~Ямар ч насны болон газарзүйн өөр байршилд байгаа бүх хүмүүст насан туршдаа
суралцах боломжийг бид олгоно~
E-ГАЗАРЧИН СУРГУУЛЬ НАМРЫН ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ!!!
Онлайн (цахим) сургалт гэж юу вэ?
Онлайн (цахим) сургалт гэдэгт компьютерээр дамжуулан олон хүмүүст зэрэг сургалт явуулах зорилгоор хийсэн систем (CAI : Computer Assisted Instruction) гэсэн утгыг агуулдаг бөгөөд сургалтын арга эсвэл утга санаа төдий байгаад зогсохгүй үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалm бүгд багтдаг.
Мэдлэг, мэдээлэл нь сүлжээ ашиглан хурдацтайгаар дамжигдан, нийгэм, эдийн засаг, соёлын олон салбарт өөрчлөлт болон дэвшил бий болсоор байна. Ялангуяа сургалтын орчны өөрчлөлттэй хамт онлайн (цахим) сургалт нь өмнөх сургалтын аргад байсан хязгаарыг эвдэж хэзээ ч , хаанаас ч, хэн ч сурч болно гэсэн давуу талыг бий болгодог. Цахим дээд сургууль нь бүх суралцагч нарт ижил, энгийн байдлаар өндөр боловсролыг эзэмшүүлж, боловсролын үйлчилгээний хүрээллийг тэлж, чанартай төрөл бүрийн боловсролын үйлчилгээгээр хангаж, суралцахад гарах зардлын хэмнэлт болон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, улмаар цаашдаа улс орны эдийн засгийг хүчирхэгжүүлэх зорилготой.
Элсүүлэх мэргэжлийн чиглэлүүд :
Бакалаврын түвшинд
1. 1. Аялал жуулчлалын менежмент
2. 2. Зочин буудал, зоогийн газрын менежмент
3. 3. Бизнесийн эдийн засагч
4. 4. Уул уурхайн менежмент
5. 5. Нийгмийн ажилтан
6. 6. Монгол-гадаад хэл /Солонгос, Англи хэл/
7. 7. Монгол хэл уран зохиолын багш
8. 8. Нягтлан бодогч
9. 9. Эрх зүйч
10. 10 Олон улсын худалдааны менежмент
Магистрын түвшинд
1. 1. Боловсролын удирдлага
2. 2. Бизнесийн удирдлага
3. 3. Үйлдвэрлэлийн удирдлага
v Ямар ч насны болон газарзүйн өөр байршилд байгаа бүх хүмүүст насан туршдаа суралцах боломжийг өргөжүүлэх зорилготой.
v Интернэтэд холбогдсон компьютер, гар утсаа ашиглан ажлын байрнаасаа, гэрээсээ холбогдон сурах боломжтой.
v Сонирхсон мэдээллийг egazarchin_mgl, egazarchin_ub1, egazarchin_korea гэсэн yahoo хаягуудаар орж авах боломжтой.
Намрын хичээлийн шинэ жил 9 сарын 1-нд эхэлнэ. Визний ангилал хамаарахгүй.
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА : 06 САРЫН 05 наас 08 САРЫН 05 хүртэл
Холбогдох утасны дугаар : 010-5686-0260, 010-9917-0260, 010-8339-0260 /Солонгос/,
9301-0260, 7000-0260 /Монгол/
Цахим хуудас : www.e-gazarchin.com