Гадаад оронд байгаа монгол хүн монголын улс төр, төрийн удирдлага, нийгэм соёлын болон аж ахуйн асуудалд хэрхэн оролцож болох вэ?гэж бодох боллоо. Учир нь би степеньд авдаг оюутан байхад монголд Ардчлал гээч юманд ороод шилжилтийн үе гэсээр байтал дэлхийн хямрал болоод аль хэдийн хүүхдүүд том болж. Гэтэл монголын улс төр безнисийг монополдоод авчихсан нөгөө хоёр нам арав гаруйхан том ХХК-ууд маань ахин Ардчилсан хувьсгал хийлгэмээр орчинг бий болгочхоод хоорондоо тоглоод цаг хожоод мөнгө цуглуулаад байх нь илт болоод байх юм.
1990 он буюу өнгөрсөн мянган биш шүү дээ энэ 2009 он чинь. Бид өмч хувьчлал гэдэг зөв зүйлийг буруу хүмүүсээр буруу мехнизмаар мэдлэггүй ард түмэнд хийгээд мэддэг 100 орчим хүн( тэр мэддэг хүмүүс яагаад бидэнд ойлгуулаагүй юм болоо гэж гомддог юм, хэрэв ойлгосон бол доо!!!Д.М) нь гэнэт баяжаад хорвоогийн жамаар хэмжээтэй сав нь дүүрээд байхад зогсохгүй зүтгээд гадаадын том түрүүвчтэй хүмүүсд хулихдуулаад олсон шигээ алдаж байна. Тэгээд мэдсэн ч мэдээгүй царайлаад сууж байхаар ард түмэн гэгдэх олонхийн толгойд тулгаж биш юм бодогдохоор зүйл хийе гэж бодож хүүхдүүдийнхээ ирээдүйд амьдрах орчинд хөрөнгө оруулалт хийж байгаа царай минь энэ.
1. Саяын сонгуулиар бид Монголын улс төрд төлөөллөөрөө дамжуулан (их хурлын гишүүдээрээ биш шүү, харин ч тэд бидний сонгох сонгогдох эрхийг хуулиар хорьсон урвагчид шиг эрхэм гишүүд шүү. Д.М) нөлөөлөх гэж үзлээ. Болдог л юм шиг байна даа, яг таг гээд хэлчих тоо алга даа учир нь гадаад оронд байгаа монголчуудын сана; нөлөөлсөн байдлын талаархи тоо баримт ч алга хийдэг хүн ч байхгүй юм болов уу даа. Хар ухаанаараа л би: бид нөлөөлж гэж ойлгоод байгаа юм. За тэгээд нэгэнт өнгөрсөн сонгуулийн талаар биш түүнээс санаа аваад бид цааш өөр зүйлд нөлөөлж чадах нь уу гэж бодлоо л доо.
Энэ бол Нийслэлийн засаг дарга бөгөөд захирагчийг Улаанбаатар хотын иргэд шууд сонгодог болгох. Залуу дуучин Бэ-Икс, Кюза хоёрын дуулсан дуу шиг хотын залуус больё, хотоо хот болгох боломж байх шиг байна. хотын даргын сонгууль ерөнхийлөгчийн сонгуулиас ч илүү үр дүнтэй гэж боддог юм шүү. Энэ дарга бол жинхэн дарга хүний хийдэг албан тушаал, учир.(энэ асуудлаар хамтарч ажиллах сонирхол болон өөр бусад санаа оноо байвал бичээрэй)
2. Гадаад байгаа монголчуудаа одоо өөрсдийгөө бодьё л доо. монгол улсад хэдэн дипломатч байдаг юм бүү мэд, тэднээс амьдран суугаа улсдаа төрийг төлөөлөн таны төлөө ажиллах хүнийг ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчдөө санал болгодог түүнийг нь ерөнхийлөгч цааш их хуралтай хэлэлцдэг ч юм уу аан. за өөр хувилбар ч байж болно. Ямар ч л байсан биднийг их, хурлын, орон нутгийн сонгуульд оруулах гээд хууль төрөх гэж байна тэгэхээр элчин сайдыг сонгон шалгаруулах эхний оноо цуглуулах сонгуулийг гадаад оронд хийж болох нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Элч гэдгийг монголчууд л сайн мэдмээр юм даа. Төрийг төлөөлж бидний төлөө ажиллах элчин сайд нь юм уу консул нь юм уу гэдгийг бид мэдээд зогсохгүй хэнээс нь хэн юу шаардах, хүсэх, гуйх вэ гээд тодорхой болох болов уу гэж бодоод. Гадаад харилцаа нарийн болов ч тэр хүн чинь монгол л хүн юм бол монголчууддаа бол ДАРГА нь шүү( энэ талаар санаа оноо юу байна даа)
3. Соёл нийгмийн ажилд бол ...г/м
Д.Мөнх aaatravel39@ y a h o o . c o m
алдаатай бичсэн бол уучлаарай, алдаатай бодсон бол харин битгий уучлаарай, гэхдээ соёлтойгоор шүү