Биеийн дархлаа яагаад сулардаг вэ?
Хүний биеийн дархлааны
систем нь маш нарийн тогтолцоотой. Чөмөг, дэлүү, тунгалагийн зангилаа,
шингэний урсгал нь “дархлааны систем”-ийн үндсэн зангилаа юм. Энэ нарийн
механизм бөгөөд гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг
аяндаа өөрөө зохицуулж байдаг. Экологийн таагүй орчин, буруу хооллолт,
аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын
хэт ачаалал, шинэ вирус нь дархлааг амархан алдагдуулдаг. Дархлаа суларсны
анхны шинж тэмдэг нь архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах,
нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйтэх, толгой өвдөж, булчин
болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ. Хүндрэлийн дараагийн шатанд
ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “өвдөнө”.
Уруул дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй “тулаан” болж буйн илрэл
бөгөөд энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс юуны
түрүүнд дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй. 01059639159