Бичлэгийн тоо 15,500

ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ

Уншсан 487 vote 0 2010.12.29 09:40:44

Дэгү Их Сургууль

 

Дэгү их сургууль 2011оны Хэлний бэлтгэлийн сургалтдаа  элсэлт авж эхэллээ. Гадаад оюутны хувьд бакалавр, магистрантур, докторантурын сургалтад 50%-80% хөнглөлт авах боломжтой.

 

Дэгү их сургуулийн Солонгос хэлний бэлтгэл нь тухайн хэлийг сурах хүсэлтэй гадаад оюутнуудад Солонгос хэл, соёлтой танилцах зэрэг сургалтын сонирхолтой хөтөлбөрүүд хэрэгжүүлдгээрээ  давуу талтай.

 

Хэлний бэлтгэлийн сургалтын агуулга

 

Шаталсан сургалтын агуулга нь тухайн оюутны хэлний чадвараас хамааран 1-6 түвшинтэй. Үүнд:

 

Өдөр тутмын амьдралд шаардлагатай харилцан ярианы чадвар, тухайн сэдвийн хүрээнд өөрийн дүгнэлт, бодол санааг бичгээр илэрхийлэх чадвар, нийгмийн идэвхтэй харилцаанд бие даан оролцоход шаардлагатай тайлбар илэрхийлэл, тухайн мэргэжлийн салбарт судалгаа шинжилгээ хийж өөрийгөө илэрийлэх чадвар зэрэг Солонгос хэлээр нийгмийн харилцаанд чөлөөтөй оролцох ур чадварыг системтэй олгоно.

 

Солонгос хэлний сургалтын төлбөр

 

Бүртгэлийн хураамж -50,000вон

Үндсэн сургалтын төлбөр-950,000вон

Богино хугцааны сургалтын төлбөр -400,000вон

 

 

Бакалаврын зэрэг олгох  сургалт

 

Гадаад оюутан нь бакалаврын сургалттай нийт 12 их сургуулийн 101 салбарт сонирхсон чиглэлээрээ суралцах боломжтой.

 

Магистр, докторийн зэрэг олгох сургалт

 

-Дэгү их сургуулийн магистрантур , докторантурт сурхаар хүсэлт гаргагч нь магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиас бакалаврын болон магистарын зэрэг хамгаалсан байхыг шаарддаг.

-Элсэгч нь мэргэжлээсээ өөр мэргэжлээр суралцаж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн оюутан нэмэлт кредит цагийн хичээлд сууна.

 

Холбогдох хаяг: Дэгү их сургууль Гадаад харилцааны алба 

 

Утас: 053-850-5688* Монгол хүн

Email: dehaggu@yahoo.com

Дэлгэрэнгүй мэдээллийг Англи, Солонгос хэлээр http://daegu.ac.kr хаягаар орж үзнэ үү.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4029564/ad0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
배너신청
자생병원

배너신청