700x60.jpg
Бичлэгийн тоо 7,118

TOPIK буюу Солонгос хэлний ур чадвар шалгах шалгалтад бэлдэх  нууц:

 

1. Бүх асуултанд хариулах гэж хичээ

 

Учир нь гэвэл TOPIK болон олон хариулттай тест юм. Буруу хариуллаа гээд оноо алдахгүй. Нийт тестийг 100% тааж хариулахад 25% оновчтой таарах магадлалтай гэж эрдэмтэд үзсэн байдаг. 

 

2. Хэцүү асуултанд цаг их үрэх хэрэггүй

 

Шалгалт өгж байгаа бүх хүний хувьд хугацаа хангалттай бус байдаг. Тийм учраас хэцүү юм уу? эсвэл ойлгомжгүй асуултыг алгасахыг зөвлөж байна. 

 

3. TOPIK-т өөрийн гэсэн тактиктай бэлд

 

TOPIK-ын өмнөх жилүүдийн материалууд дээр ажиллаж байх даа архан хэсгийг олж мэд. Бас тааж хариулт бөглөхдөө хаанаас эхлэхээ мэдэж аваарай. 

 

4. Тестээ бөглөхдөө будах гэж бүү яар. 

 

Тестийг тааж байхдаа ч будах гэж яарах хэрэггүй. Учир нь 8-10 минутын дараа хүн асуултанд шинэ хариулт бодож олж эхэлдэг. Тийм учраас зүгээр л бага зэрэг тэмдэг үлдээгээд орхих хэрэгтэй. 

 

5. Хариултаа уншаад дараагийнх гэж яах хэрэггүй

 

TOPIK шалгалтын хариулт үнэхээр эргэлзээтэй. Тийм учраас уншсан эхний хариултаа зөв гэж итгээд яарах хэрэггүй. Эхнээс нь дуустал бүх хариултаа уншаж байж. Илүү боломжтой хариултыг сонгоорой. 

 

6. Асуултын тайлбарыг болгоомжтой унш

 

Ялангуяа зөв бурууг сонго гэсэн асуултыг болгоомжтой унш. Учир нь заримдаа хүн өмнөх асуултынхаа загвараар сэтгэдэг. Зөвийг сонгох байсан бол дахиад л зөвийг сонгох нь гэж алддаг байна. 

 

7. 여자, 남자 анхаараарай. 

 

Ихэнх асуулт эрэгтэй эмэгтэй гэсэн 2 дүртэй. Тусдаа харилцан яриатай. Аль хүйс хэлсэн эсэхийг асуусан энгийн асуултад мартаж алдах тохиолдол бий. 

 

8. Шалгалт, хичээлийн үеэр найз охин, залуугаа битгий бод 

 

Учир нь хүний анхаарал тийм амархан төвлөрдөггүй. Сонсголын шалгалт заримдаа 2 удаа сонсдог. Гэхдээ нүдээ аниад орчингоо мартаж ажилвал сайн. 

 

9. Сонсголын шалгалтын үеэр болгоомжтой байгаарай

 

Учир нь сонсголын дасгал, шалгалт нэг харилцан ярианд нэгээс олон асуулт асуух тохиолдол бий. 

 

10. Сонсголын шалгалтын үеэр тэмдэглэл бич

 

Учир нь сонсголын шалгалт тоо баримт, статистик ашиглагддаг. Хүн бүр шууд цээжлээд байж чадахгүй шүү дээ.

 

11. Шалгалтынхаа бичлэгт боловсон, албан ёсны хэлбэрээр бичээрэй. 

 

12. Эссэ бичихдээ төлөвлөгөө гарга

 

Эхний хэдэн минут юуны тухай бичих вэ гэдгээ хар зураг гаргаж бичих хэрэгтэй. Хар зураг дээрээ л хамаг шинэ санаагаа ч эмх цэгцгүй байсан ч бичих хэрэгтэй. 

 

13. Тэвчээртэй бай

 

Унших шалгалтын үеэр дор хаяж 50 дасгал уншина. Тэвчээртэй сууж сураагүй хүнд мэдлэг нь байлаа ч хангалттай оноо авахгүй байж мэднэ. 

 

14. Зааварчилгаа ном битгий худалдаж ав

 

Ихэнх хүн номын дагуу ажиллаж чаддаггүй. Номын тайлбар хэсэг бас ойлгомжгүй. Хүнтэй хамтарч асууж бэлдэх нь хэлний ур чадвар болж үлдэхдээ илүү дөхөм. 

 

15. Элдэв бичгийн хэрэгсэл битгий авч ир

 

Маш олон гоё өнгөтэй харандаа, бал, баллуур, шугам гээд л олон юм авчирдаг. Гэвч үнэндээ хэнд нь ч хэрэг болдоггүй байна. Цаг хугацаандаа амжих гээд ашиглах ч үгүй дээ. 

 

Эцэст нь энэ бол хэлний мэдлэг тогтоох шалгалт биш, хэлний ур чадвар шалгах шалгалт юм. Хүн бүр амархан өгчихдөг зүйл биш. Бас биед даагаад ч болчихдог зүйл биш. Солонгос улсад амьдрах, ажиллахын тулд энэ шалгалтыг өгдөг .

Та үнэт цагаа хэмнэе гэвэл манайд  хандаарай.

MKVISA   010-7651-1616

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9829185/085/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал АГААРЫН АЧАА 7ХОНОГТ 3 УДАА ТОГТМОЛ ЯВЖ БАЙНА. 010-8291-3239 "ИНЧОН КАРГО" admin 2019-12-17 13401
Зарлал  E9, E7, F2, F4, F5, F6 визтэй иргэдэд барьцаа хөрөнгөгүйгээр урт хугацаат зээл олгож байна. УТАС: 01... file admin 2019-03-29 61535
Зарлал $Car Cargo$ газрын ачаа дуудлагаар байнга авна kg 800₩ их хэмжээний ачаа болон бизнес ачаа үнэ тохир... file [2] admin 2019-01-08 62639
Зарлал бусад БНСУ-дахь Монгол иргэдийн гарааны бизнес(STARTUP) эрхлэх талаарx судалгаа. Levi`s 2018-12-18 63479
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 259969
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 653464
배너신청
배너신청
자생병원

배너신청