Бичлэгийн тоо 15,558
Хятадад хортой сүү үйлдвэрлэсэнээс болон 6 хүүхэд нас барж олон зуун хүүхэд хордсоныг та санаж байгаа байх. Өөрсдийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн хүүхдийн эрүүл мэндийг бодолгүйгээр сүүнд химийн хорт бодис их хэмжээгээр хийсэн гутамшигт хэргийг үйлдсэн Sanlu сүүний үйлдвэрийн холбогдох хүмүүсийн хэргийг шүүхээр өнөөдөр шийдвэрлэсэн байна. (зураг дээр Zhang Yujin ) Shijiazhuang-ны сум дундын шүүхийн шийдвэрээр уг үйлдвэрийн ерөнхий менежерийн болон Sanlu группын захирлын албыг хашдаг 66 настай Tian Wenhua хэмээх эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноож хийсэн үйлдлээс нь шалтгаалж 2 хүнд цаазаар авах ялыг тус тус оногдуулсан байна. Бусад гурван Sanlu группын захиралуудыг 5-15 жил хорих ялаар шийтгэжээ. Улсынхаа томоохон үйлдвэрлэгчдийн нэг Sanlu группын үйлдвэрлэсэн хүүхдийн зориулалттай хуурай сүүнээс нь 300,000 гаруй хүүхэд хордож, 6 хүүхэд бөөрний дутагдалд орж нас барсан харамсалтай явдал өнгөрсөн 9-р сард болсон билээ.