Бичлэгийн тоо 15,500
Монгол хүний бардам зан хаачив

Эрхэм уншигч та гудамжаар зөрж өнгөрөх хүмүүсийг хэрэг болгон нэг ажаад үзээрэй. Эсвэл хоёр гурваараа яваа хүмүүсийн хоорондоо ярихыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэлгүй анзааран нэг сонсоорой. Тэд өнөөх л мөнгө төгрөг, амьдралын аар шаархан бүхнийг бодон, хөмсөг зангидаж, баргар царайлж явааг та анзаарах болно. Тэдний яриа ч ийм сэдэвтэй байгааг мэдрэх болно.

Монголчуудыг маань ямар гээчийн чөтгөр нь ийнхүү эвдэж орхив оо. Уг нь саадаг нум, хурдан хүлэг, хурц сэлэм гурав байхад юуг ч хийж болдогын жишээг харуулж явсан зоригт баатарлаг үндэстний үр сад юм сан, бид. Гэтэл өнөөдөр гагцхүү мөнгөний төлөө найз нь найзыгаа худалдаж, нэг нь нэгнээ хөнөөж, эхнэр нөхрүүд нохой мэт уралцаж, түүгээр ч зогсохгүй өөрт байгаа ариун нандин бүхнээ, зүрх сэтгэлээ хүртэл худалдаж явах ч гэж дээ. Хүн хэчнээн ядарч болох. Гэхдээ хэчнээн ядарлаа ч гэсэн цаана нь бардам зан байнга үлдэх ёстой юм шиг ээ.

"Ядравч газар бүү тул" гэсэн ардын сайхан үг байдаг. 25 дугаар суваг телевизээр "Танайд хоноё" нэвтрүүлэг анх гарч эхэлж байх үед элэгний хорт хавдартай ч хоёр хөөрхөн хүүхэд, гэр орноо хэнээс ч дутахгүй авч яваа тэр ухаалаг яриатай бүсгүйн ганцхан үг олны сэтгэлд мөн ч их хүрсэн дээ. "Хэчнээн ядуу хүнд ч савангийн хэлтэрхий олддог л байхгүй юу" гэж. Тэр бүсгүйн амьдрал ядуу тарчиг, өөрөө хүнд өвчтэй ч өөрийгөө болоод хоёр хүүхдээ хэнээс ч дутахгүй цэвэрхэн хувцасласан байсан. Нэвтрүүлгийг үзсэн сайхан сэтгэлт олон хүн тусламжийн гараа сунгаж, байр, орон сууцтай болгож, эмчилгээнийх нь зардалыг хандивласан ч хөөрхий бүсгүй удалгүй нас барсан дуулдсан. Тэр бүсгүй монголчуудад бас л нэг ухаарал хайрлаад бурханы оронд одсон юм байна.

Хүн хэчнээн ядравч амьдралын өмнө сөхөрч болохгүй, үхэн үхтлээ тэмцэх ганцхан тэмцэл бол амьдралын төлөөх тэмцэл юм байна гэдгийг тэр бүсгүй олон хүнд ухааруулсан. Тэр бас бардам зангийн тухай бардам зангаа гээчихээд байгаа элэг нэгтнүүддээ сануулаад авсан билээ.

Хэнээс ч гуйхгүй хоёр хүүхдээ хүний дайтай хүн болгоно, хэчнээн ядравч савангийн хэлтэрхий олоод хүүхдүүдийнхээ хувцсыг угаагаад өгчихнө гэдэг үгийг хэлсэнээрээ тэр монгол хүний, бүсгүй хүний бардам занг сануулаад байсан бус уу. Гэтэл өнөөдөр эрүүл саруул, боломжийн амьдралтай мөртлөө хувцсаа ч угаачихаж чадахгүй хир буртаг, хөлс шивтэр ханхлуулан хэнэг ч үгүй "тууж" яваа хүмүүс захаас аваад л тааралдана. Манай хотын гудамжнаас "архи нэртэй, аригун чанартай идээ" бас мөн ч их үнэртэх болж дээ.

Бүр гудамж талбай, булан тохойд шингэчихсэн ч юм шиг. Зөрж өнгөрсөн дөрвөн хүний бараг гурваас нь нэгшсэн архины өмхий үнэр ханхлах. Өтгөн шингэнтэйгээ холилдотлоо согтчихоод "Би монгол хүн" хэмээн цээжээ дэлдэн агсан тавих нь энүүхэнд. Тэр монгол хүний бардам зан, ааг омгоо аль хэдийнэ гээчихээд байгаагаа үл мэднэ. Хүмүүсийн амьдралд нухлагдаж гунихарсан нүд нь арав таван халтар төгрөг харангуутаа очир алмааз мэт очтон гялалзана. Чухамдаа мөнгө гэдэг амьдралд тийм ч хэрэгтэй зүйл мөн ч юм уу, биш ч юм уу. Энэ талаар бодохыг ч үл хүснэ. "Мөнгөгүй ч гэсэн амьдарна" гэсэн бардам зан хүмүүст байхгүй болжээ. Хүмүүс мөнгөтэй бол эрх мэдлийг, эрх мэдэлтэй бол мөнгийг эрхэмлэнэ. Мөнгөөр эрх мэдэл, албан тушаалыг худалдан авна. Эрх мэдэл, албан тушаалтай нэгэн нь мөнгөний төлөө үхэн хатан тэмцэнэ. Уг нь эрх мэдэлтэй хүнд мөнгө хэрэггүй л баймаар сан. Улсын хангамж эдлээд л, борчуудыг бодвол албаны байранд сууж, албаны унаа унаад болж л баймаар юм. Гэтэл тэгдэггүй байжээ. Тансаг харш бариулж, өөрийгөө тойруулан давж дийлэшгүй бат цайз хэрэм байгуулна. Бас зөвхөн мөнгөөр өөрийнхөө нөлөө хүрээг ихэсгэж, зоосоор түлхүүрдэн бүхнийг амжуулна.

Уг нь бас мөнгөтэй хүнд эрх мэдлийн хэрэг гэж юу байна аа. Насаараа идээд ч барашгүй их мөнгө байгаа юм чинь "Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч" болохгүй гэж үү. Тэр болдоггүй юм гэсэн. Өнөөх тамын тогооны монголчууд чинь эрх мэдэл, албан тушаалаараа далайлгаж сонгуулийн хандив энэ тэр нэхээд, өгөхгүй гэвэл нь төрийн хяналт шалгалт болон хүчний байгууллгуудыг ашиглаад бизнест нь хориг саад учруулж, гудамжинд гаргачих гээд хэцүү байдаг гэсэн. Ийм нэг бардам зангаа гээсэн "монгол" хэмээх улс төв Азийн цээжинд оршин тогтнож байна. Төрийн илч, дипломатууд нь гадаадад улсаа төлөөлөөд аятайхан ч суучихаж чадахгүй илүү харж, билүү долоон янз бүрийн тамхи энэ тэр гэсэн хориотой наймаанд хутгалдаж "монгол" хэмээх сонсоход ч сүрдэм агуу нэр төрөө хугалана. Бас төр засгийн өндөрлөгүүд нь энд тэндээс дандаа л гуйлга түүлэг хийж явна. Монголчууд маань зорилгогүй, бардам зангүй болчихжээ. Форрест Гамп гэж америкийн нэг сайхан кино бий. Ноён Гамп мөнгийг шүтдэггүй. Харин өөрийнхөө хүссэнийг л хийдэг. Бас дөрвөн жил шахам ямар ч зорилгогүй гүйсэн гэж байгаа. Гэхдээ ноён Гампын цаана агуу гүрний ертөнцийг тольдох үзэл, хамгийн том зорилго нь харагдаад л байдаг шүү дээ. Бас нэг сонин түүх байдаг. АНУ-ын чөлөөндөө гарсан генерал бүр зөнөөд асрамжийн газар очиж, хөөрхий. Хүний асрамжинд орж, өтгөн шингэнтэйгээ холилдон арчаагаа алдсан юм байх. Гэхдээ өглөө болгон 05.30 цагт сэрж АНУ-ын төрийн далбааг мандуулдаг зуршил нь үхэн үхтлээ хэвээрээ байсан гэдэг. Бардам зантай монголчуудын минь эрэлхэг дайчин хөвгүүд хүйтэн бууны гох төмөрт гараа хайруулан, өвлийн шөнө торгон хилээ манан нүд цавчилгүй зогсч байгаа.

Тэр хөвгүүд хоёр сая долоон зуун мянган монголчуудыг маань бардам ихэмсэг, цог золбоотой амьдараасай, өөрсдөө үйлдвэр байгуулж, тариа ногоогоо тарьж, бусдаас гуйхгүй хөгжин давшиж эорилготой байгаасай хэмээн ийн зогсоо юм. Тэр хөвгүүд, харь дайсан хайртай монголыг минь бүү өнгөлзөөсэй гэсэндээ, хацар гоо охидоо сохор зоосонд хууртаж харийн хүн бүү дагаасай гэсэндээ, би эх оронтой шүү гэсэн омогшилдоо огшин ийнхүү эрхэм зорилго тавьж, омог бардам, тэргүүн дээгүүр зогсоо билээ л.

Ц.Мөнх

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2313319/db7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
4160 ovutanuudaa tuslaarai zobloorei [1] 1113 2009-10-21 1559
4159 СӨҮЛ ХОТЫН КЕНГВОН ИХ СУРГУУЛЬ 평화 2009-10-21 1278
4158 PUSAN 부산, DAEGU대구, ULSAN 울산 , KYONGJU 경주 Khanbank국민 2009-10-21 1557
4157 *****Ороод үз. Сонголт нь таньд байна..***** B.I.G 2009-10-21 1018
4156 barilga ugsralt interior designii chigleleer Love&hate 2009-10-20 2195
4155 Surguulid juulchilj bna . KG8 2009-10-19 1172
4154 경기도 안산 단원구-d gereenii 3 er ajild avna ^^나리마^^ 2009-10-19 1320
4153 ajil bna 19800917 2009-10-19 994
4152 KAIST их сургууль оюутан элсүүлж авна ӨДРИЙН МЭНД 2009-10-19 2103
4151 ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА, be 2009-10-19 1122
4150 Ta eruul menddee sanaa tavidag bol urt naslahiin nuuts Hun orhoodoig songoorei hos2hun 2009-10-19 1298
4149 Odoo achij bgaa kontineit suudliin avto mashin dolon gazriina achaa hyamd teeverlene Love Mongolia kargo odnoo55 2009-10-18 1513
4148 report bichuulie oyutnuuda tuslaarai guij bn [3] djsuzana 2009-10-17 1648
4147 odorlog~~~~~ ninjin setgel 2009-10-17 1247
4146 АНУ-д суралцахад туслана.мөн АНУ-ын элчингийн ярилцлаганд бэлтгэнэ usa_dream 2009-10-17 1250
4145 Anglie hel zaana, orchuulga hine. Zayagiin 2009-10-17 1723
4144 7 xonogt 1 xicheelleddeg surguuli qus 2009-10-17 1291
4143 БАНКНЫ БАТАЛГАА ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ГАРГАЖ ҮЙЛЧИЛНЭ manyplus 2009-10-16 914
4142 bflsd;ohn OBM 2009-10-16 1006
4141 АНУ-ын хэлний курс , их дээд сургуулиудад зуучилна.найдвартай usa_dream 2009-10-16 971
4140 МОНГОЛ, СОЛОНГОСООС ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ МАГИСТРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА woojin 2009-10-16 1371
4139 Хоолны өдөрлөгт урьж байна vege 2009-10-16 1007
4138 Солонгосын хамгийн хямд өндөр хурдтай интернэтийг кабелийн TV , интернэт утсыг санал болгож байна. broandband 2009-10-15 1085
4137 diplom baayu 2009-10-15 981
4136 hi 7 honogt 2 hicheelledeg helnii surguuli bnuu 앙양 [2] baagii861010 2009-10-15 1241
» Монгол хүний бардам зан хаачив TeckTonik 2009-10-15 1244
4134 ОРЧУУЛАГЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА. jumbo 2009-10-15 1203
4133 helnii kursiin oyutnii orond hicheeld ni yabj irtsiig ni burduulne odnoo55 2009-10-15 1084
4132 Free Agent Go (Hard drivers & fortable disk ) zarna 010 3087 1911 1911 2009-10-14 1096
4131 MEDEJ BAIVAL HELJ UGUUCH... orangefanta 2009-10-14 1115
배너신청
자생병원

배너신청