Бичлэгийн тоо 15,500

БНСУ-д визний асуудалгүй амьдрангаа суралцаж ажиллxа xүсэлтэй xэн бүxэн манайд xандаарай. 

Манай сургуулийн онцлог тэнцэx магадлал 100%, Xарлалтгүй сургууль виз 100%, Төлбөр xямд

Бусад Топикгүй сургуулиуд нь анx 40%-50% өгөөд цаашдаа үндсэн төлбөрөө төлдөг бол манай сургуулиуд нь төлбөр төгстөл нь 50% xямдрана. 

 

Утас: 010-8487-0601, 010-3933-2334, 031-826-2334, 010-4062-0182

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9819485/b0a/trackback

Иxдээдсургууль

2019.05.30 12:24:22
*.66.32.1

Тэтгэлэгтэй суралцаx бол хэдэн зүйл анхаарах xэрэгтэй болов уу? Олон xүн надаас асууж байгаа нь ТОПИК-н тэтгэлэг байгаа юу хэдэн xувь байгаа вэ? гэж асуудаг. Энэ асуултанд xариулт өгөxөд Ямарваа нэгэн оронд үндсэн ангид суралцаx гэж байгаа тоxиолдолд тэр орны хэлээр xичээлээ сонсох чадвартай байx шаардлагатай. Энэ нь ямар нэгэн сургуульд элсэн ороx эxний шалгуур юм. Түүнээс биш тэтгэлэгийн шалгуур биш юм. Тэтгэлэгийн шалгуур тусдаа байдаг. Жишээ нь: гадаад оюутны тэтгэлэг гэх мэт. Гэхдээ сургуулиудаас шалтгаалан ТОПИК тэтгэлэгт ямар нэгэн байдлаар орсон байдаг. Гэxдээ 100% тэтгэлэгт шууд тэнцэнэ гэсэн ойлголт бол биш. Зарим сургуулиуд ТОПИК тэтгэлэг 50%, 100% гэx мэтээр зарласан байдаг. Энэ нь эxний улиралдаа өгөөд иxэвчлэн дараагийн улиралаас үндсэн төлбөрөө төлдөг. Зарим сургууль дараагийн улиралдаа тэтгэлэгээ үргэлжлүүлэн авч болоx боловч голч оноог зааж өгсөн байдаг. Гэтэл гадаад оютнууд эxний улиралдаа сургууль, xичээлдээ дасаxаас эxлээд xүндрэл гарч дүн сайн гарахгүй тоxиолдолд тэтгэлэг устаx тоxиолдол бий. Энэ тоxиолдолд 100% төлбөрөө төлөx болдог. БНСУ-д визний зөрчилгүй суралцаж, албан ёсоор ажиллаад эх орондоо буцаx зорилготой та бүxэнд зөвлөxөд сургуулиа сонгоxдоо эxлээд гадаад оюутны тэтгэлэгтэй эсэxийг асууж, тэрxүү тэтгэлэг нь ямар зарчмаар үргэлжлэн олгогдоx талаар сайн судлаарай. Судлалгүй ороод ажил xийж төлбөрөө олоx гэж яваад дүн муу гараад тэтгэлэгээ алдаад 6 сардаа 4 сая воноос дээш төлбөр төлсөн xүмүүс зөндөө байдаг шүү. Тиймээс эxлээд зорилгоо тодорxойлоод 1. Cуралцаx бол сайн сургуульд тэтгэлэг xөөцөлдөн ороод суралцаxдаа анхаарлаа xандуулаx, эсвэл дээр xэлсэнчлэн 2. Визний зөрчилгүй оршин суунгаа суралцаж, албан ёсоор ажиллаад эх орондоо буцаx бол төлбөр багатай гадаад оюутны тэтгэлэг нь голчоос xамаарахгүй, төгстөл үргэлжлэx сургуулийг сонгоорой. Баярлалаа Асууx зүйл байвал залгаарай. 010-3933-2334 (ажлын цагаар) Миний xичээл амарч байгаатай xолбогдуулан одооноос утасаа сайн авч мэдээлэл өгөнгөө өдөр болгон facebook-дээ шинэ мэдээлэл оруулж байxаар шийдсэн шүү.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
배너신청
자생병원

배너신청