Бичлэгийн тоо 15,500

Хичээл ордоггүй, ердөө 12 оюутан бэлтгэдэг  хувийн  дээд сургууль манайд байдаг  гэвэл та итгэх үү.

Уг нь ийм тооны оюу­тантай дээд сургууль байх  бүү хэл, 12 сурагчтай анги гэхэд  хүн цөөтэйд тооцогддог биз дээ.

Саяхныг хүртэл ердөө 12-хон оюутантай байснаа  нэмж 42 болгосон  дээд сургууль нь "Замбуулин" нэртэй аж. Хи­чээл ордоггүй  энэ сургуульд элссэн оюутнууд дөрвөн жил гутлынхаа улыг эргэтэл, гадуур дэмий тэнэдэг тухай гомдоллосон өргөдлөө Мон­голын оюутны холбоонд ирүүл­сэн байна. Тухайн үед тус холбооны удирдлагууд оюут­нуудаас ирүүлсэн энэ мэт гом­дол, саналын дагуу  БСШУЯ-тай хамтарч хувийн их, дээд сургуулиудад гэнэ­тийн шалгалт хийсэн гэдэг. Шалгалтаар "Тайз, дэлгэцийн урлагийн сургууль" хэмээх өвөрмөц тодотгол бүхий "Зам­буулин" дээд сургууль хичээл заадаггүй нь тог­тоогд­сон байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн удирдлагууд хи­чээлийн эхний өдрөөс эхлэн элсэгчдээ хаа сайгүй байр­лах хувийн хэвшлийн  соёл урлагийн байгууллагуудад дадлагажигчаар "илгээдэг" байсан нь илэрсэн хэрэг л дээ. 
Хаа холоос дээд боловс­рол эзэмших гэж Улаанбаа­тарыг зорьж ирсэн хөдөөний хүүхдүүд юун тайз дэлгэцийн урлаг судлах манатай.  Ху­ваа­­рилагдсан соёлын бай­гуул­лагын ажилтны цай, ко­фег зөөсөөр сурсан ч юмгүй сур­гуулиа дүүргэдэг байжээ. Энэ бол одоогийн хувийн их, дээд сургуулиудын өнгө, төр­хийг тодорхойлох энгийн жи­шээ­нүүдийн нэг. Ингээд тэр жил буюу 2005 онд "Замбуу­лин" дээд сургуулийг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон ч шүүхэдсээр байгаад дахин оюутан бэлтгэх эрхээ сэр­гээгээд авсан гэж байгаа.

Энэ мэт оюутан залуу­саас хамгийн ихээр гомдол ирүүлдэг нэлээд хэдэн ху­вийн дээд сургуулиудын нэрс тодроод байгаа. Жишээ нь, "Хан­тайшир",  "Харцага", "Цог", "Гэгээ", "Идэр" зэрэг дээд сургуулиудыг нэрлэж болно.

"Хантайшир" дээд сур­гууль гэхэд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хичээллэдэг байна. Сургуулийн номын сан, биеийн тамирын заал, оюутны дотуур байр гэж үгүй.

Хичээлийн 2-3-хан тан­хим­тай, оюутнуудад ширээ, сандал хүрэлцдэггүй гэсэн гомдол тасардаггүй аж. Харин "Харцага" дээд сургуу­лийн­хан гэхэд өнөөдрийг хүртэл сургалтын дэвтэргүй гэнэ. Багшлах боловсон хүчин хан­галтгүй гэсэн дүгнэлтийг тус сургуулийн оюутнууд Мон­голын оюутны холбоонд ирүүл­сэн байна. Түүгээр ч барах­гүй, оюутнуудаас үе үе мөнгө хураадаг. Үүнийг эсэргүүц­сэн оюутнууд өөр сургууль руу шилжих тухай өргөдөл өгсөн ч "Харцага" дээд сур­гуулийн удирдлагууд хүлээж авдаггүйг элсэгчид нь зохих байгууллагуудад мэдэгдсэн байх юм. Шилжих хүсэлт тавьсан оюутнуудын бичиг, баримтыг барьцаалчихдаг гэж байгаа. Мөн "Цог" дээд сургууль байна. Ажлын бүх өдрүүдэд энэ сургуулийн хаалга цоожтой байдаг гэж "Монголын оюутны холбоо"-ныхон хэлсэн. Энэ тухайгаа сургуулийн удирдлагууд хи­чээл багатай гэх мэтээр тайл­барладаг аж. Оюутнууд нь ч  хичээл орох цагтаа орсонгүй хэмээн гомдоллоод байдаг­гүй. Идэвх муутай гэж байсан. Тэгсэн атлаа сар бүр авто­бусны билет авах "Цог" дээд сургуулийн оюутнуудын нэрс  бүртгэгддэг байна.         

 "Гэгээ" нэртэй бас нэгэн дээд сургууль "Сансар"-т байрладаг аж. Хуучны ний­тийн байранд сургалт явуул­даг энэ сургуулийн оюутнуу­дын хэдэнтээ гомдол ирүүл­сэн нь сургалтын шаардлага хангахгүй байгаатай холбоо­той юм билээ. 

Нэлээд хэдэн жилийн өмнөөс банк, санхүүгийн чиглэлээр оюутан бэлтгэж ирсэн "Монрика" дээд сур­гуулийн үйл ажиллааг өнгөр­сөн жил зогсоосон гэсэн. Ингэх болсны гол шалтгаан дээр дурдсан зөрчлүүдээс дутагдах юмгүй. Гэтэл шаард­лага хангаагүй энэ сургууль өнөө жилээс нэрээ өөрчилж "Үндэсний гэрэл" дээд сур­гууль болжээ. Шинэхэн нэ­рээр оюутан элсүүлэх болсон энэ дээд сургуультай хол­боотой гомдол, санал одоо ч  тасардаггүй бололтой.

"Нарантуул" захын хажуу­ханд байрладаг "Идэр" дээд сургуулийн оюутнууд хичээ­лээ олон цагаар тасалдаг болоод уджээ. Энэ нь захын ойрхон байрладгаас шалт­гаал­даг юм байна. Оюутнууд хичээл таслах болсон шалт­гаанаа "Нарантуул" захын чимээ, шуугиан ихтэй байдаг­тай холбон тайлбарладаг аж. Тиймдээ ч ангиараа шахам хичээлээ тасалж, зах хэсдэг болжээ. Сургуулийн удирдла­гууд хуучнаар Багшийн дээ­дийн ойролцоо хичээлийн шинэ байр барьж үйл ажилла­гаагаа эхэлсэн ч оюутнууд нь өмнөхөөс илүү их шуугиан­тай гэж гомдолложээ. Оюут­нууд хичээлээ тогтмол та­салдаг хэвээр гэнэ.

"Ирээдүй", "Монфреш", "Мөнх-Ану", "Их-шавь", "Гур­ван тамир", "Сан" зэрэг дээд сургуулиуд Баруун дөрвөн замын хойхно нэг жижиг бай­шинд шавааралдан байдаг. Эдгээр сургуулиудад хоёр жилийн өмнө БСШУ-ны сайд асан Ө.Энхтүвшин гэнэтийн шалгалт хийж сандаргасан. Тэр үед "Ирээдүй" дээд сур­гуулийн хичээлийн байранд гэхэд гуталчин, зурагт засвар, саун, кафе, тэр бүү хэл эмэг­тэйчүүдийн эмнэлэг ч ажил­ладаг байсан нь илэрсэн. Харин өдгөө эдгээр үйлчил­гээ­ний газрууд сургуулийн байранд биш хажууханд байр­ладаг болсон нь ололттой ч сур­галтын чанар өнөө л шаард­лага хангадаггүй хэ­вээр гэдгийг Монголын оюут­ны холбооны залуус онцол­сон.

Одоо байдал ямар байгааг үзэхээр тухайн сургуулиудыг зорив. Сургуулийн хашааны үүдэнд шахам хэд хэдэн ломбард, гоо сайхны салон, ТҮЦ байрлах нь  сургуулийн төрхийг улам ч даржээ.

Тэндхийн ломбардууд ойрын өдрүүдэд нэлээд ашиг­тай ажиллаж байгаа гэсэн. Тод­руулбал, оюутны өвлийн ам­ралт дөхөж, их, дээд сур­гуу­­лиудын явцын шалгалт эхэл­сэн тул үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсэн гэх. Энэ нь  эдгээр  хувийн дээд сургуу­лиу­дын багш нар гаргасан номоо оюутнуудад "шахах" болсон­той холбоотой юм бай­на. Тэд ч онц авахын тулд багшийн номыг худалдаж авах хэрэгтэй болно. Тиймээс оюутан залуус үнэт эдлэл, гар утсаа ихээр лом­барддаг болж. Ном худалдаж авч л байвал, оюутнууд шал­галт­гүйгээр тэнцэнэ гэсэн сэтгэл­гээнд багш нар нь сур­гаж байгаа бололтой юм.

Хаа сайгүй хямрал ярих болсон энэ үед хувийн дээд сургуульд суралцагсдыг түг­шээх болсон нэг зүйл нь сургалтын төлбөрт алданги тооцох явдал аж. Нэг ёсондоо сургалтын төлбөрөө заасан хугацаанд багтаж төлөөгүй тохиолдолд алданги тооцдог болжээ. Сургууль бүрийн алданги харилцан адилгүй бөгөөд удирдлагууд нь сур­гал­тын чанарт биш төлбөрт ихээхэн анхаарал тавьдаг гэж байна.  Тэдний хувьд сургуу­лийг хаах шийдвэр гаргасан ч төдийлөн санаа зовнидоггүй гэж байсан. Учир нь танил талаар яриулж байгаад эрхийг нь сэргээчихдэг. Энэ бүхний цаана, хувийн дээд сургуулиудын эзэд ихэнхдээ УИХ-ын гишүүд байдаг боло­хоор хичээл заах эрх хасагд­сан, хаагдсан ч хууль үйл­чилдэггүй гэж холбогдох бай­гууллагын удирдлагууд хэлнэ лээ. Их, дээд сургуулиудад шалгалт хийж, оюутан залуу­сын эрх ашгийн төлөө дуу­гарснаараа "Монголын оюут­ны холбоо"-ны залуус хэдэн­тээ төрийн түшээдэд "уурга­луул­сан" гэх юм.

  Юутай ч Монгол Улсын ирээдүйн шинэ, залуу болов­сон хүчнүүд ийм л түвшинд бэлтгэгдэж, мэдлэг авсан болоод төгсч байна гэхээр  эмгэнэлтэй дүр зураг хараг­даж байгаа биз. Монголын боловсрол ингэтлээ ядуурч, дээсэн дө­рөөн дээр дэнжигнэж байгаа нь сүйрэл биш гэж үү.



Чапаевын Анна

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1013349/531/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
15290 Хамгийн хямд зардлаар солонгос улсад суралцах боломж [1] 5OCenT+_- 2012-11-18 4469
15289 solongos dahi olon ulsiin goo saihnii ih deed surguulid elselt avch bna oyutanii too hyzgaartai daskaa 2010-07-13 4465
15288 KBS-2 garch baigaa solongosd surch bui gadaad emegtei oyutan bvsgvichvvd-n dotor mongol ohin baigaa [15] boldoo 2006-12-10 4456
15287 'Mongolian Death Worms' jargal_5 2010-05-08 4447
15286 Chin cetgeleecee tyc bolooch [2] Narantuya 2006-09-21 4434
15285 surgaltiin tulbur [1] fox 2007-07-28 4428
15284 Сонирхолтой хялбар сурах солонгос хэл sainsain 2010-04-22 4390
15283 aaziin ornuudad uichilgeegee gaihaltai sain uzuuldgeeree gaihagdaad bgaa turaah koffee g hudaldaalj bn buteegdehun 2013-03-17 4388
15282 oyutnuudaa heleed ogooch please индранил 2008-10-21 4385
15281 Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа Monh-monh 2009-08-26 4370
15280 Damdin naizdaa [2] oogiibaagii 2006-09-19 4367
15279 mgl-s baby avchiruulna [2] sevjee 2006-09-15 4344
15278 hi yaraltai [2] hair 2006-09-19 4305
15277 leves-ees asuuh yum bna [4] anybody 2006-10-07 4279
» Хичээл заадаггүй, тэгээд 12-хон оюутантай дээд сургууль байвал яахав ! Levi`s 2008-12-19 4268
15275 SOLONGOST HELNII BELTGEL MASTER BAKLAVRT MONGOLOOS BOLON SOLONGOSOOS BURTGEJ BAINA. [1] minjka 2010-02-09 4259
15274 harlah amarhan harin viztei boloh? [1] norton 2006-10-12 4225
15273 TOEFL-д бэлдэх 10 алхам Levi`s 2008-10-15 4208
15272 tuslaach naizuudaa,,,banknii zeeliin shinjilgee........... [1] moogii 2007-01-31 4195
15271 ЮНЕСКО-н тэтгэлэгт сургалтын болзол Munkh-munkh 2009-07-22 4154
15270 АНУ-Д ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ЗАРДЛААР СУРАЛЦАЦГААЯ. [1] prodeeuniversity 2012-01-11 4106
15269 oyuutnuudaaa ......... [4] dirt MC Girt 2006-10-02 3994
15268 Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гадаадын шилдэг их сургуулийн нэрсийн жагсаалт Levi`s 2013-07-05 3993
15267 Sagsan bombogiin temtseenii delgerengui medeelel, boloh gazariin hayag dudik 2008-11-21 3983
15266 Japan-aas patsaanaa end avchrah gesen yum [3] boosh 2006-10-09 3981
15265 tetgeleg yaj awah we tuslaach [1] amun 2010-03-29 3971
15264 Solongosiin buh ih deed surguuliudiinhelnii beltgeld hamgiin hyamdaar zuuchilj bna. [1] korea.u 2009-01-28 3970
15263 Niigmiin halamjiin ouytnuuddaa referat, sudalgaa, diplom. orchuulga :) mongolgunj 2012-03-07 3952
15262 Бэгзсvрэн овогтой Болдбаатарыг хайж байна file [4] ADVertisement 2008-10-30 3939
15261 Solongosiin buh ih deed surguuli bolon helnii beltgeluuded bainga zuuchilj bna. [2] korea.u 2009-01-07 3936
배너신청
자생병원

배너신청