2012оны ISAIK Холбоо Улс үндэстэн тус бүрийн дунд бизнесийн шинэлэг санааны уралдаан
Уншсан 842 vote 0 2011.12.22 00:52:30ISAIK Холбоо нь гадаад оюутан болон хосолмол соёлт гэр бүлүүдийн дунд “2012оны ISAIK Холбооны улс үндэстэн тус бүрийн бизнесийн шинэлэг санааны уралдаан” зарлаж байна. Солонгос улсад суралцаж буй гадаад оюутан залуус та бүхний мэргэн ухаан, шинэлэг санаануудыг нэгтгэн та бүхний эрх ашигт нийцүүлэн оюутан залуусын төлөөх ISAIK болон ажиллах болно.
Лавлах:1544-6877 Е-мэйл хаяг : isaik2011@gmail.com
Оролцох шаардлага: Гадаад оюутан залуус хэн бүхэн боломжтой
Уралдааны сэдэв: Улс үндэстэн тус бүрийн дунд бизнесийн шинэлэг санаа
- Улс үндэстэн бүрийн онцлогийг харуулсан өвөрмөц бараа
бүтээгдэхүүн
- Улс үндэстэн бүрийн эрэлт хэрэгцээ ихтэй бараа бүтээгдэхүүн
- Бусад бизнесийн шинэлэг санаа
Оролцох арга: Төлөвлөгөөний хуудасыг бөглөх – Холбооны е-мэйл хаяг руу явуулах
Шалгуурын журам
1. Ашиг орлого боломжтой 2. Шинэлэг санаа 3. Хэрэгжүүлэх боломжтой 4. Мэдээллийн бат суурьтай 5. Холбогдох байгууллагын мэдээлэл бай (холбогдох утас гэх мэт)
Анхаарах зүйл:
- Шалгуурын журамд нийцээгүй тохиолдолд уралдаанд оруулахгүй болохыг анхаарна уу
- Зохиогчийн эрх болон хууль зөрчсөн агуулга байх тохиолдолд уралдаанд оруулахгүй бөгөөд хууль зөрчсөн болохыг шагналт байранд орсны дараа мэдсэн тохиолдолд шагналын буцаан цуцлах болно.
- Бүртгүүлсэн бизнесийн шинэлэг санааны төлөвлөгөө буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.
Солонгос дахь Олон Улсын Оюутны Холбоо