Бичлэгийн тоо 15,558
Оюу толгойгоос мөнгө олно гээд л байгаа шүү дээ?
-Үнэндээ Оюу толгойгоос жилд 1 тэрбум доллар ч олж чадахгүй. Таван толгойг 30 сая тонноор бодоод бодоод 500-600 сая доллар жилд орж ирнэ. Тэгэхээр Засгийн газар өр тавьж л 1,5 сая төгрөгийг өгөх юм шиг байна. Өөрөөр хэлбэл бидний хүүхдийг өрөнд унагаад бидний амыг түр хаах гээд байна уу гэсэн хардлага байна. Үүнийг макро эдийн засгийн популизм гэдэг. Улс төрчид мөнгө амлахаа зогсоохгүй бол улс орны эдийн засгийг бүр дампууруулж дууслаа шүү дээ.

-Сүүлийн өдрүүдэд "Анод" банкыг тойрсон шуугиан газар авлаа. Та энэ банкыг дампуурсан гэх үү?

-Дампуураагүй л дээ. Дампуурна гэдэг бол ерөөсөө л огт төлбөр хийх чадваргүй болохыг хэлж байгаа юм. "Анод" банкин дээр зээл их хэмжээтэй гарсан. Иргэд хадгаламжаа их хэмжээгээр аваад эхэлсэн учраас банкны хэллэгээр ярьвал төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь алдагдсан. Гэхдээ 170-аад тэрбум төгрөгийн зээл нь маш сайн, барьцаа хөрөнгөтэй зээл. Ийм байхад дампуурах ямар ч үндэсгүй. Энэ зээлийн тодорхой хэсэг нь чанаргүй эсвэл найдваргүй байж болно. Гэхдээ үүнийг хэн ч нотлоогүй байна шүү дээ. Яг дампуурлынхаа хуулийг бариад хүний мөнгийг өгөхгүй байна, хүний мөнгийг өгч чадахгүй байгаа юм чинь дампуураа гэдэг хэлбэр талаас нь харвал тиймэрхүү зүйл байгаа.

-Гадагшаа мөнгө гаргасан л гээд байгаа?

-Тийм байлаа гэж бодъё. Хэрвээ гадаадын Засгийн газрын найдвартай бонд авчихсан бол хүүтэйгээ ороод л ирнэ шүү дээ. Засгийн газар, УИХ Монгол улсын хөгжлийн сангийн 300 тэрбум төгрөгийг төрийн санд байршуулаад тэндээсээ арилжааны банкуудаа дэмжинэ гээд яриад байдаг. Тэр нь одоо хүртэл гараагүй л байна. Энэ шийдвэр эрт гарчихсан бол "Анод" банк ийм байдалд орохгүй байсан. "Анод" банкинд Засгийн газрын Мянганы замын 40 тэрбум төгрөг байж л байгаа юм билээ. Засгийн газрын өгөх ёстой мөнгө. Том том компаниудад зээл өгчихсөн хугацаа нь дуусаагүй юмнууд байна. Тэгэхээр "Анод" банк дампуурах үндэс бараг байхгүй дээ. Монголын 5 том банкны нэг шүү дээ. Ганц нэг хариуцлагагүй зээл олгосон баримтууд байж магадгүй. Гэтэл тэр нь одоо болтол гарч ирээгүй байна.

-"Анод"-ын үйл явдлын араас улс төр ханхийж байгаад та итгэлтэй байна уу?
-Нэг тийм хувилбар байгаа. "Анод" банкийг зориуд дампууруулаад өөрсдөө хувааж авах гэсэн, эсвэл өөртөө нэгтгэж авах гэсэн сонирхол байж болно. Тийм учраас "Анод"-ийн нэр хүндэд маш бүдүүлэг халдлаа. Уг нь номоороо бол банк "Анод" банктай 2-3 сар хамтран ажиллах ёстой. Тэгээд болохоо байнгуут нь эрхийг нь шилжүүлж авах ёстой. Гэтэл ийм урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байж байгаад гэнэт л нэг өдөр банкны үүдийг түгжчихдэг нь ямар бүдүүлэг үйл ажиллагаа вэ. Банкны нэр хүндэд дэндүү бүдүүлэг халдаж, дээр нь банкных нь 3 захирлыг бариад шоронд хорьчихно гэдэг чинь байж болшгүй асуудал. Би лав ийм юм үзээгүй. Энэ банкны нэр хүндийг зориуд унагах гэсэн улс төр явж гэхээс өөр арга алга. Энэ улс төрийн тоглоомны зэвсэг нь Монгол банк болчихоод байна гэж л харагдаж байна. Энэ бол нэг л хувилбар. Гэхдээ одоо бүх юм тодорхой болоогүй байна. Гэнэт том том аймшигтай найдваргүй өрүүд гарвал Монгол банкыг зөвтгөх талтай. Ийм байхгүй, зээлүүд нь буцаад найдвартай орохоор байгаа бол үнэхээр Монгол банк бүдүүлэг алдаа гаргалаа. Хэрвээ ийм байх юм бол Монголбанкны удирдлагууд бүгд огцрох хэрэгтэй. Ингэж бусдын тоглоом болох хэрэг байхгүй л дээ. Монгол банк бол мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй байна.

Монгол банк асуудал болгондоо мэргэжлийн бусаар хандаж байгаа. Мөнгөний бодлогоо боловсруулж чадахгүй байна. Инфляци гэдэг юу вэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй хууль зүйн тогтлоор нь тайлбарлахгүй байна. Ирэх онд инфляци, эдийн засгийн өсөлт ямар байх вэ гэдгээ хэлж чадахгүй байна. Тэгсэн мөртлөө тэр рүү чиглүүлсэн бодлогын хүү зарлаж байна гэдэг бол үнэхээр бүдүүлэг. Хатуухан хэлэх юм бол мангар тэнэг үйл ажиллагаа. Ер нь Монгол банкны мэргэжлийн түвшин бол 0 түвшинд байна. Ийм удирдлагатай, ийм боловсон хүчинтэй, хүмүүст төрийн мөнгөний бодлогыг атгуулаад байгаа нь ялангуяа энэ хямралын нөхцөлд их л аймшигтай байна.

-Санхүүгийн хямрал хэр удаан үргэлжлэх бол. Ирэх онд байдал дээрдэх үү?
-Дордоно. Яагаад гэвэл зэсийн үнэ уначихаж байна. Экспортын орлого ноднингийнхтой харьцуулахад 50-60 хувь унаж байна. Энэ нь долларын хомсдол нэмэгдэж байна гэсэн үг. Энэ нь Монголын эдийн засагт муугаар нөлөөлнө. Төгрөгийн ханш унаад эхлэвэл дахиад инфляцид нөлөөлж барааны үнэ нэмэгдээд эхэлнэ. Төгрөгийн ханш ингэж огцом унаад байхаар төгрөгт итгэх итгэл нь алдагдаж доллар авах гээд зүтгээд байна. Энэ бол маш муу явдал. Төгрөгийн ханшийг ингэж огцом унагаж болохгүй. Монгол банкны ерөнхийлөгчийн дэргэд үндэсний зөвлөлдөх баг, бодлогын зөвлөл гэж юм байгуулах хэрэгтэй. Бусад оронд бол бодлогын зөвлөлд нь нэртэй эрдэмтэд, банкирууд, эдийн засагчид, бодит эдийн засгийн сал бараа сайн мэддэг тийм нэр хүндтэй хүмүүс байж байдаг. Одоо бол хуучин монгол банкны ерөнхийлөгч байсан цөөн хэдэн хүмүүс байдаг л юм шиг байгаа юм. Энэ хүмүүсийн үе нь өнгөрчихөөд байна. Энэ хүмүүс ерөөсөө бодлого явуулж чадахгүй байна. Яахав тэртэй тэргүй хямралгүй байсан үед бол урсгалаараа яваад болоод байсан. Хямрал болоод ирэхээр энэ хүмүүсийн ажиллах чадвар муу байна гэдэг нь харагдаж байна. Монгол улс хүнээр мундсан биш. Монгол банкны удирдлага яаралтай өөрчлөх хэрэгтэй байна.
-Нефтийн үнэ өсөхөд нэмэгдэхэд өссөн бараа бүтээгдэхүүн дагаад буухгүй юмаа?
-Энэ бол Засгийн газар муу ажиллаж байгааг харуулж байна. Засгийн газар ерөөсөө үнэтэй ажиллаж чадахгүй байна. Энэ дээр Засгийн газрын мэдлэг чадвар үнэхээр дутаж байна. Түүний хамгийн тод жишээ бол энэ. Засгийн газар юу зохицуулахаа мэдэхгүй байна, яаж зохицуулахаа ч мэдэхгүй байна. Тэгсэн мөртлөө эрдэмтэн судлаачдаа ашиглахгүй байна. Манай яамдуудын бодлого боловсруулах чадвар нь оюутнууд нь бүгдэд нь муу тавимаар байна. Сонгууль болгоноор яамдуудыг бужигнуулж мэдлэг чадваргүй хүмүүсээр дүүргэчихээд л байгаа юм.

Монголын нэг өдөр

Gogo.mn

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1031473/213/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 88884
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 228418
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 288400
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 307256
15554 HYAMD AVTO MASHIN HAIJ BNA UU? [5] [10] Helpkorea 2008-08-12 74838
15553 Aabiig maani olj ogch,surag gargaj ugch tuslaach [27] Gaihaad bna uu 2010-04-26 53446
15552 Zarna amirlan1 2009-05-11 29952
15551 Zarna amirlan1 2009-05-28 29434
15550 Zarna amirlan1 2009-05-20 26164
15549 Zarna amirlan1 2009-05-15 26036
15548 Zarna amirlan1 2009-05-27 25848
15547 Тундэмүний ойролцоо монголчуудад зориулж Yнэ төлбөргүй эмчилгээ хийж байна. file [2] Levi`s 2010-03-16 23950
15546 mongold guugaa solongosiin elchin saidiin yamnii web site iig helj uguuch test 2008-08-11 23267
15545 zurhai [1] suren 2007-08-12 18839
15544 unegui porn site medex xun b.a uu [2] Sukhbaatar 2006-09-17 18697
15543 MP-dee duu tatah gesen yum. [4] zippo82 2008-07-29 18556
15542 www.mglradio.com түмний нэг 2010-01-10 17193
15541 JIJIG DUND UILDVERLEL [1] [5] M&G 2008-09-22 16177
15540 passport butsaana yaraltai ... [6] henjin 2005-08-01 15809
15539 GERIIN TAWILGA< sungirl 2008-07-16 15039
15538 Barilgiin material hyamdhan olj ogno [1] amtn 2008-06-28 14958
15537 Tureesluulne ajil48 2009-03-30 14877
15536 АВТО МАШИНЫ ХУДАЛДАА [1] devshilt_car 2009-01-21 14762
15535 ondor shagnaltai [2] hongorzul 2006-08-31 14737
15534 mgl-oos irsen munhtsetsegiig haij bna [5] altangerel 2005-08-02 14595
15533 MARY KAY ТҮРХЭЖ ҮЗЭЭД МЭДЭР! MARYKAYSH 2012-05-17 14587
15532 M-GOLD" ALT MUNGUN EDLEL M&G 2008-09-08 14407
15531 Emchilgeenii bolon buh torlin orchuulga hiine bnbn99 2015-05-07 14340
15530 Бага насны хүүхдүүд гэнэтийн ослоос шалтгаалан амиа алдах нь их байна Manaach01 2009-03-10 14192
15529 hi! [4] bulteehei 2005-08-02 13826
15528 Molgol nomtoi nomiin san ajillaj baina BATNEGDEL 2009-11-02 13585
15527 batzorig [3] Naraa 2005-08-02 13136
15526 Дээрэм, хулгайн гэмт хэрэг дийлдэхээ байлаа deanna 2009-02-07 12980
15525 mp-dee gadaad duu tatah gesen yum. [1] zippo82 2008-09-01 12910
15524 "Түүнийг буудах ёстой".... [1] Manaach01 2009-03-06 12902
15523 "Харри Поттер" киноны залуу жүжигчинг алсан этгээдийг яллажээ Manaach01 2009-03-08 12822
15522 gunjeeg haij bna [8] Naraa 2005-08-02 12817
15521 Амиа золиослогчийн аймшигт аллага Manaach01 2009-03-10 12762
15520 Zarna amirlan1 2009-05-07 12561
15519 Bagakhangain GELEGJAMTS-g haij baina [3] anudari 2005-08-03 12448
15518 Эмээлт, Цайз, Нарантуул зах, Улсын их дэлгvvр, солонгос хоолны ''Чингис'' ресторанд хулгайн ангийн эд мєрийн баримт олон илэрчээ deanna 2009-02-07 12379
15517 OgooMoR CeTgeLt MonGoLchUUd Ta BvXeHd !!! Manaach01 2009-03-25 12197
15516 Zarna amirlan1 2009-05-09 11936
15515 Zarna amirlan1 2009-05-09 11862
15514 Амьдрал бэлэглэe залуусаа file Levi`s 2009-05-26 11825
배너신청
자생병원

배너신청