Бичлэгийн тоо 2,391
ХАРМАЛ?
Ямар нэг шашины тухай бус хүний амьдралын жам талаас нь бодлоо.
Хармын сэтгэл хүн бүү хэл амьд амьтан болгонд байдаг бололтой. Нэгэнт л тийм юм байдаг юм бол тэрийг заавал үгүй хийх гээд байх биш харин зөв зүйлд ашиглаж байх нь чухал бөгөөд амар хялбар бололтой
Хүн өөрөө өөрөөсөө ч харамлан байж хэдэн цаас цуглуулдаг. Бид мөнгийг цаас гэж хэлдэг. Ярианы хэллэг юм шиг боловч энэ хамгийн үнэн үг байгаа юм шүү. Хэдэн цаасны төлөө хэзээ ч эргэн олдохгүй залуу нас, амьдралын дурсгалтай сайхан мөчөө өнгөрөөж байдаг.
Гэтэл бас өөрөө өөрөөсөө юугаа ч харамлаагүй жаргасаар зовлонд унасан мэтээр амьдралаа үдэж байгаа нь ч байх.
Товчхондоо бол шунал гэдэг сэтгэлээ дарж(чиглүүлэх) л байвал харaмын сэтгэл бага төрж шулам болохгүй байх.
Бид амьдралд маш их шунаснаар (энэ хорвоогийн баян тансаг, жаргал, цэнгэлд дасан түүнээсээ салахаас) сүнсээ ч гацааж мэдэх юм шүү.
Энэ амьдралд шунаагүй бүр уйдаад амиа хорлож нөгөө ертөнц гээг ч рүү хэт шунаснаар бүр долоон дор юм болоод мөнхийн гацаанд орчихсон гүйдэлүүд ч бий.
Бүх зүйлс сайн сайхан өрнөж байгаад цаг зуураар одогсод гүйцээн хийх гэсэн их хүсэл шуналдаа уягдан гацчих нь ч бий бололтой.
Тэгэхлээр шунал хүсэл, хармын сэтгэлээ хүчлэн дарах бус харин зөв чиглүүлбэл олонд хүртээлтэй, үр хүүхдэд буянтай зүйл болох болов уу? гэж үүнийг бичлээ.
Бүх зүйл хэмжээтэй байдаг учир бодол мөрөөдөл, боломжондоо хүрэхдээ заавал буяны үр тарьж байвал аль ч бурхад тоон харах биз гэдэгт итгэнэ.
Д.Мөнх