Бичлэгийн тоо 15,500
Сэтгэлгээний ядуурал бол мөхлийн зам мөн
  Эх орныхоо төлөө санаа тавьдаггүй,сэтгэл зовнидоггүй хүн гэж хэн байхав.Хүмүүсийн хэлдэгээр би амьдралын эрхээр БНСАУ-д ажиллаж амьдарч байна. Төрийн төлөө боож үхдэг оготнын адилаар би бээр боож үхсэн ч бэлхэн байна.
  Залуус нь эх орондоо сайхан амьдрах амьдралын баталгаагүй,эмс охид нь харийн хэн нэгэн баяныг сонгож түүнтэйгээ хувь заяагаа холбож,төрийн хариуцлагатай албан тушаалтнууд нь түрийвчээ түнтийлгэх гэж элгэн садан,эгч дүүс,элс шороогоо ч арилжиж солихоос буцахгүй болсон энэ бүх үнэн байдал эх орныг минь хөгжүүлэх битгий хэл бүр ч улам туйлдуулан доройтуулж байна.
  Саяхан Монголд 10н жил амьдарсан Кимура Аяако гэгч ухаантай япон бүсгүй ёстой л үнэнийг хэлжээ. Тэрбээр Монголчуудыг **ТАРХИНЫ ТУРААЛТАЙ**гэж  үнэн бөгөөд гашуун үгтэй дориун нийтлэл бичсэн байсныг би олж уншсан.Зарим хүмүүс  намайг энэ япон бүсгүйг ухаант бүсгүй гэж хэлсэнтэй минь санал нийлэхгүй биз.
  Мөхөс миний ойлголтоор бол ҮНЭНИЙГ шударга хэлж чаддаг хүн л хамгийн ухаант хүн гэж боддог билээ. Ертөнцийн хүний амьдралд тэгш дүүрэн зохирол зохицол гэгч бүрэн дүүрэн бүрэлддэггүй нь хэн бүхэнд ойлгомжтой.Гэлээ гэхдээ амьдрал,эх орны хөгжил цэцэглэлтийг нөгөө л **Учрыг нь олж,хужирыг нь тунгаана** гэгчээр хэрэв хоолоор зүйрлэж хэлбэл шорвог ч биш,мөн амнаас унах гэсэн үлбэгэр амттай ч биш тийм л амттай хоол хийчихдэг зөв сэтгэлтэй,чадвартай боловсон хүчнийг олшруулбал арай л ахицтай,арай л илүү үр дүнтэй юм боловуу гэж би бодох юм,Ийм хүмүүсийг олшруулахын тулд хамгийн гол нь мэдээж мэдлэг боловсролтой байх нь чухал хэмжүүр гэхдээ хүний хамгийн гол сайхан чанар болох үнэнч шударга,ёс суртахууны маш өндөр боловсрол болох амин хувийнхаа эрх ашиг бус зөвхөн эх орныхоо эрх ашигийг дээдэлдэг ухамсартай тийм хүмүүжлийг дээр дооргүй эзэмшмээр санагдах юм.
  Эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын тулд 1-рт:Хүн нэг бүрийг эх орныхоо төлөө хар амиа хичээлгүй,үнэнхүү зүрх сэтгэлийн гүнээсээ тэмцэж чаддаг байх тийм л ухамсарыг тархи оюунд нь ягштал ойлгуулах.
  2-рт:Төрийн хууль цаазаа ягштал мөрддөг,хуулиа дээдэлдэг,хуулийнхаа өмнө ямар нэгэн баян ч юмуу эрхтэн дархтан эгэл жирийн иргэд ч бай өчүүхэн байх.
  3-рт:Монголчууд бид өнөөдрөөрөө бахархдаг болох хэрэгтэй.
   Өнөөдөр бид **ИХ ЭЗЭН  ЧИНГИС ХААН**гээд л цээжээ дэлдэх нь холгүй бахархах юм,би түүхээ үгүйсгэж байгаа юм биш шүү.Бидэнд яг одоо дэлхийн бусад оронтой эх орноо харьцуулж үзэхэд яг үнэндээ ярих бахархах зүйлгүй ичсэндээ л 13-р зуунаа эргэн санагалзаад байгаа ч юм боловуу гэх бодол өөрийн эрхгүй тархинд минь зурсхийх юм.
  Олимпийн наадмаас алтан медаль авах бахархал мөн,гэхдээ дэлхийн хэмжээгээр Олимп гэдэг наадам бүхэл бүтэн нэгэн зууныг элээсний дараа 2 алт гэхээр надад бас жаахан чамлалттай санагдсан. Гэхдээ цөөхөн ч их ч хүлээлгэсэн ч чанартай 2 алтан медальд би хайртай.Тэр 2 алт бол хүн юу хийж чаддагыг харуулсан буурай хөгжилтэй манай орны бахархал мөнөөсөө мөн болой.
  Монгол төрийн удирдлагууд мөн буруу сэтгэж байгаа хүмүүс бүгд нэг ичдэг ч болоосой,ичих ч цаг болсон. Миний Монголд өнөөдөр үнэн юм алга,бахархах юм ч алга өнгөрсөн түүхээрээ бахархах нь зүйн хэрэг гэвч дэлхийн одоогийн хөгжил дэвшил тэр чигээрээ тэмцэл өрсөлдөөний талбар болжээ,яг л олимпийн алтан медалийн төлөөх үхэн хатан тэмцэлдэх тамирчны нэгэн адил.Би түрүүн дурдсан хүн бүрийн оюун санаанд эх орныхоо төлөө гэх чин үнэн итгэл үнэмшил сэтгэлгээг суулгаж өгөх хэрэгтэй гэж.Тиймдээ ч Д.Сүхбаатар жанжин маань эх орноо хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй бөгөөд тэрхүү хүчин чармайлт нь та бидний сэтгэлийн чин зориг мэднэ гэж хэлсэн үг нь одоо ч үнэ цэнээ алдаагүй билээ.
  Монгол эх орон маань яг одоо 12-р зууны дунд  үе буюу сүүлч үе шиг надад санагдах юм.
                Одтой тэнгэр орчиж
                Олон улс байлдаж
                Орондоо унтах завгүй
                Олзлолдон булаалдаж байв
                Хөрст дэлхий хөрвөж
                Хөвчин улс хямралдаж
                Хөнжилдөө унтах завгүй
                Хөнөөлдөн тэмцэлдэж байв гэх МНТ-ны утга санаа нь манай энэ цаг үетэй адил ч юм шиг сэтгэлд буух юм.
  Тиймээ өнөөдөр Монгол эх оронд минь эмх замбараа,эх цадиг гэж байхгүй болжээ харамсмаар.Юм үзээгүй юм шиг социалист нийгмийн айхтар хүлээснээс ангижран уяагаа тасар татсан нохой чөмөгний яс харсан адил шүлсээ савируулан эх орон,элгэн саднаа умартан эд баялагын төлөө амь насаа золихоос ч сийхгүй болсон юм шигээ.Миний Монголоос шударга ёс,хүнлэг сэтгэл,ардчилсан төр үнэртэх байтугай хамгийн адгийн ялзрал үнэртээд байх шиг.Архидалт янхандалт хүний наймаа золбин хүмүүс бол бүүр ч өнгөрсөн хэрэг. Өнөөдөр миний Монгол төөрч байна нэгэн үйл эхэлбэл лам бөө,эсвэл гадны мундаг эрдэмтний заавар зөвлөгөө,эхнэр нөхөр авахад ч тэр,гадаад дотоодод явахад ч тэр бүх зүйл мухар гэмээр сүжиг бишрэлээр бүтдэг болоод ч байгаа юмуудаа. Өөрөө өөрийгөө мэдэхээ байсан ой ухаангүй хүмүүс шиг нь өнөө л хүний гар харж бэлэнчлэх сэтгэлгээ.
   Өнөөдөр ариун зам мөр заагч лам шидтэнгүүд нь лам шиг байж чадахгүй,хэдий сэхээтэн гэх авч үлгэрлээд дагуулж байх ёстой дарга нар нь ч дарга шиг байж чадахгүй байна цаашлаад ард түмэн нь ч ард түмэн шиг байж чадахгүй байна,зөвхөн л өнөөдрийн үмх мах улаан мөнгөний төлөө тархи сэтгэхүй нь ажиллана.Магад өнөөдөр төрж буй нялх хүүхэд нь ч хүүхэд шиг хүүхэд төрж чадаж байгаач юмуудаа үгүй юу.
  Би үүгээрээ Монгол ахуй,Монгол цус,Монгол гэх бүх юм,Монгол улс мөхлийн замруу мөлхөж яваа,мөхлийн эрмэгт тулчихжээ гэж хэлэх санаа байна.
 Би аугаа их Нагаржуна багштаны нэгэн  4-н мөртийг онцлон хэлмээр санагдлаа:
          Хамуугаа маажихад таашаал төрөвч
          Хамуугүй бол түүнээс ч таатай.
          Ертөнцийн хүсэл шуналын жаргалаас
          Ерөөсөө шуналгүй нь илүү жаргалтай. гэж айлдсаныг ямар үнэн хүчтэй үг вэ? гэж биширдэг бөгөөд бас л өнөөгийн Монголын амьдралтайгаа чадан ядан холбоё уу гэж бодож байна. Өдгөө Монгол эх орон маань хамуугүй биш бүр ужигрсан, ширэлдэж ширшсэн хамуутай болжээ.Бүр загатнаад л загатнаад л,маажаад ураад ч нэмэр болохоо байсан тийм л дагтаршсан хамуутай юм шиг мөхөс би сэтгэнэм. Гэхдээ энэ нь зөвхөн Оюун санаа сэтгэлгээний цэвэр хамуу юм шүү!
  Тархины өлсгөлөн бол ходоодны өлсгөлөнгөөс ч хэдэн мянга дахин их хүнийг хордуулж алж чадах чадалтай аюултай хор юм.Энэ бол сөнөх тавилантай сүйрлийн зам шүү! ҮНЭНИЙГ ХЭЛЭЕ. Монголчуудын сэтгэлгээг өөрчилье,нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн АУГАА ЭЦЭГ ӨВГӨДИЙН НЭРЭЭР нэгэнтээ залбирмуй.
  Сүүлд нь би бүхнийг үгүйсгэе гэсэнгүй шүү.Эндүү ташаа санагдвал хүлцэл өчсүү!
    Бас Баабар ахын үгийг ганц удаа зээлчихэе. БҮҮ МАРТ МАРТВАЛ СӨНӨНӨ!
  
                            БНСАУ. Сөүл хотоос 
..........
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3949475/9d8/trackback

ajilchin_zalyy

2010.12.06 12:29:00
*.161.214.45

unen ug helsen hund hun ushuutei uher unasan hund nohoi hutsnaa kkkkkk

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
6260 байнга хичээл хийнэ гэж юу байх вэ?! ws 2010-12-11 709
6259 Солонгосын сөүл хотын төвд байрлах Халлим олон улсын их сургуулийн Халлим хэлний бэлтгэл ээлжит элсэлтээ авч байна. edufun 2010-12-11 605
6258 "Зайсан карго' Газрын ачаа oн дУУстал 900-1200 won авч байна машин 750 $ ачилт хийнэ OBM 2010-12-11 495
6257 ^^^***AMAN BOLON BICHGIIN ORCHUULGA URILGA BICHIJ OGNO***^^^GEREENIIHEND AJIL DEEREI OILGOLTSOHGUI TOHIOLDOL GARVAL UTSAAR UNEGUI ORCHUULGA HIIJ OGCH TUSLANA. darling 2010-12-11 937
6256 mgl taun 604 toot,,,anhaaraarai,,hymyysee...010-9821-3721 mgltaun604 2010-12-11 610
6255 surguulid surmaar bnaa Muuhnaa 2010-12-10 614
6254 SAMUSHILIIN URUU TUREESLUULNE eegi 2008 2010-12-10 501
6253 ХАЛЛИМ ИХ СУРГУУЛИЙН ХАЛЛИМ ХЭЛНИЙ КУРС ЭЭЛЖИТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. edufun 2010-12-10 414
6252 СОЛОНГОСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХЭЛНИЙ КУРСТ НАЙДВАРТАЙ ЗУУЧИЛНА KOREALRICH. 2010-12-10 1604
6251 hvn urih bolon um zohion baiguulah talaar haanaas zovolgoo avah bol helj ogch tus bolooch bi ouytan umaa hdgfsagff 2010-12-09 833
6250 Amerikt suraltsah talaar unegui zuvluguu ugnu. ganstelmeg 2010-12-09 1641
6249 ХАЛЛИМ ИХ СУРГУУЛИЙН ХАЛЛИМ ХЭЛНИЙ КУРС ЭЭЛЖИТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. edufun 2010-12-09 534
6248 ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ DAEGUIHSURGUULI 2010-12-09 594
6247 СОЛОНГОСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХЭЛНИЙ КУРСТ НАЙДВАРТАЙ ЗУУЧИЛНА [1] KOREALRICH. 2010-12-09 840
6246 Baknii batalgaa hiine 010-8451-0528 odnoo55 2010-12-08 496
6245 11н ОРНЫ ХЭЛТЭЙ СУПЕР ТАРХИ ХУДАЛДАНА aminnytag 2010-12-08 766
6244 12sarin-10nd garna "Зайсан карго' Газрын ачаа oн дУУстал 900-1200 won авч байна машин 750 $ ачилт хийнэ OBM 2010-12-08 499
6243 ХАЛЛИМ ИХ СУРГУУЛИЙН ХАЛЛИМ ХЭЛНИЙ КУРС ЭЭЛЖИТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. [1] edufun 2010-12-08 645
6242 mongoloos solongos, sol-mon batalgaat orchuulga [1] line2009 2010-12-07 1057
6241 diplomiin ajil bichne line2009 2010-12-07 793
6240 solongos ulsiin, ulsiin tetgelegtei ulsiin surguuld zuuchlana line2009 2010-12-07 760
6239 anhaar kara08 2010-12-07 651
6238 СОЛОНГОСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХЭЛНИЙ КУРСТ НАЙДВАРТАЙ ЗУУЧИЛНА KOREALRICH. 2010-12-07 579
6237 ГОО САЙХАНЫ ШИВЭЭС ХИЙНЭ jagaa74 2010-12-07 486
6236 Дэгү их сургууль DAEGUIHSURGUULI 2010-12-07 541
6235 mgl taun 604toot,,,,shine vebtei bolloo,,hymyysee,,, mgltaun604 2010-12-07 487
6234 한국어 능력시험 어디서 봐요 ???????????? [1] hdgfsagff 2010-12-06 941
6233 Gutal muut 3iin ard...orchuulga orangefanta 2010-12-06 1094
6232 korea khel ChiNiiKh 2010-12-06 627
6231 Banknii batalgaa bainga hiij baina taviur 2010-12-06 496
배너신청
자생병원

배너신청