Бичлэгийн тоо 15,558
Афганистан, Пакистан, Энэтхэг, Ирак зэрэг дэлхийн хэд хэдэн оронд террор үйлдсэний улмаас хүмүүс үй олноороо амь үрэгдэж байгаа тухай мэдээ одоо бараг чихэнд хоногшжээ. Тийм л нэг аймшигтай мэдээ ням гарагт Багдадаас ирэв. Амиа золиослогч этгээд Иракийн нийслэл Багдадад Цагдаагийн академийн дэргэд өөрийгээ дэлбэлсний уршгаар наанадаж 28 хүн алагдсан байна. Багдадын цагдаагийн газар, Иракийн Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан мэдээллийн агентлагуудын уламжилж байгаагаас үзвэл бас наад зах нь 57 хүн шархаджээ.
Урьдчилсан мэдээгээр, тэсрэх зүйл биеэрээ дүүрэн зүүсэн амиа золиослогч этгээд мотоциклээр Цагдаагийн академийн байр руу давхиж ирсэн байна. Энэ үеэр цагдаагийн газар алба хаахыг хүссэн залуус тэнд цугларсан байжээ. Амиа золиослогч цугларсан хүмүүсийн гол дунд дайран ороод өөрийгээ дэлбэлсэн байна. Дэлбэрэлт маш хүчтэй байсан учир амь үрэгдэгсэдийг таних нь байтугай нарийн тоолох боломжгүй байна гэж Ройтерс агентлаг уламжилав. Амь үрэгдэгчдийн дотор цагдаагийн найман ажилтан, тэрчлэн академийн сонсогчид, ажилд орохоор ирсэн гэмгүй хүмүүс байсан нь л тодорхой ажээ.
Цагдаагийн академи, сонсогчид бүртгүүлэх төвүүд террористуудын халдах дуртай объект болжээ. Сонсогчид бас тэдний дуртай бай болсон байна. Иймээс олноороо хамт явахгүй байх, ганц нэгээрээ ирж албанд бүртгүүлэхийг тэдэнд Цагдаагийн академийн удирдлага анхааруулдаг байна.
Сүүлийн жилд Иракт хүчирхийллийн түвшин мэдэгдэхүйц буурсан гэж үздэг боловч олон иракчууд өдөр тутам хүчирхийлэлд өртөж байна. Жишээлбэл, 2008 оны арванхоёрдугаар сард Багдадад тус академийн байрны дэргэд мөн иймэрхүү дэлбэрэлт болоход 15 цагдаа, сонсогч амь үрэгдэж, 45 хүн шархаджээ.
Иракаас америкийн цэргийг 2010 оны есдүгээр сард гаргахаар бэлтгэж байгаа хүрээнд Ирак зэвсэгт хүчин, цагдаагийн бие бүрэлдэхүүнийхээ тоог нэмэгдүүлж байна. Америкийн цэрэг гарсан хойно Иракийн засгийн газар иргэдийнхээ аюулгүй байдлыг бие даан хангах ёстой болно.
Тодруулга. Сүүлийн үед Иракт болсон дэлбэрэлтүүд: 2009 оны хоёрдугаар сарын 13 - Хилла хотод амиа золиослогч эмэгтэй дэлбэрч, 35 мөргөлчин амь үрэгдэв. 2009 оны нэгдүгээр сарын 4 - Багдадад амиа золиослогч эмэгтэй дэлбэрч шашины ёслолд оролцогч 35 хүн амь үрэгдэв. 2008 оны арванхоёрдугаар сарын 11 - амиа золиослогч "Киркук" ресторны дэргэд дэлбэрч 55 хүн амь үрэгдэв. 2008 оны зургадугаар сарын 17 - Багдадад минажүүлсэн автомашин дэлбэрч, 51 хүн амь үрэгдэв. 2008 оны гуравдугаар сарын 17 - Карбала хотод амиа золиослогч дэлбэрч 52 хүн амь үрэгдэв. 2008 оны хоёрдугаар сарын 1 - Багдадын зах дээр дэлбэрэлт болж, 98 хүн амь үрэгдэв. 2008 оны нэгдүгээр сарын 23 - Мосул хотод дайралт хийж, 60 хүн амь үрэгдэв.