Бичлэгийн тоо 15,500

TOEFL-д бэлдэх 10 алхам

Уншсан 4208 vote 0 2008.10.15 11:47:49
Зохиогч М.Ундрал   
2008-10-06 11:47

Яагаад TOEFL чухал юм бэ?
• Дэлхийн аль ч улс оронд сурахад  TOEFL танд тус болно.
• Та дэлхийн аль ч улс оронд очиж сурсан ч, лэкцээ сонсож, кино үзэж,  сэминарт оролцож, хичээлийн ном уншиж, интернет ашиглаж, багштайгаа ярилцаж, бусадтай харилцаж, даалгавраа хийж чадах болно. 
Та хэрвээ TOEFL ын шалгалт өгөхөөр шийдсэн бол 2 төрлөөр өгөж болно. : Цаасан дээр бичих буюу бичгээр, мөн интернетээр буюу компьютэр(CBT) дээр өгж болно.

Тэгвэл бичгээр өгөх, компьютэрээр өгөх 2 юугаараа ялгаатай юм бэ?
Маш их ялгаатай. Хамгийн том ялгаа нь компьютэрийн TOEFL нь эссэ бичүүлдэгт байдаг. Мөн компьютэрийн TOEFL нь бичгийн TOEFL дээр байхгүй асуултуудтай байдаг.
Зарим хүмүүс компьютэрдээр хурдан бичиж чаддаггүй. Тийм учраас  компьютэрийн TOEFL өгөж байсан ч эссэг бичгээр бичихийг зөвшөөрдөг байна. Гэхдээ авсан оноогоо сонсох хугацаа нь өөр болдог. Учир нь хэрвээ та эссэгээ компьютэрдээр бичих юм бол хариугаа 2 долоо хоногийн дараа авах ба харин гараараа бичсэн тохиолдолд 5 долоо хоногийн дараа хариугаа авдаг байна.

Аль нь илүү амархан бэ?
Хүмүүс бүгд бичгийн TOEFL амархан гэдэгт санал нийлцгээдэг байна.

TOEFL ын оноо хэдий хугацаанд хүчинтэй байдаг вэ?
Тэ хэрвээ TOEFL өгсөн бол таны авсан оноо тань зөвхөн 2 жилийн дотор л хүчин төгөлдөр байдаг.

TOEFL ын сайн оноо хэд байдаг вэ?
Бичгийн TOEFL ын хамгийн өндөр оноо нь 677 байдаг. Харин компьютэрийн TOEFL ын хамгийн өндөр оноо нь 300 байдаг. Гэхдээ ихэнхдээ сургуулиуд бичгийн шалгалтын 450-600, компьютэрийн шалгалтын 133-250 оноог шаарддаг.
Та хэрвээ алдартай, сайн сургалттай сургуульд орохыг хүсэж буй бол сайн оноо авах ёстой. Учир нь сайн сургуулиуд TOEFL ын өндөр оноонуудыг шаарддаг. Жишээ нь Harvard эсвэл Stanford зэрэг сургуулиуд интернетээр өгсөн шалгалтаас доод тал нь 280 оноо, харин бичгийн шалгалтаас 650 оноог шаарддаг.

Хэрхэн бэлдэх вэ?
Тэгвэл та дээр бичсэнчлэн сайн сургуульд ормоор байвал TOEFL ын оноогоо өндөр болгох хэрэгтэй.
Тэгвэл та дараах зааврыг дагаад үзээрэй.
1. Хүмүүс ихэвчлэн хэл сурахдаа буруу хэлчихвий, буруу биччихвий гэдгээсээ айж хойш суудаг. Тэгвэл энэ буруу юм. Та хэрвээ хэлээ сайжруулмаар л байвал айдсаасаа салж, байн байн оролдож, өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Жишээ нь та гэрт байгаа тэстийн номоо бөглөхөөсөө айдаг уу? Яагаад гэвэл та хичнээн алдах бол оо гэдгээс айдаг. Тэгвэл та үүнээс бүү ай. Хүн алдаж, алдаан дээрээсээ л суралцдаг гэдгийг санаарай. 

2. Та яг одоо TOEFL д яаж бэлдэж байна вэ? Англи хэлний хичээлдээ сууж байгаа юу? Тэгвэл хичээл дээр л хэл сураад, бусад үед нь сурч болдоггүй гэж үү? Та хэрвээ үнэхээр л хэлээ сайжруулмаар байвал олон төрлийн эх үүсвэрүүдийг ашигла. Ядахдаа л интернет байна.

3. Өөрийхөө орчин тойрныг бүрдүүл. Орой унтахдаа өдрийн тэмдэглэлээ англи хэлдээр бичиж болно шүүд ээ. Энэ нь танд  TOEFL ын шалгалтын эссэ бичихэд их тус болно. Өрөөндөө англи ном тавь. Англи хэлдээр радио ч сонссон болно. Энэ нь танд сонсох шалгалт өгөх үед хэрэг болно. Мөн англи хэлдээр мэдээ сонс. Өдөрт ядахдаа үндэсний тв-гийн англи мэдээг сонсох хэрэгтэй. Хэрвээ боломжтой бол найзуудтайгаа аль болох англи хэлдээр ярь. Англи хэлдээр кино үзэх хэрэгтэй. Хэрвээ доогуураа үг нь гарч байвал бүр сайн. Тэгвэл та ойлгохгүй байгаа үгээ доороос нь харах боломжтой юм. Танд гэж зөвлөхөд хүүхэлдэйн кино хэл сурахад  маш ач холбогдолтой. Яриа нь тод, мөн сонирхолтой байдаг учир таны залхуу хүрэхгүй давуу талтай.

4. Англи хэлдээр хөгжим сонс. Олон сайтуудад дуунуудын үг байдаг. Тэгвэл та тэдгээр дууны үгнүүдийг нь татаж аваад дагаж сонсож дуулах аваас, сонсох чадвар тань дээшилж мөн дуудлага тань сайжрах давуу талтай.

5. Хүмүүс тэстийг залхуутай гэж ярьдаг. Гэхдээ тэст бол хэл сурах үнэхээр чухал арга хэрэгсэл юм. Тэстийн гол давуу тал нь та өөрийн үр дүнг тооцож болдог явдал юм. Та өөрийн сайжирч байгааг харж болдог тул танд урам зоригыг өгдөг.

6. CD, Audio оор хийчээлүүдийг сонсох хэрэгтэй байдаг. Эдгээр нь зарим тохиолдолд тв болон киноноос илүү үр дүнтэй байдаг байна. Яагаад гэвэл дахин дахин сонсож болдог ба мөн чадвар илүү дээшилдэг. Яагаад гэвэл ярьж байгаа хүнээ харахгүй байна гэдэг хүнээс илүү их ур чадвар шаарддаг байна.

7. TOEFL нь ихэнхдээ олон хувилбарт хариултууд дотроос зөвийг сонгох байдаг. Тийм учраас их ач холбогдол өгч, болгоомжтой байж, дадлагажих хэрэгтэй. Юуны өмнө та тэст бөглөхөөсөө өмнө тэстээ нэг эхнээс нь харах хэрэгтэй. Тэгээд тэст бөглөх хугацаандаа тэстийхээ тоог хуваа. Тэгвэл та нэг тэстийг хичнээн хугацаанд бөглөх ёстойгоо мэдэх болно. Эс тэгвээс нэг мэдэхэд цаг дуусах явдал гардаг. Тэгээд чадна гэсэн, итгэлтэй байгаа тэстүүдээсээ эхэлж бөглөх хэрэгтэй. Ингэвэл та тэстээс хамгийн дээд оноог авах боломжтой болно.

8. Хэл сурах хамгийн сайн арга бол орчуулга хийх гэж ярьдаг. Орчуулга хийх үед дүрэм, бичгийн чадвар, унших чадвар бүгд дээшилдэг. Хамгийн гол нь үгийн баялагтай болно.

9. Мөн та тэстээр шалгалт өгөх үедээ үг,өгүүлбэрт анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. Жишээ нь байнга, дандаа, хэзээ, хэзээ ч үгүй, заримдаа гэдэг үгнүүд. Эдгээр үгнүүд нь танд хариултыг хэлж өгж магадгүй. Мөн та асуултанд хариулахдаа цаасан дээрх хариултыг харахаасаа өмнө өөрөө нэг бодоод үз. Тэгвэл танд сүүлд хариултууд дундаас сонгоход амар байх ба толгой эргэхээс өөрийгөө хамгаалах болно.

10. Хүмүүс тэстийг ямар нэг байдлаар бөглөчихдөг, амархан, болохгүй бол таачихна гэдэг. Тэгвэл энэ буруу юм. Яагаад гэвэл тэстэндээрх хариултууд бүгд хэдхэн үгээр л ялгаатай байх тохиолдол байдаг. Хэрвээ та сайн мэдэхгүй бол бүгд зөв эсвэл бүгд буруу мэт санагдана. Тэгээд л та таамгаараа бөглөх хэрэг гарна. Тиймээс тэстээр шалгалт өгөх тусам та сайн бэлдсэн байх хэрэгтэй юм.

Ингээд та дээрхи зөвлөгөөг дагаад үзээрэй. Хэл тань сайжирна гэдэгт би итгэлтэй байна.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/803789/516/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
15290 Хамгийн хямд зардлаар солонгос улсад суралцах боломж [1] 5OCenT+_- 2012-11-18 4469
15289 solongos dahi olon ulsiin goo saihnii ih deed surguulid elselt avch bna oyutanii too hyzgaartai daskaa 2010-07-13 4465
15288 KBS-2 garch baigaa solongosd surch bui gadaad emegtei oyutan bvsgvichvvd-n dotor mongol ohin baigaa [15] boldoo 2006-12-10 4456
15287 'Mongolian Death Worms' jargal_5 2010-05-08 4447
15286 Chin cetgeleecee tyc bolooch [2] Narantuya 2006-09-21 4434
15285 surgaltiin tulbur [1] fox 2007-07-28 4428
15284 Сонирхолтой хялбар сурах солонгос хэл sainsain 2010-04-22 4390
15283 aaziin ornuudad uichilgeegee gaihaltai sain uzuuldgeeree gaihagdaad bgaa turaah koffee g hudaldaalj bn buteegdehun 2013-03-17 4388
15282 oyutnuudaa heleed ogooch please индранил 2008-10-21 4385
15281 Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа Monh-monh 2009-08-26 4370
15280 Damdin naizdaa [2] oogiibaagii 2006-09-19 4367
15279 mgl-s baby avchiruulna [2] sevjee 2006-09-15 4344
15278 hi yaraltai [2] hair 2006-09-19 4305
15277 leves-ees asuuh yum bna [4] anybody 2006-10-07 4279
15276 Хичээл заадаггүй, тэгээд 12-хон оюутантай дээд сургууль байвал яахав ! Levi`s 2008-12-19 4268
15275 SOLONGOST HELNII BELTGEL MASTER BAKLAVRT MONGOLOOS BOLON SOLONGOSOOS BURTGEJ BAINA. [1] minjka 2010-02-09 4259
15274 harlah amarhan harin viztei boloh? [1] norton 2006-10-12 4225
» TOEFL-д бэлдэх 10 алхам Levi`s 2008-10-15 4208
15272 tuslaach naizuudaa,,,banknii zeeliin shinjilgee........... [1] moogii 2007-01-31 4195
15271 ЮНЕСКО-н тэтгэлэгт сургалтын болзол Munkh-munkh 2009-07-22 4154
15270 АНУ-Д ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ЗАРДЛААР СУРАЛЦАЦГААЯ. [1] prodeeuniversity 2012-01-11 4106
15269 oyuutnuudaaa ......... [4] dirt MC Girt 2006-10-02 3994
15268 Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гадаадын шилдэг их сургуулийн нэрсийн жагсаалт Levi`s 2013-07-05 3993
15267 Sagsan bombogiin temtseenii delgerengui medeelel, boloh gazariin hayag dudik 2008-11-21 3983
15266 Japan-aas patsaanaa end avchrah gesen yum [3] boosh 2006-10-09 3981
15265 tetgeleg yaj awah we tuslaach [1] amun 2010-03-29 3971
15264 Solongosiin buh ih deed surguuliudiinhelnii beltgeld hamgiin hyamdaar zuuchilj bna. [1] korea.u 2009-01-28 3970
15263 Niigmiin halamjiin ouytnuuddaa referat, sudalgaa, diplom. orchuulga :) mongolgunj 2012-03-07 3952
15262 Бэгзсvрэн овогтой Болдбаатарыг хайж байна file [4] ADVertisement 2008-10-30 3939
15261 Solongosiin buh ih deed surguuli bolon helnii beltgeluuded bainga zuuchilj bna. [2] korea.u 2009-01-07 3936
배너신청
자생병원

배너신청