Ууц нуруу, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар эмчлэх БНСУ-ын салбартаа тэргүүлэгч уламжлалт эмнэлэг
Уншсан 18 vote 0 2018.02.08 17:32:24Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг
Өрнийн анагаах ухаанд ууц нуруу, үе мөчний өвчнийг мэс заслын аргаар ихэвчлэн эмчилдэг.
Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь Өрнө-Дорнын анагаах ухааныг хослуулсан МЭС ЗАСЛЫН БУС ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ АРГАЧЛАЛЫГ нээж, өвчнийг голомтоос нь эрсдэлгүйгээр эмчлэх, бие организмыг өөрөөр нь нөхөн төлжүүлэх уламжлалт аргаар эмчилж байна.
Ууц нуруу, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар
эмчлэх БНСУ-ын салбартаа тэргүүлэгч уламжлалт эмнэлэг
БНСУ-ын Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн Часэн уламжлалт эмнэлэг нь гадаад дотоодод 24 салбартай, 280 гаруй уламжлалт эмч нарыг 850 гаруй өвчтөн хэвтэж эмчлүүлэх хүчин чадалтай 30 гаруй салбар книникүүдэд томилон ажиллуулж байна.
Эмчилгээний арга
Эмчилгээний арга -дэлгэрэнгүй
Ууц нуруу, үе мөчний өвчнийг мэс заслын бус аргаар
эмчлэх БНСУ-ын салбартаа тэргүүлэгч уламжлалт эмнэлэг
БНСУ-ын Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн Часэн уламжлалт эмнэлэг нь гадаад дотоодод 24 салбартай, 280 гаруй уламжлалт эмч нарыг 850 гаруй өвчтөн хэвтэж эмчлүүлэх хүчин чадалтай 30 гаруй салбар книникүүдэд томилон ажиллуулж байна.
Жилд дунждаар давхардсан тоогоор нэг сая гаруй удаагийн эмчилгээ хийдэг Часэн эмнэлэг
Часэн эмнэлгийн уламжлалт эм, “Чүна” бариа засал, “Шинбару” эмтэй зүү болон Зөгийн хортой зүү зэрэг олон төрлийн эмчилгээний аргачлалаар ууц нуруу, үе мөчний өвчнийг голомтоос нь эмчилж байгаа бөгөөд жилд дунджаар давхардсан тоогоор нэг сая гаруй удаа, нийт 150 мянган иргэдийг эмчилж, Часэн эмнэлгийн 20 гаруй жил хуримтлуулсан туршлага ноу-хау дээр суурилсан эмчилгээг үр дүнтэйгээр хийж байна. Энэхүү арвин туршлага дээр тулгуурласан Солонгосын уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухаанчлах, системчлэх ажлыг зохион байгуулахын сацуу ууц нурууг мэс заслын бус аргаар эмчлэх боломж бололцоотойг дэлхий дахинд таниулахаар олон улсын хурал семинаруудад судалгааны ажлуудаасаа танилцуулж, салбарын мэргэшсэн сэтгүүл журналуудад хэвлүүлэн ажиллаж байна.
Солонгосын уламжлалт анагаах ухааныг Стандартчилах, Системчлэх, Глобалчлахаар ажиллаж байна.
Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь уламжлалт анагаах ухаанаараа дэлхийд тэргүүлэх эмнэлэг болохын төлөө чармайлт гарган ажиллаж байна. Солонгосын уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмчилгээний аргачлалыг стандартчилах, системчлэх, глобалчлахаар ажиллаж байгаа бөгөөд үйлчлүүлэгчийн тав тухтай байдал, сэтгэл ханамжийг өндөрт байлгахын төлөө, тэдний хүссэн мөрөөдсөн мэс заслын бус аргаар ууц нурууны өвчнийг анагаах эмнэлэг нь байхын төлөө ажиллаж байна. “Нурууны өвчнийг мэс заслын бус аргаар эмчлэх нь мөрөөдөл биш бодит эмчилгээний аргачлал” гэдгийг бид нотлохын төлөө байх болно.
Ууц нурууны өвчин ба өнөөгийн нийгэм
Ууц нурууны өвчин гэдэг бол өнөөгийн нийгэмд хүн болгонд тохиолдох магадлалтай өвчнүүдийг нэг болоод удаж байна. Нэг байршилтай удаан суухад нуруугаар чилэж хөших, хатгаж өвдөх зэрэг бүхий л зовиуртай үзэгдлүүд ууц нурууны хэвийн бус байдалтай холбоотой байдаг.
Дээрхтэй адил буруу зуршлын улмаас үүсэх ууц нурууны өвчнийг дүрст оношлогооны төхөөрөмжийн тусламжтайгаар зөв оношлох нь эмчилгээний хамгийн чухал хэсгийн нэг юм. Бөөр болон цөсөөр хамтаж өвдөх, нуруунд юм орохоос гадна буруу алхаж суух, хөдөлгөөний дутагдал гэх мэт буруу зуршил, хүний биед хэрэгтэй хүнс тэжээлийн тэнцвэр алдагдах, тамхи татах, стресстэй байх зэрэг нь ууц нурууны өвчний эх үүсвэр болох магадлалтай байдаг.
Ууц нуруу нь нас ахих тусам элэгдэж хөгширдэг тулгуур эрхтэн юм. Нурууны нугалам хоорондын жийргэвчний үүрэг гүйцэтгэх зөөлөн эд шахагдаж гарч ирэх/нурууны диск/ нь үүнтэй мөн адил үзэгдэл гэж хэлж болно. Дээр дурдсан буруу зуршлын улмаас нурууны тулгуур булчин, шөрмөснүүдийн ачаалал нэмэгдэж сулрах, тэнцвэр алдагдсан үед цусны эргэлт саарч бодисын солилцоо удааширдаг байна. Ийм үед шууд болон шууд бус ачаалал огцом нэмэгдэхэд нурууны нугалам хоорондын жийргэвч зөөлөн эд шахагдаж мэдрэлээ дардаг. Үүнийг бид нурууны диск хэмээн нэрлэдэг.
Дээрхтэй адил энэхүү өвчин үүсэх шалтгаан нь тодорхой байхад мэс заслаар түрэгдэж гарч ирсэн зөөлөн эдийг тасдаж авах, эсхүл стеройдын хүчтэй тариагаар мэдээ алдуулах нь зөв зохимжтой эмчилгээний аргачлал биш юм. Ийм үед Часэн эмнэлгийн уламжлалт эмнэлэгт алдагдсан биеийн тэнцвэрийг хэвийн байдалд оруулах, зангирсан булгинг тайлах, үрэвслийг дарах эмчилгээг нэгэн зэрэг хийснээр нурууны өвчний үндсэн голомтыг дарах, өвчнийг дахиулахгүй байх арга хэмжээг авдаг байна.
Ууц нурууны өвчин нь архаг өвчинд тооцогддог тул өвчний голомтыг эмчлэхэд цаг хугацаа болон хичээн чармайлт шаардагддаг байна. Нурууг анх өвчингүй байсан хэмжээнд хүргэх нь бололцоогүй. Гэсэн хэдий ч хэвийн амьдралд эргэж ороход нь нурууны өвдөлтийг намдааж өгөх, хөнгөхөн хөдөлгөөнтэй спортоор хичээллэх боломж бололцоотой болгох, буруу зуршлыг нь засч өгсөнөөр дахин нуруунд өвчин орохыг урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч болдог. Чингэхийн тулд хүн бүрийн биеийн байдалд нийцсэн тусгай эмчилгээний хөтөлбөр гаргаж, өвчнийг гарал үүслээс нь эхлэн зөвөөр оношилж, өвчтөндөө ойлгомжтой байдлаар харилцан итгэлцэл дээр тулгуурлан тухайн хүний биеийн зовиурыг үнэн зөвөөр тайлбарлан өгч хэрхэн өвчнөөс нь ангижруулах чиглэлээр Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг ажиллаж байна.
Хаяг
- Шинэ хаяг : (06110) Сөүл хот Каннам дүүрэг Каннамдэру 536
- Хуучин хаяг : Сөүл хот Каннам дүүрэг Нунхён хороо 142-3
-
Лавлах, захиалга өгөх утас
+82-2-3218-2217
+82-2-3218-2218