Бичлэгийн тоо 2,391
Солонгосын ардын армийг байлдааны бүрэн байдалд оруулсныг БНАСАУ
Уншсан 1833 vote 0 2009.03.09 18:19:37Франс Пресс агентлаг БНАСАУ-ын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснийг иш татахдаа, Умард Солонгосын эрх баригчид тус орны зэвсэгт хүчнийг байлдааны бүрэн бэлэн байдалд оруулжээ гэж уламжилсан байна.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн тараасан мэдээнээс үзвэл, АНУ, Өмнөд Солонгосын цэргийн тактикийн хамтарсан сургуулилт гуравдугаар сарын 9-нд эхэлсэнтэй холбогдуулан ийм арга хэмжээ авчээ. БНАСАУ-ын эрх баригчид энэ тактикийн сургуулилтыг байнга буруушаадаг юм.
Солонгосын ардын армийг байлдааны бүрэн байдалд оруулсныг БНАСАУ-ын эрх баригчид "үндэсний тусгаар тогтнол, нэр төрийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ" гэж тодорхойлсон байна.
Алсын холбооны "Кванменсон-2" хиймэл дагуул хөөргөхөд ямарваа байдлаар саат хийх гэх нь дайн гарахад гарцаагүй хүргэнэ гэж Умард Солонгосын өнгөрсөн ням гаригт анхааруулжээ. Энэ хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байгааг хоёрдугаар сарын 24-нд зарласан юм. "Хиймэл дагуулыг амдан сөнөөх хэрэгслийн эсрэг төдийгүй, хиймэл дагуулыг амдан сөнөөх төлөвлөгөө сэдэж буй АНУ, Япон болон эдгээр улсын гар хөл болсон Өмнөд Солонгосын эсрэг хариу цохилт чиглэх болно" гэж Солонгосын ардын армийн жанжин штабын төлөөлөгч хэлсэн байна.
БНАСАУ хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр шинэ пуужин турших бодолтой байна гэж өрнөдийн шинжээчид үзэж байгаа юм.
2009 оны нэгдүгээр сарын 30-нд Пхеньяны удирдлага түрүүнд нь Өмнөд Солонгостой байгуулсан бүх гэрээ хэлэлцээрийг дангаар цусласан нь хоёр улсын харилцааг хурцатгасан билээ. Улмаар БНАСАУ Өмнөдтэй байлдахад бэлэн байгаагаа хоёрдугаар сарын 19-нд зарлаж, БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 2009 оны хоёрдугаар сар гэхэд БНАСАУ-ын арми пуужингийн шинэ цогцолборыг зэвсэглэлдээ авсан байна. Умард Солонгос 1,2 сая цэрэгтэй юм.