Хэрэв таньд зөвлөгөө, туслалцаа хэрэгтэй бол ( Цалин хөлсний талаарх)
бусад Уншсан 29 vote 0 2021.08.29 11:54:43Үндсэн цалин ба энгийн цалин
Үндсэн цалин нь хөдөлмөрийн гэрээ байгуулах vед ажилчин, ажил олгогч хоёрын тогтоосон цагийн болон өдрийн цалин юм.
Хэрэв та албан тушаалын тэтгэмж, vйлчилгээний тэтгэмж гэх мэт сар бvр тогтмол цалин авч байгаа бол, энгийн цалин нь vндсэн цалин ба тэтгэмжийн нийлбэр юм.(тэтгэмж гэдэг нь нэмэгдэл цалин өөрөөр хэлбэл илvv цаг, хvнд нөхцөл)
Та ингэж цалин авч байна уу? Хэрэв та vvнийг авахгvй бол, эдгээр тэтгэмжийг цалин хөлсөнд оруулаагvй бол үндсэн цалин болон энгийн цалин адил байна.
Илvv цаг, шөнийн болон баярын ажлын хөлс(ажилын бус өдөрх ажилын хөлс)ийг vндсэн цалин биш энгийн цалингаар тооцдог. Ажил олгогч энэхvv тэтгэмжийг vндсэн цалин эсвэл нийт цалин гэж тооцдог эсэхийг шалгах хэрэгтэй.
Хөдөлмөрийн стандартын тухай хуулийг хэрэгжvvлэх тогтоолын 6дугаар зvйл
та мэдээлэл авахыг хүсвэл Хэрэв танд энэ асуудлаар зөвлөгөө, туслалцаа хэрэгтэй болон мэдээлэл авахыг хүсвэл Азийн цонхтой холбоо барина уу. Зөвлөгөө үнэ төлбөргүй болно. Манайх Даваа, Бямба гаригт амарч, Лхагва, Пүрэв, Ням гаригуудад ажиллана. Зөвлөгөөг 11:00-17:00 цагийн хооронд авах боломжтой.
☛Гадаадын иргэнийг дэмжих төв Азийн цонх ☎ (031)443-2876/
Хаяг: 3 давхарт, 578, Gunpo-ro, Gunpo-si, Gyeonggi-do
주소 : 경기도 군포시 군포로 578, 3층