jasen
Бичлэгийн тоо 4,493

ЭРДЭМТ ХҮН ДАРУУ

Уншсан 4134 vote 0 2008.08.03 00:23:09
Н.БАГАБАНЬД E-mail
Хүмүүс ээ. Даруухан байцгаая. Энсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтандаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ. Авьяас төгөлдөр, ухаан саруул олон сайхан хүн архинд донтон живж өөрийгөө балласны адилаар билэг оюун төгс, бие ухааны чадавхитай ихийг бүтээж, томыг туурвиж, хол явж чадах олон сайхан хүн даруу бус зангаасаа болж амжилтандаа саган живж өөрийгөө балласан халагламаар намтар цадиг түүх шаштирт цөөнгүй тэмдэглэгдэн үлджээ. Түүхийн сургамж эцгийн сургаал мэт үнэтэй. Эгэл даруухан байж, ололтондоо омтгойрон улмаар саган живчихгүй явбал амжилтаа ахиулах зам мөрөө засч байна гэж бод.

Хүн бүрт хэр хэмжээндээ таарсан бардам зан заяасан. Хэрээс хэтэрч, хальж дэврэхгүй бол бардам зан тийм ч муу юм биш. Хэмжээнээс хэтэрсэн бүхэн хор болдог. Ус дөлийг унтраадаг шиг даруу зан бардамналыг дардаг. Зуудаг нохойг уядагтай адил хэрээс хэтрэх бардамналыг дарж, барьдаг уяж хүлдэг хүч нь даруу зан байдаг билээ. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг сонсож сурах хэрэгтэй. Зэмлэж хэлсэн үг ямагт үнэнд ойр байна. “Давс шорвог ч идээний амтанд тустай. Үнэн үг хатуу ч хэтийн явдалд тустай” учир шорвог ч гэсэн хатуу үгийг сонсож, тусган авч сурах нь чамд өлзийгөө өгнө. Хийсэн сайн үйлийнхээ төлөө магтаал сонсох сайхан. Харин ханаж бялууртлаа магтуулах нь хүсмээр сайн зүйл биш. Үнэн сэтгэлээсээ хэлсэн магтаалын зэрэгцээ үгээр тоглох бялдуучдын хор цацагдаж байдаг тул магтаалд ажрахгүй байхын хамт анхааралтай хандаж, авах гээхийн ухаанаар тусгах нь л чухал. Магтуулахын тулд сайн үйл бүтээх, хуурмагаар магтуулахын аль аль нь хөгийн бөгөөд хөөрхийлөлтэй. Ер нь “магтаалд ажирдаггүй хүн бус, харин зэмлэлд анхааралтай ханддаг хүн даруу байдаг”  юм.
Амьдралынхаа бүхий л асуудалд ухаантай ханд. Ухааныг даруу зан дагалдах нь тугал эхээ дагахтай адил. Даруу зан дутагдах нь ихэвчлэн ухаан дутуугийнх. “Даруу зан хүний эрхэм нандин чанарыг нэмэгдүүлж, хир тааруухан байдлыг уучилна”. Зан авир, ааш аяг, янз байдал болон бусад бүх зүйл дэх хамгийн сайхан нь энгийн даруу зан байдгийг залуу хүн бүр ухаан санаандаа бат тогтоож аваг. “Гагцхүү маш гайхамшигтай хүмүүс л гайхалтай бөгөөд туйлын хиймэл биш даруу зантай байдаг”. Гайхамшигийг бүтээсэн хүмүүс ихэвчлэн энгийн даруухан амьдардаг байжээ. Их эрдэмтэн А.Энштейн харьцангуйн онолын нээлтээ хийхээс өмнө байнга өмсдөг нэгэн ноосон цамцнаасаа салдаггүй байсан гэдэг. Та наадах цамцаа солих нь яадаг юм бэ, хүмүүс харвал эвгүй биш үү гэхэд, суут эрдэмтэн “Намайг таньж мэдэх хэн байх юм бэ?” гэж хариулсан гэнэ. Нээлтээ хийж, суу алдар нь мандсан хойно мөнөөх л цамцнаасаа салахгүй өмсдөг байжээ. Та наадах цамцаа солих болоогүй юу гэхэд “Одоо намайг таньж мэдэхгүй хэн байх билээ” гэж энгийн даруу байдлаа хадгалсан хэвээр хариулсан гэх дурсамж яриа бий. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэх үг үнэн ажээ. Даруу байлаа гээд чамд учрах хор хохирол нэг их байхгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Аргал, хомоолыг дээш хаявч доошоо унана. Аргал, хомоолын галыг доош даравч дээшээ бадарна. Түүний нэгэн адил хийсэн бүтээсэн сайн үйл бүхэн чинь даравч дардайна гэдэг шиг хэчнээн даруу байлаа ч бүхнээ ил, дээш гэрэлтэн бадрах болно. Даруу хүн бусдын хүндлэлийг ч хүлээнэ, дэмжлэгийг ч авна. Бүтээлч хүмүүс даруухан. Тэд хэлж ярихаасаа хийж бүтээхийг чухалчилдаг юм. “Энгийн даруу байдал. Энэ чанар бол би бусад зүйлээс илүү ихээр олж авахыг хүсдэг тэр зүйл юм” гэж их зохиолч Л.Н.Толстойн хэлсэн үг бий. Энгийн даруу байдлыг хуурамч даруу багнаас ялгаж салгаж харахыг их зохиолч сургамжлан захиж хэлсэн бас нэг үг байна. “Энгийн байж харагдахыг хүсдэг хүмүүс тийм ч их энгийн даруу байдаггүй. Зориудын энгийн даруу байдал хамгийн том, таагүй, хуурамч чанар мөн шүү” гэж сэрэмжлүүлсэн байна. Тийм болохоор жинхэнэ даруу занг хуурамч даруу дүрээс ялгаж салгаж сурах хэрэгтэй. Жинхэнэ даруу зан хүнд байх хамгаас сайн шинж чанаруудын нэг яах аргагүй мөн тул түүнийг эзэмшихийг эрхэмлэн хичээцгээ. Жинхэнэ даруу зан ямар ч үед хувирч өөрчлөгддөггүй юм. Онгироо сагсуу, ичгүүр сонжуургүй, хэтэрхий бардам зан авир нь залуу хүн бүрийн үл тэвчих шинж чанар тул түүнээс хол байхыг хичээ. Даруу хүн ичгүүр сонжуургүй байж чаддаггүй юм. Гэхдээ бүх зүйл дээр даруу байдлаа эгнэгт хадгал гэж би зөвлөхгүй ээ. Яагаад гэвэл “бүх зүйлд, түүний дотор даруу занд ч хэмжээ хэрэгтэй”. “Даруу бус байдлын хувьд даруу байх нь сэтгэлийн хамгийн ноцтой даруу биш зан мөн” гэж нэгэн их сэтгэгч хэлсэн байна. Би даруухан хүн гэж өөрийнхөө тухай ярьж бодсоноос хүмүүс чиний даруу занг мэддэг, хүндэлдэг байх нь хавьгүй дээр. “Хүн өөрийнхөө сайн чанарыг хэдий чинээ бага боддог юмуу бага мэддэг бол тэрээр бидэнд төдий чинээ их таалагддаг” гэж хэлсэн нэгэн гүн ухаантны үгийг үе үе санаж байхад илүүдэхгүй. Даруу занг шийдвэр муутай, үлбэгэр дорой гэж өнгөн талаас нь харж сонжин өөнтөглөх хүн цөөнгүй. Гэхдээ хүчтэй хүмүүс ямагт энгийн даруу байдаг нь маргах аргагүй үнэн билээ. Хуурмаг даруу зан хэнд ч хэрэггүй. Хуурмаг даруу зан ихэрхэг зан шиг жигшүүр төрүүлдэг тул тийм дүрд богино хугацаагаар ч болов хувирахыг хүсээд байх юм биш. Жинхэнэ даруу зан ямагт агуу их үйлсийн эх ундарга байсаар ирсэн. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ алтан үсгээр бичин мөнхөлсөн аугаа их эрдэмтэн И.Ньютоны хэлсэн, даруу зангийн тод жишээ болон цуурайтсан нэгэн үгийг хүүхэд, залууст өмнө нь дамжуулан хэлж байснаа давтая. “Нүдний минь өмнө үнэний онгон их баялаг далай мэт цалиглаж байвч би түүний эрэг хавийн дунг түүж цуглуулснаас хэтэрсэнгүй” гэж маш даруухнаар өгүүлжээ.
Эрдэмт хүн даруу.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/590533/fe8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102349
83 olimpiin neeltiig shyyd neteer uzej boloh yy? [1] mexx 2008-08-08 4027
82 Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргадаг [1] ☆☆☆ 2008-08-08 3728
81 Монгол цэцэрлэг [2] erdemtugs 2008-08-08 3251
80 Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна [1] ☆☆☆ 2008-08-08 3398
79 Солонгос хэлний сургалт [2] erdemtugs 2008-08-08 3554
78 ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН [1] Мичидмаа 2008-08-07 3643
77 test file [1] sysop7 2008-08-04 2369
76 huuhed file [3] tsundak 2008-08-03 2626
75 sumo file [2] tsundak 2008-08-03 2420
74 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг --VENERA salon [1] skin_salon 2008-08-03 2992
» ЭРДЭМТ ХҮН ДАРУУ Мичидмаа 2008-08-03 4134
72 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар [2] haih 2008-08-01 3442
71 yaraltai [1] har_irves6 2008-07-31 2488
70 Mongolchuudaa tsaani chin olimpiin horoo mongoloo hudaldchihaj [1] orgil2009 2008-07-30 5217
69 Хутагт Нагаржуна. [2] 96843226 2008-07-30 4852
68 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар file [1] sana3ds 2008-07-29 3969
67 САХИУСАН ТЭНГЭР [1] Мичидмаа 2008-07-28 3503
66 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] skin_salon 2008-07-27 3614
65 medeh hun baiwal helj ugch tuslaach [1] mgld 2008-07-26 1930
64 female rappers so hoT~ [1] StyLish_S 2008-07-24 2648
63 nad shig bna shdee [1] StyLish_S 2008-07-24 2646
62 Sony VAIO (notebook) зарна [1] 몽골 2008-07-24 8233
61 Санаж байна уу Mонголчуудаа [1] hosluul 2008-07-24 3148
60 18Nas [1] hosluul 2008-07-24 3227
59 moto gej iim l baigaam shdee [1] hosluul 2008-07-24 2904
58 Turaah ,targaluulah,ondor bolgoh bvh torliin bvteegdehvvneer yilchilne. [1] hulan turaah tov 2008-07-22 3809
57 СОЛОНГОСТ ВИЗГҮЙ ЗОРЧИХ АСУУДЛЫГ ХӨНДӨВ [3] 몽골 2008-07-21 4716
56 mongol hoolnii gazar zarna [1] bolor1991 2008-07-21 2722
55 ТАЛАРХАЖ АМЬДАРЦГААЯ [1] Мичидмаа 2008-07-20 3948
54 Urilga batlan daalt naidvartai hiine. hil deer tosno. viz gargahad tuslana [1] xu nam 2008-07-20 2185
53 ВX-н Солонгост болсон тоглолтын үер авсан гэрэл зургуудыг шалгаруулах [1] 96843226 2008-07-19 3301
52 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] skin_salon 2008-07-19 4179
51 Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж огцрох бодолтой байгаагаа илэрхийллээ [1] 96843226 2008-07-18 3977
50 Amerikiin uurag [1] skin_salon 2008-07-18 6492
49 AAB [1] 96843226 2008-07-18 2811
48 19-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа [1] 96843226 2008-07-18 4338
47 hi [1] oyunaa_1060 2008-07-18 2632
46 Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна 96843226 2008-07-17 4270
45 zovolgoo ogooch [1] mazi 2008-07-17 3012
44 ИТГЭЛ ОРШИХУЙН ХҮЧ Мичидмаа 2008-07-16 5676
43 Хаадын хаан Канишка Шагжамүнийн сургаалиар ном хаялцдаг байжээ 96843226 2008-07-16 4630
42 uvur mongolia hip hop xaxa [1] hosluul 2008-07-15 4218
41 Ondor bolgodog vitamin ... hulan turaah tov 2008-07-15 3116
40 dajgui site bn orood uzeerei [1] TopNaraa 2008-07-14 3489
39 yamar hayagaar orwol naadam shuud uzej boloh we [3] appleapple 2008-07-11 4045
배너신청
자생병원

배너신청