Бичлэгийн тоо 11,685

Миний мэдэх Австрали орон

Уншсан 3357 vote 0 2009.08.16 13:19:33
                                                          
 
 
Бичсэн С. Мандахбат   
Лхагва, 2009 Наймдугаар сар 12 15:33
<SCRIPT type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js" type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/expansion_embed.js"></SCRIPT> <SCRIPT src="http://googleads.g.doubleclick.net/pagead/test_domain.js"></SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/render_ads.js"></SCRIPT> <SCRIPT>google_protectAndRun("render_ads.js::google_render_ad", google_handleError, google_render_ad);</SCRIPT>

melbourneЕрєнхий байдал
Австралид анх ирсэн миний сэтгэгдэл энэ орны бvх зvйл эсрэг юм байна л гэж бодсон. Яг л хvvхэд байхдаа Гитлер vсээ зvvн тал руугаа хагалж самнадаг юм чинь тэдний бvх юм эсрэг гэж боддог байсантай адил.

Австралид нар буруу эргэдэг, “арван хоёр дугаар сар” хамгийн дулаан зун нь бол “долдугаар сар” хамгийн хvйтэн євєл нь байна. Замын урсгал нь баруун гар тал. Тийм болохоор бvх машин нь “буруу талдаа рvльтэй”. Хуучин машин гурван мянган доллараар авна. Анх ирээд машинд дайруулчих гээд амаргvй юм байна лээ.

 

Австрали орон нь Дэлхий дээрхи хамгийн том арал улс бєгєєд хорь гаруй сая хvн амтай Дэлхийн цєєхєн єндєр хєгжилтэй орнуудын нэг юм. Австралийн зvvн эргийн гурван мужид арван таван сая хvн буюу нийт хvн амынх нь далан таван хувь нь амьдардаг.
Дундаж амьдралтай Австрали айл нь хоёр хvvхэдтэй, хотод ойрхон хаустай (гурван зуун мянга гаруй доллар), гэртээ интернет болон бvхий л шаардлагатай сvvлийн vеийн технологууд, хоёр машинтай байна.
Австрали залуус дээд боловсрол руу тэмvvлдэггvй. Учир нь хар ажил хийхэд л хангалттай сардаа гурван мянга гаруй доллар олдог. Гэхдээ єндєр мэргэжилтнvvд нь єндєр цалин авна. Тухайлбал дундаж хуульч цагт нэг зуун хорин доллар буюу сардаа арван мянган долларын цалин авдаг. Гэхэд би Хууль зvй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн цалин гэж Монголд цагт нэг доллар хvрэхгvй, сардаа нэг зуун доллар авдаг.

Улс тєр
Австрали улс зургаан муж, хоёр газартай холбооны улс юм. Энэ улсын тєрийн тэргvvн нь Английн хатан хаан, Хатан хаан тавин нэгэн улсын Тєрийн тэргvvн байгаа билээ. Холбооны хэмжээнд Засгийн газрыг Либераль намаар тэргvvлсэн эвсэл нь арав гаруй жил удирдаж байгаа бол бусад бvх мужуудын хувьд Хєдєлмєрийн намаар тэргvvлсэн Засгийн газартай байна. Ерєнхий сайд нь удахгуй Далан нас хvрнэ. Арваад жилийн ємнє Хєдєлмєрийн нам нь Австралийн Тєрийн тэргvvн Хатан хаан биш болж, Австрали улс бvгд найрамдах улс болох ёстой гэсэн ард тvмний санал асуулга явуулаад ялагдаж байсан гашуун тvvхтэй. Гэхдээ энэ нь Австрали улс нь “бие даасан улс биш” гэсэн vг биш юм.
Энэ оны арван нэгэн сард Холбооны парламентынх нь сонгууль болох бєгєєд арав гаруй жил удирдаж байгаа Эвсэл ялагдах магадлал ихтэй байна. Австрали улс нь улс тєрийн тогтолцооны хувьд Англитай адил парламентын сонгодог хэлбэр болох хариуцлагатай Засгийн газрыг сонгосон юм. Сонгуульд ялсан намын дарга нь Ерєнхий сайд болох бєгєєд сонгууль бvрийн ємнє намын дарга нарын дэлгэрэнгvй намтар ном хэвлэгдэн гарна. Тус бvрийг нь дєчєєд доллараар худалдаж аваад тэр номыг уншихад Австралийн улс тєрийн дотоод амьдралыг ерєнхийд нь гадарлах юм байна лээ.

Австралийн улс тєрчид маш єндєр ёс зvйтэй. Хэрэв улс тєрч хvний гэр бvл нь Зочид буудлын бизнес хийдэг бол тэр асуудлыг парламент хэлэлцэхэд тухайн улс тєрч оролцдоггvй. Улс тєрчид нь буруу л зvйл хийсэн бол хэзээд єєрєє огцроход бэлэн байдаг. Энэ онд л гэхэд Холбооны сенат, холбооны сайд нэгэн хvн Тєрийн бус байгууллагад маш багахаан хувьцаа эзэмшдэг гэдгээ олон нийтэд мэдэгдээгvй гэдгээсээ болж єєрєє огцорсон, сvvдрийн Засгийн газрын хууль зvйн сайд нь гэмт хэрэг хийж байсан хvнд “сайн хvн” гэсэн тодорхойлолт хийснийхээ тєлєє огцорсон. Саяхан миний амьдарч байгаа Виктория мужийн ерєнхий сайд нь Хорин настай хvvхэд нь согтуугаар машин барьж яваад замын хашлага мєргєснєєс болж єєрийгєє муу эцэг байна тиймээс гэр бvлдээ илvv цаг зарцуулъя гээд бараг найман жил хийсэн ажлаасаа єєрєє огцорсон.
Холбооны улс тєр нь гуравхан зуун мянган хvн амтай жижиг хотод болно. Их жижигхэн авсаархан сайхан хот байна лээ. Америк хvн загварыг нь хийсэн юм байна лээ, Вашигтонтой тєстэй санагдсан.

Эдийн засаг
Австрали улс нь асар єргєн уудам нутагтай цєєхєн хvн амтай орон юм. Vvгээрээ Монголтой тєстэй. Австраличууд єєрсдєє эдийн засгаа жижиг гэж ярьдаг. Магадгvй Хятад, Энэтхэгтэй харьцуулаад тэгдэг байх. Австрали улс єєрєє АНУ, ИХ Британи зэрэг орныг бодвол “харьцангуй” хямд юм. Тийм ч болохоор нэг сая орчим Австраличууд гадаадад ажиллаж, олон европчууд энд ирж боловсрол эзэмшиж байна.
Австрали улсыг уул уурхайгvйгээр тєсєєлєхийн аргагvй. Дэлхийн хамгийн том уул уурхайн гигантууд эндээс гаралтай, энд байсаар л байна. Австрали улс эрчим хvчний хувьд єєрсдийгєє бvрэн хангадаг бєгєєд гадаадад нvvрс экспортлож байна. Австрали улс нь Дэлхийд Бразилийн дараа орох хамгийн том зэс олборлогч юм. Зэсээ эднийхэн машин ихээр vйлдвэрлэдэг Япон, Солонгос руу экспортлодог. Сvvлийн vед Хятал улс томоохон хэрэглэгч нь болсон.
Австрали улс нь тусгаарлагдсан арал улс тул гадаад худалдааны гол тээвэрлэлт нь дэлхийн хамгийн хямд тээвэрлэлт болох далайн тээвэрлэлт юм. Миний амьдарч байгаа Мельбурн хот ч томоохон порт хотынх нь нэг.

Мельбурн хот
melbourne1Хотын нэр нь Английн нэгэн гvнтний нэр юм. Авсрали улсын хамгийн том хоёр хот нь Сидней, Мельбурн юм. Мельбурн гурван сая гаруй хvн амтай. Маш олон vндэстний хот. Мельбурн хотын дарга нь Хятад хvн. Хэдхэн жилийн ємнє энэ хот амьдрахад Дэлхийн хамгийн тааламжтай хот-оор шалгарч байсан гэсэн.
Мелбурн нь Австралийн спортын нийслэл юм. Энд Фомула-нэг, Австралийн нээлттэй теннисний тэмцээн, Дэлхийн аваргын тэмцээнvvд болдог. Энэ хот кофе, виногоороо алдартай. Гурван мянган тєгрєгєєр кофе авч уугаад хэзээ ч уудахгvй, харамсахгvй.
Энд амьдрах нэлээд vнэтэй. Миний хувьд тэтгэлэг болох мянга таван зуун долларын маань тал нь байрны тvрээсэнд, тал нь хvvхдийн цэцэрлэгт єгєєд л дуусдаг даа. Хvvхдийн цэцэрлэг єдєрт далан дєрвєн доллар, тvvний талыг Засгийн газар нь даадаг. Эмчид нэг удаа зvгээр vзvvлэхэд нэг зуу орчим доллар. Даатгалтай бол арай хямд. Тийм болохоор эхнэр бид хоёр ажил хийж тvvгээрээ амьдардаг. Ажил хийхэд сардаа мянга таван зуун доллар нэг хvн олчноо. Цагт хамгийн багадаа арван хоёр ам.доллар авдаг. Энэ нь Солонгосоос хамаагvй дээр байгаа юм. Бид энд дундажаар єдєрт єглєє есєєс хоёр цаг хvртэл ажиллаад сардаа мянга таван зууг авч байхад Солонгост єглєє зургаагаас орой долоо хvртэл ажиллаад мянган доллар л авдаг. Миний тєрсєн ах эгч хоёр Солонгост ажиллаж байгаа л даа.
Эндхийн агаар маш цэвэрхэн. Ажлын цаг нь орой тавд дуусах бєгєєд зургаа гэхэд айл болгоны гадаа машинууд нь байж байдаг. Авсраличууд маш гэр бvлсэг, найрсаг, хєршдєє сайн хvмvvс. Миний амьдарч байгаа газар л лав яг л Монголд зуслан дээр байгаа юм шиг байдаг.

Байгаль орчин
melbourne-australia-500-300Байгаль орчны асуудал хэдийгээр Дэлхий дахины асуудал хэдий ч Авсралид илvv их хурц юм шиг санагдсан. Австрали сvvлийн нэлээд олон жил гантай байгаа юм. Тэгээд ч дэлхий нийтийн дулааршил, ус зэрэг асуудал нь ирэх сонгуульд нь нэлээд нєлєєлєхєєр байгаа.
Австрали хэдийгээр дулаан орон хэдий ч євєлдєє бас их жихvvн. Орон сууцнууд нь нэгдсэн халаалтын систем байхгvй болохоор “тен” л залгана даа. Vvнд тогны мєнгє явж єгнє. Австрали єєрийн гэсэн Альптай, их сайхан юм байна лээ. Цэцэг ургаж байгаа газраас тав алхаад цанын баазад очиж байгаа юм чинь.
Австрали улс эрчим хvчнийхээ ная гаруй хувийг нvvрснээс олж авдаг. Энэ нь байгаль орчинд сєргєєр нєлєєлж байгаа бєгєєд нєєцийн хувьд нэлээд хязгаарлагдмал учир Австрали улс Атомын цахилгаан станцтай болох хvсэлтэй байгаа бєгєєд хоёр том нам нь аль аль нь дэмжиж байгаа. Харин иргэд нэлээд эсэргvvцэж байгаа. Ер нь Австралийн дэд бvтэц нэлээд сонирхолтой сэдэв.

Дэд бvтэц
Дэд бvтэц нь ерєнхийдєє улс орны амьдралын тvвшинг харуулдаг билээ. Австрали улсын иргэд оршин суугчид сайхан амьдарч байгаагын нэг vндэс нь сайн дэд бvтэц. Австрали улс нь єргєн уудам нутагтай цєєн хvн амтай ч дэд бvтцийг сайн хєгжvvлж чадсан. Австрали орон бvхэлдээ босоо болон хэвтээ тємєр зам, авто замтай. Газ дамжих хоолой ч хотуудаа холбосон байгаа. Ерэн оны дэлхийн эдийн засгийн шинэ эргэлтээс эхлэн Дэд бvтцийн хєрєнгє оруулагч нь Тєр ганцаараа байхаа больсон. РРР гэж нэрлэгдэх болсон шинэ загварын дагуу хувийн сектор нь єєрєє тємєр зам, авто зам, цахилгаан станц, сургууль, эмнэлэг зэргийг барих болсон. Тэгээд эргэж улсаас хориос гучин жилийн хугацаанд мєнгєє авах систем юм. (Энэ систем Монголд хэрэгжиж эхлэх гэж байгаа. Зам, тээвэр, аялал жуулчлалын яам саяхан Кекvшvзан сан, японы нэгэн компани нартай УБ-Мандалговь, бас нэг чиглэлд хар замыг єєрийн хєрєнгєєр барих санамж бичигт гарын vсэг зурсан дуулдсан. Зарим компани єєрийн хєрєнгєєр Хятад руу тємєр зам барих санал ч тавиад байгаа юм байна лээ. )
Хувийн секторууд нь єєрсдєє эрсдэлээ vvрэн хэдэн тэр бум долларыг vvнд зарцуулж байна. Энэ бол зєвхєн Австраличууд биш юм. Австралийн хамгийн том хоёр барилгын компани гэхэд Германы компани. Мелбурн хотын метро-г нь Франц компани ажиллуулж байна.

Австралид vйлдвэрлэв
Асвтрали улсдаа хийсэн бvтээгдэхvvн дээрээ “бахархалтайгаар Авсралид vйлдвэрлэв” гэсэн бичигтэй. Гэхдээ дэлгvvрээр явж байхад хvнснээс бусад ихэнхи бvтээгдэхvvн нь Хятадад vйлдвэрлэв гэсэн байдаг. АНУ-д бач тийм гэж сонссон. Магадгvй би хямд газраар нь л явдаг байх. Хvнсний хуьвд эднийх маш хатуу хилээр идэх юм юу ч оруулахгvй. Согтууруулах ундаа, шоколад л оруулдаг гэсэн.
Хятад, Энэтхэг эдний хувьд vнэхээр том сонирхол. Анх ирээд vнэндээ Азид ирсэн юм шиг л байсан. Маш их Хятад, Вьетнам, Энэтхэгvvд байдаг. Арга ч vгvй биз дээ. Австралийн хvн амын єсєлтын гол хувийг нь тєрєлт бус, гаднаас ирсэн цагаачид эзэлдэг гэсэн. Цагаачдын ихэнхи гэхдээ цагаан арьстанууд эзэлсэн хэвээр байгаа.
Єндєр хєгжилтэй баян орон болохоор олон улсын нэр хvндээ бодоод дvрвэгсэдийг ихээр авдаг юм шиг байгаа юм. Миний амьдардаг хэсэгт нэлээн ойр газар Сомалигаас ирсэн нєхдvvд нэлээд их байдаг. Энэ оронд (Австралид) “хэлний шугам-гарц“ гэж нэг сайхан юм байдаг. Чи англиар ойлгохгvй бол арав гаруй хэлээр шууд ярьж болох сувгуудтай. “Бусад” гэсэн суваг ч байдаг юм байна лээ. Тэнд нь Монгол байдаг эсэхийг мэдэхгvй.

Австралид ирэх нь
Австрали улс нь дээхин vеийн АНУ-тай нэгэн адил маш зєєлєн цагаачлалын бодлоготой бєгєєд Австрали мєрєєдєл гэж бас байдаг. Хорин жилийн ємнєєс эдний цагаачлалын бодлого нэлээд єєрчлєгдсєн. Тухайлбал Австралид тєрсєн л бол Австралийн иргэн байхаа больсон. Харин АНУ-д энэ хэвээрээ гэж сонссон.
Эднийхэн визээ єгєхдєє санхvvгийн шаардлагыг нэлээд єндєрт тавьдаг сайн ч шалгадаг. Оюутны виз авахад мэдээж сургуулийн урилга, тєлбєрєє тєлєх чадварын баталгаа хэрэгтэй.
“Чадварлаг цагаач” гэсэн хєтєлбєр Австрали орон хэрэгжvvлдэг. Чи vнэхээр мэргжилдээ сайн, англи хэлтэй бол тавтай морил л гэнэ дээ. Гэхдээ байнгын оршин суугч болоход Монголчуудын хувьд байгалын шинжлэх ухаан л хэрэгтэй салбар байх даа.

Хєгжил ба хачин зvйлс
Австрали улс нь ардчилалын тvвшингээрээ дэлхийд дээгvvрт орно. Энд ижил хvйстнvvд хуримаа хийж болно. Харин хvvхэд vрчлэн авч болохгvй. Гэхдээ хvvхэд vрчилж авах эрхийн тєлєє тэд vзээд л байгаа. Энэ Мельбурн хотод гэхэд жил бvр гей, лесби нарын шоу болно.
Зарим муж нь “эмчлэх найдваргvй” хvнийг амийг нь хороохыг зєвшєєрсєн хуультай.
Ерэн хоёр онд Австралийн дээд шvvх алдарт Мабо-гийн шийдвэрээ гаргасан. Vvний дагуу олон зууны туршид энэ газрын уугуул иргэд байсан Аборигин хvмvvс газартаа эзэн нь болж эхэлсэн. Энэ нь Австралийн эдийн засаг, уул уурхайд асар ихээр нєлєєлсєн.
Австраличууд мєнгєтэй учраас зугаа цэнгэлд их дуртай. Пиво, вино их ууна. Мєрийтэй тоглоом, бооцоот тоглоомонд их аз vзнэ. Австралийн хамгийн баян хvн нь Мельбурн дах Казиногын эзэн дєчин настай залуу бєгєєд зургаан тэр бум гаруй доллартай.

Австрали дахь Монголчууд
Австралид Монгол Улсын элчин сайдын яам, консул аль аль нь байхгvй. Гэхдээ Австралийн уул уурхайн нэлээд олон компани Монголд ажиллаж байна. Монгол Улсаас Австралид єргємжит консулаар нэгэн настай австрали хvн ажилладаг. Зарим Монголын компани тухайлбал Эрдэнэт хивс Сидней руу бараагаа экспортлодог гэж сонссон.
Миний сонссоноор Мельбурнд дєч, Брисбанед гуч, Аделайдед хорь, Пертэд хоёр, Канберрад арван тав, Сиднейд мянга орчим монгол байдаг гэсэн. Сиднейгээс бусад хотуудын Монголчуудын талаас дээш хувь нь Австралийн Засгийн газрын зардлаар мастер, докторын зэрэгт суралцаж байгаа Монголын тєрийн албан хаагчид, тэдний гэр бvл юм. Харин vлдсэн хэсэг нь Австральд байнгын оршин суугч (таван жил хvртэл) виз авсан хvмvvс эсхvл Монголын Улсын тєрийн сан, Олон Улсын байгууллагын зардлаар суралцагсад, гэр бvлтэйгэээ байгаа юм.
Сидней дэх Мянган Монголын бараг тал нь визнийх нь хугацаа дууссан “харласан” хvмvvс байдаг гэж сонссон.
Энд АНУ болон бусад єндєр хєгжилтэй оронд байгаа Монголчууд шиг “Монголчуудын холбоо” гэж огт байдаггvй. Бvгд сонссон сонссоноороо л бие биенээ мэдэж амьдардаг. Харин сvvлийн vед миний мэдэж байгаагаар зарим нааштай хандлага бий болж байгаа.

(Энд би Австрали улс, Австраличуудыг магтахыг хvсээгvй, муулахыг бvр ч хvсээгvй. Монголчуудыгаа ч мєн адил.)

Єндєр овогт Сэрээновын Мандахбат

Мельбурн хот, Австрали улс
2007 оны 08 сарын 15 єдєр

http://mandakhbat.wordpress.com

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2092938/935/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Визний шинэ журамд шилжлээ [8] [1] Levi`s 2010-04-22 96367
Зарлал Солонгосоос АНУ-ын визэнд орох В1, В2 [33] Levi`s 2009-08-25 115048
Зарлал МОНГОЛ УЛСАД СУУГАА БНСУ-ЫН ЭСЯ [22] Levi`s 2009-04-28 134912
Зарлал International Telephone Code [13] [1] TLG13 2008-08-31 70694
Зарлал Аялал жуулчлалын талаар сонирхсон бүх зүйлээ эндээс олж болохоор хэрэгтэй булан болгоцгооё! [64] admin 2008-06-27 147099
11550 СОЛОНГОС УЛСАД СУРАЛЦАЦГААЯ file SMARTEDUCATION 2015-11-01 875
11549 СӨҮЛ ХОТОД ЗОЧИД БУУДАЛД ХЯМДРАЛТАЙ YНЭЭР ЗАХИАЛГА АВЧ БАЙНА nom05 2015-10-30 672
11548 Эвер ланд руу 40 Хувь хямдралтайгаар өдөжингөө чөлөөтэй тоглооцгооё beluga 2015-10-28 646
11547 Лотээ волд руу 40 хувь хямдралтайгаар тоглоом дээр тоглоцгооё beluga 2015-10-28 638
11546 vnegui tuslamj zovlogoo Jargalsuren2015 2015-10-27 685
11545 Солонгос хэлний найдвартай орчуулга (한-몽, 몽-한 전문번역) Бүх төрлийн Солонгос хэлний орчуулгыг найдвартай түргэн шуурхай хийнэ. Солонгосын визаны урилга, батлан даалтыг шалгаж өгнө. Хөтөлбөр маршрут хийж үйлчилнэ. Мөн бизнесс судалгаа хийж өгнө. file oko0910 2015-10-27 650
11544 herbalife iin buteegdehuun 25%iin hyamdraltaigaar herb 2015-10-24 591
11543 SOLONGOS ELCHIND OROH BVH MATERIALIIG NAIDVARTAI HYMD BATALGAATAI BVRDVVLJ OGNO shuugiinaa 2015-10-24 652
11542 Солонгосын шилдэг эмнэлгүүдэд зуучилж онгоцны буудлаас тосох, буудлын захиалга, эмнэлгийн орчуулгын үйлчилгээ үзүүлж байна. canaan 2015-10-19 602
11541 ВИЗ болон ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ huuli707 2015-10-17 686
11540 Солонгосын шилдэг эмнэлгүүдэд зуучилж онгоцны буудлаас тосох, буудлын захиалга, эмнэлгийн орчуулгын үйлчилгээ үзүүлж байна. canaan 2015-10-16 650
11539 ЭМЭГТЭЙЧҮҮД ҮРГҮЙДЛИЙН САЙН ЭМНЭЛЭГ БАЙНАА my_info 2015-10-14 617
11538 gereegeer tatuulii vne hulsiin gomdoohgve bing 2015-10-08 614
11537 Unegui aris archilgaa va nuur budalt. tengeriinzaadas 2015-10-08 586
11536 Unegui aris archilgaa va nuur budalt. tengeriinzaadas 2015-10-08 707
11535 Солонгосын шилдэг эмнэлэгүүдэд зуучилж онгоцны буудлаас тосох, зочид буудал захиалах, эмнэлэгийн орчуулгын үйлчилгээг үзүүлж байна. canaan 2015-10-08 576
11534 gereegeer tatuulii boogii7014 2015-10-07 668
11533 Эрүүл мэндийн аялал жуулчлалыг танд санал болгож байна canaan 2015-10-06 677
11532 МОНГОЛ ТАУН ПОДВАЛ 9ТООТ "EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГА, УРИЛГА, ОЮУТАН, ЭМНЭЛЭГ ЗУУЧЛАХ ТӨВ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-10-03 576
11531 ОЛОН УЛСЫН ХАМГИЙН ХЯМД ОНГОЦНЫ ТИЙЗ Nymka1299 2015-10-02 810
11530 ОЮУТНУУДАА 2016 ОНЫ 3 САРЫН БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА . "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-10-02 580
11529 KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ 10.000 WON SALE SALE SALE★☆★SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, ЗӨВХӨН МАНАЙХААС mongo.l town MGLSKY. gmobile skytel . .02-2265-1698 **MGL гишүүн* 2015-09-27 720
11528 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-09-25 659
11527 Эмнэлэг зуучлах, орчуулгын үйлчилгээ sooko23 2015-09-25 638
11526 ОЮУТНУУДАА 2016 ОНЫ 3 САРЫН БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА . "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-09-22 726
11525 Солонгосруу найдвартай 3 сараар гаргуулна. харлахгүй. naraasumya 2015-09-21 1045
11524 KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, ЗӨВХӨН МАНАЙХААС mongo.l town MGLSKY. gmobile skytel . .02-2265-1698 **MGL гишүүн* 2015-09-20 681
11523 МОНГОЛ ТАУН ПОДВАЛ 9ТООТ "EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГА, УРИЛГА, ОЮУТАН, ЭМНЭЛЭГ ЗУУЧЛАХ ТӨВ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-09-19 657
11522 KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, ЗӨВХӨН МАНАЙХААС mongo.l town MGLSKY. gmobile skytel . .02-2265-1698 **MGL гишүүн* 2015-09-19 644
11521 SOLONGOSRUU NAIDVARTAI GARGANA 5 SAY BARITSAA TABIHGVI!! UTAS:94653270 shuugiinaa 2015-09-15 905
11520 YAARALTAI SOLONGOSRUU 100% NAIDVARTAI GARGANA UTAS:94653270 shuugiinaa 2015-09-15 740
11519 KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, ЗӨВХӨН МАНАЙХААС mongo.l town MGLSKY. gmobile skytel . .02-2265-1698 **MGL гишүүн* 2015-09-14 801
11518 ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ huuli707 2015-09-12 731
11517 KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, ЗӨВХӨН МАНАЙХААС mongo.l town MGLSKY. gmobile skytel . .02-2265-1698 **MGL гишүүн* 2015-09-10 602
11516 KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, ЗӨВХӨН МАНАЙХААС mongo.l town MGLSKY. gmobile skytel . .02-2265-1698 **MGL гишүүн* 2015-09-10 637
11515 Ongotsnii bilet bolon Agaariin achaag hamgiin hyamd midasia 2015-09-10 637
11514 HUULI ZUI VIZ huuli707 2015-09-08 673
11513 Харш, Айзам, Хар Тас хамтлагуудын тоглолтонд урьж байна. 현아 2015-09-02 584
11512 МОНГОЛ ТАУН ПОДВАЛ 9ТООТ "EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГА, УРИЛГА, ОЮУТАН, ЭМНЭЛЭГ ЗУУЧЛАХ ТӨВ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-08-29 675
11511 Харш, Айзам, Хар Тас хамтлагуудын тоглолтонд урьж байна. [1] 현아 2015-08-28 643
11510 YAARALTAI SOLONGOSRUU 100% NAIDVARTAI GARGANA UTAS:94653270 shuugiinaa 2015-08-28 587
11509 Монголд 1 өрөө байр зарна file Narka976 2015-08-27 565
11508 Exit orchuulga holboo bariach [1] baagii_acc 2015-08-25 722
11507 МОНГОЛ ТАУН, ЧЭЙЛ ЭМЭГТЭЙЧYYДИЙН ЭМНЭЛЭГ, БОЛОН ХУДАЛДААНЫ ТӨВYYДТЭЙ ОЙРХОН ЗОЧИД БУУДАЛД ХЯМДРАЛТАЙ YНЭЭР ЗАХИАЛГА АВЧ БАЙНА nom05 2015-08-25 635
11506 hajuu oroo holsloe duri 2015-08-24 548
배너신청
자생병원

배너신청