Бичлэгийн тоо 1

Визний шинэ журамд шилжлээ

Уншсан 96367 vote 0 2010.04.22 16:26:59

Европын холбоо саяхнаас зорчих визний шинэ журам хэрэгжүүлэхээр боллоо. Энэ нь нэг талаар виз олголтыг хөнгөн хялбар болгож байгаа аж. Тодруулбал, Шенгений орнуудын виз нэгдсэн нэг хүснэгт бүхий анкеттай болж байна. Энд хуучин 48 шаардлагыг хангах ёстой байсан бол одоо 37 шаардлагыг “биелүүлж” бөглөхөд хангалттай. Өмнө нь Европын холбооноос тухайн улс орнуудад суугаа ЭСЯ, консулын болон төлөөлөгчийн газар виз олголт дээр өөр өөрийн шаардлагыг тавьдаг байсан бол одоо нэгдсэн журамд орж, ингэснээр виз олголт болон татгалзалт ил тод, тунгалаг болж байгаа талаар ОХУ-д суугаа Латвийн ЭСЯ дахь Европын холбооны төлөөлөгч хатагтай Вияа Буш мэдэгдэж байна. Шинэ журмаар хүүхдүүдийг өмнө нь томчуулын паспортад бичдэг байсан бол одоо тусад нь виз бичиж олгож байхаар болж байна. Визний шинэ журмыг Их Британи, Ирландаас бусад Европын холбооны гишүүн орнууд хүлээж аваад байна. Болгар, Румын, Кипр зэрэг улсууд Шенгений бүсэд багтах үед энэхүү журам тус улсуудад үйлчилж эхэлнэ. Мөн Европын холбооны гишүүн биш боловч Исланд, Норвег, Швейцарь улсуудад шинэ журам хэрэгжих нь.

 

Мэдээллийн эх сурвалж Бизнес Таймс

Зовлого зовохоос зориг мөхөхгүй


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Визний шинэ журамд шилжлээ [8] [1] Levi`s 2010-04-22 96367
Зарлал Солонгосоос АНУ-ын визэнд орох В1, В2 [33] Levi`s 2009-08-25 115048
Зарлал МОНГОЛ УЛСАД СУУГАА БНСУ-ЫН ЭСЯ [22] Levi`s 2009-04-28 134912
Зарлал International Telephone Code [13] [1] TLG13 2008-08-31 70694
Зарлал Аялал жуулчлалын талаар сонирхсон бүх зүйлээ эндээс олж болохоор хэрэгтэй булан болгоцгооё! [64] admin 2008-06-27 147098
1 sod songino 2009-07-04 2830
배너신청
자생병원

배너신청