9-р сарын 10-ны Ням гарагт ГҮМИ ХОТНОО КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ДАНС НЭЭН PAYEASY ҮЙЛЧИЛГЭЭНД БҮРТГЭХ ТУХАЙ
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар Хойд Кёнсан мужийн Гүми хотын Гадаад иргэдэд зөвлөгөө өгөх төвтэй /구미제일외국인상담센터/ хамтран 2017 оны 9 дүгээр сарын 10-ны /Ням гараг/ өдрийн 10:00-17:00 цагийн хооронд тус хотод оршин сууж буй иргэдэд консулын үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн энэ өдөр KEB HANA банкны төлөөлөгч ажиллах ба оршин суух эрхтэ...й эсэхээс үл хамааран KEB HANA банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
경북 구미시 임수로74. 구미제일외국인상담센터
Иргэд дараахь консулын үйлчилгээг авах боломжтой: Үүнд:
1. Иргэний үнэмлэх олгох бүртгэл хийх /16 нас хүрсэн иргэд/ , сунгах /25, 45 хүрсэн иргэд/
2. Бүх төрлийн нотариатын үйлчилгээ, итгэмжлэл баталгаажуулах,
3. Гэрлэлт бүртгэж, гэрчилгээ олгох,
4. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох,
5. Шинээр гадаад паспорт мэдүүлэх материал хүлээн авах,
6. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах,
7. Буцах үнэмлэх мэдүүлэх материал хүлээн авч буцах үнэмлэх олгох
8. Бүх төрлийн бичиг баримтын орчуулга
Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай www.busan.consul.mn цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Мэдүүлэг бөглөхдөө зөвхөн монгол хэлээр бичнэ үү.