандир кавалерийского полка Георгий Жуков с женой Александрой                                                                                                                       
profile

Monh-monh

2009.08.12 18:59:19
*.56.2.80

Ахмад дайчид ялалтынхаа баяраар 1939 оны дүрэмт хувцсаар гангарна
 

Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр урьдчилсан байдлаар гарчээ.  Ойн арга хэмжээний  эхнийх нь  энэ сарын 25-26 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох бол үргэлжлэл нь 29-30-нд Халх голын сумд болох ажээ.   Гадаадаас ирэх зочид төлөөлөгчдийн тоо нарийн гараагүй ч Халх голын дайнд оролцсон, эдүгээ амьд сэрүүн  ахмад дайчдад  урилга хүргүүлж амжсан байна.   ОХУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээгээр, 1939 оны Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчин Украйнд 81, Белоруст дөрөв, ОХУ-д 70, Киргиз, Казакстанд  тус бүр нэг байдаг  ажээ.  Тэдний ирж амжаагүйд нь ойн медалиа Элчин сайдын яамаар нь дамжуулах хүргэх гэнэ. Дашрамд сонирхуулахад, дайнд оролцсон Орос, Монголын ахмад дайчид 1939 оны дүрэмт хувцсаар гангарах юм байна.

 Ч.Чулуун 

profile

sarmisxan

2009.08.13 00:18:58
*.158.100.27

mgl-d  bgaa  ahmad  daichidiig  harahaar  yaj  ch  bodson  40-d  ond  tursun  gemeer  humuus  haragdahiin...tegeed  halhiin  goliin  daind  oroltsson  gej  yarihiin....hun  hugshiruhuu  boltsiimuu?..................
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2388 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46146
2387 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44221
2386 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
2385 ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [18] pitty1 2008-08-19 32179
2384 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31125
2383 КАРГО [2] monh-monk 2009-08-25 29852
2382 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
2381 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27564
2380 Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл monh-monk 2009-09-18 26184
2379 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
2378 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24142
2377 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23428
2376 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22055
2375 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 21932
2374 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21434
2373 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [3] Itgelxvv 2009-04-24 20823
2372 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
2371 ''Сайхан сэтгэлийн аян'' уулзалт file [1] daruuhan01 2009-06-01 19759
2370 БНСУ-д байхдаа МОНГОЛД ажилламаар байна уу? [18] monh-monk 2011-06-11 19209
2369 Тарни [3] 1221 2008-06-29 18574
2368 Садар самууныг сурталчилсан вэб сайтуудад хяналт тавьж байна [7] daruuhan01 2009-08-19 18413
2367 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17803
2366 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17134
2365 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17128
2364 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16695
2363 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15747
2362 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15718
2361 Суут хүн алдсан алдаагаараа хойч үедээ суут хүнийг төрүүлж өгдөг”, [1] 96843226 2008-08-16 15653
2360 2009 оны байдлаар Монгол дахь шинээр ашиглалтанд орж байгаа байрнуудын ерөнхий үнийн дундаж Monh-monh 2009-08-18 14007
2359 Зүрхэнд хамгийн сайн 6 хүнс [2] Manaach01 2009-03-06 13852
2358 ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4] monh-monk 2010-02-27 13770
2357 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
2356 Та чихэвчээ хэн нэгэнтэй хамт хэрэглэдэг юм биш биз [1] Manaach01 2009-03-06 13511
2355 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13360
2354 Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн Munkh-munkh 2008-09-04 13197
2353 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13148
2352 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13090
2351 Европ задрах дээрээ тулжээ [1] Manaach01 2009-03-04 12438
2350 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12375
2349 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12322
2348 МОНГОЛД АЖИЛ БАЙНА УУ? [8] [1] monh-monk 2011-04-01 12168
2347 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
배너신청
자생병원

배너신청