700x60.jpg
Бичлэгийн тоо 51,659

ЧАСЭН СОЛОНГОСЫН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

БНСУ-ын Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн
Нурууны дискний өвчнийг анагаах мэргэшсэн 
Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг

Жилд дунджаар 150 мянган өвчтөнд үзлэг хийж, эмчилгээний тоогоор 900 мянга гаруй үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийдэг мэргэшсэн эмнэлэг.

Нурууны дискний өвчнийг мэс заслын бус аргаар бүрэн эмчлэх бололцоотойг нотлохын тулд өдгөө 25-н жилийн нүүрийг үзэж буй Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь бидэнд итгэж үйлчлүүлсэн үйлчлүүлэгч Та бүхний дэмжлэгтэйгээр нурууны өвчнийг мэс заслын бус аргаар эмчлэх салбарт тэргүүлэх боллоо. Зөвхөн өвдөлт намдаах төдийгүй биеийн төлжих чадварыг сайжруулснаар нурууны өвчний голомтыг эмчилж байна. АНУ-ын Норз-Керолайн мужийн нэрэмжит Анагаах ухааны их сургуультай хамтарсан судалгаа, эмчилгээ хийсний үр дүнд эмчилгээнд хамрагдсан өвчтөнүүдийн нурууны дискний өвчнийг 95 хувь бүрэн эмчилсэн байна. Алдарт сэтгүүл 『PAIN』-нд архаг өвдөлтийг богино хугацаанд намдаах үйлчилгээний талаар судалгааны ажлууд нь хэвлэгдсэн бөгөөд хөдөлгөөнт зүү болон үрэвсэл дарах, яс болон мэдрэлийг төлжүүлэх үйлчилгээтэй уламжлалт эмнүүдийнх нь талаар танилцуулагдаж шинжлэх ухаанаар баталгаажсан байна. Часэн эмнэлгийг сонгосон Таны сонголт үргэлж зөв байх болно гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн ойроос хамгийн сайн эмчилгээ хийлгэх бололцоотой

Часэн эмнэлэг нь нурууны дискний өвчний улмаас алхаж чадахгүй болсон өвчтөнүүдийг бүрэн анагаахын төлөө 2014 оны байдлаар нийт 280 гаруй мэргэшсэн боловсон хүчин, 779 өвчтөний ортой платыг ажиллуулж байгаа бөгөөд БНСУ-д 17-н эмнэлэг, АНУ-д 8-н эмнэлгийн үйл ажиллагааг тогтмол явуулж өөрийн нетворк сүлжээг байгуулан ажиллаж байна. Нурууны дискний өвчний салбарт 25 жилийн туршлага хуримтлуулсан мэдлэг чадавхиа байнгын сургалт, семинар, дадлагажуулалт зохион байгуулснаар Часэн эмнэлгийн нийт боловсон хүчний түвшнийг сайжруулж аль ч салбар эмнэлэгт очсон дээд зэргийн эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломж бололцоог хангахын төлөө ажиллаж байна. АНУ-ын Мичиган мужийн нэрэмжит их сургууль, Лас Вегасын "Сидарс Синай& эрүүл мэндийн төв, ОХУ-ын Анагаах ухааны Улсын их сургуулиудтай хамтарсан судалгаа семинар зохион байгуулж боловсон хүчний чадавхиа сайжруулах арга хэмжээг байнга авч байна. Часэн эмнэлгийн давуу талыг дэлхийд таниулах, мөн өөрийн өвөрмөц эмчилгээний аргачлалыг глобалчлах зорилготой гадаадын томоохон эрүүл мэндийн байгууллага, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж боловсон хүчний салбарт байнгын хөрөнгө оруулалтыг хийж байна.

ҮНДСЭН ЭМЧИЛГЭЭ

 
Нурууны дискний өвчнийг
анагаах төв

Нурууны диск, хүзүүний диск, үенээс мултарсан диск,

хүзүүний нарийсал /тэшрэл/, нурууны нарийсал, нурууны

муруйлт, нурууны урд өмнө талын муруйлт, сээр нурууны

хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ

Үе мөчний төв

Үе мөчний үрэвсэл, үеийн зөөлөн эдийн мултралын үрэвсэл,

ясны сийрэгжилт, мөрний үеийн үрэвсэл, булчин 

шөрмөсний үрэвсэл, бусад үе мөчний өвчин

Тусгай клиник

Эрүүний үе мөч, Гольфийн тоглоомоос үүдэлтэй гэмтсэн

нуруу засах

Вельнис клиник

Гүн ядаргаа, дархлаа сайжруулах, Эмэгтэйчүүдийн амаржсаны

дараах сувилал, эмэгтэйчүүдийн тусгай эмчилгээ,

жирэмслүүлэх тусгай эмчилгээ, тухайн хүний биед тааруулах

тусгай жорны дагуу хийсэн ардын эм, дитокс диетын эмчилгээг

хийдэг клиник

Нуруу, үе мөчний
шинжилгээний төв

MRI, CT, X-RAY, ЭХО, ясны сийрэгжилтийн шинжилгээ,

бие махбодийн тест (биеийн тамир, физик эмчилгээний танхим)

DITI, цус болон шээсний шинжилгээ

МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧЛЭХ ЧАСЭН ЭМНЭЛГИЙН ДАВУУ ТАЛУУД

Нуруу нугасны яс болон мэдрэлийг нөхөн сэргээх, төлжүүлэх эмчилгээ нь нуруу, үе мөчний өвчний голомтыг хүний биеийн үндсэн бүтцэд өөрчлөлт оруулахгүйгээр, мэс заслын бус аргаар анагаах эмчилгээний аргачлал юм. Нурууны архаг дискний өвдөлтийг богино хугацаанд намдаах хөдөлгөөнт зүү, өвчний дахин давталтыг зогсоох уламжлалт эмийн эмчилгээ зэрэг шинжлэх ухаанаар батлагдсан Часэн эмнэлгийн мэс заслын бус аргаар анагаах эмчилгээний аргаар өвчинг намдаах, өвчний голомтыг анагаах, үндсэн эмчилгээ зэрэг системчлэгдсэн эмчилгээг хийнэ. Нурууны ойролцоох хавагнасан болон гэмтсэн эд эсний үрэвслийг анагааж, булчин шөрмөсийг бэхжүүлэх, нурууны яс болон мэдрэлийг төлжүүлэх эмчилгээг хийснээр өвчин намдах төдийгүй эрүүл саруул нуруутай болгодог.

 

img_02_01.jpg

 

img_02_02.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

Нурууны яс болон мэдрэлийг нөхөн сэргээх, өвчнийг дахин сэтрүүлдэггүй нурууны дискний эмчилгээ

Механик цагийн дотоод бүтэцтэй адил хүний биеийн нуруу нь яс болон зөөлөвчний үүрэг гүйцэтгэх диск, булчин шөрмөс зэрэг олон эдийн хоорондын зангилаанаас бүтдэг бөгөөд эдгээр нь хоорондоо бие биенээ түшиж зангилаатай оршин тогтнодог байна. Гэвч амьдралын буруу хэв маяг, зуршилаас нурууны яс, ойр орчмынх нь булчин , зөөлөн эд зэрэг нь сулрах тохиолдолд бага зэргийн цочрол авахад л өвдөх ба гэмтэх боломжтой байдаг. Иймд суларсан нурууны яс болон хүрээлэх эд эсийг бэхжүүлэх, төлжүүлэх эмчилгээг хийхгүй бол нурууны дискний өвчин дахин давтах магадлалтай байдаг байна.

"Чүна& бариа заслын аргачлалын талаар

Биеийн булчин болон яс, үенүүд нь эвгүй унахад тухайн ясыг бүрхсэн мэдрэл, булчин зэрэг ойр хавийнхаа зөөлөн эдэд цочрол өгдөг. Мөн нурууг хажуунаас нь түшиж өгөх үүрэгтэй булчин, шөрмөснүүдийн хэвийн байдал алдагдаж цусны эргэлт саарах, нурууны өвчинтэй болж зовиур нэмэгддэг. "Чүна& бариа заслын арга нь өөрийн байршлаа алдсан нурууны яс болон булчинг бариа заслын аргаар хэвэнд нь оруулж өгөх, хүрээлж буй зөөлөн эд болон бусад эд эсийг бариа заслын аргаар сайжруулах эмчилгээний арга юм. Энэ нь зөвхөн нуруунаас гадна эрүү, хүзүү, тааз зэрэг хүний биеийн балансыг хэвэнд нь оруулж өгдөг бариа засал юм. Тухайн хүний биеийн байдалд нь тааруулж бариа заслыг хийдэг онцлог талтай.

Уламжлалт эм болон зүүний эмчилгээ

Уламжлалт зүү бол нурууны дискний өвчинг намдаах хамгийн шилдэг арга юм. Уг зүү нь энгийн зүүнээс арай өөр зөгийнөөс гаргаж авсан цэвэр зөгийн хорыг ашигласан зөгийн хортой зүүг биеийн өвдөж буй хэсэгт хийж өгвөл өвдөлт нь багасаад зогсохгүй биеийн эсэргүүцлийг сайжруулснаар эмчилгээг үр дүнтэй болгодог. (Уламжлалт эмтэй, тусгай нарийн зүүтэй тариураар судсанд тарьснаар зүү болон уламжлалт эмийн эмчилгээг хамтад нь хийдэг.) Часэн солонгосын уламжлалт эмнэлгийн оюуны өмчийн патенттай "Шинбару& зүүн тариа нь нурууны дискний өвдөлтийг намдаахаас гадна үрэвслийг дарах баталгаажсан үйлчилгээтэй юм. Нурууны диксний мултралын улмаас өвдөх, хүндвэртэй, алхах боломжгүй үед нурууны ясыг хүрээлэх булчин шөрмөс хатуурч биеийн цусны эргэлт муудаж өвдөлтийн хэмжээ улам их нэмэгддэг. Часэн хөдөлгөөнт зүүний эмчилгээ нь зүү тавьсан чигээр нь хөдөлгөөнт үйлдэл хийснээр зангирч хатуурсан булчинг суллах, тайвшруулах үйлчилгээтэй тусгай эмчилгээний арга юм.

Нөхөн сэргээх эмчилгээ болон Физик эмчилгээ, биеийн үндсэн суурийг сайжруулах үндсэн эмчилгээ

Сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмжөөр биеийн бүтэц, тэнцвэрийг шалгаад тухайн хүнд нийцэх дасгалуудыг зааварчилж өгдөг. Нөхөн сэргээх дасгалуудын тусламжтайгаар тэнцвэрээ зөв олох, булчинг нэмэгдүүлэх, биеийн уян хатан байдлыг сайжруулах, буруу хэвшсэн байршил зэргийг засах, нуруу болон үе мөчний чилээг гаргах зэрэг үйлчилгээтэй дасгалуудыг хийдэг.

 

  •  

  •  

  •  

  •  

  •  

  • Эмчилгээний үр дүн

  • Нурууны дискний өвчнийг мэс засал хийлгэхгүйгээр эмчлэх бололцоотой юу?

    Часэн мэс заслын бус аргаар нурууны дискний өвчнийг анагаах туршилтыг явуулсны үр дүнд нийт эмчилгээнд хамрагдсан өвчтөний 95% хувь нь хэвийн байдалд орсон, эдгэрсэн гэсэн судалгааны үр дүнд хүрсэн байдаг. 
    Өнөөгийн анагаах ухааны онолд нурууны дискийг мэс заслын аргаар бүрэн эдгэрүүлэх өвчтөний хувийг 2% гэж тооцолдог байна.

  •     Нурууны диск тохиолдол

  • Эмчилгээний өмнөДиск нь мултарчихсан 
    байгаа байдал

    Эмчилгээний дарааЭмчилгээний дараа мултарсан 
    диск орсон байгаа байдал

 
  •  

  • Хүзүүний дискний тохиолдол

  •  

  • Эмчилгээний өмнөimg_03_03.jpgДиск нь мултарчихсан 
    байгаа байдал

    Эмчилгээний дарааimg_03_04.jpgЭмчилгээний дараа мултарсан 
    диск орсон байгаа байдал

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Часэн эмнэлгийн 

Уламжлалт эмийн онцлог шинж чанар

 

Байгалийн цэвэр гаралтай, хамгийн сайн чанартай эмийн бодисыг хэрэглэж байна.

Часэн эмнэлэгт эм болон эмийн түүхий эд нийлүүлэгч "Грийн Мёнпүм" эм, эмэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани нь Часэн группийн охин компани бөгөөд БНСУ-ын Эрүүл ахуйн газрын HGMP(Сайн чанарын эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, чанарын шаардлага хангасан зэрэглэл)-ийн сертификатыг эзэмшдэг байгууллага юм. HGMP гэдэг нь аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байгууллагад олгодог БНСУ-ын Эрүүл ахуйн газрын сертификат бөгөөд 2009 оноос эм, эмэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төхөөрөмжийн чанарыг шалгаж олгодог болсон тусгай зөвшөөрөл юм."Грийн Мёнпүм" эм, эмэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани нь 2012 оны 12 дугаар сард БНСУ-ын нийт 240 гаруй энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдээс хамгийн анх HGMP сертификатыг эзэмших болсон чанарын баталгаатай салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгж юм. Часэн нь цэвэр цэнгэг устай, онгон байгальтай уулнаас түүж авсан эмийн ургамлуудаар өөрийн эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Химийн бордоо болон бусад гадны нөлөөтэй бодисыг ашиглаагүй, цэвэр цэнгэг агаартай газраас түүхий эдээ татдаг тул чанарын шаардлага хангасан дээд зэргийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг.

"Часэн Олон улсын клиник"

Часэн Олон улсын клиник нь 2006 онд анх Кангнам дахь төв эмнэлэгт үүсгэн байгуулагдаж Монгол, Англи, Япон, Герман, Орос зэрэг гадаад хэлний өндөр ур чадвартай эмч болон орчуулагч нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Гадаадаас ирэхээс эхлүүлээд эмнэлэгт эмчлүүлж дуусах хүртэл бүхий л үйлчилгээг Олон улсын клиник зохион байгуулан ажилладаг. Үйлчлүүлэгч нартаа эмнэлгийн орчуулга, эмнэлгийн үйлчилгээнд хамруулах техникийн дэмжлэг үзүүлэхээс гадна гадаад орны нэн ядуу иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Часэн олон улсын клиник нь уламжлалт эмчилгээний байгууллагуудаас гадаад өвчтөнг эмчлэх, үйлчлэх энэ салбарт анхдагчийн үүргийг гүйцэтгэж байгааг нь үнэлж 2007 онд БНСУ-ын Эрүүл мэндийн сайдын талархлын бичиг, 2009 онд Солонгосын аялал жуулчлалын Төрийн өмчит корпорациас талархлын бичиг, 2010 онд Сөүл хотын Кангнам дүүргийн Засаг даргын талархлын бичиг, 2013 онд "Глобал хелс кэйр" "Global Health Care" нэртэй Эрүүл мэндийн сайдын шагнал, 2014 онд BIO&MEDICAL гадаад өвчтөнийг эмчлэх салбарын шилдэг байгууллагаар сонгогдон Эрүүл мэндийн сайдын шагналыг хүртсэн байгууллага юм.

 

ЧАСЭН ОЛОН УЛСЫН КЛИНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР

Утас, и-мейлээр мэдээлэл түгээнэ. 
Эмчийн үзлэгийн талаарх мэдээлэл боловсруулах 
Орчуулгын үйлчилгээ (Монгол/Англи/Япон/Орос/Герман хэл)
Шаардлагатай эмийг гадаад руу шуудангаар илгээх
Гадаад хэл дээр эмнэлгийн бичиг баримт бүрдүүлэх (Эмчийн онош, санал,
төлбөрийн баримт, эмийн зааварчилгаа зэрэг) Эмчийн үзлэгийн мэдээлэл хадгалах, эмчилгээний түүхийг хуулбарлах
Уламжлалт эмийн гаалийн бичиг баримт бүрдүүлэх
Даатгалын компанийн материал бүрдүүлэх
Зочид буудлын захиалга хийх
Нисэх онгоцны буудлаас угтах, үдэх үйлчилгээ 
Аялал жуулчлал болон байрлах газрын холбогдолтой мэдээллээр хангах

Захиалга өгөх, мэдээлэл авах

 
Хаяг

Кангнам дахь Төв эмнэлэг: Сөүл хот, Кангнам-гү, Шинса-дунг 635бонжи

Часэн солонгосын уламжлалт эмнэлэг 3-р байр 2 давхар, Часэн Олон улсын

клиник

Tel +82-3218-2105 (Монгол хэл), +82-2-3218-2167 (Англи хэл)
+82-2-3218-2106 (Япон хэл), +82-2-3218-2177 (Орос хэл)
Viber 010-2256-2169 Jaseng Hospital
Kakaotalk 010-2256-2169 Jaseng Hospital
Цахим шуудангийн хаяг jasenghospital@yahoo.com
Цахим хуудас

mongol.jaseng.net (Монгол хэл) / www.jaseng.net (Англи хэл) /

www.jaseng.ru (Орос хэл) / 
www.jaseng.jp (Япон хэл) / vietnam.jaseng.net (Вьетнам хэл) /

mideast.jaseng.net (Араб хэл)

Цагийн хуваарь

 
Кангнам дахь Төв эмнэлэг Даваа- Бямба 09:00 - 18:00 (Цайны цаг 13:00-14:00)
Лхагва/Нямд Олон улсын клиник амарна
Үдээс өмнө бүртгэл дуусах цаг Анх 11:00/ Давтан 11:30
Үдээс хойш бүртгэл дуусах цаг Анх 16:00/ Давтан 17:30
  • ЛАВЛАХ УТАС : 010 2256 2169 (Монгол хэлээр)
"Часэн" эмнэлэгт эмчлүүлсэн өвчтнүүдийн жишээг доорх бичлэгүүдээс үзнэ үү.
 
 
  •  

"Часэн" Мэс заслын бус аргаар хүзүү, нурууны диск, үе мөчний өвчнийг эмчилж байна.

 

"Часэн" Мэс заслын бус аргаар эмчилж байна хүзүү, нурууны диск, үе мөчний өвчнийг эмчилж байна. 

 

 

"Часэн" Хүзүү, нурууны диск, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар эмчилж байна

 

 

"Часэн" Хүзүү, нурууны диск, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар эмчилж байна

 

 

"Часэн" Хүзүү, нурууны диск, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар эмчилж байна 

 

"Часэн" Хүзүү нурууны диск, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар эмчилж байна

 

 

 

"Часэн" Хүзүү, нурууны диск, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар эмчилж байна

 

"Часэн" Эрүүний үеийн эмгэгийг солонгосын уламжлалт эмчилгээний аргааг эмчилсэн нь

 

 "Часэн" Хүзүү, нурууны диск, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар эмчилж байна

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8481870/749/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332702
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725978
804 kimnii uildver ger bul susol 2017-03-06 163
803 40 orcni nasnii2emetei hund bair tureelne.01021422530404 bayanmonk 2017-03-06 133
802 er ajil sayna 2017-03-06 218
801 3D.6D ustei met.uusgalttai.bituu.shivees hiine indragandi 2017-03-06 115
800 Ajild er em avna . kerysip 2017-03-06 208
799 Австрали улсын их сургуульд хөнгөлөлттэй үнээр сурах ховорхон боломж khaliun0715 2017-03-06 118
798 Австрали улсын их сургуульд хөнгөлөлттэй үнээр сурах ховорхон боломж khaliun0715 2017-03-06 117
797 ОР ТАТАХ АРБАЙТ 85000 [2] ЭГЭЛ 2017-03-04 415
796 Em arbait ajil hiine 1298 2017-03-06 114
795 eregtei ydaan ajillah hun ajild awna(uildwert) eejaaw 2017-03-06 195
794 Эр буудлын ажил babydoll0601 2017-03-06 147
793 Sechol yog/6~r shugam/deer oyolchin baina. Darhanbaatar63 2017-03-06 118
792 Naidvartai ajild zuuchilana Od-od 2017-03-06 197
791 ajild avna brooss 2017-03-06 172
790 Buudaliin arba bna em naidvartai ochih hunen yariaad orchooroi 2 udriinh gesen shuu Гэр бүл 2017-03-06 205
789 DaJeon -d 2er . Isa . udriin120000 вон ssf 2017-03-06 177
788 1 em buudal soko15 2017-03-06 241
787 ЯГ ОДОО 3ЭМ АРБАЙТ БНА [3] --***ЭГЭЛ- ЖИРИЙН ** 2017-03-05 372
786 ЭМ БУУДАЛ БНА ХЭЛ ХАМААГҮЙ [2] ЭГЭЛ 2017-03-05 340
785 ajild avii brooss 2017-03-05 263
784 01098032055 sereglenjaal 2017-03-05 220
783 Onecoin gj sonsoj bsanch ergelzeh yumuu yahaa medehgui medeelel muu bga bol ... [1] hiimor 2017-03-05 226
782 em ajil haij baina setgel_sudlaach 2017-03-05 144
781 Ajild avna . mon byydal . hillryc 2017-03-05 235
780 ger bul buudal yaraltai munkhbat_30 2017-03-05 242
779 Margaash buudlin arbait hiie (em) khosmunkh 2017-03-05 135
778 em buudalin arbat hiine Гэр бүл 2017-03-05 122
777 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( mongold) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2017-02-21 318
776 Banknii batalgaa gargaj bn 010-5164-2880 economy_12 2017-03-05 136
775 Onecoin gj sonssonuu Naidwartai companyd bagahan blowch horongo oruulj mongoo boditoor osoj bgaag har... hiimor 2017-03-05 117
774 Margash emegtei byydliin arbait baina babydoll0601 2017-03-05 248
773 nugudur buyu 3/7nd 1 em arbait hiine eeeldeee 2017-03-05 143
772 mash tsewerhen 1 uruu bair bn chrome 2017-03-05 223
771 Buudaliin ajil hohtolbot 2017-03-05 306
770 Ajild avna . mon byydal . hillryc 2017-03-05 188
배너신청
자생병원

배너신청