Бичлэгийн тоо 15,500

http://callan.flash.mn/

  • Робин Калланы боловсруулан улмаар 1960 онд байгуулсан дэлхийн хамгийн том Англи хэлний хувийн сүргууль болох Лондон хотын Каллан сургуульд хэрэглэгддэг Англи хэлийг бусад аргуудаас 4 дахин хурдан сургах арга бөгөөд Англи хэлний TOEFL, IELTS, CAMBRIDGE ESOL зэрэг бүх төрлийн шалгалтанд суралцагчдыг бэлтгэхэд тохиромжтой, хэл сурах шулуун арга юм. Тухайлбал олон улсад нэр хүндтэй Кембрижийн урьдчилсан сертификатийн хэмжээнд 6 сар, Кембрижийн I сертификатийн хэмжээнд 11 сарын хугацаанд хүрэх боломжийг хангадаг.

  • IBM, HONEYWELL, FIAT, OLIVETTI, PHILLIPS зэрэг бусад олон даяарчлагдаж буй том компаниуд ажиллагсдынхаа Англи хэлний сургалтад Каллан аргыг хэрэглэдэг бөгөөд Колумбийн алдарт зохиолч Нобелийн шагналт Габриел Гарсиа Маркес, Нобелийн шагналт Дарио Фогийн эхнэр, Италийн зохиолч Паоло Волпони зэрэг нэртэй хүмүүс энэ аргаар Англи хэлийг амжилттай эзэмшиж чадсан байна.

  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбургын герцог Каллан аргын бусад аргуудаас 4 дахин хурдан болохыг шалгуулахаар Британийн их сургуулиудын Зөвлөлийн гишүүн, Англи хэлийг 45 жил гадаад оюутнуудад заасан Оксфордын Их сургуулийн профессор Давид Морганыг томилон явуулахад тэрээр Англиар Ярилцагчдын Холбоогоор дамжуулан явуулсан илтгэлдээ Калланы заах арга нь түүний 45 жилийн туршид олж мэдэж, хэрэглэж байсан аргуудаас үнэхээр хурдан арга байна гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ.

Каллан аргын сэтгэл зүй
Каллан арга нь бодит танхимын дадлага, багш - сурагчийн сэтгэл зүйн харилцаа мөн тэдний Англи хэлэнд хандах харилцаан дээр тулгуурласан арга юм. Тус аргыг боловсролын сэтгэл судлаачдад үзүүлэхэд нэг нь " Энэнээс өөрөөр яаж?" гэсэн байна. Өөрөөр хэлбэл хэл сурах гэдэг нь түргэн рефлексийг хөгжүүлэх асуудал юм бол түүнд үүнээс өөр ямар сайн хариулт байх билээ? гэжээ.

 

"Каллан" аргын онцлог болон давуу талууд нь юу вэ?


Үр дүнтэй

  • Бусад заах аргуудыг хэрэглэдэг сургуульд суралцагч хичээл дээр бараг л ам ангайдаггүй, багш л ихэнхдээ ярьж, самбарт их юм бичих эсвэл суралцагчид дэвтэртээ юм бичих зэрэгээр цагийн ихэнхийг өнгөрөөдөг бол "Каллан" арга нь зөвхөн багшийн яриаг сонсох биш хичээлийн ихэнх цагийг суралцагчдыг өөрсдийг нь яриулах замаар хичээлд татан оролцуулдаг. Учир нь ихэнх хүмүүс сонсохоос ярихыг илүүд үздэг бөгөөд тэрчлэн тухайн хэлээр ярьж сурах цорын ганц арга бол тэр хэлээр ярих гэсэн зарчмыг баримталдаг.

  • Өөр аргуудаас илүү үр дүнтэй байхын нэг үзүүлэлт бол бусад аргаар суралцагчид маш бага ярьдагаас гадна тэр өчүүхэн ярианы 90% - д тухайн ангийн хэл ярианы чадвар сайтай, нийтэч 10% л оролцдог байхад Каллан арга нь бүх хүний ярих боломжийг жигд хангадаг.

  • Бусад аргаар суралцагчид хичээлийн цагийн 25%-д л сонсдог бол Каллан аргаар тухайн хичээлийн туршид сонсох дадлага хийгддэг.

  • Хэл сайн сурахын нууц нь давтаж хэлэх, давтаж хэлэх бас дахин давтаж хэлэх. Системтэй давтлагаар өмнө үзсэн хичээлүүдийг бүрэн эзэмших боломжтой бөгөөд өөрөөр хэлбэл хэрэвээ суралцагч 1-р номын 50-р хичээлийг үзэж байлаа гэхэд өмнөх 49 хичээл мартагдаагүй байдаг.

  • Багш дуудлагын болон дүрмийн алдааг байнга засдаг. Ингэснээр суралцагчид эхнээсээ буруу болон хазгай ярьж сурахаас зайлсхийж чадна.

  • Багш сурагчдын аль аль нь сургалтыг ихээр удаашруулж эцэст нь сурагчдыг залхаадаг өөр материал ашиглах, заах сэдвээс халих зэрэгээр цагийг нэг ч минут дэмий үрдэггүй.


Хялбар, Сонирхолтой, Тааламжтай

Судалгаанаас харахад суралцагчид "Каллан" аргыг амархан, сонирхолтой, тааламжтай арга хэмээн үздэг болох нь тогтоогджээ. Тийм бишсэн бол тэд энэ аргаар Англи хэлийг бусад аргаас үнэхээр 4 дахин хурдан сурч чадахгүй ба Лондон хотын Каллан сургууль нь дэлхийн хамгийн олон суралцагчтай Англи хэлний хамгийн том сургууль болж чадахгүй байх байсан.

 

Хурдан / Эрчимтэй

Бусад хичээлүүдийг бодвол хэлийг хурдтай заах тусам хамгийн сайн сурдаг. Бусад аргаар суралцагчид хичээлийн дөнгөж 25% хувьд нь ярьж сонсдог байхад харин Каллан аргаар тэд хичээлийн туршид сонсож ярих бөгөөд 4 дахин их ярих буюу сонсохын учир 4 дахин хурдан сурдаг. Хичээлийн явцад багш их хурдан ярих бөгөөд багш сурагчид хором бүрд ярьж байх учир хичээлийн цагаас дэмий ярих, өөр зүйл бодох зэрэг алдагдал огт гардаггүй. Минутанд багш сурагчид нийлээд доод тал нь 210 үг хэлэх буюу өөрөөр хэлбэл 1 цагт 12,600 үг эргэлдэлтэнд орж байх хэрэг. Ингэснээр сурагчид танхимаас гадна орчинд радио, телевиз сонсох, гадаад хүнтэй ярилцах зэргээр минутанд 180-аад үг хэрэглэгддэг энгийн ярианы хурдыг гүйцэн ойлгодог болох боломжтой.

 

Хүн бүхэнд тохиромжтой

Бичгийн машин, компьютерээр бичих, эсвэл машин жолоодож сурдагтай адил ямар ч хүн хэлийг сурч чадна. Үүнд ямар нэгэн тусгай авъяас шаардлагагүй. Хүн бүр эх хэлээ сурчихсан л байдаг. Тэгэхлээр өөр хэлийг сурахад биднээс чухам хэдий хэрийн хугацаа шаардагдах вэ гэдэг л асуудал байгаа юм. Сурахгүй байгаа, муу, эсвэл удаан сурч байгаа хариуцлагыг суралцагчдад биш сургаж байгаа сургууль, түүний арга барилд хүлээлгэх ёстой.  "Каллан" арга нь 7 настнаас эхлээд 70 настан хүртэл аль ч насныхан, аль ч үндэстэнд, мөн Англи хэлийг ямар ч зорилгоор сурахад тохиромжтой арга юм. Энэ аргаар хүүхэд, настай хүмүүсийн аль аль нь гайхам үр дүнд хүрэх боломжтой.

 

Гэрийн даалгаваргүй
"Каллан" аргаар сурч байгаа тохиолдолд гэрийн даалгавар хийх шаардлагагүй. Учир нь суралцагчид хүссэн үр дүнгээ гэрийн даалгаваргүйгээр олж авна. Гадаад хэлийг ангид, багшийн хамтаар дадлага хийж байж л хамгийн сайн сурдаг. Энэ боломжийг "Каллан" арга бүрэн олгодог бөгөөд хэрэв суралцагч даалгавар хийхийг үнэхээр хүсвэл гэртээ хичээлийн CD сонсох, номоо унших нь тэдэнд маш их тустай болох ба мөн номын ард буй дасгалуудыг хийж өөрийгөө шалгаж болох юм.


Багш солигдсон ч үр дүнд нөлөөлөхгүй

Каллан аргын бас нэг гайхамшигтай онцлог нь маш сайн боловсруулсан хөтөлбөр болон заах аргын ачаар багш бүр ижил заах бөгөөд багш солигдсон ч сургалтын үр дүнд нөлөөлөхгүй.


"Каллан" аргыг яагаад зарим сургуулиуд хэрэглэдэггүй вэ?

"Каллан" аргыг дэлхийн зах зээл дээр улсын, хувийн, дунд болон дээд сургуулиуд, олон улсын компаниуд Англи хэлний сургалтандаа хэрэглэдэг бөгөөд дэлхийн 26 оронд 250 гаруй "Каллан" аргатай сургуулиуд байдаг. Гэвч зарим хувийн сургуулиуд "Каллан" арга нь Англи хэл сурах хугацааг 4 дахин багасгадаг шигээ тэдний орлогыг ч мөн хэмжээгээр багасгана гэж үзээд "Каллан" аргыг хэрэглэхээс татгалздаг.


 

Асуух ба хариулах

Хичээл дээр багш сурагчдаас тойруулан хурдан асууж хариулт авах юм. Асуулт бүр тодорхой үг, хэллэг, эсвэл хэл зүйн дүрмийн төрөл дээр дадлагажуулна. Багшийн үүрэг нь суралцагчдаас эдгээр асуултуудыг хурдан асууж тэдэнд хариултыг сануулж, хангах замаар хариу өгүүлбэр хэлэхэд нь тусалж алдаа гарсан тохиолдолд залруулах явдал юм. Хичээлүүд суралцагчдыг маш сайн төвлөрүүлж өгдөг; тэд багшийг байнга сонсож, их ярих бөгөөд хичээл завгүй, ажиллахыг шаардсан уур амьсгал дунд явагддаг.

 

Хурд

Хурд хичээл дээр чухал үүрэгтэй. Бид суралцагчдын ярихаасаа урьтаад төрөлх хэл рүүгээ хөрвүүлдэг зуршлыг болиулахыг хүсдэг бөгөөд гагцхүү хурд үүнийг зогсооно. Тэрчлэн хурд тэдэнд ердийн унаган ярианы хурдыг ч мөн мэдрүүлж өгдөг. Сануулах болон хариултаар хангах ч бас хөрвүүлэхээс сэргийлж чөлөөтэй ярих чадварыг (fluency) хөгжүүлэхэд маш тустай.

 

Алдаа засах
Каллан арга суралцагчдын гаргасан бүх алдааг засдаг. Алдааг хойш тавьсанаас тэр дор нь засах нь илүү үр дүнтэй. Суралцагч өгүүлбэрээ дуусгахын өмнө зөв хэлбэрийг давтан хэлэх ёстой.


Зөвхөн асуултанд хариулах биш
Бид зөвхөн асуултанд хариулахыг заах биш харин суралцагчдыг бүтэн өгүүлбэр бүтээхэд сургаж, судалж байгаа үг болон хэл зүйн тогтолцоонд хяналттайгаар дадлагажуулдаг. Бид алдаагүй (accuracy), чөлөөтэй ярих (fluency), ойлгох, англиар сэтгэх чадваруудыг хөгжүүлэхийг зорьдог.

 

Үггүй дүрслэл болон хөдөлгөөн
Багш нар суралцагчдад асуултуудыг ойлгоход нь дөхөм болгох үүднээс харилцааны үггүй дүрслэлийн аргыг хэрэглэх ёстой. Энэ нь бас хичээлийг илүү давшингуй, эрч хүчтэй болгоход тусалдаг.

Ийм амархан юм бол олигтой эд биш байх
Каллан арга нь харахад маш энгийн, хэрэглэхэд хялбар мэт боловч санаснаас хамаагүй нарийн юм. Аливаа юмыг сурах нь за энэ ч амаргүй ажил даа гэсэн бодлыг төрүүлдэг. Хүн болгон хэдий чинээ хөлс гарна төдий чинээ сурна, зовж л байж юманд хүрнэ гэж ойлгодог. Каллан аргыг энгийн, хялбар, суралцагчаас багахан зүтгэл шаардагддаг гэхээр нөгөө олон зууны туршид хэцүү байсан зүйл маань ийм амархан баймааргүй юм гэж эргэлздэг.


Каллан арга зөвхөн яриа заагаад байдаг юм биш
Каллан арга нь англи хэлийг түргэн асууж хариулах аргаар заадаг гэхээр суралцагчдад хэлний бусад талуудыг заадаггүй зөвхөн яриа л заадаг юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг нь энэ аргын талаарх өөр олон ташаа дүгнэлтүүдийн нэг юм. Энэ арга нь бүх л хэл зүйн дүрмүүдийг заадаг бөгөөд мөн Кембрижийн Нэгдүгээр Сертификатын түвшинд тэнцэхүйц бичих чадвартай болгодог.


 

Why choose CALLAN METHOD?

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1612568/f8c/trackback

profile

samsung.247

2009.04.26 15:33:01
*.170.81.28

ene arga mongold newtersen u uunii shatalsan argagiig zaasan sait bn u

jinjugju

2009.04.27 11:14:03
*.153.143.212

 Munkh-munkh chamd amjilt husie.dandaa haregtei medeelel oruulj baidagt bayrladag shu.bie daaj hamgiim amarhan hel surah zovlolgoo baina uu.callan metod nevtuulsen surgalt mongold bii yu.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
15380 diplomiig huuramch vneng ni yaj shalguulah uu? [3] mQngQ 2009-06-27 6559
15379 solongos helnii tuvshin togtooh shalgatl [3] bolorchuluun 2008-03-05 6549
15378 50%iin tetgelegeer Solongost baklavr [3] Baagii 2006-09-12 6530
15377 eruul mendiin daatgal [2] anjella 2008-10-08 6445
15376 EDIIN ZASAG moemi 2009-02-04 6427
15375 helnii kursd emegtei hun oruulj irmeer baina [2] ekbt 2006-09-08 6425
15374 <b><font color=" red">..ÒÀ ÀÍÃËÈÀÐ COËOHÃOCOOP ßÐÈÕÛà ÕVÑÂÝË </font></b> [17] CAAK 2007-03-13 6424
15373 ajil and surgalt [2] akuch 2006-09-09 6394
15372 Mon-Kor, Kor- Mon online dictionary [3] Levi`s 2008-08-18 6389
15371 Ном бол ертөнцийг харах цонх мөн. secret0605 2010-04-05 6359
15370 agaar, gazriin achaag hurgej ogno [1] ariunaa 2006-09-06 6332
15369 Surguulid surahiig ur'j baina [1] manduhai tsetsen hatan 2009-12-04 6329
15368 Undraag haij baina [2] LHAgvasuren 2006-09-06 6288
15367 Solongos bolon Angli helnii nom (TOEFL) zarna [1] tsepatra 2010-07-18 6249
15366 tuslamj.seoul b.dag deed surguuli............ [2] bbbbbb 2006-09-14 6216
15365 Gadnii huchirhiillees uursdiiguu hamgaalj surtsgaaya... [1] chuka 2007-07-02 6192
15364 anglias mongolruu orchuulaga hiine!!!!!!!!!!!!!!english major at University [3] [1] chenny 2009-07-11 6160
15363 Repherat zergiig PC deer ...... [2] shts 2006-09-12 6154
15362 Америк болон Хятадад суралцах ӨДРИЙН МЭНД 2010-04-08 6137
15361 biy daalt [1] vzej bolohgvi shvv 2009-10-27 6113
15360 <b><font color = blue>ÑÎËÎÍÃÎÑ ÕÝËÍÈÉ ÑÓÐÃÀËÒ [3] WebMaster 2007-03-15 6110
15359 “Хаврын баяр-2010” спортын наадамыг зохион явуулах удирдамж [1] cmox 2010-05-10 6087
15358 ESSE bichih [4] tugii 2008-01-16 6083
15357 MONGOL SURGUULIIN HAYAG [4] badu0123 2008-08-09 6044
15356 Hungululttei surguuli nuutsaas 2007-06-14 6040
15355 Amerikt zunii amraltaaraa ajillah outnuudad [1] hoon 2009-04-12 5969
15354 Ñîëîíãîñ õýëòýé áîë àæèë îëäîõ ìàãàäëàë өíäөðòýé. Kim 2007-07-13 5930
15353 Nobeliin shagnalt mask! [1] Uranchimeg 2007-06-18 5917
15352 mongol oyutanuud elbegeetei uulzsan ni 20092009 2009-03-26 5916
» "Каллан" арга гэж юу вэ? english [2] Munkh-munkh 2009-04-25 5894
배너신청
자생병원

배너신청