Бичлэгийн тоо 11,685
ohid bysgyichyyd medehed ilyydehgyi,,zovlogoonyyd,,orj yzeerei,,
Уншсан 780 vote 0 2011.01.13 00:04:48
Иллэгийн нууц mgl taun604toot, ,,www.tugsmaa.com end darna uu,,010-9821-3721
|
Бид нүүрээ арчлах олон аргыг мэднэ. Тэгвэл нүүрэнд бас нэг нөлөө үзүүлдэг зүйл бол иллэг гэнэ. Иллэг ямар ач холбгдолтой яагаад нүүрэнд иллэг хийх ёстой гэж?
-Иллэг нь цусны эргэлтийг сайжруулна. -Иллэг нь нүүрний булчинг чангаруулна. -Иллэг нь арьсны тосны булчирхайны үйл ажиллагааг зохицуулж сайжруулна. -Иллэг нь тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. -Иллэг нь мэдрэлд сайнаар нөлөөлнө. Нүүрэндээ иллэг хийхийн тулд нүүрэндээ тос түрх. Ингэхдээ иллэг хийж байх үед гар чинь нүүрний арьсан дээгүүр чөлөөтэй гулгаж байхаар бодож тааруулаарай. -Юуны өмнө эвтэйхэн байрлалаар суу. Тэгээд хөмхийгөө зуугаад нүүрний булчингаа дагуулан эрүүнээсээ эхлэн чих рүүгээ чиглэсэн маягтай тойрог хөдөлгөөнөөр иллэг хий. -Хацар дээр хонхорхой үүсгэ. Ингэхийн тулд амаа "О" үсэг хэлэх гэж байгаа юм шиг болго. Үүссэн хонхорхойноос чих рүүгээ чиглүүлэн арьсаа сунгалгүйгээр гарынхаа гурван хуруугаар хагас Щ тойрог хөдөлгөөнөөр иллэг хий. -Хамрынхаа самсааг тойруулан хуруугаараа иллэг хий. Тэгээд хамраасаа хөмсөг рүүгээ чиглүүлэн мөн тойрог хөдөлгөөнөөр иллэг хий. -Эрүүнээсээ хэнхдэг рүүгээ чиглүүлэн, хоёр гараараа ээлжлэн дээрээс доош ил. Энэ нь хүзүүний иллэг болно. -Нүүрэндээ иллэг хийхдээ дороос нь дээшээ илдэг бол хүзүүг дээрээс доош илнэ. -Хурууныхаа араар эрүүнийхээ доогуур тойрог гарган зөөлөн товш. Дээрх иллэгийг өдөр бүр давтан хийж чадвал нүүрний чинь арьс гайхалтай чангарна. |