Бичлэгийн тоо 15,558
Амиа золиослогчийн аймшигт аллага
Афганистан, Пакистан, Энэтхэг, Ирак зэрэг дэлхийн хэд хэдэн оронд террор үйлдсэний улмаас хүмүүс үй олноороо амь үрэгдэж байгаа тухай мэдээ одоо бараг чихэнд хоногшжээ. Тийм л нэг аймшигтай мэдээ ням гарагт Багдадаас ирэв. Амиа золиослогч этгээд Иракийн нийслэл Багдадад Цагдаагийн академийн дэргэд өөрийгээ дэлбэлсний уршгаар наанадаж 28 хүн алагдсан байна. Багдадын цагдаагийн газар, Иракийн Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан мэдээллийн агентлагуудын уламжилж байгаагаас үзвэл бас наад зах нь 57 хүн шархаджээ.

Урьдчилсан мэдээгээр, тэсрэх зүйл биеэрээ дүүрэн зүүсэн амиа золиослогч этгээд мотоциклээр Цагдаагийн академийн байр руу давхиж ирсэн байна. Энэ үеэр цагдаагийн газар алба хаахыг хүссэн залуус тэнд цугларсан байжээ. Амиа золиослогч цугларсан хүмүүсийн гол дунд  дайран ороод өөрийгээ дэлбэлсэн байна. Дэлбэрэлт маш хүчтэй байсан учир амь үрэгдэгсэдийг таних нь байтугай нарийн тоолох боломжгүй байна гэж Ройтерс агентлаг уламжилав. Амь үрэгдэгчдийн дотор цагдаагийн найман ажилтан, тэрчлэн академийн сонсогчид, ажилд орохоор ирсэн гэмгүй хүмүүс байсан нь л тодорхой ажээ.

Цагдаагийн академи, сонсогчид бүртгүүлэх төвүүд террористуудын халдах дуртай объект болжээ. Сонсогчид бас тэдний дуртай бай болсон байна. Иймээс олноороо хамт явахгүй байх, ганц нэгээрээ ирж албанд бүртгүүлэхийг тэдэнд Цагдаагийн академийн удирдлага анхааруулдаг байна.

Сүүлийн жилд Иракт хүчирхийллийн түвшин мэдэгдэхүйц буурсан гэж үздэг боловч олон иракчууд өдөр тутам хүчирхийлэлд өртөж байна. Жишээлбэл, 2008 оны арванхоёрдугаар сард Багдадад тус академийн байрны дэргэд мөн иймэрхүү дэлбэрэлт болоход 15 цагдаа, сонсогч амь үрэгдэж, 45 хүн шархаджээ.

Иракаас америкийн цэргийг 2010 оны есдүгээр сард гаргахаар бэлтгэж байгаа хүрээнд Ирак зэвсэгт хүчин, цагдаагийн бие бүрэлдэхүүнийхээ тоог нэмэгдүүлж байна. Америкийн цэрэг гарсан хойно Иракийн засгийн газар иргэдийнхээ аюулгүй байдлыг бие даан хангах ёстой болно.

Тодруулга. Сүүлийн үед Иракт болсон дэлбэрэлтүүд: 2009 оны хоёрдугаар сарын 13 - Хилла хотод амиа золиослогч эмэгтэй дэлбэрч, 35 мөргөлчин амь үрэгдэв. 2009 оны нэгдүгээр сарын 4 - Багдадад амиа золиослогч эмэгтэй дэлбэрч шашины ёслолд оролцогч 35 хүн амь үрэгдэв. 2008 оны арванхоёрдугаар сарын 11 - амиа золиослогч "Киркук" ресторны дэргэд дэлбэрч 55 хүн амь үрэгдэв. 2008 оны зургадугаар сарын 17 -  Багдадад минажүүлсэн автомашин дэлбэрч, 51 хүн амь үрэгдэв. 2008 оны гуравдугаар сарын 17 - Карбала хотод амиа золиослогч дэлбэрч 52 хүн амь үрэгдэв. 2008 оны хоёрдугаар сарын 1 - Багдадын зах дээр дэлбэрэлт болж, 98 хүн амь үрэгдэв. 2008 оны нэгдүгээр сарын 23 - Мосул хотод дайралт хийж, 60 хүн амь үрэгдэв.
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1405693/73b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 88884
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 228417
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 288399
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 307255
15554 HYAMD AVTO MASHIN HAIJ BNA UU? [5] [10] Helpkorea 2008-08-12 74838
15553 Aabiig maani olj ogch,surag gargaj ugch tuslaach [27] Gaihaad bna uu 2010-04-26 53446
15552 Zarna amirlan1 2009-05-11 29952
15551 Zarna amirlan1 2009-05-28 29434
15550 Zarna amirlan1 2009-05-20 26164
15549 Zarna amirlan1 2009-05-15 26036
15548 Zarna amirlan1 2009-05-27 25848
15547 Тундэмүний ойролцоо монголчуудад зориулж Yнэ төлбөргүй эмчилгээ хийж байна. file [2] Levi`s 2010-03-16 23950
15546 mongold guugaa solongosiin elchin saidiin yamnii web site iig helj uguuch test 2008-08-11 23267
15545 zurhai [1] suren 2007-08-12 18839
15544 unegui porn site medex xun b.a uu [2] Sukhbaatar 2006-09-17 18697
15543 MP-dee duu tatah gesen yum. [4] zippo82 2008-07-29 18556
15542 www.mglradio.com түмний нэг 2010-01-10 17193
15541 JIJIG DUND UILDVERLEL [1] [5] M&G 2008-09-22 16177
15540 passport butsaana yaraltai ... [6] henjin 2005-08-01 15809
15539 GERIIN TAWILGA< sungirl 2008-07-16 15039
15538 Barilgiin material hyamdhan olj ogno [1] amtn 2008-06-28 14958
15537 Tureesluulne ajil48 2009-03-30 14877
15536 АВТО МАШИНЫ ХУДАЛДАА [1] devshilt_car 2009-01-21 14762
15535 ondor shagnaltai [2] hongorzul 2006-08-31 14736
15534 mgl-oos irsen munhtsetsegiig haij bna [5] altangerel 2005-08-02 14595
15533 MARY KAY ТҮРХЭЖ ҮЗЭЭД МЭДЭР! MARYKAYSH 2012-05-17 14587
15532 M-GOLD" ALT MUNGUN EDLEL M&G 2008-09-08 14407
15531 Emchilgeenii bolon buh torlin orchuulga hiine bnbn99 2015-05-07 14339
15530 Бага насны хүүхдүүд гэнэтийн ослоос шалтгаалан амиа алдах нь их байна Manaach01 2009-03-10 14192
15529 hi! [4] bulteehei 2005-08-02 13826
15528 Molgol nomtoi nomiin san ajillaj baina BATNEGDEL 2009-11-02 13585
15527 batzorig [3] Naraa 2005-08-02 13136
15526 Дээрэм, хулгайн гэмт хэрэг дийлдэхээ байлаа deanna 2009-02-07 12980
15525 mp-dee gadaad duu tatah gesen yum. [1] zippo82 2008-09-01 12910
15524 "Түүнийг буудах ёстой".... [1] Manaach01 2009-03-06 12902
15523 "Харри Поттер" киноны залуу жүжигчинг алсан этгээдийг яллажээ Manaach01 2009-03-08 12822
15522 gunjeeg haij bna [8] Naraa 2005-08-02 12817
» Амиа золиослогчийн аймшигт аллага Manaach01 2009-03-10 12762
15520 Zarna amirlan1 2009-05-07 12561
15519 Bagakhangain GELEGJAMTS-g haij baina [3] anudari 2005-08-03 12448
15518 Эмээлт, Цайз, Нарантуул зах, Улсын их дэлгvvр, солонгос хоолны ''Чингис'' ресторанд хулгайн ангийн эд мєрийн баримт олон илэрчээ deanna 2009-02-07 12379
15517 OgooMoR CeTgeLt MonGoLchUUd Ta BvXeHd !!! Manaach01 2009-03-25 12197
15516 Zarna amirlan1 2009-05-09 11936
15515 Zarna amirlan1 2009-05-09 11862
15514 Амьдрал бэлэглэe залуусаа file Levi`s 2009-05-26 11825
배너신청
자생병원

배너신청