Ургацын баярын үеээр COVID-19-ийн эсрэг хорио цээрийн дэглэм
бусад Уншсан 99 vote 0 2021.09.05 14:01:26Ургацын баярын үеээр COVID-19-ийн эсрэг хорио цээрийн дэглэм тогтоосон мэдээлэл.
Засгийн газар энэ сарын 6ны өдрөөс эхлэн нийгмийн харилцаанд зай барих журамын 4-р үе шатан дахь кафе хоолны газрууд 21 цагт хаахыг 22 цагт хаахаар 1 цаг сунгасан болно. Хэрэв вакцинд хамрагдсан 2 ба түүнээс дээш хүн байвал орой 18 цагаас х ойш 4 ба түүнээс дээш хүн байвал цугларалтын тоо 6 хүртэл байж болно. Нэмж дурдахад зөвхөн Ургацын баярын (Чусеок) долоо хоногт 8 хүртэлх хүнийг гэр бүлийн цугларалтад оролцуулахаар шийдсэн байна.
Нийгмийн харилцаанд зай барих журамын 3-р үе шатанд бүх олон нийтийн байгууламжид вакцинжуулалтад хамрагдсан 4 хүн багтсан 8 хүртэлх хүний хувийн цугларалт хийх боломжтой. Гэрлэх ёслолын ордон, хоол өгөхгүй бол 99 хүртэл хүн хүлээн авах боломжтой.Энэ тохиолдолд вакцин хийлгэсэн хүн гэдэг нь вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 14 хоног өнгөрсөн хүнийг хэлнэ.
Засгийн газар мөн Урагацын баяр (Чусеок) зэрэг гэр бүлийн цугларалт хийхийг зөвшөөрсөн хүмүүсийн тоог долоо хоногоор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. 20-26 -ны хооронд вакцинжуулалтыг хийж дууссан 4 хүн багтсан 8 хүртэлх хүний гэр бүлийн цугларалт хийх боломжтой.