Бичлэгийн тоо 2,391
Монгол хүний үнэлэмж ба бүтээмж    
 
Бичсэн Ё. Гантулга   
Пүрэв, 2009 Долдугаар сар 02 13:49
Өнөөгийн Монголын бизнес орчинд тулгамдсан гол гогцоо асуудлуудын нэг нь хүний хөдөлмөрийг үнэлж сурах болон сургах ингэснээр үүнтэй салшгүй холбоотой болох хөдөлмөрийн бүтээмжийг ихэсгэх явдал юм.

Тийм боловч цалин, зардалаа өсгөөд чанартай бүтээгдхүүн, сайн мэргэжсэн ажилтантай болоё гэхээр бүтээгдхүүний өртөг өсөөд авах газар байхгүй, өрсөлдөх чадвар буурах гэх мэт хяслантай. Энэ хэвээрээ явъя гэхлээр шинэ техник, технологийн үнэ хадаад, технологийн шинэчлэл хийх хуримтлалгүй болчих гээд асуудалтай. Түүнээс гадна чадвартай мэргэжилтэн байтугай, дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд ажилдаа тогтвортой ажиллах сонирхолгүй болчихдог. Ингээд л чөтгөрийн тойрогт орчихоод дороо эргэлдээд байна.

Гэтэл өнгөрсөн түүхийнхээ туршлагаас эргэн харахад хойч үеийн бидэнд нэгэн үеийн Исламын шашний төв байсан Багдадаас сануулга захиас ( message) үлдээсэн байна.

Энэ сургамж, дохио, сануулга юу байв? гэхээр:

Тэр үед Багдад хот нь Мусальман шашний удирдагч Халиф ал Мустасимийн удирдлаганд доор асар баян тансаг эд баялагтай, бас бат бөх хэрмэндээ жаран мянган цэрэг сахин суулгасан лалын шашний ариун хот нь байжээ. Гэвч Монгол баатруудын өмнө тэсээгүй юм.

Монголын Хүлэг хаан уг хотыг эзлэн түүнээс асар их эд баялагийг олзолж авсны дараа Халифийг нь дуудан өмнө нь алт, эрдэнэсийн тавиад үүнийгээ ид гэж тушаажээ. Халиф тэгэхэд нь энийг идэх боломжгүй гэж хариулж гэнэ. Хүлэг хаан "Чи яах гэж үүнийг хадгалсан юм бэ? Яагаад энэ эд баялагаараа асар их цэрэг бий болгоод, хэрэм цайзаа бэхлээд биднийг зогсоохоор, тулалдах гэж ирээгүй юм" гэж асуусан гэдэг. Халиф энэ бол бурханы хүсэл байсан гэсэн юм байх. Тэгэхлээр нь Хүлэг хаан одоо болох зүйл бас бурханы хүсэл байх болно гээд хөөрхий Халифийг эд баялагтай нь хамт түгжиж орхисон гэдэг. Ингээд Халиф өөрийнхөө асар их эд баялаг дундаа өлсөж үхсэн домогтой.

Эндээс Монгол улс хүний хүч хөдөлмөр, зүтгэлийг үнэлж чаддаг байсан тул агуу их болох замаа тавьж Агуу Их Монголын төлөө энэ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн гаралтай, өөр өөр шашинтай улсууд зүтгэсэн. Тиймээс мандан цэцэглэсэн юм шүү гэсэн сургамж бидэнд үлдээжээ.

Хэрвээ бид баялагаа харамласаар байгаад, эрдэнэс дундаа өлсөж үхэх гээгүй л юм бол хүний хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй ажээ. Энэ асуудалтай холбоотой харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэсэн үг хүртэл байдаг.

Харамсалтай нь хүнээ, хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг системгүй байгаа учраас 100,000 - 200,000 мянган Монголын иргэн гадаадад байдаг гэсэн хачин статистик гаргадаг. Хүнийхээ тоог тийм их хэлбэлзэлтэй бүртгэдэг мөртлөө малаа манайхан яс бүртгэнэ. Энэ чинь хүн үнэгүйдсэн, хүнийг үнэлэх үнэлэмж манайд бага байгаагийн бас нэг нотолгоо юм. Тэд эх орондоо ажил, хөдөлмөрөө хангалттай үнэлүүлэх боломжгүй учраас Чингис хааны байлдан дагууллаас хойш хамгийн ихээр харь газрыг зорин оджээ.

Дэлхийн банк[1] болон Гронинген их сургуулийн[2] (University of Groningen) судалгааг харж байхад хөдөлмөрийн нэг цагт гаргах бүтээмж дараахи байдалтай байна.

Улсын нэр

Нэг цагт гаргах бүтээмж; Америк доллараар
Норвеги 37.44
АНУ 35.90
Тайван 21.91
Сингапур 20.93
Өмнөд Солонгос 18.18
Монгол 1.6 (Ё.Г)

Тэгвэл Монголын бүтээмжийг АНУ -ын ТТГ -ын[3] тооцоог үндэслэн нэг хүнд ноогдох жилийн орлого $3200 тооцвол, долоо хоногт 40 цагаар, жилд 50 долоо хоног ажиллана гэвэл бидний хөдөлмөрийн бүтээмж $3200/2000 цаг=$1.6/цаг болж байна.

Эндээс харахад бид ойролцоогоор Норвеги, АНУ -аас 24 - 22 дахин, Азийн өндөр хөгжилтэй орнуудаасаа ойролцоогоор 12 дахин бага хөдөлмөрийн бүтээмжтэй байна.

Иймээс бидэнд бүтээмжээ яаж дээшлүүлэх эндээс улбаалаад хөдөлмөрийн үнэлгээгээ яаж ихэсгэх арга зам байна вэ? гэсэн асуулт, эсвэл эсрэгээр эхлээд хөдөлмөрийн үнэлэмжээ дээшлүүлэх, дагуулаад бүтээмжээ дээшлүүлэх шаардлага байна уу? гэсэн тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэсэн асуулт шиг асуудалтай болчихоод байгаа юм.

Миний бодлоор бол хэн нэгэн компани байгуулаад хямд ажиллах хүчээр, хямд бүтээгдхүүн үйлдвэрлээд бага мөнгө хийгээд байхаар, бүгдээрээ л ядуу хэвээрээ байх юм биш үү? Хэрэв бүгдээрээ гайгүй цалин өгөөд, дажгүй үнэтэй, чанартай бүтээгдхүүн хийгээд ахиу мөнгө хийвэл техник, технологио шинэчлэх мөнгө хуримтлуулснаар, илүү чанартай бүтээгдхүүн хийж, өндөр бүтээмжтэй байх, мөн бүтээгдхүүнийг нь худалдан авах чадвартай худалдан авагчтай болох билээ. Иймээс би эхлээд үнэлэмжээ нэмэгдүүлэх нь энэ асуудлын гогцоог тайлах эхний алхам гэж бодож байна.

Гогцоог тайлах аргууд:

1. Авилгалтай тэмцэх

Хэдэн тэрбумын асуудал шийддэг сайд, дарга нар маань хэдэн зуухан доллараар цалинжаад явж байна. Тэд чинь ирээдүйдээ санаа зовдог, адаглаад аятайхан костюм, пиджак өмсөх хэрэгтэй. Бас эрхэлж байгаа ажил нь мөнх биш тул ажлаасаа буусны дараа бусдыг царай алдан, үр хүүхдийнхээ төлөө шаналах хэрэгтэй байдаг. Иймд эдгээр хүмүүсийг гадны дунджаар жилийн зуугаас дээш мянган долларын цалинтай менежерүүдтэй хэдэн тэрбумийн гэрээг эрх тэгш хийгээд ир гэж явуулж болно гэж үү?

Тиймээс гол, чухал албан тушаалтнууддаа хангалттай цалин өгснөөр өөрсдийнхөө хөрөнгө, баялагийн асуудлаа амжилттай шийдүүлж, авилга авч ашиггүй гэрээ хийх зэрэг асуудлаас сэргийлэхэд дорвитой алхам хийж чадна гэж үзэж байна. Эс тэгвээс бид харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэдэг шиг л байгаад байна шүү дээ! Нөгөө талаар авилгал, хүнд суртал, газар авчихлаа гэдгийн чинь гол гогцоо нь энэ биш үү?

2. Олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулах чадвартай менежерүүдтэй болох

Жишээ нь, Монголын үйлдвэр цамц хийгээд дотоодын зах зээл дээр ₮5000-₮10,000 хавьцаа зарах, Wall Mart болон KMART-д $20-$40, GAP-д $45-$85, American eagle, Abercrombie, Fitch гэх зэрэг дэлгүүрийн сүлжээнд $200 хавьцаа заруулж чадах нь хөдөлмөрийн бүтээмж хэвээрээ мөртлөө хэрхэн үнэлүүлж чадахаас шалтгаалж байна. За яахав бага зэрэг үнэ дагаад материалын чанар, үнэ нэмэгдэх биз. Эндээс бид хөдөлмөрийн бүтээмж хэвээрээ шахуу мөртлөө олон улсын түвшинд ажиллаж чадах сайн менежерүүдтэй байвал бүтээгдхүүнээ хэрхэн үнэлүүлүүлэх бололцоотойг харж байна. Иймд хөгжингүй баян АНУ шиг орон руу чиглэсэн экспортоо дэмжиж мөнгө олдог Азийн орнуудын туршлагаар л явна уу гэхээс мөнгө муутай газраас тухайлбал Орос, Хятад руу чиглэсэн экспортоос мөнгө олно гэсэн хандлагаас татгалзах хэрэгтэй. Зах зээл жинхэнэ ёсоороо хөгжөөгүй улсаас мөнгө биш салаавч авч болох талтай.

3. Гадны уул уурхайн компаниудтай ажиллах стратеги, тактикаа дахин эргэж харах

Монгол шиг бараг бүрэн боловсорсон бүтээгдхүүн юу ч экспортолдгүй улсад цалин, бүтээгдхүүн өссөнөөр экспортод ашиггүй, Голланд өвчний туршлага шиг асуудал гарна гэж ярина гэдэг бол Монголын нөхцлийг мэддэггүй хүмүүсийн дэмий яриа юм. Голланд улс Philips гэх зэрэг электроникийн хүчирхэг компаниудтай, хөлөг онгоц энэ тэрээс авахуулаад хийдэггүй юм бараг байхгүй байсан. Тэд нефтийн баялаг орд олсноос болж цалин, хангамж энэ тэр нь ихсээд үйлдвэрийнх нь өртөг зардал өссөнөөс шалтгаалаад алдарт Philips гэх мэтүүд нь будаа болсон нь үнэн.

Гэтэл бид юугаа үйлдвэрлээд юугаа экспортлодог гэж. Бидэнд Голландын энэ сургамж даанч тохирохгүй жишээ юм аа!

Энэ бол манайх шиг уул уурхайн түүхий эдийг экспортолж мөнгө олдог улсад баялагийн маань нэг хэсэг нь цалин хэлбэрээр үлдэхийг хааж байгаа гадныхны овжин заль билээ. Тэд Монголын нөхцөлд манай баялагийг хямд ажиллах хүчээр, дэлхийн зах зээлд зах зээлийн нь үнээр өгч ашиг олох гэсэн шунаг санаагаа манай хэдэн учир мэдэхгүй сэтгүүлчид, уншсан номноосоо цааш сэтгэх чадваргүй эдийн засагчдаар дамжуулж хэрэгжүүлж байна. Иймд уул уурхай болон дэд бүтцийн салбаруудад Монгол хүнийг ажиллуулахад дэлхийн жишэгтэй ойролцоо цалинжуулах шаардлага тавьж байх нь зүйтэй.

4. Гадаадад бизнес хийж байгаа Монголчуудаа дэмжих

Дотоодын нийт бүтээгдхүүнээр (ДНБ) улс орны эдийн засгийн өсөлт, ард түмний амжиргааны өсөлтийг манай нөхцөлд тооцож болохгүй. Яагаад гэвэл өсөлтийн ихэнх нь уул уурхайд хамааралтай бөгөөд тэр баялагийн ихэнх нь татварын хөнгөлттэй нөхцөлөөр татваргүй, эсвэл маш бага татвартай гадагшаа урсаж байгаа. Мөн цалин хөлсний маш бага үнэлэмжтэйгээр, тун бага зардалтайгаар бүтээгдэж гадны компаниудыг баяжуулж байдаг. Үнэн хэрэгтээ Монголын хөрсөн дэх баялаг гадагшаа урсаж байгаа учраас нэг талаас нь тайлбарлавал бид ядуурч байгаа гэсэн үг.

Тийм учраас манай ДНБ сүүлийн хэдэн жил хэд дахин өссөн мөртлөө онолын хувьд манай ядуурал хэд дахин буурах ёстой байтал зүгээр л хэдхэн хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Иймд дотоодын биш үндэстний нийт бүтээгдхүүн (ҮНБ) гэсэн хэмжүүрээр хандвал бас нэг өөр тоо, статистик гарна шүү! ҮНБ-д юу орох вэ гэвэл манай дотоодын компаниудын бүтээгдхүүнээс авахуулаад, гадаадад ажиллаж байгаа Монголчуудын орлого хүртэл орох юм. Яагаад гэвэл энэ бүх орлого чинь Монгол хүмүүсийн ашиг орлогод хамаатай. Тэдний орлого шууд утгаар Монголын орлого болж ихэнх нь Монгол улс руу гуйвдаг шүү!

Харин манайд олборлолт хийж байгаа гадны уул уурхай компаниудын орлогын ихэнх хувь гадаадад гарснаар гадныханы үл хөдлөх хөрөнгө, банкны хадгаламж, үнэт цаас гэх мэт болон одож, бидэнд огт хамаагүй болсон мөнгийг манай Монголын дотоодын нийт бүтээгдхүүн өсөж байгаа мэтээр стастистик харж суух нь эмгэнэл ээ.

5. Чадварлаг ажиллах хүчнээ тогтоон барих, буцааж ирүүлэх

Монгол хүн залхуу биш, янз бүрийн салбарт амжилттай ажиллаж байгаа гэдгийг гадаадад байгаа хэдэн зуун мянган Монгол хүмүүсийн жишээ нотолж байна. Тэдний ажлын болон нийгмийн туршлага, ялангуяа барууны бизнес орчноос олсон мэдлэг нь хэрхэн олон улсын бизнесийн орчинд Монгол улс хөдлөх вэ? гэдэгт луужин болж өгнө. Түүнчлэн дөнгөж бүрэлдэж байгаа Монголын бизнес соёлыг зөв хандлагатай болгоход чухал гэж бодож байна.

Тайваний туршлагаас харахад 1971-79 онд жилд дөнгөж 530 оюутан буцаж ирж байсан бол тааламжтай нөхцөл бий болгосноор 1990-95 он гэхэд жилд 5040 төгсөгчид буцаж ирдэг болсон. Ингэснээр Тайваний өндөр технологийн үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт их нөлөө үзүүлэн дэлхийн өндөр хөгжсөн орон болоход сайнаар нөлөөлжээ. [4. 156-р хуудас]

Эцэст нь дүгнэхэд:

1. Төрийн удирдах гол албан тушаалтнуудад Монголын нөхцөлд хангалттай сайн цалин (Минийхээр бол жилийн $50,000-$100,000) өгч авилгалаас сэргийлэх
2. Олон улсын зах зээлд ажиллаж чаддаг, бараа бүтээгдхүүнээ тэр үнэлгээгээр үнэлүүлж чаддаг менежерүүдтэй болох
3. Гадны уул уурхайн болон дэд бүтцийн компаниудад ажиллаж байгаа Монгол улсын иргэдийн цалинг олон улсын түвшинд байлгахыг хатуу шаардаж байх, туслах чанарын төсөл, үйл ажиллагааг заавал Монгол компаниудаар хийлгэж байхыг төрийн зүгээс зааварчилж байх
4. Гадаад дахь Монголчуудын бизнесийг дэмжих асуудлыг төрийн бодлогын хэмжээнд тавьж элчин сайдын яамны хүрээнд хийх зайлшгүй ажлын нэг болгох
5. Гадны бизнес орчны туршлагыг нэвтрүүлэхийн тулд тэнд ажлын туршлага олсон хүмүүст анхааралаа хандуулах

гэх зэрэг эхний шатны арга хэмжээнүүдийг авч хөдөлмөрийн үнэлэмжүүдийг дээшлүүлснээр хуримтлал үүсгэх боломжтой. Ингээд энэхүү хуримтлалаараа техник, технологийн сүүлийн үеийн ололтыг худалдан авснаараа бүтээмжээ дээшлүүлэх алхам хийж цаашдын хөгжлийн суурь тавигдах болно.

Ё. Гантулга

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1892284/f57/trackback

jecho

2009.07.03 22:31:11
*.37.57.201

towchxon tsoon ugeer helehed Unelemj gedeg ni buteemjiin hariult /hurtwer/ yum. Tegeheer manai ornii huwid ehleed unelemjind setgel dunduur baigaag yarihaasaa umnu buteemjee deeshluuleh heregtei yum ldaa.
   ...Shalihgui jaahan mongo ogchihood yun buteemj yariad baigaan... gej bodoj baina uu, tegwel buteemj gej yug heleed baigaan geheer hamgiin engiineer bidnii mongolchuud maani zugeer l hodolmorloj surah heregtei, tegsenii daraa ayandaa tanii /ooriinhoo bolon ur huuhdiinhee ireeduin tuluu/ hiisen /gol ni setgeleesee ur duntei ajillah heregtei/ ajliin tani unelemj ayandaa usuhuus uur argagui boloh yum daa.
   zugeer l huwi hunii bodol yum shuu...
profile

Munkh-munkh

2009.07.04 02:32:08
*.56.4.200

[레벨:5]jecho
уучлаарай, таныхаар бол би Буянт-Ухаагаас нисээд Инчон буух хооронд ажил хийж сурсан болох гээд байна уу? харин өөр үнэлэмжтэй газар ирсэн учир онгоцноос буугаад л өдрийн (гэрээнийхэн цагийн 3200 Воно, хараар цагийн 5000 Боно- 15000 воно) цалин хөлснөөс болоод ажилсаг болсон болов уу гэж бодох юм. Одоо монголд байгаа монгол ХХК-н захирлууд Хятад ажилчинг авчраад л шууд өндөр үнэлээд монголчууд солонгост яаж ажилдаг тийм болгоод байгаа юм. энэ дээр  Э.Дантес-н бичснийг бас нэг хараарай. Би монголд ХХК-д ажиллах гээд дээд цалинг чинь л би авах гэж ажилна гээд хэлчихсэн чинь намайг (монгол хүн учраас тэгж бодсон байх) ажил хийж чадахгүй мөнгөнд дуртай хүн гэж дүгнэсэн ш дээ. Би хүний нутагт мэргэжлийн биш ажлаа хийж байсан, одоо өөрийн утагт мэргэжлээрээ ажиллахад надад хэцүү зүйл алга гээд нэмчихсэн чинь, бүр худал ч шахам болсон доо. Надтай хамт ажиллах инженэр  ах хүү болохоор болж байна гээд байдаг хүний нөөц хариуцсан хүүхэн болохоор (тэр хүн солонгост хар бор ажил хийж үзээгүй байх гэж бодогдсон, эсвэл тэр солонгост хар бор ажил хийдэг найз нөхөд ч гүй тийм хүрээнийх биш байсан). Контенерт амьдрана ш дээ, өвөлдөө л улаанбаатарт ирнэ гээд намайг айлгаад байдаг би чинь тэгтэл жилдээ нэг ирэх ирэх ирэхдээ хэдэн сараар хотод байна гэхээр юун солонгос вэ л байлаа л даа ,тэгээд өө сайхан контенерт бол зүгээрээ, гол нь хамт олон л сайхан бол хүн ажилдаа дасдаг юм аа гэсэн чинь аваагүй юм даа.
Гантулгын бичсэн их зөв л юм шиг байна лээ, надад тааралдсан дохиолдлоор бол.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2388 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46146
2387 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44220
2386 Шимтгэл буцаан авах иргэдийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөх материал [4] monh-monk 2009-09-14 36967
2385 ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [18] pitty1 2008-08-19 32179
2384 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31125
2383 КАРГО [2] monh-monk 2009-08-25 29852
2382 МОНГОЛ ХООЛНЫ ГАЗАР УУ & ХООЛНЫ МОНГОЛ ГАЗАР УУ? [12] monh-monk 2009-08-26 28355
2381 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27564
2380 Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл monh-monk 2009-09-18 26184
2379 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
2378 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24131
2377 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23428
2376 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22055
2375 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 21932
2374 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21425
2373 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [3] Itgelxvv 2009-04-24 20823
2372 ҮСЧИН Monh-monh 2009-09-14 20454
2371 ''Сайхан сэтгэлийн аян'' уулзалт file [1] daruuhan01 2009-06-01 19759
2370 БНСУ-д байхдаа МОНГОЛД ажилламаар байна уу? [18] monh-monk 2011-06-11 19209
2369 Тарни [3] 1221 2008-06-29 18574
2368 Садар самууныг сурталчилсан вэб сайтуудад хяналт тавьж байна [7] daruuhan01 2009-08-19 18413
2367 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17803
2366 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17134
2365 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17128
2364 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16695
2363 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15747
2362 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15685
2361 Суут хүн алдсан алдаагаараа хойч үедээ суут хүнийг төрүүлж өгдөг”, [1] 96843226 2008-08-16 15653
2360 2009 оны байдлаар Монгол дахь шинээр ашиглалтанд орж байгаа байрнуудын ерөнхий үнийн дундаж Monh-monh 2009-08-18 14007
2359 Зүрхэнд хамгийн сайн 6 хүнс [2] Manaach01 2009-03-06 13852
2358 ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4] monh-monk 2010-02-27 13770
2357 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13619
2356 Та чихэвчээ хэн нэгэнтэй хамт хэрэглэдэг юм биш биз [1] Manaach01 2009-03-06 13511
2355 НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ ТАРААЖ ЭХЛЭНЭ. [9] Monh-monh 2009-11-16 13360
2354 Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн Munkh-munkh 2008-09-04 13197
2353 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13148
2352 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13090
2351 Европ задрах дээрээ тулжээ [1] Manaach01 2009-03-04 12433
2350 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12375
2349 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12322
2348 МОНГОЛД АЖИЛ БАЙНА УУ? [8] [1] monh-monk 2011-04-01 12168
2347 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12019
배너신청
자생병원

배너신청