Бичлэгийн тоо 15,558
"Харри Поттер" киноны залуу жүжигчинг алсан этгээдийг яллажээ
Уншсан 12822 vote 0 2009.03.08 03:54:07"Харри Поттер" киноны жүжигчин Роб Ноксийг хөнөөсөн алуурчин өнгөрсөн лхагва гарагт буруугаа хүлээжээ. Түүнийг пүрэв гарагт ялласан байна. "Харри Поттер" киноны сүүлийн ангид тоглосон өсвөр насны залуу од Роб Нокс өнгөрсөн оны тавдугаар сард амь насаа алдсан билээ. Энэ хэрэг Лондон хотын төв цэцэрлэгт болж өнгөрсөн юм.
Дөнгөж арван наймхан настай байсан Нокс өөрийн дүү Жэммиг заналхийлсэн этгээд Бишопоос дүүгээ өмөөрч муудалцан хоёр хүрэхгүй минутын хугацаанд 10 удаа хутгалуулжээ. Харамсалтай нь артерийн судас таарч эмнэлэгт хүргэгдсэн ч тэр оройдоо Нокс амиа алдсан билээ. Тухайн үедээ хутгаар үйлдсэн энэхүү хэрэг нь Их Британи даяар ихээхэн шуугиан тарьж, Английн ерөнхий сайд Г.Браун хүртэл тус хэргийн талаар харамсан гашуудаж байгаа талаараа илэрхийлж байсан юм.
Нокс хэрэг гарах үеэр "Харри Поттер"-ийн шинэ анги "Harry Potter And The Half-Blood Prince" -д Mаркүс Бэлби-гийн дүрийг бүтээсэн байсан бөгөөд зураг авалтаа дөнгөж дуусгаад явж байсан юм. "Харри Поттер"-ийн шинэ анги ирэх долдугаар сард нээлтээ хийнэ.