Бичлэгийн тоо 2,391

НААДАМ

Уншсан 2666 vote 0 2009.07.03 19:52:26

Монгол наадам сайхан шүү. Гэхдээ нас нилээн дээр 40 гарсан болон морь уядаг барилддаг хүмүүсд л сайхан юм болов уу гэж бодогдох юм.
  Монголд 13 ны орой болох хамтлаг дуучдын тоглолтыг л залуус хүлээдэг. Залуус гэж нийт монголчуудын 3/1, Улаанбаатарчуудын 70% орчим. Тэгвэл хөгжил цэцэглэлийн үлгэр дуурайлал болсон БНСУ-д байгаа монголчуудын 99% нь залуус учир Монгол наадамд өөрчлөлтийг тэднээс хүлээсээр ч байж болох юм шүү  Монголд. Хэн мэдлээ дээ, хүлээгээд ч нэмэргүй байж болох юм.
  Гадаад оронд байсан хүн болгон л нэг сонин юм сурсан мэдсэн байдаг л даа. Самбаатай овсгоотой нь бол нилээн олон зүйлд сайн сураад бүр диплом, зэрэг авчихсан дэлхийн бренд пүүсүүдэд ажиллаж л байгаа байх.
  АНУ-д болдог багт наадамууд, карнавалл, Японд болдог цэнгээнт тоглоомууд гээд монголчууд бид оригоор нь үзэж харж байгаа. Харин нөгөө монгол наадам маань улсынхаа хөгжлийг харуулаад ч юм уу удирдагч нарынхаа сэтгэхүйг харуулдаг ч юм уу 1924 оныхоос өөрчлөгдсөнгүй. Бөх, морь, сур үзээд хоёр хоног идээд уугаад, чадалтай хэд нь хонь гаргаж, ямаа боогоод л болоо.
Би ч багадаа наадмын нээлтийг үзээд л яармагийн дэнж гарч нэг бөөн тоос хараад л харьдаг байсан. Үнэндээ бол уйтгартай баяр.
  Монголд наадмыг хамгийн ихээр үзэх гэж тэмүүлдэг хүмүүс бол гадаадын жуулчид л байдаг. өө тийм л дээ нээрээ бөхчүүд, уяачдын авгай хүүхэд, тал зассан хэдэн найз нэртэй компаний захирлууд, ажилчид нь.
  Сумо, сагс, хөл бөмбөгийн тамирчдын нэрийг бүү хэл намтартай мэддэг залуус монголоор дүүрэн бий. Худлаа гэвэл одоо энийг уншиж байгаа эрхэм та 2007 оны шөвгийн дөрвөн бөхийн нэр, ус намтартай нь мэдэх үү? Тэгвэл (монгол бөх, хурдан морь, сур харваанаас бусад)дэлхийн аваргын хагас шигшээд үлдсэн найман багийн тамирчдын нэр ус, намтартай мэдэж магадгүй.
  Монгол наадам монголчуудыг наадан цэнгүүлэхгүй байна шүү дээ.(ихэнх нь залуус учир) Тэгээд яах вэ? эрийн гурван наадмаа хийхгүй гэж үү? за тэгвэл монгол наадам биш болчнихно л доо, харин шинээр шинэлэг юм л хэрэгтэй байна +.
  БНСУ-д байгаа монголчуудад монгол наадмын шинэ хувилбар бий болгох боломж бий. Хүсвэл шүү дээ. ХYсэхгүй бол тэгээд л нэг аймгын хэмжээний нутагт монгол улсын томоохон хотын хэмжээнд хүрхүйц залуустай (27 000 ам, хүн) 4-5 наадам хийсэн болоод хэдэн Воно өгсөн хандивлагч кореи нарыг баясгаад, дов жалганы мэт олон наадмаараа хоорондоо нэгнийгээ жийлзээд байж байх гэж үү.
Дэлхийн томоохон улсд монгол улсаа сурталчлах энэ сайхан боломжыг алдсаар, Солонгост солонгос дууг хэн сайн дуулах вэ? тэмцээн зохиосон шигээ...
Уучлаарай наадмаа л сайхан болгох гэсэнг минь ойлгоорой. Монголд өөрчлөгдөх гэж ахиад 80 жил ч багадах байх, харин гадаад оронд байгаа хэд нь л шинэлэг уур амьсгал оруулж цагаан сар наадам гээд хөгшчүүлийн баяр мэт удаахгүй юмсан даа. Монгол улсад сайхан наадахыг сайхан сууж ТВ болон Нет-р үзэж, мэгжүү, сөжүү бага ууж, бууз идэнгээ ганц нэг бөхчүүдийн талаар мэтгэлцэн А.Сүхбат аваргын хэлсэн ярьсан талаар хөөрөлдөн наадахыг хүсье.
 
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1893468/4cb/trackback

profile

Munkh-munkh

2009.07.03 19:55:07
*.56.16.36

Даян аварга А.Сүхбат уриалга гаргалаа

Даян аварга А.Сүхбат уриалга гаргалаа
Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг, ардчилал, шударга ёсыг тогтоогч, хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэндээ хандаж Монгол Улсын гавьяат тамирчин, Агваансамдангийн Сүхбат аварга "Тунхаг бичиг" илгээжээ.

Монгол үндэсний бөхийн барилдаан нь цэвэр ариун ёс зүйтэй байг хэмээн уриалсан уг бичигт, Монгол бөх бол дэлхийн шилдэг бөхийн барилдаан гэдэгт огт эргэлздэггүй. Манай монгол бөх барьцтай, барьцгүй, сэрвүү, хав золгож барилдах гээд бусад барилдааны сонгомол арга мэхүүдийг өөртөө шингээсэн "Их монгол-Их бөх" болж чадсан юм.

Барилдаан эхлэхээс өмнө бөхчүүд хүчтэй амьтдыг дуурайн гараа, дэвээ, шаваа хийх болон алдар цолоо уянгалуулан дуудуулж, дахин давтагдахгүй уран, хурц, дайчин шаламгай барилдааныг хийж, үзэгч түмнээ уухайн дуунд баясгаж, нааддаг онцлогтой, гайхамшигтай урлаг, спортын хослол юм. Харамсалтай нь, сүүлийн үед энэ шударга спорт маань элдэв луйвар, бууж өгөлт, найраа гэх ёс бусын үзэгдэлд автаж, мөхөхөд хүрч байна.

Миний хувьд улс хувьсгалын 70 жилийн ойгоор 1991 онд хоёрын даваанд одоогийн улсын аварга /тэр үед заан цолтой байсан/ О.Балжиннямтай таарч, өвдөг шороодсон. Тэр наадамд намайг хаясан бөх маань түрүүлж, улсын арслан болсон. Харин 10 жилийн дараа 80 жилийн ойн баяраар түрүүлж байсан түүхтэй. 1990 онд бидний залуу бөхчүүд найраагаар тэр тэр начин болсон гэсэн, нас нь ахиж, амжилт гаргахаа байсан цолтой бөхчүүд найраа хийж, мөнгө авч начин төрүүлдэг гэдгийг анх удаа мэдсэн. Үүний эсрэг өнөөдрийг хүртэл бөхчүүд бид бүхэн болон МҮБХ дорвитой арга хэмжээ авч, энэ алдаа завхралыг засахын төлөө юу ч хийсэнгүй. Тухайлбал, намайг ид барилдаж байхад улсын цолонд хүрдэг даваануудад янз бүрийн гуйлт ирж, зовоодог байлаа. Намайг битгий амлаач, тэр бөхийг амлалгүй өнгөрөөгөөч, авсан ам угтуул бөхөө сольчих л доо... гэх мэтээр.

Би улсад гурав түрүүлэхдээ нийтдээ гурван сая төгрөгийн шагнал авсан. Би маш их бэлтгэл сургуулилт хийж, ядарч сульдан, ялж ялагдаж байж амжилтад хүрсэн. Гэтэл найраа хийж, начин төрүүлсэн нэг нөхөр түрүү бөхийн шагналаас 40-50 дахин илүү 40-50 сая төгрөг өвөртөлчихөөд, тунаж барилддаг бидний ховор агшныг үзээд маасайтал инээгээд сууж байхыг нь харахаас ой гутдаг. Одоо найраа гэгч улам л залуужиж байна. Манай "Олимп" сургуулийнхан, зөв үзэлтэй хүмүүсийн хамт найраа авлигагүйгээр шударга барилдахыг уриалсаар ирсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хувь хүнийхээ болон хамт олныхоо өмнөөс шударга байхыг уриалсанд талархсанаа илэрхийлье. Цөөн хэдэн бөхчүүд л найраа авлигачдад идэгдэж, олон түмэнд нэр хүнд нь уначихжээ. Энэ байдлаа даруй засахгүй бол үзэгчид ирэхгүй, үзэхгүй болж монгол бөх мөхөлд хүрэх нь.

Ерөнхийлөгч болон нийт ард түмэн намайг дэмжиж энэ авлига найрааг зогсоохын төлөө санал сэтгэгдлээ хэвлэл мэдээллээр илэрхийлж, хамтарч ажиллахыг хүсье. Энэ жилийн наадам найраагүй сайхан болоосой. Монгол наадам, Монгол бөх шударга барилдаанаар үргэлж наадамчдаа баясгадаг. Би монгол бөхийн сайн сайхны төлөө тэмцэх болно. Та бүхнийг хүндэтгэн ёслов.

Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбат.
profile

Munkh-munkh

2009.07.03 22:22:26
*.56.16.36

А.Сүхбат: Бид цэвэрлэж чадна аа, чадна
2009 оны 6 сарын 30

 Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбат Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэнд хандан Монголын үндэсний бөхөд шударга ёс тогтоохыг уриалж тунхаг бичиг гаргасан байна. Ид барилдах насандаа наадмын дэвжээгээ орхисон даян аварга Монгол бөхийн дэвжээг ёс бус зүйлээс цэвэрлэхийг уриалсан тунхаг бичигтээ “Би улсад гурав түрүүлэхдээ нийт гурван сая төгрөгийн шагнал авсан. Би маш их бэлтгэл сургуулилт хийж, ядарч сульдан, ялж ялагдаж байж амжилтад хүрсэн. Гэтэл найраа хийж, начин төрүүлсэн нэг нөхөр түрүү бөхийн шагналаас 40-50 дахин илүү буюу 40-50 сая төгрөг өвөртөлчихөөд тунаж барилддаг бидний ховор агшныг үзээд маасайтал инээгээд сууж байхыг нь харахаас ой гутдаг юм. Одоо найраа гэгч улам л залуужиж байна. Саяхан болсон Бүх цэргийн наадам дээр найраа яг наадам дээр болдог шиг болж чадаж байна. Бөхчүүд залуу үедээ найрааг сайн зааж, сургаж өвлүүлсэн байна. Нэгийн даваанаас найраа явж, улсын цолонд ойрхон яваа залуучууд... тухайлбал, цэргийн арслан А.Бямбажав, аймгийн арслан Ч.Содномдорж, Б.Батмөнх, Б.Сангисүрэн нар бууж өгч, цэргийн начин төрүүлж байх жишээтэй. Залуу хойш үе маань аз хийморьтой явах, хийморио үхүүлэхгүй байх талаар бодохоо ч байчихаж... Бид бүхний жаргалант ирээдүй болсон үр хойчдоо найраа гэж байдаг юм аа, найраагүй наадам гэж байдаггүй юм гэж хэлэх үлдлээ гэж үү. Тийм биш ээ, огтхон ч тийм зүйл байж болохгүй. Бидний хувьд манай “Олимп” сургуулийн хамт олон болон зөв шударга үзэлтэй олон хүмүүсийн хувьд найраа авлига хэзээ ч хийлгүйгээр шударгаар тэмцэлдэхийг уриалсаар ирсэн юм. Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эрийн гурван наадам бөхийн барилдаанаа ариун сайхан рашаан лугаа цэвэр авч явцгаая” хэмээжээ.
Үнэхээр ч монгол бөхийн ёс заншил бохирдож, найраа хэмээх мөнгөний наймаанд бохирлогдож байгаа талаар хэн хүнгүй ярьдаг, халагладаг. Тийм ч учраас олон хүн аваргын энэхүү санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа юм. Манай NEWS.MN сайтад аварга А.Сүхбатын захиаг нийтэлсэн даруйд маш олон уншигч санал, сэтгэгдлээ үлдээж, түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Иймд бид уншигчдынхаа хүсэлтээр даян аваргын санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо. Аварга А.Сүхбат ч “Ардын эрх” сонин болон NEWS.MN сайтын хамт олон ийнхүү түүнийг дэмжиж буйд талархаж буйгаа илэрхийлэн хамтран ажиллахаар болсноо бидэнд уламжлав. Ингээд бид даян аварга А.Сүхбаттай товч ярилцсанаа хүргэе. Тэрбээр Төв аймгийн Хустайн нуруунд бэлтгэлээ хийж буй Төв аймгийн бөхчүүдийн галыг ахалж, шавь нарынхаа бэлтгэл, сургуулилтыг дасгалжуулж байгаа бөгөөд удахгүй нийслэлд ирнэ гэлээ.

-Юуны өмнө таныг монгол бөхийнхөө ёс зүйг дээдлэн,найраа гэх мэт ёс бус зүйлээс цэвэршүүлэх санаачлага гаргаж байгаад талархал илэрхийлж, NEWS.MN болон “Ардын эрх” сонины уншигч, хэрэглэгчид таныг дэмжиж буйгаа бидэнд илэрхийлснийг дамжуулж байна?

-Баярлалаа. Наадам бол нутаг нутгийн бөхчүүд уул ус, нутаг орноороо овоглон ирж зодоглодог, бөхчүүд нь давахад нутаг хошуугаараа баярлан догдолж байдаг нэг ёсондоо ард түмний баяр, төрийн ёслол юм. Тийм ч учраас бид монгол наадмаа цэвэр ариун, ёс жудагтай байлгах ёстой. Монгол бөх, эрийн гурван наадам цэвэр байх ёстой. Үр хүүхэддээ монгол бөхийн ёс заншлаа өвлүүлж, аливаа ёс бус зүйл гаргуулахгүй байх ёстой юм. Олон хүн энэ санаачилгыг дэмжиж байгаад баярлалаа. Бид цэвэрлэж чадна, чадна.
-Монгол бөхийн ёс жаяг гээгдэж, найраа хэмээх зүйл хавтгайрч байгаа талаар хэн хүнгүй л ярьдаг. Үүнийг арилгаж цэвэршүүлэхийн тулд та хамгийн түрүүнд өмнө ямар алхам хийх хэрэгтэй гэж боддог вэ. Тухайлбал хуульд өөрчлөлт оруулах ч гэдэг юм уу?

-Бөхчүүд бид хууль журамд өөрчлөлт оруулах эрхгүй шүү дээ. Төрийн болон төрийн бус байгууллагууд тусдаа байх ёстой атал төр өөрөө төрийн бус байгууллагын ажлыг булааж авч, хошуугаа дүрж, төрийн бус байгууллагын ажилд оролцож байна. Гэхдээ зөв шударга үзэлтэй олон түмэн нийлж байж энэ бүхнийг өөрчилж чадна байх аа гэж итгэж байна. Миний хувьд үүнд хамтарч ажиллаач ээ гэсэн санаагаа захиагаараа илэрхийлсэн. Олон хүн дэмжих байх аа. Та бүхэнтэй ч хамтран ажиллах болно.
А.ТУЯА

profile

Munkh-munkh

2009.07.04 18:11:45
*.56.28.11

naadamГолден гэйт паркийн "Old speedway" хэмээх талбайд 7-р сарын 11 өдөр Бямба гарагт 10:00 AM - 5:00 PM цагийн хооронд Бэй Аэриагийн 2009 оны НААДАМ-ын ажиллагаа явагдана. Өмнөх жилүүдэд наадам хийж байсан энэ талбайд хэрхэн хүрч очих, машин тэрэгээ зогсоолд тавих талаар хуучин очиж байсан хүмүүс сайн мэдэх байхаа. Талбайн машины зогсоол дахь зай бага тул энэ жилийн хувьд зөвхөн худалдаа үйлчилгээ явуулах, ачаа тээш буулгах зориулалтаар ашиглахыг зөвшөөрч байна. Машин тэрэгээ ойр орчимд замын тэмдэглэгээг сайтар нягтлаад тавих шаардлагатай боллоо.

Наадмын талбайд хүнсний болон бэлэг дурсгалын худалдаа явуулж бизнес хийх байгууллага хувь хүмүүс $80 хураамж, $50 цэвэрлэгээний депозит (барьцаа) төлж талбайд байрлах газраа аван сүүдрэвчээ барина. Цэвэрлэгээний $50-ыг наадмын дараа байралсан талбайгаа бүрэн гүйцэд цэврэлсэнийг шалган буцааж олгоно. Хураамжийг               (510) 710 1009        тоот утсаар Түмээтэй яриад төлөөрэй. Мөн хураамж төлөх үедээ хүнсний худалдаа явуулах эрүүл ахуйн санамжтай танилцан гарын үсэг зурах шаардлагатай. Одоогоор Наадмын үеэр хоол хуушуураар үйлчлэхээр Оакландын Монгол хоолны газар захиалгаа өгөөд байна.

Наадмын төв асар болон бөхийн хөлийн цэцгийн хоёр талаар тойруулан 20 майхан барих газрын зөвшөөрөл олгох тул наадмын төв талбайд майхан барих байгууллага хамт олон, хувь хүмүүс $40-ын талбайн хураамж төлж захиалгаа яаралтай өгнө үү? Захиалгаа өгч хураамж төлсөн дараалалаар талбайд майхан барих байрлал олгогдоно. Дараах утсаар               (925) 726 8515                     (925) 285 3343        Түвшинтэй ярьж захиалгаа яаралтай өгнө үү? Одоогоор Конкорд, Сакраменто хотын наадамчид, барилгын засвар үйлчилгээний хамт олон захиалгаа өгч талбайд байрлалаа аваад байна. Хөлбөмбөгийн багууд зэрэг олон нийтийн байгууллага болон хувь хүмүүс захиалгаа яаралтай өгнө үү. Баяр наадмын талбайд байрлал сайтай газар майхнаа босгож идээ шүүсээ бэлтгэн тав тухтай суух энэхүү боломжийг ашиглаарай.

Энэ жил наадмын төв талбайг тойруулан Бэй Аэриад Монголчуудын дунд үйл ажиллагаа явуулж байгаа олон нийт, бизнесийн байгууллага, компани, төсөл хэрэгжүүлэгч нарын сурталчилгааны самбар (баннер)-ыг нэгдсэн стандарт хэмжээний дагуу хийлгэж байрлуулах тул               (415) 509 0494        тоот утсаар Цэрэндоржтой ярьж өөрсдийн компанийн эмблем лого бүхий сурталчилгааны самбарын захиалгаа өгнө үү? Сурталчилгааны самбар хийлгэх зардал $120-ыг захиалагч гаргах ба талбайд үнэ төлбөргүй байрлуулна. Зураг эмблэмээ <SCRIPT language=JavaScript type=text/javascript> \n </SCRIPT> zamdaan@yahoo.com <SCRIPT language=JavaScript type=text/javascript> </SCRIPT> Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой <SCRIPT language=JavaScript type=text/javascript> </SCRIPT> Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү хаягаар имэйл бичиж явуулаарай. Одоогийн байдлаар БАМХ, Замдаан сэтгүүл, ачаа тээвэр зуучлалын Англофрейд компани, тээвэр зуучлал явуулдаг Зоригоо Солонгоо нарын "Силк роуд" компани, баруун эргийн монголчуудын мэдээлэлийн БАМОНС веб сайт, онлайн худалдааны "Бэй Шоп" дэлгүүр сурталчилгааны самбараа төв талбайд байрлуулахаар захиалга өгөөд байна.

Наадам зохион байгуулах комисст хүмүүсээс дараах хандив өргөөд байна.

Одоогийн байдлаар олон нийтийн байгууллагаас:

Өсвөр Үеийн "ГЭР" төвөөс дааганы уралдаанд оролцох 10 хүүхдийн бэлэг.
Сан Франциско хот дахь Евангелын цуглаанаас (IMCC) - $ 200
Оакландын Христийн сүмээс - $100


Хувь хүмүүсээс:

П.Батмөнх Л.Цолмон нар (Милбрай) хүүхдийн хийлдэг тоглоомын (Jump house) зардлыг даахаар болсон.
Э.Эрдэнэбаяр (Мораго) - $200
Даваа, Нараа нар (Оакланд) - $100
С.Түвшинтөгс (Валнут Грийк) - $100
Ц.Хишигбаяр (Сан Франциско) - $100
Ш.Баатар - (Сан Франциско) - $100
Ч.Нямдаваа (Монтайн вию) - $100
Д.Эс-Олдох (Оакланд) - $50
Лувсанхайдав гуай (Оакланд) - $45
Д.Цэрэндорж (Сан Франциско) - $100
Т.Мөнхөө, Ц.Эрдэнэчимэг (Сан Франциско) - $100,
С.Баяраа, Ариунаа (Конкорд) - $50
Найрамдал ("Бэй Шоп" дэлгүүр) - Түрүү бөхийн байд хивс
Оюун, Мөнх-Очир (Англофрейд компани) - $200
Сүрэнхорлоо, Батжаргал нар (Эл Серито) - $300
Төмөрсүх, Долгорсүрэн нар (Сан Матео) - $100
Цоодол гуай (Сан Франциско) - $ 100

Наадмын хөтөлбөр, талбайн бусад зохион байгуулалт, тайз чимэглэл, урлагын тоглолт, бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, шагайн харваа, спортын уралдаан тэмцээн, хүүхдийн хийлдэг тоглоом зэрэг олон асуудлаар санал бодлоо хэлж хувь нэмэрээ оруулах, хандив туслалцаа үзүүлэх хүмүүс зохион байгуулагчидтай холбоо барина уу? Наадмын зар, урилга удахгүй бэлэн болох тул та бүхэн цаг заваа эртнээс зохицуулж америк найз нөхөд хамт олноо урьж бэлтгэцгээнэ үү?

Бэй Аэриа НААДАМ 2009 зохион байгуулах комисс
Утас:               (415) 272 3003                     (925) 726 8515                     (415) 823 4605                     (415) 596 9541       

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1356 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн самгардалт [2] daruuhan01 2009-09-15 2403
1355 Монголын газар, шороон дээр ажиллаж буй хужаа нар 5500 долларын цалин авдаг daruuhan01 2009-09-15 1362
1354 Манай улсад 101 орны 35 мянга гаруй гадаадын иргэн байна. daruuhan01 2009-09-15 1326
1353 Солонгос улсад 199 Монгол иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ daruuhan01 2009-09-15 1733
1352 My LG-070 internet utasnii talaarx medeelliig xaanaas olj avax be, ene utasnii talaar xelj tailbarlaj ogooch . [1] Mongolbvsgvi 2009-09-15 1320
1351 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
1350 Та нар үүнийг мэдэх үү? [1] ***Энxзaяa*** 2009-09-14 1452
1349 ОДГЭРЭЛ-н тухай БНСУ-с [2] Monh-monh 2009-09-14 2303
1348 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
1347 Хятад ногооноос химийн их хэмжээний бодис илрүүлэв daruuhan01 2009-09-14 1319
1346 Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа [1] lollipop976 2009-09-14 2120
1345 "Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав lollipop976 2009-09-14 2075
1344 Adminuud ni admin shig baigaachee [1] lollipop976 2009-09-14 1539
1343 MONGOL ULS BOKSIN DELHIIN AWARGATAI BOLLOO soonoo 2009-09-13 1654
1342 БИ МОНГОЛ ДОО БАЙНА. 2-1 [2] Monh-monh 2009-09-10 1812
1341 Тархи угаагчид daruuhan01 2009-09-10 1994
1340 Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа daruuhan01 2009-09-09 2717
1339 Miss Mongolia" тэмцээний ялагчаар Б.Бадамгэрэл шалгарчээ [1] lollipop976 2009-09-09 2329
1338 2012 ОНД ГАЛАВ ЮҮЛЭХ ҮҮ? [3] Мичидмаа 2009-09-08 3015
1337 “Монголчууд үүнийг чинь мартахгүй дээ” daruuhan01 2009-09-08 4142
1336 ӨвөрМонголчууд Монголоор л ярьдаг болохоос биш царай зүс яг Хятад [1] daruuhan01 2009-09-08 2924
1335 Шөнийн Улаанбаатар /Фото нийтлэл/ [2] lollipop976 2009-09-08 3054
1334 Алтан шигтгээ [1] lollipop976 2009-09-08 1871
1333 her udan bgaad harij bgamda ho? [2] Bojgoroo 2009-09-07 1536
1332 Даян аварга Г.Өсөхбаяр: Бид ард олныхоо өмнө гэм хийчихсэн хүн шиг харагдмааргүй байна [2] lollipop976 2009-09-07 1669
1331 Их засгийн багш хаачсан бэ? lollipop976 2009-09-07 1530
1330 Солонгост танил талгүй хүмүүсийг луйвардаж байна шүү BaruunMongol 2009-09-06 1626
1329 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1328 Амжилтын түүх - Dell" брэндийн эцэг Майкал Делл [3] finepix 2009-09-05 3113
1327 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11160
1326 Монгол улс 2070 онд [4] daruuhan01 2009-09-04 1871
1325 Дэлхийн аварга Х.Цагаанбаатар: Хүүдээ медалиа зүүж өгөхөөр яарч байна lollipop976 2009-09-03 1578
1324 Tuslaarai lollipop976 2009-09-02 1559
1323 Нэгэн бүсгүйн тэмдэглэл [2] ss_sniper 2009-09-02 2357
1322 Дахин шинэ нам мэндэлж, Н.Энхбаяр "толгойлж" магадгүй нь lollipop976 2009-09-02 1478
1321 Ц.Чулуунбат: Энэ бол зам тээврийн санамсаргүй осол байсан. Маш харамсалтай байна lollipop976 2009-09-01 1719
1320 ta bid mongol hun bas negiig bodoh tsag bolson um bishi uu_2 uuls_uuls 2009-09-01 1769
1319 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
1318 uzeerei ulsuudaa..................................... [4] sarmis..... 2009-08-29 2044
1317 Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв Monh-monh 2009-08-28 2203
1316 Хүүхдийн парк хэний мэдэлд очсон бэ Monh-monh 2009-08-28 1576
1315 Энхийн хар тагтаа [1] Monh-monh 2009-08-27 2595
1314 Ерөнхийлөгч хүчтэй байна уу? Монголд шудрага ёс тогтож байна уу? [1] borgil_sak 2009-08-26 1902
1313 ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГьЕ! [5] Monh-monh 2009-08-26 2872
1312 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
배너신청
자생병원

배너신청