Бичлэгийн тоо 15,500

 

Америк болон Хятадад суралцах

 

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцах хүсэлтэй оюутнууд олон байдаг. Харь нутагт сурч, амьдрахад хэлний бэрхшээлээс эхлээд халаасны мөнгө, ажлын байр, тухайн улс орны ёс заншил гээд олон талын мэдээлэл хэрэг болдог.

Тиймээс энэ удаа АНУ, БНХАУ, Шведэд суралцах суралдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Хятадад сурахад элсэлтийн шалгалт өгөхгүй байж болно
Сүүлийн үед БНХАУ-д суралцах сонирхолтой залуус олон болсон. БНХАУ-ын их дээд сургуулиудын сургалтын систем нь ерөнхийдөө хуучин социалист систем дээр тулгуурласан боловч бас дотроо шинэ арга барилыг зохих хэмжээгээр тусгасан байдаг. Суралцахыг хүсэгч 10 жилийн сургууль болон нэг жил их дээд сургуульд суралцсан боловсролтой байх шаардлагатай. Сургуульд орохын өмнө хэлний бэлтгэлийг нэг жилийн хугацаанд (хичээлийн хоёр улирал) хийх ба улирлын төгсгөлд хэлний төвшин тогтоох HSK шалгалтад орж тэнцсэн байх ёстой. Байгалийн ухааны чиглэлээр суралцах бол HSK гуравдугаар зэргийг, нийгмийн ухааны чиглэлээр бол HSK дөрөвдүгээр зэргийг хангасан байх ёстой (HSK нь 1-8 зэрэг байдаг). Хэрэв элсэгч хятад хэлний зохих мэдлэгтэй бол шууд НВК шалгалтыг өгч болно.

Хятадын их дээд сургуульд, элсэх:
Хятадын ихэнх сургууль элсэлтийн шалгалт шаардахгүй. Гэхдээ зарим нэг томоохон сургуулиуд, ялангуяа Бээжингийн сургуулиудад (Бээжингийн Их Сургууль, Рэи Мингийн Их Сургууль, Цинг Хуа их Сургууль зэрэг) элсэх нь нэлээд хэцүү.

Хичээлийн жил эхлэхээс дор хаяж хоёр долоо хоногийн өмнө сургуульдаа очиж бүртгүүлж хэлний бэлтгэлдээ орох хэрэгтэй.

Бүрдүүлэх материал: Хэрвээ хэлний биш мэргэжлээр сурах гэж байгаа бол ерөнхийдөө Монголдоо дээд сургуульд нэг жил сурсан тухай тодорхойлолт, дүнгийн хуулбар орчуулгатайгаар, өргөдөл, цээж зураг гэх мэт багтана. Хятад хэл сурах гэж буй бол ямар нэгэн шалгалт өгөхгүй шууд орж болно. Мэргэжлийн ангид суралцах гэж байгаа бол хэлний бэлтгэлдээ шууд орох боловч зарим сургууль улирлын төгсгөлд суурь хичээлээр шалгалт авдаг журам байдаг.

Сургалт, дүрэм журам, төлбөр:
Хэлний бэлтгэл дууссаны дараа ирэх жилийнхээ есдүгээр сараас мэргэжлийн хичээлдээ суух ба ихэнх мэргэжил дөрвөн жил суралцдаг. Хичээлийн жил манайхтай ойролцоо намар эхэлж, өвөл амраад хавар долдугаар сарын дундуур дуусна. Суралцагчийн зүгээс суурь хичээлийн мэдлэгийг (математик, нийгэм, хими, физик г.м) нэлээд өндөр төвшинд шаарддаг. Бие даалтын гол сургалтын хэлбэртэй. Багш оюутантай шууд харьцаж хичээлийн зөвлөгөө өгөх нь ховор. Хичээл нь ихэвчлэн лекц хэлбэрээр ордог. Цөөн тооны хичээлээс бусад ихэнх хичээлүүдийг сонгох боломжгүйгээр шууд цаанаас нь хуваарилсан байна. Нэг улиралд 5-13 төрлийн хичээл үздэг. Хятад оюутнуудын хувьд хичээлээс бусад цаг завыг гэрийн даалгавраа хийх, хичээлээ давтах зэрэгт л зориулдаг байна.

Дотуур байр: Гадаад оюутнууд тусгай дотуур байранд амьдардаг. Нэг өрөөнд хоёр оюутан, зарим тохиолдолд нэг оюутан байрлах боломжтой. Байрны үнэ нь хоногийн 2,5-15 ам.доллар.

Сургалтын төлбөр: Сургалтын төлбөр дунджаар жилийн 1500-2500$-д хэлбэлзэнэ. Томоохон хотуудын нэр хүндтэй сургуулиудын хувьд 2000$-аас дээш байдаг. Төлбөрийн хувьд жил бүр өөрчлөгддөг учраас яг тод гэж тогтооход хэцүү.

Хятадад гадаадын оюутнуудыг ихээр авдаг гол гол сургуулиуд бий. Зарим нь жилд 4000 гаран оюутан авах нь ч бий гэнэ. Эдгээр сургуулиас нэрлэвэл: Бээжингийн их сургууль, Цинг Хуагийн их сургууль, Рэн Мингийн их сургууль, Фу Даний их сургууль, Зиао Тонгийн их сургууль, У Ханийн их сургууль, Минг Зугийн их сургууль, Бээжингийн хэл ба соёлын их сургууль, Гуо Зи Зинг Мао-ийн их сургууль.

Сургуулийн журам: Хятадад суралцах бүх хугацааны явцад 25-с дээш кредит хичээл дээр хангалтгүй дүн үзүүлбэл мэргэжлийн зэргээ авч чадахгүй байх хатуу дүрэм ихэнх сургуульд үйлчилдэг. 25-аас дээш кредит гэдэг нь ойролцоогоор долоон хичээл гэсэн үг. Дахин шалгалт өгөөд тэнцсэн байсан ч түүний кредит цагийг тооцохгүй. Улирлын дүнг улирлын эцсийн шалгалтаар тодорхойлно. 60%-с дээш бол тэнцсэнд тооцдог юм байна.

Шведэд суралцахыг хүсвэл энэ сард багтаж өргөдлөө өгөөрэй
Швед улсад хэрхэн суралцах талаар мэдээлэхдээ Шведийн Уппсала Их сургуулиар жишээ татахаар шийдлээ. Тус их сургууль нь 1447 онд байгуулагдсан, одоогоор найман салбар сургуульд нь нийт 37 мянган оюутан суралцаж байна. Хичээлийн жилийн намрын анги нь есдүгээр сараас эхлэн нэгдүгээр сарыг дуустал, хаврын анги нь нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн зургадугаар сарыг хүртэл хичээллэдэг. Жил бүрийн хичээлийн жилийг намар болон хаврын гэж хуваадаг. Чирисийн баяраар гурван долоо хоног амардаг. Амралт болон хичээл эхлэх, төгсөхийг тухайн үедээ сургууль нь өөрсдөө шийддэг байна. Хичээлийн жил эхлэхээс өмнө наймдугаар сарын сүүлчээр шинэ оюутнууддаа сургуулийнхаа талаар мэдээлж танилцуулдаг. Сургуульд элсэн орох өргөдлийг өгөхдөө намрын ангид дөрөвдүгээр сарын 30-ны дотор, хаврын ангид арваннэгдүгээр сарын 01-ний дотор өгөх ёстой. Оюутан Швед хэлний мэдлэгтэй бол сургуульдаа шууд элсч болно. Харин Швед хэлний зохих мэдлэгтэй боловч хичээл үзэх хэмжээний мэдлэггүй гадаадын хүнд зориулсан англи хэлээр явуулах хичээлийн хөтөлбөр гэж байдаг.

Их сургуульд элсэх өргөдөл: Энэ улсад суралцахын тулд жил бүр хэдэн оюутан элсүүлэхийг тухайн сургууль өөрсдөө тогтоодог. Эх хэлийг нь зохих хэмжээнд эзэмшсэн байх ёстой. Элсэж орохыг хүссэн сургуулийнхаа интернэт хаягаар орж өргөдлөө явуулна. Ингэхдээ дээр дурдсан хугацаанаас өмнө явуулахыг анхаараарай. Жилийн төлбөр нь жил болгон өөрчлөгдөж байдаг учраас тухайн үедээ http://www.inter.uadm.uu.se/ хаягаар нь орж мэдээлэл авч болно.

Шведэд мэргэжлийн хичээлд суух болон магистрантур, докторантурт сурах гэж байгаа бол тухайн салбарын факультеттэй харилцана. Өргөдөл гаргагч боловсролын тодорхойлолт, холбогдох диплом, сурлагын байдал, суралцагчийг баталсан эрдэмтдийн захиа, судалгааны чиглэл, санхүүгийн эх үүсвэр зэргээ бүрэн тодорхойлж өргөдөлдөө хавсаргасан байх ёстой. Магистр болон докторантурт суралцах гэж байгаа элсэгчдийн гол шалгуур Швед хэл биш. Харин англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Нэг жилийн амьдралын зардал 6700 крон буюу ойролцоогоор нэг сая 300 мянга орчим монгол төгрөг байдаг бөгөөд гурваас дөрвөн жилийн хугацаатай суралцдаг байна.

 

Эрх чөлөөний оронд тавтай морил
Америкийн коллежууд төлбөр өндөртэй байдаг учраас мөнгөтэй л хүн сурах боломжтой гэсэн ойлголт байдаг. Гэхдээ туйлаас их хүсч уйгагүй зүтгэвэл энэ нь боломжгүй зүйл биш юм. Ялангуяа англи хэлний сайн мэдлэгтай, сайн сурлагатай залуучууд мөнгөгүй байсан ч Америкт суралцах боломж нээлттэй гэнэ.

Америкт сурна гэж хөөрцөглөхөөс илүү сургуулийг сонгох нь хамгийн хэцүү
Петерсонс компаниас жил болгон хэвлэдэг Four Year Colleges, Competitive Colleges эсвэл Princeton Review компанийн College Guide гэдэг номуудаас коллежийн тухай товч танилцуулгыг нь харж болно. Эдгээр номыг АНУ-ын ЭСЯ, Соросын сангийн номын сангаас олж болно. Үнэ төлбөрөөр нь эсвэл ямар мужид харьяалагддагаар нь сургуулиа сонгож болох ч хэрвээ бэнчин багатай жирийн оюутан бол гадаад оюутнуудад санхүүгийн тусламж үзүүлдэг сургуулиудыг сонгосон нь дээр байдаг. Америкт хамгийн их нэр хүндтэй сургуулиуд need blind admission policy буюу санхүүгийн боломжийг харгалзуулан элсүүлж авсан оюутан болгоноо сургана гэсэн зарчимтай байдаг. Ингэж зарлаад америк болон гадаадийн аль ч орны хүмүүсийг зөвхөн төлж чадах боломжийн хэрээр нь төлбөрийг нь аваад өөрсдийн хандивын хөрөнгөөр сургадаг сургуулиудын заримыг доор жагсаалаа.

 

Америкт дөрвөн жилийн бакалаврын зэрэг олгодог их дээд сургуулийг коллеж гэж нэрлэдэг. "University" гэдэг нь коллежоос гадна бас мастер, докторын зэрэг олгодог сургуулийг нийтэд нь хэлдэг.

Америкт суралцахын тулд ямар шалгалт өгөх вэ?
Нэгдүгээрт англи хэлний мэдлэг шалгадаг Toefl өгөх хэрэгтэй. 550-аас дээш оноо коллежэд сурахад хангалттай гэдэг боловч дээрх өрсөлдөөнтэй сургуулиудад Toefl 600-гаас дээш байж орох боломжтой. Toefl-ийн шалгалтыг сургуульд элсэхээсээ нэг жилийн өмнө өгвөл сайн. Үүнээс гадна сайн коллежууд танаас Scholar Achievement Test (CAT) American College Test (AKT) шалгалт өгөхийг шаарддаг. Гэхдээ эдгээр шалгалтыг Монголд өгөх боломжгүй байдаг байна. Гадаадад ч хамаагүй очоод өгч 1500 (CAT нь 1800 хүртэл оноотой)-аас дээш оноо авбал элсэхэд маш амар болно. Өөр нэг арга бол Монголын дээд сургуульд нэг хоёр жил сураад шилжих хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд САТ-ын оноо хэрэггүй.

Ямар материал бэлдэх вэ?
Сонгосон сургуулиуд руугаа товчхон захиа бичээд элсэлтийн өргөдлийг нь авах хэрэгтэй. Өргөдөл дотор нь шар материал хавсаргахыг нь заасан байдаг.

1. Application forms "Элсэлтийн өргөдөл бүх асуултад нь үнэн зөв", тодорхой хариулж цэвэрхэн бөглөх хэрэгтэй.

2. "High School Transcript" Арван жилийн дүн ерөнхий боловсролын үнэмлэхээ орчуулаад нотариатаар батлуулна. Хэрвээ их сургуульд нэг хоёр жил сурсан бол бас дүнгийг чинь үзэхийг хүсдэг.

3. Recommendation Letters буюу багш нарын бичсэн тодорхойлолт. Таныг сайн мэддэг бас өндрөөр үнэлдэг хүмүүсээр тодорхойлолт захиа бичүүлж авна. Хэрвээ монголоор бичсэн бол орчуулуулах хэрэгтэй. Гурван багшийн захиа хэрэгтэй байдаг.

4. Personal Statement буюу зохион бичлэг. Бусад элсэхийг хүсч байгаа мянга мянган оюутнаас чухам юугаараа онцгой бас оюутан болсон хойноо сургуульдаа яаж хувь нэмрээ оруулах зэргийг чинь мэдэхийг хүсдэг учраас зохион бичлэг бас чухалд тооцогдоно.

5. Application Fee Голдуу Элсэлтийн өргөдлийг боловсруулж танилцахад зардал гардаг учир сургуулиуд өргөдлийн төлбөр гэж 50-60$ шаарддаг.

Дээр бичсэн өргөдөл болон бусад материалыг арванхоёрдугаар сараас өмнө элсэлтийн оффисийн хаягаар нь явуулах хэрэгтэй. Явуулсан бүх материалаа хуулбарлаж нэг хувь авч үлдэх хэрэгтэй. Дээр дурдсан сургуулиудад нэг байрын төлөө арван хүн өрсөлддөг, 500 оюутан элсүүлж авах коллеж 5000 давсан өргөдөл хүлээж авах нь ердийн үзэгдэл. Өрсөлдөөн маш ихтэй, гэхдээ монгол оюутан энэ сургуулиудад цөөхөн учир бусдаас онцгой санагдах нь гарцаагүй.

Элсэлтийн оффис таныг элсүүлэх шийдвэр гаргасан бол, дараа санхүүгийн тусламжийн оффис нь таны санхүүгийн байдалтай танилцаж шийдвэрээ гаргадаг. Өөрийг тань хэдийг төлж чадах вэ тэр хэмжээгээр нь аваад үлдсэнийг нь тусламжаар өгдөг юм байна. www.review.com, www.embark.com www.petersons.com сайтуудаас америкийн коллежуудын талаарх мэдээллийг авч болохоос гадна тус сайтад байгаа коллежийн элсэн орох өргөдлийг татан авах боломжтой байдаг юм байна. Гэхдээ англи хэлний мэдлэг маш өндөр байх шаардлагатай.


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3020194/4fa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
15380 diplomiig huuramch vneng ni yaj shalguulah uu? [3] mQngQ 2009-06-27 6559
15379 solongos helnii tuvshin togtooh shalgatl [3] bolorchuluun 2008-03-05 6549
15378 50%iin tetgelegeer Solongost baklavr [3] Baagii 2006-09-12 6530
15377 eruul mendiin daatgal [2] anjella 2008-10-08 6445
15376 EDIIN ZASAG moemi 2009-02-04 6427
15375 helnii kursd emegtei hun oruulj irmeer baina [2] ekbt 2006-09-08 6425
15374 <b><font color=" red">..ÒÀ ÀÍÃËÈÀÐ COËOHÃOCOOP ßÐÈÕÛà ÕVÑÂÝË </font></b> [17] CAAK 2007-03-13 6424
15373 ajil and surgalt [2] akuch 2006-09-09 6394
15372 Mon-Kor, Kor- Mon online dictionary [3] Levi`s 2008-08-18 6389
15371 Ном бол ертөнцийг харах цонх мөн. secret0605 2010-04-05 6359
15370 agaar, gazriin achaag hurgej ogno [1] ariunaa 2006-09-06 6332
15369 Surguulid surahiig ur'j baina [1] manduhai tsetsen hatan 2009-12-04 6329
15368 Undraag haij baina [2] LHAgvasuren 2006-09-06 6288
15367 Solongos bolon Angli helnii nom (TOEFL) zarna [1] tsepatra 2010-07-18 6249
15366 tuslamj.seoul b.dag deed surguuli............ [2] bbbbbb 2006-09-14 6216
15365 Gadnii huchirhiillees uursdiiguu hamgaalj surtsgaaya... [1] chuka 2007-07-02 6192
15364 anglias mongolruu orchuulaga hiine!!!!!!!!!!!!!!english major at University [3] [1] chenny 2009-07-11 6160
15363 Repherat zergiig PC deer ...... [2] shts 2006-09-12 6154
» Америк болон Хятадад суралцах ӨДРИЙН МЭНД 2010-04-08 6137
15361 biy daalt [1] vzej bolohgvi shvv 2009-10-27 6113
15360 <b><font color = blue>ÑÎËÎÍÃÎÑ ÕÝËÍÈÉ ÑÓÐÃÀËÒ [3] WebMaster 2007-03-15 6110
15359 “Хаврын баяр-2010” спортын наадамыг зохион явуулах удирдамж [1] cmox 2010-05-10 6087
15358 ESSE bichih [4] tugii 2008-01-16 6083
15357 MONGOL SURGUULIIN HAYAG [4] badu0123 2008-08-09 6044
15356 Hungululttei surguuli nuutsaas 2007-06-14 6040
15355 Amerikt zunii amraltaaraa ajillah outnuudad [1] hoon 2009-04-12 5969
15354 Ñîëîíãîñ õýëòýé áîë àæèë îëäîõ ìàãàäëàë өíäөðòýé. Kim 2007-07-13 5930
15353 Nobeliin shagnalt mask! [1] Uranchimeg 2007-06-18 5917
15352 mongol oyutanuud elbegeetei uulzsan ni 20092009 2009-03-26 5916
15351 "Каллан" арга гэж юу вэ? english [2] Munkh-munkh 2009-04-25 5894
배너신청
자생병원

배너신청