Мотоспортын бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд эхэлнэ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү Азийн аварга шалгаруулах тэмцээн нь жил бүр зохион явагддаг ба дөрвөн үе шаттай явагддагийн хоёр дахь шатны тэмцээн нь манай улсад болж байгаа юм. Тэмцээнд манай улсын тамирчдаас гадна Хятад, Тайланд, Япон, Индонез зэрэг улсын азийн аварга зэрэг, цолтой тамирчид гурван төрөлд хурд, хүчээ сорих ба 85куб.см-ийн төрөлд 12-14 насны хүүхдүүд, 125куб.см, чөлөөт төрөлд насанд хүрэгчид оролцох ажээ. Тэмцээн Улаанбаатар хотоос 20километрийн зайд орших “Морингийн даваа” –нд болох бөгөөд тэргүүн байрын эзэн цом, алтан медаль, 1000 ам.доллар, Tessot брендийн цагны эзэн болох гэнэ. Тэмцээнийг Азийн мотоспортын холбооны олон улсын зэрэглэлтэй шүүгчид шүүх ба холбооноос хэрэгтэй гэсэн техник хэрэгслийг авчирсан байна..