Бичлэгийн тоо 15,500
Хэвлэх И-мэйл
 
 
 

Нийтэлсэн Ариунтуяа Аюурзана   

2008/09/24 - 11:43

erka-Сайн байна уу, Эрдэнэсүрэн. Чамайг Америкийн хамгийн сайн сургуулиудийн нэг Бостоны Уран Зургийн сургуулиас 100%-ийн тэтгэлэгийг авсан гэж дууллаа. Юуны өмнө ийм их амжилтаар эрдмийн мөрөө эхэлж байгаад баяр хүргэе. Энэ 100%-н scholarship-г яаж авав?

Юуны өмнө надаас ярилцлага авч байгаа Orloo.com –н ажилсаг уран бүтээлч ах эгч нартаа ажлын өндөр амжилт хүсье. Та бид хоёрын ярилцлагаас миний үеийн хүүхдүүд болон тэдний аав, ээж бага ч болов сэтгэлийн гэрэл, гэгээ авах болов уу гэж найдаж байна.
Миний бодлоор Америк улс бол өндөр мэдлэг боловсрол эзэмшихэд хамгийн их боломж бололцоотой улс гэж боддог. Би Бостоны уран зургийн сургуулиас 100%-н тэтгэлэг авсан, одоо тэгээд эхний жилдээ сурч байна. Scholarship 2 янз байдаг.
1-т: Америкийн засгийн газраас оюутнуудад тэтгэмжийг олгодог. Энэ нь бичиг баримтгүй оюутнуудад олдох магадлал тун муу.
2-т: Хувь хүмүүс болон хувийн пүүс компани түүнчлэн олон улсын нэрэмжит тэтгэлгүүд байдаг.Тэтгэлэг авахын тулд ерөнхий хэд хэдэн шаардлагуудын хангасан байх шаардлагатай.Үүнд :
1. High school төгсөхөд GPA-нь 4,0 болон түүнээс дээш байх/тоонд шилжүүлсэн дүн/
2. SAT болон ACT –улсын шалгалтуудын оноо өндөр байх.
3. Олон нийтийн байгууллагуудад сайн дураар ажилласан цагийн тоо өндөр байх.
4. Essay/найруулан бичлэг/-чанартай өөрийгөө товч тодорхой, зөв илэрхийлсэн байх.

Scholarship-г хүссэн өргөдөлөө гаргахдаа тэдний шаардсан шаардлагуудыг хангаж биелүүлэхэд бид нарт хангалттай хугацаа хэрэгтэй учраас хичээлийн жилийн эхнээс л эхлэн хичээж мэрийх хэрэгтэй. Миний хувьд бол би хичээлийн эхний долоо хоногоос л судалгаагаа эхэлсэн. Надад дээрх шаардлагуудыг хангахаас гадна зургийнхаа portfolio-г хавсарган явуулах учраас өдөр шөнөгүй л зургаа зурж байсан. Долоо хоногийн ихэнх өдрүүдэд оройд нь хичээлүүдээ хийж дуусгачаад шөнөжингөө зургаа зурж, 2-3 цаг гэж унтаад л хичээлдээ явдаг байлаа. Энэ болгоны дараа миний ойлгосон гол юм бол ''Хэрэв хүн аливаа юманд хүрье гэсэн зорилготой бол түүнийхээ төлөө, тааралдах бэрхшээлийг даван туулбал эцэст нь тэр хүрье авая гэсэндээ хүрч болдог юм байна'' гэдгийг ойлгож авсан. Сэтгэлээрээ л аливаа бэрхшээлд хэзээ ч бууж өгдөггүй байх хэрэгтэй.

-Америкийн сургуулиуд сургалтын хөнгөлөлт эдэлж байгаа оюутнуудад ямар шаардлага тавьдаг вэ?
Шаардлагууд нь ямар төрлийн тэтгэлэг авсанаас шалтгаална.Тэтгэлэг эдэлж байгаа оюутануудад ерөнхий хэд хэдэн шаардлагуудыг тавьдаг.Үүнд:
1-т Сургалтын хөнгөлөлт эдэлж байгаа оюутнууд нь сурч байгаа сургуульдаа бүтэн цагийн /full time/ хичээл авч сурах хэрэгтэй.
2-т Семестер болон жилийн эцсийн дүнгээ тэтгэлэг өгсөн газрын тогтоож өгсөн дүнгийн хэмжээнээс доош оруулж болохгүй.
3-т Тэтгэлэг өгсөн хувь хүн байгууллагатайгаа байнга харилцаа холбоотой байх.

-Хичнээн сургуульд өргөдөл явуулсан вэ ?
Америк оюутнууд голдуу 3-4 сургуульд өргөдөл явуулдаг.Миний хувьд бол би 16 сургуульд өргөдөл явуулсан. Сонгосон сургуулиудын маань ихэнх нь Америкийн зүүн, баруун эргүүдэд байрладаг. Би 16 сургуулиа дотор нь 1-т орох мөрөөдлийн сургуулиуддаа, 2-т Колорадо мужаас өөр мужуудад байрладаг сургуулиудаа, 3-р хэсэгт өөрийн амьдардаг Колорадо мужийн сургуулиудаа багтаасан. 16 сургууль бүгдээрээ намайг авая гэснээс 7-8 сургуулиас нь 25%,50%-н тэтгэлэгүүдийг авсан.Үүний дотроос Бостоны уран зургийн сургуулиас бүтэн тэтгэлэг авч их баярласан.

-Бусад үеийнхээ хүүхдүүдэд яаж сургуульд өргөдөл явуулах талаар бага зэрэг зөвөлгөө өгөхгүй юу?
Миний зөвөлгөө өгөх ч гэж юу байхав дээ,аль хэдийн миний мэдэж байгаа зүйлсийг олон хүүхдүүд мэдэж байгаа байхаа. Гэвч би энд өөрийнхөө санаа бодлыг бичлээ.
Миний бодлоор application/өргөдөл/ essay/найруулан бичлэг/ бол чамайг ганц ч удаа хараагүй чиний бодол санаа, мөрөөдлийг сонсоогүй мэдээгүй нэг үгээр хэлэхэд гадны огт танихгүй хүнд өөрийн чинь тухай ойлголтыг өгөх, чи өөрийгөө бичгээр илэрхийлж дүрслэх арга юм.
Өргөдлийн хувьд заасан асуусан асуултыг зөв ойлгож, зөв хариултуудыг өгөх хэрэгтэй. Би хувьдаа найруулан бичлэгээ бараг 10 дахин бичиж,зарим багш нараараа хянуулан байж за одоо л боллоо гэж үзээд явуулсан бас өргөдлийнхөө гаднах дизайныг их бодолцсон. Яагаад гэвэл чам шиг мянга мянган хүүхэд бүгд л чиний орох гэж байгаа сургууль, чиний авах юмсан гэж хүсэж байгаа тэтгэлэгийг чинь бүгд л авах сонирхолтой, харин чи тэд нараас нэг шат илүү юм хийвэл, сая чи тэр хүмүүсийн сонирхолыг татах болно. Тийм учраас улсын шалгалтууд болох SAT болон ACT-даа эртнээс бэлдэж сайн дүн авах хэрэгтэй.
High school –н оюутнуудад 12-р сар бол сургуулиуддаа өргөдлөө явуулах хамгийн сүүлийн сар, харин 5 сард хариугаа сургуулиудаасаа авдаг.

-Чи хэзээнээс зурж эхэлсэн вэ? Аав Цогтсайханы нөлөө их байв уу? Эсвэл чиний багын хобби юу?
Ухаан орох үеэс л аав маань хажууд зураг зурдаг байсан бөгөөд миний хажууд үргэлж л будаг цаас бэлэн байдаг байсан. Тийм болоод ч тэрүү би их жааханаасаа зураг зурж эхэлсэн дээ. Жаахан байхад зурсан зургийг маань аав, ээж 2 хараад ямар гоё өнгөтэй юм вэ гээд л урам их хайрладаг байсан.
Аав маань урлагийн энэ төрөл рүү алхан ороход хамгийн их ойлголтыг өгсөн, тийм ч учраас аав минь надад зургийн онгодыг минь өгдөг HERO.
Багаасаа л зурж эхэлсэн болохоор зураг зурах бол миний байнгын хобби юм. Зурагаа зурахгүй удахаар их хэцүү, ондоо хүн болчихсон юм шиг санагддаг. Тийм ч учраас цаг тутам зурж байх сонирхолтой. Одоо ингээд багынхаа хоббиг амьдралынхаа төв болгож байгаадаа маш их сэтгэл хангалуун байна.

-Чамайг маш олон зургийн үзэсгэлэнд зургаараа оролцсон гэж сонссон.Ийм бага насандаа олон зураг зурж үзэсгэлэнд амжилттай оролцож, бас олон зургийн уралдаан тэмцээнд түрүүлнэ гэдэг их хөдөлмөр цаг хугацаа зарцуулсан байж таараа.Монгол улсынхаа нэрийг Америкт гаргаж байгаад чинь талархаж байна.
Баярлалаа.Би Дэнвэрт бараг 10 удаа бие даасан үзэсгэлэн гаргасан.Хамгийн сайхан үйл явдал бол би “Pirate”галерейн гишүүн болоод өнгөрсөн 3-4 сард Данзан Равжаа гуайн “Хоёр нь” нэртэй гүн ухааны шүлгээс сэдэвлэн “Хоёр” гэдэг нэртэй бие даасан үзэсгэлэнгээ мэргэжлийн уран зургийн галерейдаа гаргасан.Одоо жил болгон энэ галерейдаа бие даасан үзэсгэнгээ гаргаж байна.
Сүүлийн үед би бараг урлангаасаа гаралгүй зургаа зурсан. Миний бодлоор аливаа хүн ямар нэгэн амжилтыг гаргая гэвэл амжилт гаргах юмсан гэж ихээр хүсэх ёстой. Дээр нь их хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог. Бас хэзээ ч саад бэрхшээлд бууж өгөхгүй харин түүнийг даван гарах хэрэгтэй.
Би жаахан байхаасаа л зураач болно гэж хүсч мөрөөддөг байсан ба одоо тэр хүсэл маань улам их хүчтэйгээр дотор минь оршдог.Аав ээж 2 маань энэ үгийг хэлэх их дуртай.”Hard work-pay back”
Миний гаргасан өчүүхэн амжилтанд маань гэр бүл Монгол орон маань их нөлөө үзүүлсэн. Миний гэр бүл дандаа намайг ойлгож,туслаж,урам хайрлаж,дэмждэг.Ийм сайхан аав ээж дүүтэйдээ би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Ер нь аливаа саад бэрхшээлийг давж амжилтанд хүрэхийн тулд хэцүү байдлууд тохиолддог, тэр бүхэнд миний гэр бүл үргэлж хойно минь байж надад сэтгэл санааны дэмжлэгийг байнга өгдөг,хайрладаг.
Харь газар ирж амьдарч байгаа бүх л Монгол аав ээж нар маань өнөөдөр хүүхдүүдийнхээ өнөдөр боловсрол мэдлэг олгохын тулд өөрсдийнхөө амьдарлыг золиослон өглөөнөөс үдэш хүртэл цаг наргүй ажиллан, бүх юмаа л бид нарт зориулдаг.Тийм учраас хүүхдүүд бид сайн сурч, амжилтанд хүрвэл өөрсдийн гэр бүлээс гадна Монгол улсдаа сайн нөлөө өгнө.
Мэдээж хүн болгон л сайн сайхан амьдрая гэж хүсдэг,тэгэхийн тулд хүн амьдралд зөв шугаман дээр зогсож өөрийнхөө юу хүсч байгааг сайн сонсож, өөрөө өөрийгөө дотроосоо түлхэж мөрөөдлийнхөө төлөө байдаг чадлаараа мэрийх ёстой байх.Энэ бол зөвхөн миний бодол л доо.

jazzfestdenver-Дэнвэрийн Jazz фестивальд насанд хүрэгчидтэй цуг уралдаж тэргүүн байр эзэлсэн зургийнхаа санаа болон зургийнхаа нэрийг тайлбарлаж өгнө үү?
Зургийн минь санаа бол хөгжмийн аялгууг сонсоод ямар ч байдалд байсан хүн уяарч тайвширдаг гэсэн санааг агуулсан. Би дүүгээ зургийнхаа гол сэдэв болгосон. Учир нь манай дүү хөгжимд их сонсголтой, хөгжим сонсох дуртай.Зургийн нэр “Аялгуу”. Энэ зурагтаа хөгжмийн зэмсэгүүд мөн хөгжмийн зарим симболуудыг багтаасан. Надад энэ зурагны өнгө болон зургийн хөдөлгөөн энерги нь гол байсан.
http://www.jazzfestdenver.com/jazzartgraphics.html Энэ линк дээр миний оролцсон JazzFest Denver-н талаарх мэдээлэл байгаа.

-Чамд зургаас өөр сонирхдог зүйл байдаг уу? Ямар хичээлд сайн вэ?
Зургаас гадна хувцас загвар, ном, хоол, кино урлаг их таалагддаг. Гүнзгийрүүлээд судлаад ирэхээр бүх л юм өөр өөрийн сонин хачин шинж чанаруудтай байдаг. Би шүлэг юм бичих дуртай. Түүхийн хичээл таалагддаг,дуртай.

-Чи багадаа Америкт иржээ. Америк хүүхдүүд Монгол хүүхдүүдээс юугаараа ялгаатай вэ? Дэнвэрт байдаг Монгол хүүхдүүдтэй найзалдаг уу?
Миний бодлоор Ази оюутнууд даруухан, томоотой, ажилсаг гэж боддог. Мэдээж Америк хүүхдүүд ийм сайхан газар төрж өссөн болохоор ч тэрүү бэлэнчлэх дуртай, цамаан, жаахан хойрго талруугаа юм болов уу. Мэдээж бүгд ийм биш л дээ.

-Америк хүмүүсийн ямар зан таалагддаг вэ?
Америк хүмүүсийн ямар ч хүнтэй чөлөөтэй өөрийгөө илэрхийлж чаддаг мөн аливаа юмыг шулуун шударгаар илэрхийлж хэлдэг зан чанарууд таалагддаг.

-Багш нарын хувьд тэд нар чамайг хэр урамшуулдаг вэ?
Манай High School –н зарим багш нар надад их туслаж дэмждэг байсан. Би хувьдаа багш нартайгаа байнга холбоотой байх хэрэгтэй гэж боддог.Одоо ч зарим багш нартайгаа холбоотой байдаг.

-Ирээдүйн зорилго, мөрөөдөл чинь юу вэ ? Сургуулиа төгсөөд юу хийе гэж бодож байна?
Ирээдүйн зорилго гэвэл зөндөө. Нэртэй сайн зураач болоод дэлхий даяархи алдартай музей галерейнуудад уран бүтээлийнхээ үзэсгэлэнгээ гаргая гэж боддог. Мөн аавынхаа үүсгэн санаачилж байгуулсан “Мон-Ээл” соёл урлагынхаа төвийнхөө ажлыг цааш нь үргэлжлүүлнэ.

-Бидэнд ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Сурлага хөдөлмөрийн өндөр их амжилтыг уншигчдынхаа өмнөөс хүргэе!
-Баярлалаа.

Ярилцсан А. Ариунтуяа

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/746546/ec5/trackback

HIFI

2008.09.25 23:38:48
*.166.26.132

wow gaihaltai chamd amjilt husie mash ih yum hiij butegerei mongoliinhoo tuluu chamd sain saihaniig husie
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort

asuux zvil baina [2]

  • naraa
  • 2006-09-15
  • Уншсан 5129

Une tulburgui huuliin zuvluguu [1]

  • Nergui
  • 2006-09-24
  • Уншсан 5067

sanaj yavagtun [2]

Kanad ,Polish ,USA,Angli zereg uls ruu surgaltaar yavuulna.

  • R.Agii
  • 2008-12-12
  • Уншсан 4989

huuli busaar ajillaj bgaad barigdsan hyatad ohinii bichleg

  • pussyt
  • 2009-07-03
  • Уншсан 4977

Niigmiin xalamj vilchilgeenii togtolcooni talaar bie daalt awna

  • Lizaa
  • 2009-12-04
  • Уншсан 4972

helnii damjaa [2]

everkhii [2]

  • eegii
  • 2006-09-12
  • Уншсан 4934

Japan hanindaa yavah hun bna uu? [2]

Green card, or Australia, Canada ruu surah humuust unegui zuvulguu

hajuu oroo holsluulene [2]

  • zaya
  • 2006-09-14
  • Уншсан 4863

Solongost banknii batalgaa hiilguulne [5]

gadaadiin ih deed surguuli [1]

  • lbibi
  • 2010-02-07
  • Уншсан 4820

urilaga yaj bichih be tuslaach [3]

  • nice.ok
  • 2010-05-20
  • Уншсан 4777

HELJ OGCH TUSLAACH [2]

Өндөр шаардлагатай хэрэглэгч өрсөлдөх чадварыг хөгжүүлдэг

  • Levi`s
  • 2008-08-13
  • Уншсан 4734

2010 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын оюутан сонгон шалгаруулах журам

  • Levi`s
  • 2010-04-07
  • Уншсан 4721

Oyutnuudad bie daalt

Tyslaach ouytnyydaa [4]

  • taivan
  • 2006-09-19
  • Уншсан 4694

Europa, Dorniin anagaah uhaand mergeshsen emch irj ajillana

  • sss
  • 2007-11-12
  • Уншсан 4664

Tetgeleg

Chonnam undesnii ih surguuld elsen orohiig uriyai [2]

OYUTANUUDAA mash hyamd notebook bna shuu. file

  • Levi`s
  • 2010-04-16
  • Уншсан 4614

Manaihan dajgui ajliin zaruud bdag site olloo.Orood uzeerei!!!

Zarchimiin seminart urij bna [1]

zarna

solongos helnii une tolborgui surgalt [2]

  • Batsuda
  • 2009-04-09
  • Уншсан 4495

mongol fond yaj suulgah ve? [3]

  • ool
  • 2009-08-11
  • Уншсан 4492

Oyutnuudaa tuslaarai [4]

Цогтсайханы Эрдэнэсүрэн: Мянга мянган хүүхэд бүгд л чиний авах юмсан гэсэн тэтгэлэгийг авах сонирхолтой байгаа [1]

배너신청
자생병원

배너신청