700x60.jpg
Бичлэгийн тоо 51,666

tsaana chini ayul bolj bna daa...

Уншсан 145 vote 0 2017.05.31 19:14:55

-НУУЦ БИЧЛЭГИЙГ ИЛЧИЛСЭН ЗАЛУУГИЙН АМЬ НАС АЮУЛД ОРСОН ГЭВ-
Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлэг “МАН-ын 60 тэрбумыг босгох” нууц бичлэгийн асуудлаар хэлэлцүүлэг хийж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ынхан төрийн албыг хэрхэн наймаалцаж сонгуулийн зардлаа босгох, хар машин болон цахим орчинд хэрхэн ажиллах зэрэг сонгуулийн төлөвлөгөө бүхий 90 минутын нууц бичлэг нь задарч шуугиан тарьсан билээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын цөөхөн хэдэн хүний дунд яригдсан энэ бичлэг гэмт хэргийн шинжтэй байна. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан мэдээллийг дагуулж байна. Тиймээс бид хуулийн хүрээнд хянуулах, шалгуулах, хууль бус үйл ажиллагаанд холбоотой байж болзошгүй гадаадын компаниудыг холбогдох Элчин сайдын яамаар дамжуулан тухайн улсын хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргах нь зүйтэй гэж үзсэн. Төрийн эрхийг хууль бусаар авах тухай ярьсан энэ бичлэг Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчиж байна” гэлээ.
Хэлэлцүүлгийг удирдан явуулж байгаа УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан “Төрийн эрхийг хууль бусаар авах тухай МАН-ын удирдлагуудын бичлэгийг ил болгосон залуугийн амь нас,  эрүүл мэнд аюултай байдалд орсон гэдэг мэдээлэл ирсэн. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг хориглоно гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай, иргэдийн фэйсбүүк хуудас руу орж мэдээлэл авахыг хязгаарлах тухай энэ бичлэгт ярилцсан байна. Энэ бол Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Эрүүгийн хуулиар гурав хүртлэх жилийн ял авдаг. Өнөөдөр энэ мэдээллийг гаргасан залууг Тагнуул, цагдаагийн байгууллага өдөр болгон дарамталж байгаа мэдээлэл байна. Тиймээс энэ залуугийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах ёстой” гэлээ.
 
-СОНГУУЛИЙН ХАР МАШИНЫГ ХАКЕРДАХ ТУХАЙ ЯРЬЖЭЭ-
Тус бичлэгт сошиал мэдээллийг зохицуулах, санхүүжилтийн схемын тухай дэлгэрэнгүй ярьжээ. Тодруулбал, дэд сайд 500 сая, сайд нэг тэрбум гэх зэргээр нийслэлээс 60 тэрбумыг босгох тухай ярьсан байна. Харин хураасан мөнгөө яаж нуух тухайгаа, мөн Тавантолгойн мөнгийг оффшордох, гадаадад зарах, мөнгө авах тухай, хуулийн хамгаалалт хэрэгтэй байгаа тухайгаа хоорондоо ярьжээ. Шуурхай ажиллагааны багаа “эвгүй” хүмүүсээс бүрдүүлж, сонгуулийг бүх талаас нь дайрах тухай яриа ч өрнөсөн байна. Түүнчлэн  сонгуулийн хар машиныг хакердах тухай ярьжээ. Хэрвээ улс төрийн хамгаалал үзүүлбэл хакердахад бэлэн,  гадаадын компаниа авчирсан хэмээн ярьж байгаа бичлэгийг хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүст сонсгов.
-МАН ИРГЭДИЙН ЭРХЭНД ХАЛДАЖ, ХЯНАЖ, ТАГНАЖ, ЦАХИМ ОРЧНЫГ 
ХАКЕРДАХ ТУХАЙ ЯРИА /Бичлэгийн хэсгээс/-
-Мэдээж коммент дээр бид тухайн групп дээрээ хийснээрээ хяналт тавина, устгал, нууцлал хийнэ. Устгал нууцлал гэдэг нь.
-Бид урд өмнө нь аттакууд хийдэг байсан бол одоо аттак биш зүгээр бусад хүмүүст харагдахгүй байлгах л арга хэмжээг авъя. Нууж. Энэ компанийг бид санал тавьсан нь яах вэ устгахгүйгээр бид танай Монголын фэйсбүүк хэрэглэгч нарт харагдахгүй байдлыг л хийж өгье. Устгах юм бол хууль зөрчөөд байгаа учраас харагдахгүй байх арга хэмжээг авч өгөө л гэсэн.
М.Энхболд: -Эзэн бол өөрөө хараад байдаг. Байна гэж хянаад байдаг.
А.Ганбаатар: -Байна гэж хараад байдаг, бусдад харагдахгүй гэсэн үг. Нийгэмд цацагдахгүй гэсэн үг.
Энэ компани бол ингэж байгаа юм. Хууль зөрчөөд энийг хийнэ гэх юм бол аймаар юм хийж болно. Үнэ өртөг нь өндөр л болно. Бид энэ IT-чидтай харьцаж байгаа тэ.
Hiteach баг мэдээж ажиллана. Hi teach баг өндөр нууцлалыг хамгаалах, хамгаалалтын довтолгоог ... олон улсын баг ийм статустай ажиллана.
Мэдээж орон нутгийн сонгууль дээр ч гэсэн гэрээ байгуулсан байгаа, энийгээ сунгаад Google-ийн хайлтын систем, хяналтын систем дээр ажиллая. Энүүгээрээ яах вэ гэхээр урд өмнө юу хайж байсан юм, хэн юу хайж байна. Ямар хандалтыг илэрхийлж байна гэдгээр 2012 онд ч авч байсан, 13 онд ч авч байсан.
Hi tech энэ бол Германы аягүй том компани. Дэлхийн аль ч өнцгөөс орно, хар хайрцагийн
Бид нар эхний ээлжинд ярилцсан, уулзсан. Энэ төлөөлөгч нь ирсэн. Ирж уулзалт хийгээд. Орон нутгийн сонгуулийг анх контакталж байсан.
М.Энхболд: - Надтай уулзаад байсан Германууд мөн үү, биш үү. Би нэг уулзсан шүү дээ. Орон нутгийн сонгуулийн үеэр. Чи нэг Германуудыг уулзуулсан шүү дээ.
-Биш байхаа. Манай өрөөнд л уулзсан.
М.Энхболд: -Надтай нэг уулзуулсан даа. Яг л энэ чиглэлийн.
-Орон нутгийн сонгуулийн үеэр байсан юм болов уу.
Мэдээж мэйлийн нэгдсэн сүлжээ гээд мэдээллээр хангагдаж байгаа. Мэдээж хэвлэл мэдээллийн салбар дээр медиа групп үүсгэж байгаа учраас хот телевиз яаж зохион байгуулагдаж явж байна. Зөвшөөрөл, эрхийг бичгүүдийг бүгдийг нь өгсөн байж байгаа. Мэдээж буцаад дахиад л нөгөө Монголын хувийн сайт гэдэг нэгдлийг хянана, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 220 сайт л байгаа. Их бага гэхгүйгээр хандалтаар нь л мэдээ өгчихнө.
Мэдээж видео, youtube дээр бид нар тодорхой тодорхой ийм нийгэмд чиглэсэн нэвтрүүлгүүдийг бас явуулна гэсэн байгаа. За телемаркетингийн үйл ажиллагаа явагдана. Телемаркетинг үндсэн хоёр агуулгаар бүрдэж байгаа. Нэг нь Юнител, Мобиком, Скайтел, Жи-Мобайл үндсэн бид нарын ярьдаг мессеж зар явахаас гадна сүүлийн үед их хэрэглэгдээд байгаа skype, viber, ви-чат, ви-лайне эд нар дээр бид нар хэрхэн хамтарч ажиллах юман дээр явж байгаа. Энд нар дээр бас сурталчилгаа болон мониторинг хийж ажиллана.
Одоо бол ихэнхи хүмүүс skype, viber, v-chat-аар л харьцаж байгаа учраас энэ дээр нь бид нар бас нөгөө эсрэг талыгаа ямар байдалтай байна вэ гэдгийг мэдэхээс гадна бас нийгэмд энэ чиглэлийн юмыг танилцуулахыг төлөвлөж байгаа.
Ерөнхийдөө энэ хөтөлбөр маань яагаад 60 секунд гэсэн бэ гэхээр товч дарагдсаны дараа үндсэн манай энэ стратеги үүссэний дараа бол бид нар 60 секундэнд л энэ бүх видео хэрэгслийг ашиглаж болно гэсэн үг. Маш хурдтай. Нөгөөтэйгүүр том хэмжээгээр. Гол стратур нь бид нар дэлхийн масс видео контентийн нэгдлийн мөн чанарыг үүсгэх, 2-рт тэрэн дээрээ тохирсон стратеги төлөвлөлт хийх. 3-рт дата центрийн системийг үүсгэх. Ийм үндсэн 4 стратур барьж байгаа. Ийм маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бололцоотой. Энэ бол зөвхөн эхлэл.
 
-МОНГОЛ УЛСЫН ТӨР МӨНГӨ ТӨЛСӨН ХҮНИЙ ГАРТ ОРЖ БАЙНА-
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Монгол Улсын төрийг бүх талаар нь зарж худалдах тухай хууль бус асуудал байсан. Мэдээллийг илчилсэн Д гэх залуу хилээр гарах хориотой, хоёр гурван удаа баривчлагдсан, хуулийн байгууллага гэр бүлд нь нэгжлэг хийж, эхнэр, нялх хүүхдүүдийг нь айлгаж, сүрдүүлсэн байсан. Өөрөө Тагнуулын Ерөнхий газар дээр энэ бичлэгт гарч байгаа А.Ганбаатар гэж хүний нэхэмжлэлээр мөрдөн байцаагдаж байгаа. Гомдол гаргаснаас хойш Д гэх залуугийн бүх банкны картуудыг хурааж авсан, машины түлхүүр, автобусны картыг хурааж авсан. Ийм байдалтай хоёр сар болж байна.
Мөн гэрт нь байсан бүх л электрон тоног төхөөрөмжийг нь хурааж авсан. Энэ хүнийг нийгмээс тусгаарлаж, хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр хорих, тэр ч бүү хэл С.Зоригийн хэрэг шиг болгоно шүү гэж дарамтлах байдалд оруулж байна” гэлээ. Түүнчлэн Д гэх залууд биеийн хүчний, сэтгэл санааны болоод, эдийн засгийн хувьд дарамтад оруулж байна. Энэ хүний аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Төрийн албыг хууль бусаар наймаалцаж байгаа энэ бичлэгийг илрүүлснийхээ төлөө хохирох юм бол Монгол Улсад Ардчилсан үнэт зүйл, хүний эрх эрх чөлөө тэр зэргээр аюулд орно. Тиймээс Д гэх залууг өмгөөлж, хамгаалах ёстой гэлээ.
Түүнлэн “Төрийн бүх албыг худалдахаас гадна худалдаж болох газрын лиценз, зөвшөөрлийг мөнгө босгох тооцоондоо оруулсан. Улс орны батлан хамгаалах, хил хамгаалах, Тагнуулын Ерөнхий газар зэрэг аюулгүй байдлын амин сүнс болсон газруудыг худалдахаар төлөвлөгөөндөө оруулсан байдаг. Жишээ нь Батлан хамгаалах яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, санхүү, нябо, дөрвөн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнээс мөнгө авна гээд хүснэгтэд оруулсан байна. Тагнуулын Ерөнхий газрын дарга, дэд дарга, мэргэжилтнүүдэс мөнгө авна гээд оруулчихсан байна. Энэ нь улс орны аюулгүй байдлыг ноцтой хохиролд оруулна гэж харж байна.
Хил хамгаалах газрыг худалдана гэдэг чинь хилээ худалдана гэсэнтэй ялгаагүй болж байна. ХХЕГ-ын дарга, санхүүгээс мөнгө авна, ЗХЖШ-ын дарга санхүүгээс мөнгө авна. Хэзээ ч худалдаж болохгүй газрууд шүү дээ. Хамгийн их мөнгө авах газар нь газрын харилцаа, Геодези зураг зүйн газар байгаа. 726 хүнээс мөнгө авна гэж байна. Юу гэсэн үг юм бэ. Хаана, ашигт малтмал, юу байна гэдгийг зурж байдаг газрын 726 хүн нь худалдагчихаар Монгол Улсын газар юу болох вэ. Татварын Ерөнхий газрын 738 хүнээс мөнгө авахаар юу болох вэ, ингээд яам бүр, аймаг, орон нутгийн төрийн байгууллагаас мөнгө аваад нийлбэр дүн нь 57 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм. Хэзээ ч худалдаж болохгүй төрийн байгууллагуудыг худалдах сүлжээ бий болгосон байна. Монгол Улсын төр мөнгө төлсөн хүний л гарт орох юм байна.
Энэ мөнгийг нь бүтнээр нь төлчихдөг мөнгөтэй этгээд өөр улсаас гараад ирвэл Монгол улс хэний халаасанд орох вэ гэдэг нь ойлгомжтой байна. Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл, нөгөө талаас ард түмний эрх мэдэл шууд булаагдсан үйлдэл харагдаж байна. Монгол Улсын өвөг дээдсийн тэмцэж ирсэн бие даасан хараат бус байдлыг үгүй хийх гэсэн, аюул учуулсан үйл явдал болж байна. Хуулийн байгууллага заавал анхааралдаа авч төрийнхөө төлөө, ард түмнийхээ төлөө үйлчлэх ёстой” гэлээ.
 
-МАН-ЫН 60 ТЭРБУМЫН ХУРГАН ДАРГА НАР ТОЛГОЙ ДЭЭР ГАРЧ СУУЛАА-
Ардчилсан намын гишүүн Н.Тэгшбаяр “Монгол Ардын нам мафи болжээ. 60 тэрбумын хурган дарга нар толгой дээр гарч суулаа. Мөнгө өгөөгүй хүмүүсийг бүгдийг нь халсан. Албан ёсны тоогоор 20 гаруй мянга болчихоод байна. Шүүх дээр очоод халагдсан хүмүүс нь хууль бусаар халагджээ гэдгээ тогтоолгочихоод байхад шүүхийн шийдвэр биелүүлдэггүй, шүүхийн дээр гарчихсан хурган дарга нар даварч байна. Энэ хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга хариуцлага хүлээж огцрох ёстой. Мөнгөөр төрийн албанд орж ирсэн хүмүүс хүн чанар, нинжин сэтгэлгүй болдог юм байна. Төрөх дөхчихсөн, тэтгэвэрт гарах дөхчихсөн хүмүүсийг халаад явуулчих юм” гэсэн байр суурь илэрхийллээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Ж.ГАНАА
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9543396/ce3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332706
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725986
6061 Ger bul buudal susol 2017-05-31 185
6060 16naas em buudal bn sanaa3184 2017-05-31 206
6059 er em ajiluud bna [2] bmbmgl 2017-05-31 461
6058 Eregtei emegtei buudlin ajil baina babydoll0601 2017-05-31 177
6057 Incheond buudliin ajild 1em awna utas:01032652664 Tuvshin0917 2017-05-31 144
6056 tsaana chini ayul bolj bna daa... adidas 2017-05-31 361
» tsaana chini ayul bolj bna daa... adidas 2017-05-31 145
6054 Ajild avna . < torol buriin ajild > smar9999 2017-05-31 113
6053 АНУ-ын аялалын 10 жилийн мулти виз авах хүсэлтэй хүн холбогдоно уу. Jennyjenny 2017-05-31 204
6052 turaah em zarna sard 8kg naidwartai hasna missmgl 2017-05-31 81
6051 용산구 이태원동 호텔 메이드 구함 hools 2017-05-31 179
6050 Oydoliin uildwert tuslah bolon oydolchin awna lomino 2017-05-31 194
6049 em buudal bn nub 2017-05-31 175
6048 Busand tavilga zuuh er ajild avna mmggll 2017-05-31 149
6047 Sn bny eejvvdee ,,,,turuh emnelgiin hynltand oroh gesiin emneleg zaaj ugch tus bolooch,,, eejorchlin2017 2017-05-31 95
6046 em buudliin ajil haij bna narni_dusal 2017-05-31 112
6045 margaash em arbait hiine GTmgl 2017-05-31 82
6044 Incheond em undur tsalintai ajild awna.01041712800 tsagaan hyar 2017-05-31 122
6043 Incheond em undur tsalintai ajild awna.01041712800 tsagaan hyar 2017-05-31 91
6042 Er em ger bul hamaagui hedhen hunii ajil dalain baitsaa hataah ajil bair hoolt er2say100 em say900 b... waa 2017-05-31 119
6041 ajild abna planetjupiter 2017-05-31 167
6040 Emegtei baingiin ajil bna Korea2016. 2017-05-31 184
6039 Emegtei baingiin ajil bna Korea2016. 2017-05-31 115
6038 Emegtei baingiin ajil bna Korea2016. 2017-05-31 96
6037 em ajil xaij bn 1298 2017-05-31 84
6036 Ajild avna. < torol buriin ajild > ureasi 2017-05-31 104
6035 Mashin ugaalgiin gazar ger buliin ajild avna Working mom 2017-05-31 91
6034 Mashin ugaalgiin gazar ger buliin ajild avna Working mom 2017-05-31 93
6033 Ajild awna sisi_0322 2017-05-31 181
6032 Ajild awna sisi_0322 2017-05-31 101
6031 Buudald ajild awna sisi_0322 2017-05-31 194
6030 Tavilga zuuh ajild er avna kasak 2017-05-31 123
6029 Ajild avna. < torol buriin ajild > ureasi 2017-05-31 100
6028 Buudliin ajil haij bn sekas 2017-05-31 89
6027 Huason namyantai oir 1em ajild avna khosmunkh 2017-05-31 148
배너신청
자생병원

배너신청