Бичлэгийн тоо 2,391
Хүүхдийн паркийг Хятадын хэдхэн тоглоомоор чимэх гэнэ

Хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөдөг, уулзаж болздог байсан Соёл амралтын хүрээлэн хоёр жилийн өмнөөс үүдээ хааж, удирдлагууд нь их засварын ажил эхлүүлэх нэрийн дор оногдсон газраа зараад дуусчээ. Ингэж хэлж байгаа нь өнөөдөр тухайн газрын багахан хэсэгт хуучирч муудсан тоглоом байсан гэх ором үлдэж, ихэнх талбайд нь хувийн компаниуд зочид буудлын зориулалтаар барилга барьж байна. Тухайн үед хүрээлэнгийн удирдлага "Манайх газар, талбайгаа зараад, үрсэн зүйлгүй. Харин ч энэ талбайгаа хэнд ч хэзээ ч өгөхгүй шүү" гэх зүйл яриад зогсохгүй "Японы "Иточу" компанийн хөрөнгө оруулалтаар паркийн тоглоом авчраад Монголын Диснейленд болгоод өгнө" л гэж байлаа. Гэтэл өнөөдөр амлаад байсан Диснейленд бүү хэл тоглоом суурилуулах талбай ч үгүй үлдэх нь. Дээр дурьдсан зүйлүүд тухайн үед яригдаж байсан өнгөн хэсгийн асуудал.

Анх парк шинэчлэгдэх 2007 онд Л.Наранхүү захиралтай "Мон Уран" компани паркийн удирдлага байтугай газрын албанаас ч зөвшөөрөл аваагүй атлаа барилгын ажил эхлэхээр газрыг нь өмчлөн авч, хашаа хатгаж байхад "Иточу" компани газрын асуудал зохицуулагдтал хөрөнгө шилжүүлэхгүй гэсэн" хэмээн хүрээлэнгийн удирдлага гомдоллож байсан. Харин сүүлдээ Японы талаас хөрөнгийн 80 хувийг өгсөн учраас тоглоом шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр болсон. Гэхдээ газрын маргааныг хэрхсэн талаар ямар ч тайлбар байгаагүй.

Одоо 2009 он. Хоёр жилийн дотор л сайхан тоглоомуудаар чимсэн гоёхон парк үүдээ нээгээд хүүхэд багачуудаа хүлээн авна гээд Улаанбаатар хотын Захирагчийн албанаас болзолт өдрийг зарлаж байсныг уншигч та санаж байгаа байх. Харамсалтай нь одоо хэр будаг нь ханхалсан тоглоомын сураг

байхгүй. Шарилжинд дарагдсан алга дарам газар л байна. Харин Соёл амралтын хүрээлэнгийн хоёр талд хувийн компанийнхан барилгын ажлаа эхлээд бүтээн байгуулалт ид өрнөж байна лээ.

Энэ бол өнөөдөр болж буй үйл явдал. Хамтйн гол нь өнөөх "Иточу" компанийн хөрөнгө оруулалтаар ирсэн Японы тоглоом суурилуулна гэсэн нь үлгэр болж БНХАУ-ын "Shi Вао Lai" компанид үйлдвэрлэсэн 12 тоглоомыг суурилуулах ажил явагдаж, зураг төслийг нь Монголын нэг компанид хийлгэн, гүйцэтгэлийг нь "Бодь интернэшнл" компани хийж байна. Гэхдээ хоёр жилийн өмнө яригдаж байсан олон тооны тоглоом бус ердөө л 12 тоглоом ирсэн. Учир нь "Газар талбайг нь хувийн компаниуд хувааж авсан учраас олон тооны тоглоом байрлуулах зайгүй болсон" гэдгийг холбогдох хүмүүс нь ч хэлж байгаа.

Ямар учраас Япон тоглоом бус Хятад тоглоом авчирсан, "Иточу" компаниас өгсөн их хэмжээний хөрөнгө хаачсан талаар Соёл амралтын хүрээлэнгийн удирдлагаас тодруулах гэсэн боловч "Тоглоомтой холбоотой бүх асуудлыг "Бодь интернэшнл"-ийнхэн мэдэж байгаа. Одоо хүрээлэнгийнхэнд хамаагүй гэдэг тайлбар өгөв. Тиймээс "Бодь интернэшнл компанийн дэд захирал Н.Батнягтаас тодрууллаа.

-Японы хөрөнгө оруулалтаар тоглоом суурилуулна гэж байсан. Гэтэл Хятадаас 12 тоглоом оруулж ирсэн байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Японы хөрөнгө оруулалт гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. "Иточу" компани тоглоом шинэчлэлд зөвхөн хөрөнгө оруулна л гэж байсан. Харин хаанаас ямар тоглоом авахаа манай тал мэднэ. Тиймээс бид ажлыг гүйцэлдүүлж байгаа.

-Гэхдээ анх засвар эхлэх үед Японы тоглоом авчирна гэж байсан. Одоогоор хичнээн төгрөгийн санхүүжилт ирчихээд байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 6.5 тэрбум төгрөг зарцуулсан. Засварын ажил бүрэн дуусахад 13-14 тэрбум төгрөг зарцуулагдана. Хэдийгээр паркийн тоглоомыг Европын орнууд сайн хийдэг ч Хятадын компанид чанартай үйлдвэрлэдэг болсноос гадна үнэ өртөг нь ч хямд байдаг. Тиймээс "Shi Вао Lai" компаниас тоглоом авч байгаа.

-Хүрээлэнгийн газрыг хувийн компаниуд авсан учраас тооцоонд орсон тоглоомыг багтаах газаргүй болж, ердөө л 12 тоглоом авчирсан гэж дуулсан?
-Газартаа баригдаад цөөн тоглоом авчирсан юм байхгүй. Анх засвар эхлэх үед Соёл амралтын хүрээлэнгийн газрыг "MCS" компани албан ёсоор авсан байсан. Харин "Мон Уран" компани одоо хэр нь ямар ч газрын зөвшөөрөлгүй атлаа хүрээлэнгийн мэдлийн газар дээр барилга барьж байгаа. Үүнийг холбогдох хүмүүст нь удаа дараа мэдэгдсэн. Тоглоомын тухайд эхний ээлжийн тоглоомуудыг угсарч дууссаны дараа дараагийн тоглоомуудыг авчирна. Бидний тооцоолсноор Соёл амралтын хүрээлэн 40 гаруй тоглоомтой болно.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1993467/bb4/trackback

mgl_77

2009.07.27 21:04:20
*.171.19.41

yahab dee chimeg yagaad bolohgui gej,,,,,,,?
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1356 86400 NEW Munkh-munkh 2009-06-20 1371
1355 МОНГОЛ бүсгүйчүүдээ МОНГОЛ Эрчүүд БИД л өмөөрнө ШҮҮ ДЭЭ [4] mgldevochka 2009-06-20 1874
1354 Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая mgldevochka 2009-06-20 1241
1353 Дөргүй бух шиг зүтгэдэг Дөнгө шиг хүн хэзээ [1] mgldevochka 2009-06-20 1535
1352 СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ БАЙДАГ УУ? [4] mgldevochka 2009-06-20 1916
1351 Эрчүүдийн төөрөгдөл, дутагдал, сонирхол, таашаал, болгоомжло mgldevochka 2009-06-20 1386
1350 хэддүгээр сард төрснөөр нь хүнийг шинжихүй [1] MUZZ 2009-06-21 2003
1349 Ноён хутагтын сургаалаас [3] mgldevochka 2009-06-21 1526
1348 Данзанравжаа. Ичиг,ичиг [4] mgldevochka 2009-06-21 9095
1347 МАШ НУУЦ зөвхөн монголчуудад [3] Munkh-munkh 2009-06-22 2237
1346 ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ [3] mgldevochka 2009-06-22 2120
1345 Өнөөдрийг хайрла. mgldevochka 2009-06-22 1231
1344 1941 оны энэ өдөр [2] Munkh-munkh 2009-06-22 1506
1343 Louis Vuitton түүх Маралгоо 2009-06-23 2271
1342 Хэл сурахад авьяас хэрэггүй Маралгоо 2009-06-23 1550
1341 АЯЛАЛ САЙХАН БОЛЛОО. [1] daruuhan01 2009-06-23 4152
1340 Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8] mgldevochka 2009-06-23 3681
1339 Солонгос залуус Монгол бүсгүйг хүчирхийлжээ [2] 1932 2009-06-24 1755
1338 4.000.000 төгрөгийг 10 сарын дотор олж болно [1] Маралгоо 2009-06-24 1583
1337 Хүн ухаан хүрч итгэж чадаж байгаа бүхэндээ хүрдэг Маралгоо 2009-06-24 1112
1336 Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна Munkh-munkh 2009-06-24 2093
1335 МОНГОЛ ЁСОНД ДУУГҮЙ БАЙХЫГ & Диломат ёсонд дуугүй байхыг.. [3] Munkh-munkh 2009-06-25 2067
1334 Солонгос ба Монгол сэтгэгдэл [1] Munkh-munkh 2009-06-25 1839
1333 Эзэнгүй айл" шиг ЭХ ОРОН минь(Нийтлэгч: Г. Галбадрах) Маралгоо 2009-06-26 1848
1332 Солонгос дахь Монгол "Bar"-ууд [2] Маралгоо 2009-06-26 2222
1331 УРЛАГИЙН ИХ НААДАМ daruuhan01 2009-06-26 10395
1330 Дэлгэцийн урлагийн шүтээн “дээр хөхрөгчид заларлаа” mgldevochka 2009-06-26 1301
1329 DAYAR MONGOL [4] zurgaa 2009-06-27 1433
1328 R.ENKHBAT'' BAABAR MONGOLD HEREGTEI YU MONGOL BAABART HEREGTEI YU? zurgaa 2009-06-27 1812
1327 BIRD zurgaa 2009-06-27 1318
1326 B.BAABAR ''CHIHER IDEHEE BOLISON ENKHBAYAR" zurgaa 2009-06-27 1927
1325 BAABARIIN ''ZAHIDAL'' zurgaa 2009-06-27 1927
1324 BAABAR ''HULGAILAGDSAN'' BNA [2] zurgaa 2009-06-27 1966
1323 TS.HYAMDORJ zurgaa 2009-06-29 1348
1322 солонгос хэлний хичээл [1] soracsan 2009-06-29 1286
1321 Єрнийн зурхай /2009.06.29-2009.7.05/ mgldevochka 2009-06-29 1548
1320 Компьютерээс шалтгаалах өвчин mgldevochka 2009-06-29 1345
1319 Хацартаа хадаас зоолгосон иргэний сэтгэл тогтворгүй байна lollipop976 2009-06-30 1253
1318 "Эмоушн" хамтлагийнхан эх оронруугаа цомгоо илгээнэ lollipop976 2009-06-30 1348
1317 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1478
1316 анхны сэтгэгдэл mgldevochka 2009-06-30 2485
1315 Аль нь вэ mgldevochka 2009-06-30 1627
1314 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44220
1313 СОЛОНГОС БА АНГЛИ ХЭЛ ЗААНА [1] nikes 2009-06-30 1925
1312 Xүмүүсээ xямдxан байгаа дээр нь Xурдлаарай [3] luxoil 2009-07-01 1713
배너신청
자생병원

배너신청