700x60.jpg
Бичлэгийн тоо 51,654
Жин нэмээд байгаагийн шалтгаан ажил чинь байж магадгүй
Ойрын үед жин нэмээд, шалтгааныг нь юу байж болох талаар бодож сууна уу? Жин нэмэхэд олон шалтгаан байх ч нэг нь чиний ажил дээрээ гаргаад сурчихсан багахан зуршлуудтай холбоотой байж болно. Жишээ нь:
 

1. Ажилдаа орой ирж оройтож тардаг бол
Чиний ажлын цаг оройтож эхлээд оройтож дуусдаг бол жин нэмээд байгаагийн чинь нэг шалтгаан яах аргагүй мөн. Эсвэл ажил чинь эрт эхлэдэг ч чи ажил дээрээ байнга оройтож суудаг бол мөн л адилхан байх нь байна. Учир нь энэ үед хоол чинь оройтоно гэсэн үг. Оройтож идсэн хоол биед чинь энерги биш өөх, тос болж шингэнэ. Дээрээс нь өглөөд бие чинь хангалттай сайн амарч чадалгүй сэрэх бөгөөд энэ байдал олон давтагдахын хэрээр хүсээгүй өөх чинь бас нэмэгдэнэ гэсэн үг.
Тэгэхээр хэрвээ ажил дээрээ оройтохоос өөр аргагүй байдаг бол өөртөө зориулаад хоолоо битгий оройтуул. Эрүүл, эрч хүчтэй байхын тулд хоол идэж байгаа болохоос биш цаг үрэх гэж бид хоол идээд байгаа биш шүү дээ.
2. Хамт ажиллагсад чинь... 
Үдийн цайны цагаар чи мэдээж ганцаараа суугаад хооллоод байхгүй. Хамт ажиллагсадтай мэдээж хамтдаа хооллож таарна. Энэ үеэр тэд ямар хоол идэж байна түүнтэй нь ижил төстэй хоол авч идэх нь их байдаг. Бусад нь бүгд ийм хоол идэж байхад ганцаараа ялгараад яахав эсвэл хооллохоор орсон газар нь ийм хоолтой гэх мэт олон шалтгаан байж болно.
Тэгэхээр жин нэмж байгаадаа санаа зовж байгаа бол бусдыг аялдан дагалдахаа боль. Өөртөө хувийн хоолны цэс зохиогоод гэртээ хоолоо хийж авчирч яагаад болохгүй гэж? Эсвэл ганцаараа ч хамаагүй эрүүл хоолтой газраар үйлчлүүлж болно.
3. Машинаасаа “салахгүй” байх
Автобус хүлээж зогсохгүй, цаг хэмнэнэ, тухтай гээд машинаа байнга хөлөглөх шалтгаан олон л доо. Гэхдээ ажилдаа тогтмол машинаар явах нь угийн суугаа ажилтай чамайг улам хөдөлгөөний дутагдалтай болгоно.
Ажил гэр чинь хол зайтай байдаг болохоор машинаар явахгүй л бол болдоггүй байж болох юм. Тэгвэл машинаа орох хаалганаасаа хол тавьж болно. Цайныхаа цагаар ч аль болох машин уруугаа битгий ойрт. Үнэхээр дасгал хөдөлгөөнд цаг гаргаж хийх боломжгүй байвал ядаж л өдөрт алхаад байх хэрэгтэй шүү.
4. Сандал дээрээ хадаатай мэт байх
Заримдаа ажил чинь амжихгүй байх үед цаг хэмнэхийн тулд гадагш гарч хоол идэлгүй хоол хүргүүлэх, эсвэл хэн нэгэнд захиж авчруулаад юу ч хамаагүй идчихдэг тохиолдол байдаг биз дээ? Тэр болгоны тоогоор чи суудлаасаа босолгүй хэдэн цаг сууж ажилласнаа анзаараад үз дээ. Өдөр бүр олон цагаар сууж ажиллаж байгаа хирнээ дасгал хөдөлгөөн хийхгүй байвал жилд хамгийн багадаа 5 кг жин нэмнэ гэсэн судалгааны дүн ч байдаг.
Тэгэхээр цайны цагаараа байнга босож, алхаж, агаар амьсгалж байх хэрэгтэй.
5. Заримдаа хооллохоо ч мартчихдаг
Өглөө ажилдаа гарахдаа багахан цай уучхаад өдөр хооллохоо мартчихдаг тал байна уу? Эсвэл зүгээр л өдөр хоол идэж амжихгүй байна уу? Орой гэртээ “турж үхэж, тугалын хашаа мөргөх гэж байгаа” амьтан очоод хамаа замбараагүй иднэ. Эсвэл эсрэгээрээ өглөө их юм идээд өдөр ч орой ч хоол идэлгүй унтаад өгдөг байж болох юм. Өдөрт идэж байгаа нийт хоолны чинь хэмжээ бага учраас таргалахгүй гэж бодож байж магадгүй. Гэхдээ энэ буруу хэв маяг нь өөрөө жин нэмэх шалтгаан болдог.
Өдөрт 3 хооллож байх хэрэгтэй гэсэн дундаж тоо зүгээр нэг гарч ирээгүй юм шүү.
6. Өнөөх л товчлуур дээрээ дарчихсан зогсдог
Танай гэр, ажлын өрөө чинь хэдэн давхарт байдаг вэ? Хэрвээ өндөрт байдаг бол чи мэдээж цахилгаан шатыг байнга хэрэглэдэг, тийм үү? Мэдээж энэ нь цаг хэмнэнэ. Гэхдээ чи өглөө гэрээсээ гарч цахилгаан шатанд суугаад, машиндаа сууж ажилдаа ирээд, ахин цахилгаан шатанд сууж өрөө лүүгээ орно гэх мэтээр зогсох суухаас өөр хөдөлгөөн бараг хийлгүй өдрийг өнгөрүүлж байгаа бол жин нэмж, целлюлиттэй болоод байгаатай чинь маргах юм алга. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд шаттай найзалж эхлээрэй.


 
 
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо

Дэлгэрэнгүй мэдээлэл 

Харилцах утас: 9831-6851 
(зөвхөн ажлын цагаар холбогдоорой)
(+82)-2-3496-9782 010-3003-1568 
Цагийн хуваарь : Даваа ~ Баасан 08:30-18:00
Мэйл: mn@idhospital.com 
 wechat : mn_idhospital
viber : +821030031568 

0
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9502409/4eb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332699
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725973
43499 Ажил байна em ajil 2say kaanaa2008 2020-06-10 277
43498 бусад Гадаад иргэнтэй гэр бүл болоод олон асуудалын улмаас ТА хохирон үлдэх юмуу, Хэн нэгний дарамтан доор ... file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2020-03-06 277
43497 Ажил байна Буудлын ажлууд байна bada1024 2020-03-05 277
43496 бусад Emegtei ajil bn 아연이 2020-02-10 277
43495 Ажил байна Hoolnii gazar 10897645 2020-02-09 277
43494 Ажил байна ondor tsalin tai ajild avna boroo475 2020-01-21 277
43493 Ажил байна Ugaagch 1em Amjilt99 2019-10-31 277
43492 бусад Авч чадаагүй цалин 13 дахь сарын цалин авч өгнө. file [1] "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2019-11-21 277
43491 Ажил байна Er-2 Em -2 Kimchinii uildvert yaraltai ajild avna kerysip 2019-11-16 277
43490 Байр байна AJLUUD .... EM 55958760 2020-02-17 277
43489 Ажил байна Er-1 barilgiin tyslah ajild yaraltai avna. lyricsz 2019-09-26 277
43488 Байр байна Paju zug neg em buudliin ajil baina. 55958760 2019-06-27 277
43487 Ажил хайж байна Сөүлд гэрээсээ явах эр ажил бн уу Arbaitad 2019-07-09 277
43486 Ажил байна эм буудал babydoll0601 2019-06-14 277
43485 Ажил байна KOCHAND ajilchidiin hoolnii gazar ayga tavag ugaagch avna. ajilliinzar 2019-09-17 277
43484 Байр байна Em ajil bn tenger9900 2019-05-15 277
43483 Ажил байна Eregtei shuudangiin ajil yag odoo bn baatarbaatar0001 2019-05-14 277
43482 Байр байна ЭР БУУДАЛ БНА 880286969 zaya0422 2019-06-08 277
43481 Ажил байна 1emegtei buudliin ajil bna ajil helee medehgui baij bolno suder 2019-07-22 277
43480 Байр байна Neg er seould baingiin ajil hiine arbaitaa 2019-05-22 277
43479 Ажил байна buudliin arbait bna 허니 2019-05-08 277
43478 Байр байна Buudliin ajil. sainssaihans 2019-01-07 277
43477 Байр байна Ajil bn cherry2000 2018-09-10 277
43476 Байр байна Uildveriin ajil bn sekas 2018-07-12 277
43475 Ажил байна Эр,эм болон гэр бүл буудлын ажлууд бна urguu1mn 2018-07-11 277
43474 Байр байна Bair bna ssik 2019-08-31 277
43473 Ажил байна 창고 출고(남자) yugo 2019-09-02 277
43472 Ажил байна 14 хоногийн дотор нутаг буцана уу гэсэн цагаан хуудас авсан бол file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2019-04-17 277
43471 Ажил байна 1 em buudal bna. naadam2020 2020-02-13 277
43470 бусад D9 виз сургалтанд бүртгүүлж өгөх болон D2,D10 визнээс D9 сольж өгнө.0260124422 For you Хууль зүйн товчоо 2019-04-10 277
43469 ajild avna sayna 2017-07-24 277
43468 Ажил байна ★안산중앙역 모텔 청소 1명 알바구합니다.★ jwm 2018-08-19 277
43467 Байр байна 석계 역 deer 4 davhariin 1oroo bair bna. no nick 2019-12-12 277
43466 Ажил байна 대구 -d Hvlemjnii ajild 2- eregtei awna 90,000won bair, booltoi 010-6899-5214 , 010-3944-2255 samushil online82 2018-03-11 277
» Жин нэмээд байгаагийн шалтгаан ажил чинь байж магадгүй khaliun0715 2017-04-24 277
배너신청
자생병원

배너신청