Ухаалаг утсыг удаан хэрэглэвээс "Хүзүүний диск"-тэй болно
Утасны дэлгэц рүү харах үед хүзүүнд 27кг хүртлэх ачаалал ирдэг
Часэн эмнэлгийн "Чүна" бариа засал, мэдрэл сэргээх, нөхөн төлжүүлэх эмчилгээ, хөдөлгөөнт зүүний эмчилгээгээр хүзүүний дискийг бүрэн эмчилнэ. "Часэн" Солонгосын уламжлалт эмнэлэг
Ухаалаг гар утасны хэрэглээ эрс нэмэгдсэн сүүлийн жилүүдэд нурууны дисктэй адил "хүзүүний диск"-тэй залуучуудын тоо олширч байна. Хүзүүний нугалам хоорондын жийргэвчний үүрэг гүйцэтгэх зөөлөн эд түрэгдэн гарч ирж мэдрэлээ дарсан /цаашид "Хүзүүний диск" гэнэ /-ны улмаас үүсдэг өвдөлт, хөшилт нь ихэвчлэн 40-50 орчим насны хүмүүст илэрдэг хөгшин хүний өвчин юм. Сүүлийн жилүүдэд компьютер болон ухаалаг утасны хэрэглээ эрс нэмэгдсэний улмаас залуучуудын дунд хүзүүний дисктэй хүмүүс ихэсч байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн нь саяхан. Хүзүүний хэлбэр нь тэгширч, улмаар хөшсөн 20-30 орчим насны залуучуудын эмнэлэгт ирэх тоо нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Ухаалаг утасны дэлгэц рүү харах гэж толгой гоо урагшаа тонгойлгоход хоёр мөрний хэлбэр урагшаа хумигдах хэлбэрт орж, мэргэжилтнүдтийн хэлдгээр "яст мэлхийний нуруу"-ны хэлбэртэй мэт болдог байна. АНУ-ын нурууны согог судлах чиглэлээр мэргэшсэн доктор профессор KENNETH K. HANSRAJ-аар ахлуулсан судалгааны багийн "Surgical Technology International" олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн мэдээлэлд "Ухаалаг утасны дэлгэц рүү харахын тулд урагшаа тонгойх байдал нь 6-7 настай хүүхдийг хүзүүн дээрээ мордуулсан байдалтай адил ачаалалтай байдаг бөгөөд энэ нь ойролцоогоор 27кг-ын ачаалалтай тэнцдэг" гэсэн байна.
Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг
Холбоо барих утасын дугаар: 010-5303-2123
Монголоос холбогдох дугаар: 7780-1919