Бичлэгийн тоо 15,558
Монголын нийслэлд олон тооны алмас олдлоо
2010-12-06 02:26:25
 
Хүмүүс: 
Үйл явдал: 
Сэдэв: 
 
 
Тэд эрчтэйгээр өсч үржиж буй гэнэ!
Цаазлах ялыг хүчингүй болгосноор, монголчуудын амьд явах эрх баталгаажлаа л гэнэ. Монголчуудыг хүй төрөлгүйтгэн устгах бодлого өөрчлөгдөөгүй цагт хэзээ ч тэр эрх баталгаажихгүй.
Цаазлах төвшингөөр дэлхийд тэргүүлэгчдийн тоонд ордог Хятадаас Монголын төвшин 2.6 дахин их гээд бод. Дарханы нэг шүүгч би Монголын хамгийн олон цааз оноосон хүн гээд бахдаж явдаг гэж байгаа. Тэр шүүгч түм буман алдаа дутагдалтай боловч, олон цааз оноодог ийм л хүн “төрд хэрэгтэй зайран” болдог юм байна шүүдээ Цаазлахыг хорих ялаар солилоо гээд амьд явах эрх баталгаажсан уу. Хурдан цаазыг удаан цаазаар сольж байгаа юм биш үү. Дэлхийн хамгийн муу, аюултай нөхцөл бүхий гэгддэг Оросын шоронгоос Монголын шорон долоон дор шүү дээ. Басхүү цаазаас мултарсан алуурчид өршөөлөөр суллагдаад, бусдын амьд явах эрхийг баталгаажуулахгүй бол яахав.
200 гаруй хүн амь үрэгдсэн уйгар-хятадын мөргөлдөөний дараа төр нь 800 хүн баривчилсан байдаг бол, манайд 7.1-нд 1000 хүн баривчилж, 6 хүнийг газар дээр нь буудаж алсан. Ийм л болчихоод байна даа. Ардчиллаар далимдуулан, Монголыг аборт-аллагын хувьд хамгийн эрх чөлөөтэй болгосноос 20 жилд 600 гаруй мянган үр хөндөлт хийгджээ. Эмнэлгүүд төрөлтөд маш дургүй болж, жирэмсэн эхчүүдийг ор дэр байхгүй гэж хажиглан хөөж, бараг “завхай зайднаасаа, дуртай донтойгоосоо болж чи хүүхэдтэй болоо биз дээ” гэж доромжилж, мал төллүүлэхээс дор хандах дөхөөд байгаа. Хамаг ороо төмрийн хаягдалд тушаачихаад, хэдэн борыг нь халаасалчихсан байдаг. Хүлээж авлаа ч, хоёр яс салангуут хөөгөөд явуулчихдаг гэнэм.
Харин үр хөндвөл илүү орлого ашигтай байдаг ч юм уу, нам засгийн даалгавар ч юм уу, абортонд л их дуртай улс аж. Жирэмслэнгүүт нь шахуу л, наадахь чинь олигтой хүн болохгүй, цэвэрлүүл гэдэг, Монгол үрс, монголчууд хог новш болчихоод, тэднээс улс орныг цэвэрлэж байгаа юм байна шүү дээ.
Өнгөрсөн онд 1156 хүн аюул осолтой нийгмээс болж, золгүй явдалд өртөн нас барсан бол, 162 хүн хүлцэж тэвчишгүй амьдралыг орхин өөрийгөө егүүтгэжээ. Үүнийг 20 жилээр үржүүлээд үз /Өмнө нь яахав, Зөвлөлтийн ноёрхол дор өөрсдийн мэдэлгүй байсан гэе л дээ/. 23 мянган хүн осолдож, 3 мянган хүн амиа хорлосон болж таарч байна. 26 мянган хүнийг нийгмийн бэрхшээлийн аргаар алчихсан байна шүү дээ.
Ахуйн хор хөнөөлийн аргаар хичнээнийг өвчлүүлж үхүүлсэн буюу үхлийн ирмэг, магадлалд аваачсаныг тооцох аргагүй. Харийн хуурамч, хортой хүнс барааг 20 жил ямар ч хараа хяналтгүй оруулж ирсэн. Зарим гүрэн дэлхийн хүн ардыг хордуулах бодлого явуулж буйг гадаадын хэвлэлд түгшин бичиж байна. Казахстан улс руу цацраг идэвхит бодисоор хордуулсан 43 тонн шаазан эдлэл илгээсэн нь илэрсэн. Ийм жишээ олон. Энэ яршигтай түвэгтэй ард олныг маань сөнөөгөөд өгөөч ээ гэсэн төртэй улсад тэр гүрэн яаж хандах нь ойлгомжтой. Хорт хийн атак гэж болох утаажилтыг л аваад үз. Ахуйн хор хөнөөлийн арга олон бий шүү.
Монголчуудыг тартагт нь тултал ядууруулснаас, хог бөөнөөр хаях төв дээр аж төрдөг давхарга буй болсон. Хүн, хог хоёр нэг төвшинд оччихоод байна. Хогчдын асуудлыг төр яаж шийдэж байна вэ. Хогийг булж, мянга мянган хогчдыг өлбөрүүлж үхүүлж байна. Зүй нь, тэднийг Оюутолгойн ил уурхай дээр аваачиж, зэс ухуулах хэрэгтэй байхгүй юу.
Хүмүүс давхиж буй машиныг хөөж гүйцэж, тосч гүйлдэж, явуут дунд нь сармагчин шиг дүүлж авирч байна. Машинд дайруулж, буулгах хогонд даруулж үхэж байна. Дэлхийн хамгийн баян орны иргэд ингэж ч амь зуух гэж. Дээр харийн төр, геноцид, неоколоничлол буй учраас л тэр шүү дээ.
Хогон дунд төрж өсөн, байгалийн шалгарлаар амьд үлдсэн, алмас гэх “хүмүүс” байдаг аж. Тэд хүний хэл мэдэхгүй, хамаг бие нь үс ноосоор хучигдсан, түүхий мах иддэг, хүнсний хог зооглодог, яг л амьтад бөгөөд, өсч үржиж буй гэнэ. Монгол хүнийг ямар болгож байгааг хар. Дэлхийн биологичид алмасын эрэлд хатах хэрэггүй болж. Гэхдээ яарахгүй бол горьгүй. Төр тэднийг ч өлбөрөөж үхүүлнэ.
Хогчдыг эмнэлэг нохой шиг хөөдөг, их сайндаа л бичиг баримтгүй, ус цасанд ороогүй гэж хэлээд  хөөдөг байна. Цуглуулсан түүхий эдийг нь тараншаа нар ирж дээрэмддэг, цагдаа хайр найргүй бороохойдож тараадаг аж. Баривчлагдаад, тансаг сайхан газар хонож өнжиж, бэлэн хоол зооглож, хогчин биш хүмүүстэй харьцаж үзэхсэн гэж мөрөөддөг ч, тэр нь биелдэггүй аж. Тараах нэрийн дор баахан зодож жанччихаад л яваад өгдөг гэнэ.
Орон гэргүйчүүдэд зориулж, гадаадын тусламж болох олон сая доллараар түр хоноглох байр барихчамаан аяджээ. Тэр байр бол дайны талбар аж. Амжиж багтаж орох гэсэн тэнүүлчдийн улайрсан уулгалаан, дотор буй улсын эсэргүүцэл нь дундад зууны цайзын дэргэдэх тулалдаан шиг л болдог гэнэ. Тараншааны, хүн амьдрах даац хэтэрсэн тул, орж амжаагүй нь хөлдөж үхэхээс өөр замгүй. Ийм зиндааны хүмүүсийг татлаа түлхээ байхгүй болохоор нь, үрэгдвэл ер нь тоо тооцоонд оруулдаг ч үгүй шиг билээ. Зүй бус хорогдлыг бууруулж мэдээлнэ шүү дээ хө.
Түр хоргодох байранд хэдэн настай, хэний хэн бэ гэдгээ мэдэхгүй хүүхэд, насанд хүрэгчид байх юм гэнэ. Алмасаас арай л наагуур шат юм даа. “Мэдэхгүй” гэх үгийг мэдэхийг бодоход.
Төр засаг маань ингэж ард иргэдээн хиаруулаад зогсохгүй, булшны жаахан газар харамлаад сүйд болдог аж. Барилгын газрын зөвшөөрөл авах дайны юм болдог болж гэнэ шүү. Монголчуудаас харамласан газраа хэндээ гэж хадгалж байгаа юм бол доо.
Чандарлуул л  гэдэг ажээ. Нөгөө чандарлах газар нь хүүхдээс 700 мянга, том хүнээс 1 саяыг нэхнэ. Дээшээ бол үнэ нь хязгааргүй. Бараг тэр, хүн шатаах зуухныхаа энергиэр байраа халаачих шахуу юм болж байгаа атлаа, үнэ хөлс нь гэж тэнгэр тулсан.
Үүнээс болж, хууль бус оршуулгын газрууд үүсч байна. Түүнийг нь ч төрөөс устган сөнөөдөг. Цогцсыг ил тавих явдал сэргэлээ.
Монгол хүн амьддаа гишгэх газаргүй, үхээд хэвтэх газаргүй улс орон болж байна уу даа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3950963/91c/trackback

princess***

2010.12.08 11:44:09
*.180.44.27

uneheer helehcj ug alga, bodohoosch aimaar, toriin tolgoid suuj baigaa baliar huvia hicheegchidiig oorsdiig ni tegej amidruulj ujeh yumsan, oorsdiinh ni ur huuhdiig tegej guilga guilgaj ujeh yumsan oorsdiin huuhduudee yaj hairlaj baigaa bol doo, tegehed hoorhii ter oron gergui huuhduud  

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 88884
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 228417
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 288399
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 307255
15554 HYAMD AVTO MASHIN HAIJ BNA UU? [5] [10] Helpkorea 2008-08-12 74838
15553 Aabiig maani olj ogch,surag gargaj ugch tuslaach [27] Gaihaad bna uu 2010-04-26 53446
15552 Zarna amirlan1 2009-05-11 29952
15551 Zarna amirlan1 2009-05-28 29434
15550 Zarna amirlan1 2009-05-20 26164
15549 Zarna amirlan1 2009-05-15 26036
15548 Zarna amirlan1 2009-05-27 25848
15547 Тундэмүний ойролцоо монголчуудад зориулж Yнэ төлбөргүй эмчилгээ хийж байна. file [2] Levi`s 2010-03-16 23950
15546 mongold guugaa solongosiin elchin saidiin yamnii web site iig helj uguuch test 2008-08-11 23267
15545 zurhai [1] suren 2007-08-12 18839
15544 unegui porn site medex xun b.a uu [2] Sukhbaatar 2006-09-17 18697
15543 MP-dee duu tatah gesen yum. [4] zippo82 2008-07-29 18556
15542 www.mglradio.com түмний нэг 2010-01-10 17193
15541 JIJIG DUND UILDVERLEL [1] [5] M&G 2008-09-22 16177
15540 passport butsaana yaraltai ... [6] henjin 2005-08-01 15809
15539 GERIIN TAWILGA< sungirl 2008-07-16 15039
15538 Barilgiin material hyamdhan olj ogno [1] amtn 2008-06-28 14958
15537 Tureesluulne ajil48 2009-03-30 14877
15536 АВТО МАШИНЫ ХУДАЛДАА [1] devshilt_car 2009-01-21 14762
15535 ondor shagnaltai [2] hongorzul 2006-08-31 14737
15534 mgl-oos irsen munhtsetsegiig haij bna [5] altangerel 2005-08-02 14595
15533 MARY KAY ТҮРХЭЖ ҮЗЭЭД МЭДЭР! MARYKAYSH 2012-05-17 14587
15532 M-GOLD" ALT MUNGUN EDLEL M&G 2008-09-08 14407
15531 Emchilgeenii bolon buh torlin orchuulga hiine bnbn99 2015-05-07 14339
15530 Бага насны хүүхдүүд гэнэтийн ослоос шалтгаалан амиа алдах нь их байна Manaach01 2009-03-10 14192
15529 hi! [4] bulteehei 2005-08-02 13826
15528 Molgol nomtoi nomiin san ajillaj baina BATNEGDEL 2009-11-02 13585
15527 batzorig [3] Naraa 2005-08-02 13136
15526 Дээрэм, хулгайн гэмт хэрэг дийлдэхээ байлаа deanna 2009-02-07 12980
15525 mp-dee gadaad duu tatah gesen yum. [1] zippo82 2008-09-01 12910
15524 "Түүнийг буудах ёстой".... [1] Manaach01 2009-03-06 12902
15523 "Харри Поттер" киноны залуу жүжигчинг алсан этгээдийг яллажээ Manaach01 2009-03-08 12822
15522 gunjeeg haij bna [8] Naraa 2005-08-02 12817
15521 Амиа золиослогчийн аймшигт аллага Manaach01 2009-03-10 12762
15520 Zarna amirlan1 2009-05-07 12561
15519 Bagakhangain GELEGJAMTS-g haij baina [3] anudari 2005-08-03 12448
15518 Эмээлт, Цайз, Нарантуул зах, Улсын их дэлгvvр, солонгос хоолны ''Чингис'' ресторанд хулгайн ангийн эд мєрийн баримт олон илэрчээ deanna 2009-02-07 12379
15517 OgooMoR CeTgeLt MonGoLchUUd Ta BvXeHd !!! Manaach01 2009-03-25 12197
15516 Zarna amirlan1 2009-05-09 11936
15515 Zarna amirlan1 2009-05-09 11862
15514 Амьдрал бэлэглэe залуусаа file Levi`s 2009-05-26 11825
배너신청
자생병원

배너신청