Бичлэгийн тоо 15,500
ЕСӨН хэлтэй залуугаас өгсөн ямар ч хэлийг хурдан сурах 10 зөвлөгөө

1. ЯАГААД СУРАХ ГЭЖ БАЙГААГАА МЭД

Мэдээжийн юм шиг сонсогдож байж магадгүй ч ихэнх хүмүүс хэл сурахын төлөө л хэл сураад байдаг. Англи хэл сурахын төлөө англи хэл сурах нэг хэрэг, английн түүхийг эх хэл дээр нь уншихын төлөө сурах бүр өөр хэрэг.

2. ӨРСӨЛДӨГЧ-ХАМТРАГЧТАЙ БОЛ

Зөвлөгөө өгч буй 9 хэлтэй залуу гадаад хэлийг ихэр ахтайгаа өрсөлдөх, хамтрах замаар суралцаж иржээ. Нэг гараанаас хамт гараад нөгөөх нь арай илүү болсон байхаар хүн хар аяндаа илүү хичээдэг. Заавал эгч ах байх албагүй ч нэг нэгнийгээ хурцалж, өөд нь татах өрсөлдөгч-хамтрагчтай болоорой.

3. ӨӨРТЭЙГӨӨ ЯРЬ

Өөртэйгөө ярих эвгүй л дээ. Гэхдээ хүн хэлэхэд, түүнийгээ өөрийнхөө чихээр сонсоход чимээгүй толгойдоо бодож байгаагаас олон цэг тархинд чинь идэвхижнэ, илүү тогтоно, дараа нь тэр үг өгүүлбэрээ хүнтэй ярихад хамаагүй амар болно.

4. ХАМААРАЛТАЙ БАЙЛГА

Ном бариад л номоо цээжлээд л хэл сурахыг хэдхэн хүн л чадах байх. Сурч байгаа хэлээр чинь ярьж байгаа газраар оч, дуу дуул, кино үз, өдөр тутам хийдэг зүйлдээ уялдуулж болох юу байна, бүгдэд нь сурч байгаа хэлээ оролцуулаарай. Хэл, чиний амьдрал хоёрын хамаарал хэр өндөр байна, төдий чинээ хурдан сурна.

5. ЗУГААЦ

Танд юу хамгийн зугаатай вэ? Кино үзэх үү? Тэгвэл сурч байгаа хэлээрээ кино үз. Дуу дуулах уу? Тэгвэл сурч байгаа хэлээрээ дуул. Шүлэг бичих үү? Тэгвэл шүлэг бич, хүүхдийнх шиг шүлэг байсан ч болно. Охидтой утсаар чатлах уу? Тэгвэл англиар чатла. Гол та цаанаасаа л дурлаж, сонирхож байх нь чухал. Сонирхолтой юмаа хийж байхад хүний тархи аяндаа ажлаа хийнэ.

6. ХҮҮХЭД ШИГ БАЙ

Хүүхэд яагаад хурдан сурдаг вэ? Тэд алдахаас айдаггүй. Хүнээс ичдэггүй, намайг хүн юу гэж бодох бол гэж айлгүй буруу зөрүү шулганаж байгаад насанд хүрсэн хүнээс хэд дахин хурдан хэл сурдаг. Та хүүхэд байхдаа эх хэлээ маш хурдан сурсан шүү дээ, тэгэхэд ямар байсан тэрэн шигээ биш юм гэхэд төстэй байхыг оролдоод үзээрэй.

7. ДАССАН ГАЗРААСАА ГАР

Та одоог хүртэл хэл сураагүй байна гэдэг нь таны байнга байдаг, тухалдаг, дассан орчин чинь хэл сурахааргүй байжээ л гэсэн үг. Яанаа миний дуудлага ямар сонсогдож байгаа бол, яанаа сая буруу хэлчих шиг боллоо, энэ үг чинь юу билээ хог гэж... ийм хэцүү бодлууд олон байх тусмаа сайн. Та тухгүй, сорил ихтэй, гэхдээ хурдан өөрчлөгдөх замаар явж байна.

8. СОНС

Хүн сонссон авиагаа л ярьж чадна. Энэ үгийг сайн тунгааж бодоорой.

9. ХҮМҮҮС ЯРИЛЦАЖ БАЙХАД АЖИГЛА

Хэл сурахыг зөвхөн оюуны хөгжил гэж үзэх гээд байдаг. Гэтэл хэл, уруул, хоолой гээд бие оролцож байж зөв дуудлага, маяг гарна. Хаана сурч байгаа хэлээр чинь ярилцаж байна, хаана ярилцаж болохоор байна, тэр хавиар байхыг бодоорой. Өнөө үед заавал аялал хийлгүйгээр натив найзтай болох боломж ихэссэн, бүр болохгүй бол интернэт, зурагт гэдэг сайхан “найз” нараа сайн ашиглаарай.

10. ӨДӨР БОЛГОН!

Орчинд нь очиж, аялалд явахаар яагаад хэл хурдан сайжирдаг вэ? Тэр газрын усыг ууж, агаарыг амьсгалж байгаа болохоор биш, тийм биз дээ? Ердөө өдөр тутам хэрэглэхээс өөр аргагүй байдалд ордог болохоор. Тэгэхээр та гэртээ ч гэсэн “өдөр тутам хэрэглэх” гэсэн хэсгийг бүрдүүлж чадвал хурдан сурна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9296617/3e8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
15140 GGE Angli heli Surguuli, Angli, Solongos, Mongol hel zaaj biana. gggg5 2016-10-11 265
15139 울란바타르 통역분을 찾습니다. EricKIM 2016-10-10 255
15138 chuluunii ajild neg hvn avna Worlddd 2016-10-09 255
15137 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( mongold) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-10-08 225
15136 Магистрын диплом чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Ganbaaaa2120 2016-10-07 224
15135 Solongos bolon Angli hel, Mongol hel bainga zaaj baina. GGE Helni tov gggg5 2016-10-05 194
15134 Magister diplom chanarin ondor tuvshind bichij guitsetgene Ganbaaaa2120 2016-10-04 220
15133 Er buudaliin arbait bna aa jhjhjk 2016-09-30 199
15132 Seould tundemund oir baritsaagui 2uruu bair baina. jumbo 2016-09-30 251
15131 МОНГОЛ ТАУН ПОДВАЛ 9ТООТ "EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГА, УРИЛГА, ОЮУТАН, ЭМНЭЛЭГ ЗУУЧЛАХ ТӨВ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2016-09-28 240
15130 2017 ОНЫ 3 CАРД ЭХЛЭХ БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙГАА ТУЛ ТА МАНАЙД ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2016-09-28 237
15129 МОНГОЛ ТАУН B-9 ТООТ ЭХ БЭЛТГЭЛ, ЦААСАН, ДААВУУН, ХУЛДААСАН ХЭВЛЭЛ ХЭВЛЭХ, БҮХ ТӨРЛИЙН ӨНГӨТ ХЭВЛЭЛ "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2016-09-28 187
15128 МОНГОЛ ТАУН B-9 ТООТ ЭХ БЭЛТГЭЛ, ЦААСАН, ДААВУУН, ХУЛДААСАН ХЭВЛЭЛ ХЭВЛЭХ, БҮХ ТӨРЛИЙН ӨНГӨТ ХЭВЛЭЛ "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2016-09-28 182
15127 Монголоос ачаа хүүхэд авч хүргэж өгнө Workerah 2016-09-28 169
15126 Монголоос ачаа хүүхэд авч хүргэж өгнө Workerah 2016-09-28 172
15125 2017 ОНЫ 3 CАРД ЭХЛЭХ БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙГАА ТУЛ ТА МАНАЙД ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2016-09-27 196
15124 2017 ОНЫ 3 CАРД ЭХЛЭХ БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙГАА ТУЛ ТА МАНАЙД ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2016-09-27 168
15123 apatnii er ajil bna 2oos 3 hun avna goomboo 2016-09-26 189
15122 busan heyndai buudald or tatah 1 eregtei ajil baina ehni kenavari 2016-09-26 190
15121 Jijig guanjud emegtei ajild awna gds 2016-09-25 179
» Есөн хэлтэй залуугаас өгсөн ямар ч хэлийг хурдан сурах 10 зөвлөгөө korea2000 2016-09-23 258
15119 busan heundee hoteld neg emegtei avna tsalin ehnii kenavari 2016-09-21 194
15118 Hvvtei mungu emhjin 2016-09-20 244
15117 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( mongold) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-09-16 186
15116 buudliin ajil or hiih hun avna dreamworker 2016-09-12 207
15115 Diplom sudalgaanii ajliin analiz hiine Bayana2016 2016-09-12 160
15114 Диплом, судалгааны ажлын анализ хийнэ. Bayana2016 2016-09-12 193
15113 9 САРД ЭХЛЭХ ХЯМД ТӨЛБӨРТЭЙ ХЭЛНИЙ КУРСТ БҮРТГЭЖ БАЙНА. С3-1, C3-4, Д-4, Д-2, F-1, F-2, F-5, F-6, Е-7 ВИЗНИЙ АНГИЛАЛ СОЛИЖ ӨГНӨ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2016-09-08 227
15112 "EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГЫН ТӨВ-Д ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2016-09-08 154
15111 “Зайсан карго ” АЧАА / 1КГ-1000won/ ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА. OBM 2016-09-08 176
배너신청
자생병원

배너신청